Атлантагийн эсрэг Лэйкерс
Коби Брайнтын 34 оноо, тэр дундаа 9 секунд үлдээд байхад маш хэцүү байдлаас авсан онооны ачаар Лэйкерс 99-98 харьцаатай хожиж 2013 онд анх удаа хожлын 50 хувьд хүрлээ.
“Би түүний хаанаас ийм залуу насны эрч хүч гараад байгааг мэдэхгүй байна. Мэдэж байгаа зүйл гэвэл тэр манай сүүлийн 4 довтолгооны гуравт нь баруун талаар орж итгэмээргүй шидэлтүүдийг хийсэн” Майк Ди Антони
Лэйкерс бүх оддын тоглолтын дараа 5-1, нэг сар 25-аас хойш 13-5 гэсэн амжилт үзүүлээд байна.
Лэйкерс гуравдугаар үед Атлантагийн, тэр дундаа тус бүр 16 оноотойгоор тоглолтыг дуусгасан сэлгээнийхэн болох К.Корвер, Д.Харрис нарын сайн шидэлтийн ачаар 16 онооны давамгайллаа алдсан. Цаг дуусахад 8:11 минут үлдээд байхад Атлантаг оноогоор тэргүүлсэн А.Хорфордын тохолтын дараа онооны харьцаа 84-83 болж Хаукс тэргүүлж эхлэснээс хойш Кобигийн хожлын оноо хүртэл багуудын тэргүүлэл 4-ээс дээш удаа солигдсон.
Лэйкерс эхний үед 68,4 хувьтай довтолсон нь тэдэнд 11 онооны давамгайлал авчирсан. Кобигоос гадна Нэш сайн тоглож, 6-12 шидэж, 15 оноо, 10 оновчтой дамжуулалт өгсөн бөгөөд энэ нь түүний сарын доторх анхны дабль-дабль байв. Метта мөн хэрэгтэй үед чухал шидэлтүүдийг оруулж 5-8 довтлон 13 оноо авснаас гадна Атлантагийн сүүлийн довтолгоон дээр Ж.Смитийг сайн хамгаалсан. Айлаас Хорворд 24 оноо авсан бөгөөд 9 дараалан 20+ авч байгаа нь түүний карьерийн хамгийн урт цуврал болоод байна. Д.Харрис гуравдугаар үеийн сүүлийн 3 минутад 12 оноо авсан бөгөөд 6 дахь тоглолтондоо дараалан 10+ оноо авлаа.
Карьертаа 65.9 хувьтай чөлөөт шидэлт гүйцэтгэдэг Ж.Смит энэ улиралд 51.2 хувьтай шидэж байгаа. Харин өнөөдөр бүх 6 чөлөөт шидэлтээ алдсан бөгөөд хожил түүний гарт байсныг хийсгэсэн гэсэн үг юм. Ж.Тийг сүүлд 2 шидэлтээ дараалан оруулсан гэхдээ л тэр 3-13 шидэж 8 оноотой тоглолтыг дуусгасан. Энэ нь түүний хувьд 10+ шидсэн тохиолдол дахь хамгийн муу үзүүлэлт. Өмнөх 5 дахьд Санст хожигдсон тоглолтод 3-10 шидээд байсан юм.
Лэйкерсийн хувьд хамгийн хар дарам үзүүлэлт нь 21 бөмбөг алдалт байсан бөгөөд үр дүнд нь 29 оноог Атлантад бэлэглэсэн.
Цаг дуусахад 2:16 минут үлдээд байхад Коби энэ улирлын хамгийн шилдэг данкаа хийсэн бөгөөд Ж.Смитийг тойрч гаран хийсэн “tomahawk dunk” нь багтаа нэг онооны давамгайллыг авчирснаас гадна багийнхаа сүүлийн 6 оноог авсны эхнийх нь байлаа. Тэрээр мөн 3 дугаар үе дуусахад 2.4 секунд үлдээд байхад бөмбөгийг авч 25 фуутээс 3 онооны шидэлтийг зоосон юм.
“Би зүгээр л довтлохыг хүссэн. Багийнхандаа тоглолтыг нь авчирсан. Идэвхтэй бай, физикал бай.” Коби
Атланта 3 дугаар үеийн дунд хүртэл довтолгооны самбарт хангалттай байж чадаагүй. Тэд довтолгооны 8 самбар, хоёр дахь боломжоороо авсан ердөө 7хон оноотойгоор тоглолтыг дуусгасан. Хоёрдугаар үе дуусахад 4:43 минут үлдээд байхад Лэйкерс анхны довтолгооны самбараа авахын өмнө хоёр баг нийлээд эхний 30 шидэлтээ алдсан. Атлантагийн төвийн тоглогч Пачулиа улирлын 15 дахь тоглолтондоо гараанаас гарсан. Тэрээр 21 минут тоглож 2 оноо, 2 самбар авсан. Харин түүний оронд сэлгээнд суусан Корвер 8 дахь тоглолтоо сэлгээнээс эхлүүлсэн. Лэйкерсийн гарааны тоглогчид хамтдаа 13 минут тоглохдоо Атлантагийн гарааныхнаас 16 оноо илүү авсан (37-21). Харин бусад тавтууд 77-62 харьцаатай илүүрхсэн.
14 минут 30 секундын багийн бүх оновчтой шидэлтийг түүвэрлэсэн тойм
http://www.youtube.com/watch?v=pi4YV9WFN40