by Maslo » Wed Mar 06, 2013 1:54 pm
САФ зөнчиж гэнэ үү??? Гуцваа... Уэбб байсан бол Арбэлоад улаан гэнэ үү???... Онигооны сэдэв дээр очиж наадхаа бичээч. Онигоо гэвэл "мастер тактикч" хочтой Моуриниог нь харин САФ тактикаар ониго болголоо.
2000 оны наадмаар Сүхээ Сумъяад гар ачаа бэлдсэн байсан гэдэг шиг өнөө цагт нэг тоглолтонд ингэж гоё бэлддэг, хэний ч санаанд оромгүй гарааг бодсон байдаг ийм мэхтэй дасгалжуулагч байна уу? Ийм зоригтой, таамаглашгүй, даацтай гарааг бэлдэж чаддаг болохоор л 26 жилийн турш өдөр бүр шахуу дасгалжуулагчаа сольж байдаг энэ лигт ганцаараа дунд хуруу шиг гозойж байгаам даа.
Манайх тоглолтын эхнээс л жолоочийн суудалд байсан. Наниг сөрөг довтолгоонд зориулж гаргаж тавьсан бол, Гиггзийг баруунд хамгаалалтанд зорилж тавьсан гэж бодож байна. Айл угаасаа таг солгой аятай Роналдогийн жигүүрээр л нухах санаатай байсан. Ганц Игуайныг уралдуулснаас бусдаар бол манайх айлыг хөдөлгөөнгүй болгочихсон байсан. Фэлан хүртэл хэлэхдээ "Бид ийм том тоглолтонд тактикаа зөв сонголоо гэж баярлаж байлаа. Бид 0-0 байхад хүртэл маш тайван, гоол алдахааргүй харагдаж байсан". Уэлбэкийг жигүүрт биш довтлогчийн ард гаргасан нь хамгаалалтын үед айлын бөмбөг эзэмшилтийн ганц хөдөлгүүр болох Алонзо дээр зориулж зоосон байлаа.
Нэгдүгээр үед бол бүх юм манай төлөвлөсний дагуу болсон. Ямар ч их булан авав. Баруун зүүн жигүүрээр хэд хэд гоё сугарч гарсан. Ер нь энэ тоглолтонд манайд дутсан юм гэвэл аз ёндоо гэдгээс гадна гүйцээлт л байлаа. Айлын хаалгачийн хувь нэмэр их байгаа л даа. Угаасаа айлыг улайрах хүртэл нь энэ тактикаараа гоол алдахгүй байж байгаад гол цохилтоо хийхээр манайх анаж байсан. Реал ч нэгдүгээр үе дээр нэг их улайрсангүй тэгэс гээд дууссан.
Хоёрдугаар үе эхлээд манайх найдаж байсан гоолоо хийсэн. Нэгдүгээр үед хэд хэд сугарч гарахдаа дамжуулалцсан шигээ гоё дамжуулалтаас гарч ирсэн боломж. Ёстой л бидний хүлээгээд байсан гоол. Энэ үед манайх бүр ч найдвартай араандаа ороод байсан. Айл өшөө л улайрна. Тэр үед нь нэг хий бултаад эцсийн цохилтоо хийх байсан. Ер нь манайх 11-үүлээ байхад яагаад ч гоол алдахааргүй харагдаж байсан. Үзэгчид ч янзын сайхан дэмжлэгтэй явж байсан.
Ийм гоё өрнөж байсан тоглолтыг ганцхан шийдвэр өөрчилчих гэж... Энэ шийдвэрийн талаар мэргэжилтнүүдийн юу ярьсныг жаал нэтээс ухав. За бараг л 10 хүн тутмын 9 нь л controversial гэж үзэж байгаам.
Та нар хэл дээ... Хөлбөмбөгчин хүн алсын дамжуулалт ирж байхад тэрэнд хүрч тогтоохоо л бодно уу, гэхээс хаана хүн байгаа бол цээжийг ончих болуу яах бол гэж бодох уу? Хэзээ ч тэгэж бодохгүй... Тоглолтондоо анхаарлаа улаан галзуу төвлөрүүлчихсэн байгаа ямар ч хүн бөмбөг уруу л явна. Бөмбөгний төлөөх тэмцэл л гэж энэ. Нани чаналаа ч гэх шиг. Ийм юм ярихаасаа ичээч. Манайх Реалын оронд байгаад, Реал манай оронд байсан бол "Нани чаналаа" гэж ярьж байгаа хүмүүс энүүгээр нэг юу гэж ярина гээч???... Танайх дахиад л шүүгчтэй нийлээд хожчихлоо... Айлыг уламжлал ёсоороо 10 хүнтэй болгож байгаад 12-уулаа нүдлээ... Энэ улаан хацартай өвгөн нь UEFA-г атгачихаж... гоё тоглолтыг луйвраар авлаа... За ёстой юу юу гэж солиорцгоож байгаа бол доо. Ийм муухай туйлширсан байж болохгүй штээ.
Ийнхүү барьцаа ахиулчихсан, түрээд гаргаж явсан баг ганц шүүгчийн шийдвэрээс болж ёстой нөгөө "шахааны барьцанд" орсон доо. 11-үүлээ байсан бол юу гэж Модричид тэгэж сайхан цохих зай өгөх билээ дээ... Харин ч айл Бенземагаа хийх гэж байгаад Модричийн гоол ороход татчихсан. Манайх улаан авахгүй дахиад 10 минут л тэссэн бол Моуринио САФ-ын гарт өөрөө өөрийгөө оруулах байсан.
Ингээд тоглолт ямар ч утгагүй боловоо хөөрхий... Харин ч манайх 10-уулаа гэхэд овоо хэдэн гоолын момент үүсгэж л байсан. Ёстой л багаараа бахархмаар байлаа. Хэдэн 10 жилдээ ярих сайхан тоглолт өрнөх байсан юм даа. Энийг зөвхөн манай фэнүүд ч биш, дэлхий нийтээрээ хүсч байсан юм.
One United