by B.Chuka » Wed Mar 06, 2013 8:50 am
Сантиаго Бернабэуд 1-1 ээр тэнцээд байсан Манчестер Юнайтед, Реал Мадридын багуудын хариу тоглолт өнгөрсөн шөнө МӨРӨӨДЛИЙН ТЕАТРТ явагдлаа. Тоглолтын эхний үед маш сайн хамгаалалт болон довтолгоог Реалын эсрэг хийж байсан Юнайтед тоглолтын 2-р хагаст гоолдож, давамгайлалаа бататгаж, чадсан ч Nani-гийн улаан хуудасны алданаас болж, тоглолтонд ялагдал амслаа гэхэд хэлсдэхгүй биз ээ. Реал нэг хүнийг давамгайлалыг ашиглан тоглолтонд 2-1 ээр ялалт байгуулснаар нийлбэр дүн 3-2 болж, Реал Мадрид аваргуудын лигийн шөвгийн наймд шалгаран үлдлээ.
Тоглолтын талаарх мэдээлэл :
Man United: De Gea, Da Silva (Valencia 87), Vidic, Ferdinand, Evra, Carrick,Cleverley (Rooney 73), Nani, Welbeck (Young 80), Giggs, van Persie.
Улаан хуудас: Nani 57.
Гоол : Ramos (авто гоол) 48.
Real Madrid: Diego Lopez, Arbeloa (Modric 59), Varane, Sergio Ramos, Fabio Coentrao, Khedira, Alonso, Di Maria (Kaka 42), Ozil (Pepe 71), Ronaldo, Higuain.
Гоолууд: Modric 67, Ronaldo 69.
Шүүгч: Cuneyt Cakir (Turkey)
ТОГЛОЛТЫН ДАРАА ХЭН ХЭН ЮУ ЯРИВ....
Реал Мадридын дасгалжуулагч Mourinho : "Шүүгчийн шийдвэрээс болж илүү байсан баг нь аваргуудын лигт ялагдал хүлээлээ. Бид сайн тоглосонгүй. Бид хожихоор байж чадсангүй. Гэхдээ хөлбөмбөг ийм л байдаг. Би Nani-гийн улаан хуудасны шийдвэрийн талаар би ярихгүй. Яагаад гэвэл би энэ талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан энэ шийдвэрээс болж илүү байсан баг нь хожигдлоо." гэжээ.
Ronaldo : " Реал Мадридыг ялалт байгуулахад туслах өөрийн ажлаа би хийлээ. Би баяртай байна. Гэхдээ сонин ч мэдрэмж төрж байна. Учир нь би Юнайтедийн төлөө олон жил тоглосон. Хэрвээ хожмын нэг өдөр Реал Мадридын эсрэг тогловол мөн л ийм мэдрэмж төрнө. Намайг маш сайхан хүлээж авсан нь миний хувьд онцгой санагдаж байна. ГЭРТЭЭ ИРЖ, НАЙЗУУДТАЙГАА уулзлаа шүү дээ. Дотроо баяртай л байна, гэхдээ Манчестер Юнайтедийн өмнөөс сэтгэл гонсгор байна." гэжээ.
Юнайтедийн хаалганд гоолдсон ч гоолын баяраа яагаад тэмдэглээгүй талаар нь асуухад Ronaldo : " Тэднийг хүндлэх хүндлэлээсээ болж тэмдэглээгүй. Гэхдээ миний хамгийн ихээр хүсэж байсан зүйл бол ЯЛАЛТ байсан. " гэжээ.
Sir Alex Ferguson уурандаа хэвлэлийн бага хуралд оролцоогүй учраас түүнийг төлөөлөн туслах дасгалжуулагч Mike Phelan : "Бид үнэхээр сэтгэл дундуур байна. Ийм гайхмаар зүйл болсонд бүгд л хувцас солих өрөөнд сэтгэл дундуур сууцгааж байна. Хувцас солих өрөөн дэхь нөхцөл байдал үнэхээр сайнгүй байна. Тийм болохоор л би та бүхний өмнө сууж байна. Бид өнөөдрийнх шиг ийм том тоглолтонд зөв тактик гаргаж чадлаа гэж бодоцгоож байсан. Харин шүүгчийн тэр гайхмаар шийдвэрийн дараа тоглолт орвонгоороо өөрчлөгдлөө. 11 хүнтэй Реал Мадридын эсрэг тоглох хүнд байлаа. Дэлхий даяараа үзэж байсан энэ тоглолтонд бид 10 хүнтэйгээр тоглолтыг хожигдол дор дуусгасандаа үнэхээр сэтгэл дундуур байна." гэжээ.
ball.mn
MANUTD CELTICS