Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрс ирэх улиралд яах ёстой вэ??

Олон оддыг тарааж, багаа шинээр бүтээн босгох хэрэгтэй...
3
9%
Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ахиад нэг улирал зүтгэх хэрэгтэй...
4
13%
Дасгалжуулагчаа солих хэрэгтэй...
11
34%
Явахыг нь явуулаад, өөр одод авчрах хэрэгтэй...
5
16%
Сэлгээгээ зузаатгах хэрэгтэй...
4
13%
Коби эдгээгүй цагт юу ч хийсэн нэмэргүй...
5
16%
 
Total votes : 32

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Mish » Sat Mar 02, 2013 8:14 pm

Спөрс-нхэн эмзэглээд яахав дээ...
хэрвээ манайх ПО-д орвол 8 эсвэл 7р орно...
таарах магадлалтай 3 багаас танайх арай муу нь юм уу л гэж бичсийм...
харж л байя...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Sun Mar 03, 2013 10:31 pm

Маргааш талбай дээрээ Атлантаг 7 дараалан хожих, мөн 12 сарын 28-нд 15-15 байснаасаа хойш анх удаа 0,500 хожлын хувьд хүрэх эсэхээ шийднэ.

"Бид шавраас гарч ирэхэд хангалттай удаан хамт тоглолоо. Тиймээс ч ухрахын оронд сайжирсаар байна. Ингэж сайжрахыг маш удаан хүлээсэн. Харин одоо л дөнгөж эхлэж байна. Бид үргэлжлүүлэн сайжрах хэрэгтэй байна" Нэш

34 настай, 17 дахь улиралдаа тоглож буйгаа үл харгалзан Коби тоглолтоо улам сайжруулах арга замаа хайсаар л байна. Тэрээр энэ улиралд карьерийн хамгийн өндөр 47,2 хувьтай довтолж байгаа бөгөөд сүүлийн 4 тоглолтондоо 59,6 хувьтай довтолж 35,0 оноо дундажлаад байна. Лигийн бүх цаг үеийн онооны 5 дахь лидер маань дээрх тоглолтуудад 21-ээс олон удаа шидсэн. Түүнээс өмнөх сүүлийн 13 тоглолтын ердөө 2-т нь л 19 ба түүнээс дээш шидээд байсан юм.

"Би бүх оддын дараагаас довтлох араандаа орчихоод байна. Цаг нь ирлээ" хэмээн аркны араас 4 хийж, 33 оноо авсныхаа дараа Коби хэлж.

"Эхний гурван аялан тоглолт маань бидний хувьд дажгүй өнгөрлөө. Бид их сайн тоглосон. Харин одоо бид нэлээн хэцүү багтай тоглохоор ЛА орно. Тэгээд дараа нь Денвер." гэж манай хуучин холбогч одоогийн Атлантагийн дасгалжуулагч Л.Дрью хэлсэн байна.

Хамгийн сүүлд Атлантатай 2 сарын 14-нд тоглоход 86-78 харьцаатай хожсон бөгөөд тэр тоглолтод Хорфордгүйгээр тоглосон Атланта багаараа улирлын хамгийн муу 34,4 хувьтай довтолсон бол Коби улирлын хамгийн бага 10 оноог авсан.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Mon Mar 04, 2013 12:37 pm

ТО-г машинджийнаа...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Гансүх » Mon Mar 04, 2013 12:41 pm

3-р үед 16 оноогоор хожиж байсан чинь баригдчихсан байх шив дээ...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Mon Mar 04, 2013 12:51 pm

Кобигийн Жошоос сугарч гараад хийсэн данкыг

Andre Iguodala ‏@andre
That might be dunk of the year!!!! гэнээ...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Гансүх » Mon Mar 04, 2013 12:55 pm

Зөрж хийгээл жинхэнэ алаан болж байна даа...
Ээлжилж 1 оноогоор илүү гараал...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Mon Mar 04, 2013 12:56 pm

Ховард муу дуракыг Хорфорд нээрээ үнэн эргүүтүүлжийнаа... 4-р үед бараг 3 ч удаа пин н ролл хийхэд Ховард муу үхэр ойлгохгүй алдахын...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby hosko » Mon Mar 04, 2013 12:57 pm

Атланта үнэн мал тоглолоо доо... 2 удаа 1-ээр илүү байхдаа л Кобиг 2 удаа хийлгүүлчих юм... Шууд л 2 удаа очоод л Ховардыг нь зуурчихдаг газар ш дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Гансүх » Mon Mar 04, 2013 12:58 pm

Стив Блэйк чухал хулгай хийлээ дээ...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby hosko » Mon Mar 04, 2013 1:00 pm

Яг Блэйкт өгчихлөө л дөө...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Наагий » Mon Mar 04, 2013 1:00 pm

Ahlagch maani ulam zaluujaad baigaan bishu, hojil l bol hojil odoo utah hou 2-g budrehiig haraal baij dee
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby space1985 » Mon Mar 04, 2013 2:05 pm

naagi wrote:Ahlagch maani ulam zaluujaad baigaan bishu, hojil l bol hojil odoo utah hou 2-g budrehiig haraal baij dee


GS ch buderch magadguin bish uu
space1985
 
Posts: 1531
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Mon Mar 04, 2013 2:21 pm

Ховардаас баг их оноогоор хожих үгүй нь шалтгаалах ч гэж дээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby crusader » Mon Mar 04, 2013 2:24 pm

Голден Стэйт бас Юта манайх хоёртой адилхан болцон байгаа. Денвер 6-д нэлээн тасарцан зогсож байгаа. Энэ 7, 8 байруудын төлөө аймшигтай алаан болох нь ээ GSW, UTA, HOU, LAL, POR, DAL зургаагийн дунд. Би бол POR суух магадлалтай гээд байсан үнэн болж таарч байх шиг байна. 6д явж байсан одоо бүүр 10 руу уначих вуу
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Гансүх » Mon Mar 04, 2013 2:29 pm

Пуужингууд ч сайн байна даа бараг л ПО-д орчих биз...
ДАЛ Портлэнд 2-г бол хасчихаад байгаа ш дээ...
Тэгэхээр би бол Юта Дайчид эднийх 3 л үзэх байх гэж бодоод байгаан...
Дайчид сүүлийн үеийн хангалтгүй тоглолтоосоо болоод аюулд ороод байна даа...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Mish » Mon Mar 04, 2013 4:26 pm

гоё хожжээ...
гэхдээ Коби, Нэш, ДХ 3 тус бүр 5 ТО хийсэн байх юм...

Мамба ч аймаар байнаа...тэр тохдог...3р үеийн төгсгөлд хийдэг...хожлын оролт нтр гээд сайхан байна лээ...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby fond » Mon Mar 04, 2013 8:34 pm

Смитийн гоё хананы зурагтай боллоо :ногоон:

http://www.youtube.com/watch?v=8Z9aTJCV ... e=youtu.be
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Цоомоо » Mon Mar 04, 2013 8:57 pm

peace5 wrote:Пуужингууд ч сайн байна даа бараг л ПО-д орчих биз...
ДАЛ Портлэнд 2-г бол хасчихаад байгаа ш дээ...
Тэгэхээр би бол Юта Дайчид эднийх 3 л үзэх байх гэж бодоод байгаан...
Дайчид сүүлийн үеийн хангалтгүй тоглолтоосоо болоод аюулд ороод байна даа...

Сая нэлээн хэдэн аялан тоглолт хийгээд хусуулж хусуулж дуусаж байх шиг байна.
Талбай дээрээ тоглоод ирэхээр гайгүй байх Голден Стэйт.
Ямар ч байсан 6-8-ийн төлөө нэлээн л юм болох нь дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Mar 04, 2013 10:57 pm

Атлантагийн эсрэг Лэйкерс

Коби Брайнтын 34 оноо, тэр дундаа 9 секунд үлдээд байхад маш хэцүү байдлаас авсан онооны ачаар Лэйкерс 99-98 харьцаатай хожиж 2013 онд анх удаа хожлын 50 хувьд хүрлээ.

“Би түүний хаанаас ийм залуу насны эрч хүч гараад байгааг мэдэхгүй байна. Мэдэж байгаа зүйл гэвэл тэр манай сүүлийн 4 довтолгооны гуравт нь баруун талаар орж итгэмээргүй шидэлтүүдийг хийсэн” Майк Ди Антони

Лэйкерс бүх оддын тоглолтын дараа 5-1, нэг сар 25-аас хойш 13-5 гэсэн амжилт үзүүлээд байна.

Лэйкерс гуравдугаар үед Атлантагийн, тэр дундаа тус бүр 16 оноотойгоор тоглолтыг дуусгасан сэлгээнийхэн болох К.Корвер, Д.Харрис нарын сайн шидэлтийн ачаар 16 онооны давамгайллаа алдсан. Цаг дуусахад 8:11 минут үлдээд байхад Атлантаг оноогоор тэргүүлсэн А.Хорфордын тохолтын дараа онооны харьцаа 84-83 болж Хаукс тэргүүлж эхлэснээс хойш Кобигийн хожлын оноо хүртэл багуудын тэргүүлэл 4-ээс дээш удаа солигдсон.

Лэйкерс эхний үед 68,4 хувьтай довтолсон нь тэдэнд 11 онооны давамгайлал авчирсан. Кобигоос гадна Нэш сайн тоглож, 6-12 шидэж, 15 оноо, 10 оновчтой дамжуулалт өгсөн бөгөөд энэ нь түүний сарын доторх анхны дабль-дабль байв. Метта мөн хэрэгтэй үед чухал шидэлтүүдийг оруулж 5-8 довтлон 13 оноо авснаас гадна Атлантагийн сүүлийн довтолгоон дээр Ж.Смитийг сайн хамгаалсан. Айлаас Хорворд 24 оноо авсан бөгөөд 9 дараалан 20+ авч байгаа нь түүний карьерийн хамгийн урт цуврал болоод байна. Д.Харрис гуравдугаар үеийн сүүлийн 3 минутад 12 оноо авсан бөгөөд 6 дахь тоглолтондоо дараалан 10+ оноо авлаа.

Карьертаа 65.9 хувьтай чөлөөт шидэлт гүйцэтгэдэг Ж.Смит энэ улиралд 51.2 хувьтай шидэж байгаа. Харин өнөөдөр бүх 6 чөлөөт шидэлтээ алдсан бөгөөд хожил түүний гарт байсныг хийсгэсэн гэсэн үг юм. Ж.Тийг сүүлд 2 шидэлтээ дараалан оруулсан гэхдээ л тэр 3-13 шидэж 8 оноотой тоглолтыг дуусгасан. Энэ нь түүний хувьд 10+ шидсэн тохиолдол дахь хамгийн муу үзүүлэлт. Өмнөх 5 дахьд Санст хожигдсон тоглолтод 3-10 шидээд байсан юм.

Лэйкерсийн хувьд хамгийн хар дарам үзүүлэлт нь 21 бөмбөг алдалт байсан бөгөөд үр дүнд нь 29 оноог Атлантад бэлэглэсэн.

Цаг дуусахад 2:16 минут үлдээд байхад Коби энэ улирлын хамгийн шилдэг данкаа хийсэн бөгөөд Ж.Смитийг тойрч гаран хийсэн “tomahawk dunk” нь багтаа нэг онооны давамгайллыг авчирснаас гадна багийнхаа сүүлийн 6 оноог авсны эхнийх нь байлаа. Тэрээр мөн 3 дугаар үе дуусахад 2.4 секунд үлдээд байхад бөмбөгийг авч 25 фуутээс 3 онооны шидэлтийг зоосон юм.

“Би зүгээр л довтлохыг хүссэн. Багийнхандаа тоглолтыг нь авчирсан. Идэвхтэй бай, физикал бай.” Коби

Атланта 3 дугаар үеийн дунд хүртэл довтолгооны самбарт хангалттай байж чадаагүй. Тэд довтолгооны 8 самбар, хоёр дахь боломжоороо авсан ердөө 7хон оноотойгоор тоглолтыг дуусгасан. Хоёрдугаар үе дуусахад 4:43 минут үлдээд байхад Лэйкерс анхны довтолгооны самбараа авахын өмнө хоёр баг нийлээд эхний 30 шидэлтээ алдсан. Атлантагийн төвийн тоглогч Пачулиа улирлын 15 дахь тоглолтондоо гараанаас гарсан. Тэрээр 21 минут тоглож 2 оноо, 2 самбар авсан. Харин түүний оронд сэлгээнд суусан Корвер 8 дахь тоглолтоо сэлгээнээс эхлүүлсэн. Лэйкерсийн гарааны тоглогчид хамтдаа 13 минут тоглохдоо Атлантагийн гарааныхнаас 16 оноо илүү авсан (37-21). Харин бусад тавтууд 77-62 харьцаатай илүүрхсэн.

14 минут 30 секундын багийн бүх оновчтой шидэлтийг түүвэрлэсэн тойм

http://www.youtube.com/watch?v=pi4YV9WFN40
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby eSuhe » Tue Mar 05, 2013 3:32 am

Yerusu l Smith haaj togolsin bn shde :D, Suuld Horford ch hamgaalj bh shig tgsnee Smithin uduus aimar aimar :D
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Wed Mar 06, 2013 4:58 am

Lakers to play Golden State Warriors in two exhibitions in China

Ёоооё энэ намар манайхан урд ирэх нь ээ..
10 сарын 15нд Бээжинд, 10 сарын 18нд Шанхайд алтан мужын дайчидтай үзүүлэх тоглолт хийх нь байна.
НБА-н найман баг 8 үзүүлэх тоглолт 6 өөр улсад хийх юм бна..
Brazil (Chicago vs. Washington in Rio de Janiero on Oct. 12), the Philippines (Houston vs. Indiana on Oct. 13), Bilbao, Spain (Philadelphia vs. Spanish team Bilbao on Oct. 6) and Manchester, England (Oklahoma City vs. Philadelphia on Oct. 8).

манайх урд нь 10онд Лондонд Барсатай тоглож бсан билээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Logger » Wed Mar 06, 2013 9:28 am

Image
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Wed Mar 06, 2013 9:31 am

Нэг бодлын ийм бүрэлдэхүүнтэй баг качигоши хийчээд баярлах ч гэж дээ...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Чуугий » Wed Mar 06, 2013 10:55 am

Коби талбайг орхивоо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Батгэрэл » Wed Mar 06, 2013 11:03 am

Тэгвэл Лал хожих нь дээ.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests