Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby B.Chuka » Tue Mar 05, 2013 7:34 pm

LeBe wrote:parkiin sport pub tom vip-d ni uneheer bolloo

hed gedeg ym be hedtei ochihod boloh bol
MANUTD CELTICS
User avatar
B.Chuka
 
Posts: 479
Joined: Fri Oct 05, 2012 10:57 am
Location: MANUTD

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Соёлоо » Tue Mar 05, 2013 7:37 pm

Өзил: Хэрэв чи Барселонд хожиж чадаж байгаа бол Манчестерт ч бас чадах болно.

“Реал”-ын хагас хамгаалагч Месут Өзил хариу тоглолтонд, хэрэгтэй үр дүндээ хүрч, тэмцээний дараачийн шатанд гарна гэдэгт итгэлтэй байна.

Энэ бол маш сайн багийн эсрэг, маш хүн тоглолт байх болно. Гэхдээ бид эхний тоглолтонд юу чаддагаа харуулчихсан шүү дээ. 1-р үедээ өрсөлдөгчөөсөө илт давуу байж, олон ч боломж бүрдүүлсэн. Бид “Юнайтед”-ыг үнэхээр хүндэлдэг ч, өөрийн хөлбөмбөгийг тоглоно. Үүгээрээ бид ямар багийг буулгаж чадна хэмээн мэдэгджээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Nomer 10 » Tue Mar 05, 2013 7:57 pm

Соёлоо wrote:Image Image


Энийг бүр харьцуулмаар санагдчихлаа хэхэ.

Хаалга: Дэгээ залуухан, туршлагаар бага ч чадвараар хол илүү. Хуучин 0-1 Одоо

Хамгаалалт: Рио хэдий хурд саарсан ч одооных нь илүү. Тэгээд ч хамгаалагч хүнд 34 нас гэдэг бол чухам л жинхэнэ ид нас. Гэри бол агуу агуу. Рафа яваандаа яах юм бгаан одоохондоо арай жулдана. Браун Силвестр 2 олон таван үггүй, ор гэхээр орж хийчихээд л явдаг байсан гарууд. Гэхдээ гойд биш. Эванс Эвра 2 авьяасаар энэ 2-оос илүү. Эвансын хүчээр манайх Их Британий рекорд клин шит хийж бсан. Эвра хэр баргийн вингерийг дагуулахгүй дриббл хийнэ, хурд сайн, довтолгоог маш сайн дэмждэг. Ингээд харахаар одооных илүү. Хуучин 0-2 Одоо

Хагас хамгаалалт: Каррик чухам л торгон ирэн дээрээ буй. Жоунс Роналдог нам барьж чадсан нь нэгийг хэлээд байгаа. Кагава бол цул авьяас, маш зальжин тоглогч. Вэлбэк туялзаад байгаам шиг хэрнээ хүчний тоглолт сайтай, эсрэг тоглогчдод эвгүй барьцтай яаж ч мэдэх шөрмөслөг бөх шиг гар. Ингээд харахаар бас л сайн байгаад бгаам даа. Нөгөө талаас Батт бол яахав дээ. Учиргүй сайн цэвэрлэгч биш. Байдаг л тоглогч. Гэхдээ л... Гиггз, Скоулз, Бэкс, Кийн гэхээр арай л нөгөө ертөнцийн нэрс дуулдаад байгаам даа. Яах ч арга алга. Хуучин 1-2 Одоо

Довтолгоо: Рүүд бол үнэхээр Олд Траффордыг буцалгаж явсан юм шүү. Тэр үеийн Юнайтедын тоглолтуудыг үзэж байсан хүн форумд тийм их биш байх аа. САФ-тай муудаагүй бол тэр энд нэгэн домог болон үлдэх байсан. Ямар сайндаа САФ өөрөө хүртэл Хэзээ нэгэн цагт энэ залуугийн дурсгал Мөрөөдлийн театрт байх болно гэж дуу алдаж байсан удаатай. Түүний орыг нутгийнх нь залуу 1:1 харьцаагаар өвлөж авсан. Өөр өөрийн арга барилтай, жинхэнэ алуурчид. Рүүнийгийн талаар би Юнайтедын зүрх гээд нэг нийтлэл бичиж байсан. РвП ирснээр түүний нэр сулраад байгаа мэт ч чимээгүйхнээр тэр багийг залсаар л яваа. Рүүнийтэй Юнайтед, Рүүнийгүй Юнайтед 2 газар тэнгэр шиг ялгаатай. Том тоглогчид том тоглолтод л тодордог. Тэр чаддаг. Ингэхээр үнэлгээ ижил. Хуучин 1,5 -2,5 Одоо.

Ингээд минийхээр одоогийн баг нь илүү болж таараад байна даа хэхэ. Хоорондоо тоглоход хамгаалалт илүүгээрээ одоогийнх ялах болов уу. За тэгээд тоглолт хурдан эхлээсэй. Хүлээж ядах зуур иймэрхүү байдлаар л цаг өнгөрөөж байна даа кк. 2009 онд Барсатай тоглодог өдөр яг ингэж догдлоод байсан. Энэ удаа өөр байгаасай гэж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby kamizake » Tue Mar 05, 2013 8:35 pm

Минийхаар бол Хуучны хагасууд хамаагуй илуу санагджын
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Nomer 10 » Tue Mar 05, 2013 8:40 pm

Тийм ээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby zigo » Tue Mar 05, 2013 8:50 pm

Gooner wrote:Карлосын баруун талд байгаа РБ чинь хэн билээ, сүүлд Блэкбэрнд ирж тоглодог, нэр нь орж ирдэггүй ээ?
Бас тэр Фигу Элгүэра 2-н голд байгаа чинь хэн бэ?


мишел салгадо ч тухайн үедээ л гайгүйд орох баруун ар байсан шүү. гэхдээ мэдээж карлосын жигүүр илүү идвэхитэй довтолдог байсан. харин энэ консесао гавиагүйдээ. уг нь би камбиасогоос илүү дуртай байдаг байж билээ. харин камби гарааных байсан.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Nomer 10 » Tue Mar 05, 2013 8:55 pm

Энэ турк шүүнэ гэнэ. Еврогоор их сайн шүүж байсан даа. Өзилийг бага унагаасай кк.

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Mojul » Tue Mar 05, 2013 8:56 pm

Харин шүүлтийн чанар өндөр түвшинд байгаасай.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Nomer 10 » Tue Mar 05, 2013 9:10 pm

Би хэчнээн эвгүйрхэж байгаа ч хожно гэдэгт итгэж байгаа. Сугалаа 15-нд болно. Энэ жилийн ялгаа нь хагас шигшээг 4 сарын 12-нд тусад нь сугалах юм байна. Өмнө нь болохоор финал хүртэлхийг шууд заачихдаг байсан. Платини ээлжит луйвраа хийх гэсэн нь илт болжээ. Саяын сугалаагаар бүх томчууд нь хоорондоо таардаг нь яавч санамсаргүй биш байсан даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby S.Erdene » Tue Mar 05, 2013 9:17 pm

Boon dogdlol. Harahaas ch halshirmaar sanagdaad bdag. Dun bol UNITED2-1Real bh bolov uu. Ehnii goaliig real hiij daralt ondorsgono bh. Ard Rio Vida garna blgui dee. Evans ch medehgui ee chanaj medne.

Ter Bayern ii solgoi huur goalddog deer ch Rafael shar bish bsan l daa. Sorivt durak shuugchiig zagnasaar bgaad Rafaeld shar oguulchihsen. Zamiin huzuu urt gej Sorivt solgoi 2 bayernd bgaa uyed ni neg hariugaa changahan avh yumsan.
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Nomer 10 » Tue Mar 05, 2013 9:29 pm

Хэдэн сайтаа апдэйт хийгээд л кк. Алдагдсан хүүгийн маань талаар л баахан мэдээлэл байна доо. Таарахаа байсан ээж охин 2-ыг эвлэрүүлэхийн тулд Итали руу нисч зурагтаар ороод эвлэрүүлж л бсан гэнэ. Ливерпүүлд хаустай юм байна. Шахиныг тийш явах болоход тэрийгээ суу гэж санал болгосон гэнэ. Бэкс Милантай очихдоо төрсөн мэдрэмжийг дурсаад Роналдо одоо бас тэгэх болно гэж. Манайх мэдээж Месси Месси гэж дуудахгүй кк. Хаа байсан Хорватад хүртэл тоглох гээд очиход нь Месси Месси гэж дуудаад нөхөр уурандаа Би баян, залуухан учраас тэд тэгдэг гээд уурлаж байсан даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Буучин » Tue Mar 05, 2013 9:33 pm

Image
:-o
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Nomer 10 » Tue Mar 05, 2013 9:37 pm

Жиргээчдийг жаал харлаа. Рүүний 4 цагийн өмнө хөгжим сонсож буйгаа хэлж. Хаа сайгүй л Гиггз болохыг хүсэгчид бна гэнэ. Марк Вэббер Формула 1-ийн Гиггз болно гэж. Анчелотти Бэксийг ПСЖ-ийн Гиггз болно л гэж. Блаттер Гиггзд тусгайлан баяр хүргэж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Соёлоо » Tue Mar 05, 2013 10:39 pm

Гиггз: “Реал”-тай хийх тоглолт гоолгүй өнгөрөхгүй.

Хагас хамгаалагч Райан Гиггз “Реал”-тай хийсэн 2002-2003 оны улиралд хийсэн, 4:3-аар “МанЮ” хожсон тоглолтыг эргэн дурсан, Аваргуудын лигийн 1/8 шигшээгийн хариу тоглолтын талаар санал бодлоо хуваалцжээ.

“Реал”-ын хурдан гоол тоглолтыг хүндрүүлж байсантай адил зүйл өнөө орой болохгүй гэж найдаж байна.

Европын цомд үргэлж ямар нэг зүйлд суралцаж байдаг. Эхний гоолыг оруулан давуу тал олж авахыг хичээдэг. Фанатууд маань дэмжих болохоор, бидэнд өөрсдийн хүч чадалд итгэх давуу байдал авчрах нь мэдээж. Хэрэв бид хожигдоод эхэлбэл, энэ улиралд нэг бус удаа тохиолдсонтой адилаар, фанатуудынхаа дэмжлэгийн ачаар өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэх болно. Энэхүү уулзалт гоолгүй өнгөрөхгүй нь мэдээж хэрэг хэмээн ярьжээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Соёлоо » Tue Mar 05, 2013 10:40 pm

Алекс Фергюсон: Бид Криштиану Роналдугаас айх ёсгүй.

САФ Аваргуудын лигийн хариу тоглолтын өмнө Мадридийн клубын довтлогч Криштиану Роналдугийн давуу чанаруудыг онцлон тэмдэглэжээ.

Тэр бол азгүйтлийг бараг мэддэггүй, онцгой төгс хөлбөмбөгчин. Хурд, бие бялдар өөлөх зүйлгүй. 2 хөлөөрөө адилхан сайн тоглодог. 2 дугаар давхарт ч итгэлтэй тоглодог.

Хэрэв Криштиану талбайд гарвал асуудал үүснэ гэсэн үг. Энэ л миний санааг зовоож байна. Бид боломжийн хэрэр түүнийг саармагжуулах ёстой. Тэр гайхамшигтай хөлбөмбөг үзүүлдэг болохоор үүнийг гүйцэтгэхэд хялбар бус байх нь мэдээж.

Гэхдээ бид түүнээс айх ёсгүй. Хэрэв бид Роналду үнэхээр аюултай аймшигтай хэмээн бодоод тоглож эхэлбэл, өөрсдийн хөзрөө умартах болно гэж Шотланд мэргэжилтэн онцлон тэмдэглэжээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Tue Mar 05, 2013 10:40 pm

За тааварт нийт 21 хүн хувилбараа ирүүлсэн бөгөөд хувилбарууд доорхи байдалтай байна. Үр дүнг маргааш сэрчээд оруулъя.
Image
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Соёлоо » Tue Mar 05, 2013 10:41 pm

Алекс Фергюсон: Өнөөдрийн тоглолт гайхамшигтай болох ёстой.

Дасгалжуулагч тоглолтын талаар сэтгэгдлээ ярьжээ.

Өнөөдөр гоол орно. 2 баг 2уулаа гоолдоно. Бид өрсөлдөгчөөсөө илүү оруулах эрмэлзэлтэй байх ёстой. Энэ тоглолтонд үлэмж их анхаарал тавигдаж буй нь мэдээж. Тоглолтын өмнөх сургуулилтанд гэрэл зурагчид ямар олноороо ирж байгааг хар даа. Энэ нь өнөөдөр болох “МанЮ”-“Реал”-ын тоглолт хэр чухал болохыг нотолж байна.

Үүнийг л хүн бүхэн Аваргуудын Лигээс хүсдэг. Бидэнд жил бүхэн Европын шилдэг клубуудтэй тоглох боломж олддог. Үүнд л энэхүү тэмцээний “амт” байгаа юм. Өнөөдөр хөлбөмбөгийн хамгийн агуу тулааны нэг болох болно.

“Реал”, “МанЮ” аль аль нь сайн формтой байгаа. “Реал” “Барселона”-ийн эсрэг гайхалтай 2 тоглолт хийсэн нь тус багийн бэлтгэл ямаршуухан зөв байгааг гэрчилж байна.
Иймээс гайхамшигтай сайхан тоглолт болно. Хэн нэгэн сэтгэл дундуур үлдэнэ гэж бодохгүй байна хэмээн ноён Алекс ярьжээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Соёлоо » Tue Mar 05, 2013 10:43 pm

САФ: Жонес “Реал-ын эсрэг тоглохгүй.

“Филийн шагай бүрэн эдгэрээгүй болохоор маргааш тоглохгүй” хэмээн сэр Алекс мадридын “Реал”-ийн эсрэг хийх тоглолтонд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Жонес Сантьяго Бернабеуд болсон тоглолтонд үүргээ гайхамшигтай биелүүлсэн. Тиймээс түүний гэмтэл бидний хувьд том хохирол юм.

Гэхдээ түүнийг орлуулан тоглуулах хүн байгаа болохоор, нөхөж баршгүй гарз биш лдээ. Талбайн төвд хангалттай олон хувилбар надад бий. Иймээс энэ асуудлыг шийдэж болно. Райаны хувьд талбайд гарна. Харин хэзээ гаргахаа шийдээгүй байна. Гэхдээ Гиггз бол бидний хувьд чухал тоглогч гэдгийг онцлон хэлье.

Түүнчлэн Фергюсон Галактикосын эсрэг төвийн хамгаалалтанд ямар хослол гаргахаа шийдээгүй байна. Жонни Эванс, Рио Фердинанд, Неманья Видич нар бүгдээрээ л сүүлийн тоглолтуудад маш тогтвортой тоглолт үзүүлж байгаа.

Боломж арвин байгаад баяртай байна. Манай 3н төвийн хамгаалагч онц формтой байгаа. Маргааш хамгийн найдвартай гэсэн хувилбараа шийдэн, гаргах болно гэжээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby zigo » Tue Mar 05, 2013 11:21 pm

райныг гараанд гаргахгүй байлгүйдээ. тоглолтын сүүлийн хэсэгт мань хүний туршлага хэрэгтэй болохоор түүнийг нөөцөөс л оруулах болов уу. фил гэмтэлтэй байгаан бол тэгээд төвдөө каррик, клев хоёр цуг гарах нь дээ. рүүний, велбек, кагава, рвп урдаа байх боловуудаа.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby MR.Batka » Tue Mar 05, 2013 11:34 pm

таавар болоод байгаамуу хоцорчвуудаа. заза гарыдаа
-------------------------- De Gea -----------------
--- Rafael ----- Ferdinand ---- Vidic ------ Evra -----
------------- Carrick ----------- Cleverly ---------
------ Valencia --------- Rooney ------- Kagawa ----
--------------------- van Persie --------------------
look at me
MR.Batka
 
Posts: 765
Joined: Sun Dec 18, 2011 11:59 pm
Location: Theatre of Dreams

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Realist » Tue Mar 05, 2013 11:57 pm

2000, 2003 онд САФ довтолдог баатрууд болоод сөрөгдүүлээд хожигдсоноо сайн санаж байгаа байлгүйдээ. Эднийх хамгаалдаг дээрээ тавьчуул манайх нэвтэлж чадахгүйм байнлээ. Танайд боломж давуу тал илүү байнаа. Цаашаа танайх шалгарнаа гэж
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Соёлоо » Wed Mar 06, 2013 12:19 am

Босс: Найдвартай тактик сонгох нь чухал.

“Маргаашийн тоглолтонд хамгаалалтын найдвартай байдал гол зангилаа болно” хэмээн Фергюсон ManUtd.com-д ярьжээ. Бид “Реал” сөрөг довтолгоонд яаж тоглодгийг мэднэ. Тэд ч үүнийгээ өнгөрсөн Мягмар гарагт КампНоуд батлан харуулсан.

Иймээс бидний эсрэг тэгэж тоглох боломжийг л олгож болохгүй. Манай төвшний багууд тоглолт бүрт өрсөлдөгчийнхөө хүч чадал, бие бялдар, тактикийн схем, түлхүүр тоглогчдын давуу, сул талуудыг судлан, үнэлэн цэгнэж чанд бэлддэг. Өөрөөр ч байх боломжгүй. Бидний маргаашийн тоглолтын төлөвлөгөөнд ч энэ бүхнийг тооцон багтаасан. Би өөрийн багийн хүч чадал, юунд тулгуурлан дараачийн шатанд шалгарахаа мэднэ. Энэ бүх мэдлэг маргааш бидэнд туслах болно.

Би өөрийн тоглогчдодоо итгэдэг. Бид зүгээр л талбайд гараад, өөрсдийн чаддаг хөлбөмбөгөө харуулах ёстой. Манай залуус өөртөө болон багийн хамтрагчиддаа итгэдэг. Иймээс л бид хангалттай урт хугацааны туршид тогтвортой, амжилттай үр дүн үзүүлж чадаж байна. Түүнчлэн бид энэ бүрэлдэхүүнээрээ аль эртнээс ажиллаж байгаа бөгөөд, манай дасгалжуулагчдын штаб ч хоол тэжээл, бие бялдар, тактик, бусад бэлтгэл гээд бүх зүйлсийг ийм тоглолтонд хэрхэн бэлтгэх ёстойг нэг бүрчлэн мэддэг.

Криштиану Роналду “Эзэн хааны баг”-ийн хамгийн аюултай тоглогч гэдэг нь тодорхой бөгөөд, түүнд зориулан бэлэг бэлдсэн байгаа. Тэр талбайд зүгээр ч нэг гараад ирэхгүй нь мэдээж хэмээн Шотланд мэргэжилтэн ярьсан байна.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby MrO » Wed Mar 06, 2013 12:22 am

Соёлоодоо форумын гишүүдийн өмнөөс, Улаан чөтгөрүүдийн нэрийн өмнөөс мөн хувиасаа талархал илэрхийлье. Энэ чухал тоглолтын өмнө олон сайхан мэдээ мэдээллээр бөмбөгдөж, биднээс дутуугүй санаачилга гаргаж байгаа чинь форумчдад үлгэр жишээ байна. Хөлбөмбөгт хайртай л бол дэмждэг баг дэмждэггүй баг гэлгүй, миний баг танай баг гэж туйлшрахгүй байгаа нь машид таалагдав. Эцэст нь асуухад: Энэ тулаанд МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД-аа дэмжиж байгаа биз дээ Соёлоо?
Last edited by MrO on Wed Mar 06, 2013 12:36 am, edited 1 time in total.
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Соёлоо » Wed Mar 06, 2013 12:26 am

хэхэ, юу гэж дээ... Онцгой нэгнээ дэмжилгүй яахав дээ... :grin:
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby MrO » Wed Mar 06, 2013 12:36 am

Хүн дэмжсэнээс баг дэмж л дэээээ :D
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron