Манчестер Юнайтед 20 13 :::Thank you Sir Alex:::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Tue Mar 05, 2013 12:55 pm

Одоогоор доорх 17 хүн таавар явуулаад байна. Оройны 18 цаг хүртэл авах болно. Мөн постондоо засвар хийж болно. Гэхдээ бусад таавартай давхцахгүйгээр хийх ёстой шүү. Шалгаруулалтын хувьд 1рт хэдэн тоглогчийг зөв таасныг харгалзах ба оноо тэнцсэн тохиолдолд байрлалыг хэрхэн зөв таасныг авч үзэх болно. Одоогоор ирээд байгаа таавруудаас харахад олон хүн оноо тэнцэх магадлалтай байгаа болохоор оноо өгөлтийг илүү нарийвчлалтай болгоё гэж бодлоо. Үүнд Манай гол Ротэйшн голын шугаманд байгаа учраас Голын шугамын тоглогчдыг зөв таасан тохиолдолд 1.25 оноо бусад байрлалуудад 1 оноо өгье. Максимум 12 оноо байхаар. Тоглогчийг зөв таасан хэдий ч байрлалыг буруу таасан тохиолдолд 1 оноо өгнө.
1.Рүүний
2.Жак9
3.Я.Төмөрбат
4.Төгс
5.Ариунбаатар
6.Хатем
7.Масло
8.Амараа1010
9.Можул
9.Тосиз
10.Чука
11.Тро...
12.ЛэБэ
13.Бэкс
14.Ирэйзэр
15.Мистер О
16.Девил 7
17.Мөнгөө
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Tue Mar 05, 2013 1:05 pm

Манайхны бэлтгэлийг харахаар явж байна гэнэ.
Image
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Mojul » Tue Mar 05, 2013 1:23 pm

Mojul wrote:---------Де Хеа

Рафаел--Рио---Эванс-----Эвра

------Каррик--------Жонес
------------Клеверли
Валенси--------------------Рууний
--------------РвП

Энэ л байх болов уудаа... Валенси хамгаалалтад сайн гүйнэ сөрөгт ч хурдтай ордог. харин зүүнд би руунийг л гарах байх гэж бодов.
харин дунд Клеверли Кагава 2т эргэлзээд байна. Клеверлиг сонголоо.

Энийгээ жаахан өөрчиллөө..

----------де хэа
рафа----рио---Эванс---Эвра
----Каррик--Клеверли
Валенси----Кагава----Рууний
-----------РВП
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby erdene_b7 » Tue Mar 05, 2013 1:25 pm

Соёлоо wrote:ЭНЭХҮҮ "4:3" тоглолтын Бүтэн бичлэг нь байвал линкийг нь тавиад өгөөч. Орой хүртэл 2 үзсэн ч яахав дээ

харин наадах чинь л олдохгүй байгаамдаа
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Tue Mar 05, 2013 1:27 pm

LeBe wrote:---------------------------De Gea---------------------------
------------------------------------------------------------
Rafael---------------Rio--------------Evans-------------Evra
-------------------------------------------------------------
---------------------Carrick--------Жонес-------------------
-------------------------------------------------------------
Rooney-------------------Kagawa---------------------Welbeck
------------------------------------------------------------
-----------------------Van Persie----------------------------

Би Эванс, Жонес 2 дээр нэлээн эргэлзлээ. Вида гарчих вий дээ :ногоон: Кагаватай гараа ингэж гарвал л урд бужигнуулах шинжтэй.


Би ч гэсэн Жонесыгоо суулгахаас, гарахгүй нь бараг оффишл болчиж
---------------------------De Gea---------------------------
------------------------------------------------------------
Rafael---------------Rio--------------Evans-------------Evra
-------------------------------------------------------------
---------------------Carrick--------Cleverly------------------
-------------------------------------------------------------
Rooney-------------------Kagawa---------------------Welbeck
------------------------------------------------------------
-----------------------Van Persie----------------------------
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby redi23 » Tue Mar 05, 2013 1:40 pm

goal.com-ын санал асуулгад оролцсон нийт уншигчдын 49.1% нь Ман Ютд-ыг хожино гэж тааж, харин 43.4% Реалыг хожино гэжээ. Мөн нийт оролцогчдын 21.77% нь Ман Ютд 2-1 Реал гэсэн бол 17.04% нь 1-2-оор Реал хожино, 9.25% нь 1-3-р Реал хожино гэж үзсэн байна.
User avatar
redi23
 
Posts: 1060
Joined: Fri Jan 25, 2013 11:32 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Tue Mar 05, 2013 1:44 pm

Соёлоо wrote:ЭНЭХҮҮ "4:3" тоглолтын Бүтэн бичлэг нь байвал линкийг нь тавиад өгөөч. Орой хүртэл 2 үзсэн ч яахав дээ

24 минутын тойм байна.
http://www.dailymotion.com/video/xm676n_manchester-united-4-3-real-madrid-2002-2003-champion-s-league_sport

1-р үе нь бүтнээрээ
http://www.dailymotion.com/video/xxw42r_manchester-united-real-madrid-2002-2003-1er-tiempo_sport#.UTWHwzBTDps

Энд 2-р үе нь бүтнээрээ байна
http://www.dailymotion.com/video/xxwaly_manchester-united-real-madrid-2002-2003-2-tiempo_sport#.UTWHEDBTDps
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby odsurenmg » Tue Mar 05, 2013 1:54 pm

Бичих гээд үзтэл бараг хамаг боломжуудын бичцэн юм байна. бас онооны харьцааг таалцая. 3-1-ээр манайх.
Last edited by odsurenmg on Tue Mar 05, 2013 2:18 pm, edited 1 time in total.
User avatar
odsurenmg
 
Posts: 480
Joined: Tue Jun 14, 2011 3:12 pm
Location: хөлбөмбөг багийн спорт

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby B.Chuka » Tue Mar 05, 2013 2:05 pm

Lebe ehend bichsen huniihiig n tootsoh durem uilchilj baigaa baihaa bi buruu sanaad baina uu?
MANUTD CELTICS
User avatar
B.Chuka
 
Posts: 479
Joined: Fri Oct 05, 2012 10:57 am
Location: MANUTD

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Maslo » Tue Mar 05, 2013 2:07 pm

Vidc: "Реал дандаа нэг тактикаараа л тоглодог. Тэдний тактик нь бүтэхгүй болонгуут "Б төлөвлөгөө" гэж байдаггүй. Эсрэг багийнх нь тоглогчид бүгд бөмбөгний ард зогсчихоор тэд 16-ын гаднаас цохиод эхлэдэг. Тэд хажуугаас кросс нэг их хийдэггүй баг. Үнэндээ Роналдогоос өөр агаарт сайн хүн бараг байхгүй..." гэсэн байхын. Гэхдээ мэдээж араас нь уламжлал ёсоор Реал бол ээмр, бид болгоомжтой байх ёстой ухааны юмаа хэлсэн л байна л даа. Угаасаа САФ бас хэлсэн байсан. Бид айлыг ямар сайн бэ гэдгийг нь хэтэрхий бодоод байвал өөрсдийнхөө бас ямар их аюул учруулж болох вэ гэдгээ умартана гэсэн... Айсан ч юм алга л даа... :ногоон:
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Соёлоо » Tue Mar 05, 2013 2:10 pm

*хуудас эргэхээр оруулий гэж бодож байсийн явж өгчээ... Заа тэр яахав. Жаахан ширүүн юм оруулчихлаа. Урьдчилж анхааруулсан шүү, сонирхолтой ч байж магад, үгүй ч байж магад гэж... өмнөх хуудсанд...болгооно уу...

Мөнхийн шилдэг “ГИГГЗ”

Тэрбээр хөлбөмбөгийн замналаа эхлэх үед амьдрал нь тун хөгжилтэй байсан бол дараа нь нэг хэсэг будилсан. Гэвч хөлбөмбөгийн талбай дээр юу ч өөрчлөгдөөгүй юм. Түүний “агуу” гэдгийг тайлбарлах шаардлагагүй. Мань эр 23 жилийн турш хэн гэдгээ нэгэнт нотолчихсон шүү дээ.

Гиггзийн эцэг хар арьстан бөгөөд, Райаны амьдралд эмэгтэйчүүд, нэр алдартай нь холбоотой гунигт түүх ч байсан.

Орчин үеийн хөлбөмбөгийн ямар ч хөгжөөн дэмжигч “Манчестер Юнайтед”-ийг тодорхой хэдэн хүнгүйгээр төсөөлөх аргагүй. Жагсаалтын эхэнд сэр Алекс ...гэх мэт тоймгүй л олон хүн бичигдэх нь мэдээж. Уэльсийн регбичийн хүү эцэг эх нь салснаас болж овгоо өөрчилж, эхийнхээ талд үлджээ. 80-аад оны сүүлээр өсвөр насны Райан Манчестер хотод өссөн болоод ч Английн сурагчдын шигшээ багт хүчин зүтгэж байсан юм. Харин дараахан нь овгоо сольж Гиггз болсон төдийгүй, шигшээ багаа ч солилоо. Английн хөлбөмбөгийн холбооноос түүнийг залуучуудын багт урихын тулд Англи гаралтайг нь тогтоох хүсэлт тавьлаа. Гэвч өвөө, эмээ нар нь Сьерра-Леон, эсвэл Уэльс гаралтай болж таарав.

Ингээд л Райан хувь заяаны эрхээр ямар ч том тэмцээний тавилангүй шигшээгийн тоглогч болсон юм. Гэхдээ “Манчестер Сити”-ийн сургуульд 2 жил өнгөрүүлсний дараа хөрш “Юнайтед”-ийн скаудууд мань залууд харцаа хандуулав. Энэ нь клубын ч, Райаны хувьд ч том олз болсон юм. Өсвөр насандаа ээж, дүүтэйгээ үлдсэн Гиггз өөрийн үеийнхний дундаас тодрон, жинхэнэ хөлбөмбөгчин болсон бөгөөд, өөрөөр хэлбэл сэтгүүлийн хавтасны нүүр зургаас салахаа больж, оддын амьдралд оров. Охид бүсгүйчүүд ч түүнийг зүгээр явуулахаа болив.

Гиггз л “Бест”-үүдийн үеийг сэргээн мандуулж, “Бекхэм”-ийн эринг нээсэн бөгөөд, “Фергигийн ангаахай”-нуудын анхдагчдын нэг хэмээн өөрийгөө зарлан гарч ирсэн юм. Түүнийг шууд л “суутан” хэмээн өргөмжлөн, гар дээрээ өргөлөө. Харин сэр Алекс байгаагүй бол “Манчестер Юнайтед”-ийн түүхэнд дахин нэг “архичин”, “шалиг эр” л нэмэгдэх байв.

Гэвч овжин Шотланд эр түүнийг тандуулах мөрдөгч хөлслөн ажиллуулав. 17 настай байхдаа л зүүн хагас хамгаалалтанд төдийгүй, шаардлагатай үед довтлогоонд ч зүтгэж (залуучуудын багт) чаддаг, өөрөөр хэлбэл, хөлбөмбөгийн бүхнийг хийж чаддаг болжээ. Райан хамгийн түрүүнд нээгдэн танигдсан бөгөөд, харин хамгийн сүүлд явах бодолтой байх шиг. Шинэ гэрээ хийчихсэн шүү дээ. Одоо хүртэл багтаа ашиг тусаа өгсөөр байна гэвэл илүү зөв болох болов уу. Тэр бол Английн Премьер Лигийн улирал бүрт гоолдсон, дэлхийн цорын ганц хөлбөмбөгчин. Шанаанд нь будан сууж, он жилүүдийн үрчлээ ил болсон ч, элдэв шуугианд эс хутгалдсан ч мань эр Британийн хэвлэлийн хуудаснаас салахгүй нь ойлгомжтой. Дүүтэйгээ үүсгэсэн асуудлаас болж нэр хүнд нь унаж байсан түүх бий. Ах ч биш юм аа. Дүүгийнхээ эхнэр Наташатай гэвэл зөв байх. Гиггз өөрийг нь агуу тоглогч, агуу хөлбөмбөгчин хэмээн хүндэлдэг Родри дүүгийнхээ ирээдүйн эхнэртэй 8 жил янагийн холбоотой байсан гэх. Нэгэнт энэ талаар мэдчихсэн болохоор Родри хэлэх үгээ олж ядан байгаа нь мэдээж.

Харин өнөөх Наташа нь Райанаас мөнгө төгрөг нэхэн шүүхдэлцэж байгаа сурагтай. Наташа ч гэмгүй нэгэн биш бололтой. Ирээдүйн нөхөртэйгөө хамт амьдрангаа, ахтай нь учир ургуулан, мөн Дуайт Иорк гэхчлэн бас 3 тоглогчтой холбогдож амжжээ. Харин Родри Гиггз энэ бүхэнд эхнэртэй Райан Гиггз ахыгаа буруутгаж буйгаар үл барам, ямар ч ирээдүй үл гэрэлтэх атал Наташадаа одоог хүртэл хайртай гэх. Мань Родри ч Наташагаа хуурдаг байсан гэдэг нь бүхэнд ил болчихоод байхад шүү дээ.

Бяцхан дүү нар минь ч энэхүү бичвэрийг уншиж магадгүй тул, ах дүү нарынхаа найз бүсгүйчууд, ирээдүйн эхнэрүүдэд хандрах нь жудаггүй зан гэдгийг агуу Райан ахынх нь амьдралаар жишин зөвлөе.

Яг одоо элдэв шуугиан, янз бүрийн шатны шүүхээс холхон байхын тулд Райанд хөлбөмбөг л хэрэгтэй. Талбайд хүүхнүүд байхгүй хойно бүх зүйл хялбар шүү дээ.

Хөлбөмбөгт Райаныг хүндэлдэг хайрладаг. Агуу мастер сайн формтой байна. “Манчестер Юнайтед” ч мань эртэй ямар ч асуудалгүйгээр 1 жилийн гэрээ хийлээ. 2012 оны 2 сарын 26 нд Райан “МанЮ”-ийн бүрэлдэхүүнд 900 дахь тоглолтоо хийсэн төдийгүй, 92 дахь минутанд ялалтын гоолыг (Норвич 1-2 МанЮ) оруулсан билээ. Үүнээс жилийн дараа Английн Премьер Лиг гэж нэрийтэх болсон 1992 оноос хойш 13 дахь, Английн АШТ-ний 20 дахь цомоо авахад ганцхан алхам дутуу байна. Тэрбээр зогсох шинж алга, энэ хэвээрээ үргэлжилсээр байх бололтой.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Maslo » Tue Mar 05, 2013 2:27 pm

Моуринио: "Юнайтэд урьд хожид байгаагүйгээрээ формтой байгаа. Тэд ФА капын шөвгийн наймд шалгарсан бөгөөд дөнгөж гуравдугаар сар болж байхад аль хэдийнээ Лигтээ түрүүлчихсэн! 2013 он гарснаас хойш бид ч гэсэн сайн формтой байгаа хэдий ч, сая долларын үнэтэй цорын ганц асуулт бол яг юун дээр ялгаа нь гарах вэ гэдэг л байна. Үүний хариултыг хэн ч мэдэхгүй.

"Манайхыг бөмбөг авсан үед айл маш сайн хамгаалах гэж үзэх байх, мөн эсрэгээрээ айлыг бөмбөг эзэмших үед манайх ч бас маш анхааралтай хамгаалах гэж хичээнэ. Ер нь бол манайх одоогийн байдлаар хожигдож яваа гэж ойлгож болох учраас эхнээсээ л довтолж тоглоно."

"Би Фергусонгийн эсрэг Порто, Челси, Интер гээд олон багаар тоглож байсан. Хожиж, хожигдож, тэнцэж үзсэн. Гэхдээ энэ тоглолтонд ямар ч статистик нөлөөлөхгүй. Маргааш юу ч болж мэднэ. Дэлхий даяараа энэ тоглолтыг үзэхээр анхаарлаа хандуулах болно. Бараг л финалын тоглолт юм шиг мэдрэмж төрж байна!"
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby LeBe » Tue Mar 05, 2013 2:31 pm

@Чука Тиймээ мэдээж давхардсан тохиолдолд эхнийх нь хүчинтэй.

Нээрээ л финал юм шиг л хүлээж байна даа. Соёолоо :eek: Гийгзийн талаар сайхан нийтлэл байна
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Maslo » Tue Mar 05, 2013 2:35 pm

САФ бас Роналдогийн талаар нэг хөөрхөн хошигноод авч: "Ядаж байхад нөгөөдөх чинь (Ronaldo) хүрээд ирж байгаа байхгүй юу! Роналдотай багийн эсрэг тоглохдоо юуг тооцох ёстой вэ? Мэдээж оройжингоо аюул тарина. Рафаел хүү Бернабэуд тоглосон эхний 45 минутаас их юм сурсан гэж найдъя. Яагаад гэвэл өнөөдөр нөгөөх нь үргэлжлүүлээд л хийдгээ хийнэ. Энэ тоглолтонд ямар тактикаар тоглохоо би хэдийнээ шийдчихсэн, бид нар ярьчихсан байгаа. Хамгийн гол нь бид нар өөрсөддөө итгэх хэрэгтэй. Би тоглогчиддоо бүрэн итгэж байна. Тэд ч бие биендээ итгэх ёстой."
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby сайнаа » Tue Mar 05, 2013 2:42 pm

Орой SportBox, C1 аль ТВ-ээр гарах юм бол?
Хурдан орой болоосой л гэж бодож байна шүү
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Nomer 10 » Tue Mar 05, 2013 2:43 pm

Ёох нойр хүрсэнгүй золиг гэж. Орой тийшээ жаал хурхирахаас кк.

-------------------------- De Gea -----------------
--- Rafael ----- Ferdinand ---- Vidic ------ Evra -----
------------- Carrick ----------- Anderson ---------
------ Valencia --------- Rooney ------- Kagawa ----
--------------------- van Persie --------------------
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Nomer 10 » Tue Mar 05, 2013 2:54 pm

Нэгэн мянган тоглолт гэдэг бол агуу билээ. Нэгэн мянган жил гэдэг шиг л удаан хугацаа. Ингээд Гиггздээ урьдчилаад баяр хүргий дээ. Бүх чөтгөрүүд чамд эхнэрээсээ ч илүү хайртай.

Image

Image

Image

Image

Image

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Nomer 10 » Tue Mar 05, 2013 3:15 pm

6 оны дэлхийн аваргын дараа Роналдог олон хүн багаас явна гэж байсан ч харин ч энэ 2 сайн найзууд болсон билээ. Хүний хувь тавилаан гэж. Одоо тэгсэн нэгнийхээ эсрэг үзэж байх юм.

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby B.Chuka » Tue Mar 05, 2013 3:20 pm

nomer 10 nileen gegelzeed baigaa ymaa daa tuuh suhuud sanaa aldaad l...
minii anhaaral tuvluruhgui ajilaa hiij chadahgui onoo oroinii tuhail bodogdood baih ym kkk
MANUTD CELTICS
User avatar
B.Chuka
 
Posts: 479
Joined: Fri Oct 05, 2012 10:57 am
Location: MANUTD

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Ariunbaatar_hw » Tue Mar 05, 2013 3:33 pm

манай багийг дэмжигчид өнөө орой огцом нэмэгдэх байх. Яагаад гэвэл Барса 2 удаа Реалд дараалаад хожигдсон. тэгэхээр Барсагийн фанатууд Реалыг хожигдоосой л гэж бодож байгаа. Нүдэн дээр л харагдаад барилцаад гүйгээд байхым байна. :ногоон: :ногоон:
CHAMP20NS
User avatar
Ariunbaatar_hw
 
Posts: 658
Joined: Sun Mar 18, 2012 12:45 am
Location: Монголд....

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Соёлоо » Tue Mar 05, 2013 3:35 pm

2 - САФ "Онцгой нэгэн"-тэй 15 удаа тулан тэмцэлдэхдээ ердөө 2 хожжээ (7тэнцээ, 6хожигдол).

- 2009 оны энэ өдөр (өчигдөр) Рио Фердинандийн Чөтгөрүүдийн төлөөх 300 тоглолт байжээ /Уг тоглолт: Ньюкасл 1-2 МанЮ/.
Last edited by Соёлоо on Tue Mar 05, 2013 3:41 pm, edited 1 time in total.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Заанаа » Tue Mar 05, 2013 3:39 pm

Соёлоо сайхан нийтлэл оруулсан байна. :eek:
Манай хүний аавыг хар гэдгийг мэдээд гайхаж байсан шүү. Цусанд нь ийм тэсвэр байгаа болохоор ингэж удаан тоглож байгаа байхдаа.
There is only One United...
User avatar
Заанаа
 
Posts: 681
Joined: Sun Jun 05, 2011 12:52 pm

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Nomer 10 » Tue Mar 05, 2013 3:42 pm

Статистик манай талд байна. Юнайтед Европт 1-1 болсон үедээ заавал тэр шатыг давдаг байж. Үүнээс улбаалаад дахиад нэг сэжүүр гарч ирж байна. Юнайтед Реал 2 Европт 4 удаа таарахад 3-т нь хожсон баг нь явсаар аварга болдог байжээ. Тэгэхээр манайх финалд Байерн эсвэл Юветэй л үлдэх нь дээ. Милан хэдий Барсаг давчихаад байгаа ч энэ жилдээ арай л жулдана. Байернтай л финалд үзмээр бна даа кк. Реалыг бол хусчноо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby Nomer 10 » Tue Mar 05, 2013 3:45 pm

Europe
1st leg 1-1 (Utd 4 time) 2nd leg Utd WON
1st leg 1-1 (Real 4 time) 2nd leg Real LOST
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2012/13"WE ARE UNITED"

Postby MR.Batka » Tue Mar 05, 2013 3:47 pm

тэр муу роббены цохилтын бодохоор л гомдоод байдын.
Байернаас даагаа нэхмээр л байна
look at me
MR.Batka
 
Posts: 765
Joined: Sun Dec 18, 2011 11:59 pm
Location: Theatre of Dreams

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron