Хараад байхад манайх Пардьюг авчирдаг нь ер нь л зөв шийдвэр болсон юм шиг байгаамдаа. Улам л таалагдаад байх боллоо.
Тоглогчидтой ажиллах чадвар бол угаасаа лаг. Ирснээс нь хойш манай бараг бүх тоглогч сайжирсан. Хамгийн тод жишээнүүд Пөрч, Р.Тэилор, Арфа, Гатри гээ л явж өгнө дөө. Дэггүй Арфаг үнэхээр томоожуулсан. Арфа анх Дэшамтай таарахаа болиод манайд зээлээр ирсэн. Пардью ирэнгүүтээ гэмтэлтэй байхад нь шууд жинхэлсэн ч эдгэснийх нь дараа сэлгээнд байлгаа л байсан. Шалтгаан нь хамгаалалтанд буцдаггүй. Тэр үед нөгөө сахилга сул Арфа чинь ганц ч гомдлолгүй бэлтгэлээ хийсээр байгаад гараанд гарч ирж байсан. Пардью тулж уулзаж байгаа л гэгээрүүлсэн юм шиг байгаан. Еврогоор нөгөө засарсан гар ахиа л асуудал тариад эхлэсэн буцаж ирээ л зүгээр. Шинэ тоглогчдыг багт уусгах тал дээр ярилтгүй. Нэг сард 5 Франц ирээд тэр дороо багийн нэг хэсэг болсон. Дараа нь ярилцлагууды нь уншиж байхад дасгалжуулагч бидэнд яг гэртээ ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж чадсан мөн биднийг ямар учираас авчирсан тов тодорхой тайлбарлаж өгсөн гэсэн байсан. Тэгээд багийханы өмнө ямар зорилгоор ирсэнийг хэлүүлээд өмсгөлийг нь гардуулж өгсөн. Энэ нь хурдан уусахад их тус болсон гэсэн. Одоо бас тоглогчдын эв нэгдлийг сайжруулахын тулд орон орны өдөрлөг зохиогоод байгаа. Бүр муслим тоглогчдод зоиулж мөргөлийн өрөө гаргах хэрэгтэй гэцэн явжийсан. Хараад байхад Пардьюгийн авчирсан хүмүүс муу тоглохгүй л байгаа юм даа.
Пардью ирсэнээсээ хойш багийн сэтгэл зүйг ихээр өөр болгосон. Хуучин манайх томчуултай тоглохоороо үхэх гэж байгаам шиг хамгаалдаг байж билээ. Гоол алдсан ч хамгаална, оруулчуул бүр хаалгаа тойроод зогсчдог байлаа. Одоо бол аль ч талбай дээр задгай ана мана л үздэг болсон. Энэний үр шим нь гарч ноднин удаан хожиж чадку байсан Маню, Челси эд нарыг хожлоо. Арсенал, Тот Ливэр эд нартай хожиж хожигдоо л явдаг болсон. Багийн тоглогчдын өөртөө итгэх итгэл хамаагүй дээшилсэн байна.
Нөхөрийг хараад байхад тактикийн тал дээр ч хоосонгүй юм шиг байгаан. Энэ жил л гэхэд манютай тоглохын өмнө надад бэлдсэн юм байгаа л гээд байсан очоод манайх 3 удаа тэргүүлээд эцсий мөчид хожигдсон. Дараагийн тоглолтонд Арсеналын талбайд бас 3 гоол хийгээд сүүлийн 20 минутанд 4 гоол шууд алддаг. Тэхэд ч уул нь эхний үе дээр ч арсеналыг эзэмдсэн дээ. Энэ 2 тоглолтонд маш зөв тактикаар тоглосон ч эцсийн мөчид хожигдсон. Учир нь тэр үед хамгаалагчид европа, лиг 2т сэлгээгүй тоглоод ядралттай байсан л даа. Арсенал дээр сүүлийн 20 минут бараг арай гэж гүйжээсэн. Түрүү долоо хоног нөгөө айхтар суонсигийн тайлбай дээр илт илүүрхэлээ. Явж явж Брэндон Роджэрсийн сүр болгож том Эндиг хөөн барин хийгээд байгаа тики такаг багтаа чимээгүйхэн суулгаад л байх шиг байгаан. Гол асуудал нь техниктэй АМ л хэрэгтэй болчоод байгаан. Хиддинг хүртэл тоглолтын өмнө Ньюкасл бол модерн хөлбөмбөг тоглодог баг гэж хэд хэд хэлсэн нь нэгийг бодогдуулам.
Сая бас Анжитай тоглоход бид тоглолтыг нь судалсаан бид гоол алдахгүй байх зорилготой л гэсэн. Үнэхээр Анжигаас ямар ч багийн тоглолт гараагүй Этоо л 2 алсаас цохих шив. Нөгөө талд нь уул нь агуу Гүүс Хиддинк байгаа шүү дээ.
Пардью дээр нэг ярилцлагандаа миний тоглолтыг унших чадвар бол мундаг гэсэн байсан. Энэ нь ч бас тоглолтуудад харагддаг. Болку байвал шууд формэишнээ эсвэл тоглогчоо өөрчилнө. Тэр шийдвэр нь ч үр дүнгээ өгөөд байгаа харагддаг.
За тэгээд ротэшн сайн хийнэ, залуучуудаа тоглуулдаг гээд сайн тал бол зөндөө. Өмнө нь харин олон нийттэй харилцахдаа асуудалтай байсан гэсэн. Манайд бол зүгээр байгаа.
Муу тал нь бусад менежерүүдтэйгээ хэрэлдчээд байдаг талтай хэхэ
Пардью маань тэгээд олон энэдээ олон жил болж багийн мөрөөдөл болсон цомыг авч өгөөсэй л гэж хүсье даа