Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрс ирэх улиралд яах ёстой вэ??

Олон оддыг тарааж, багаа шинээр бүтээн босгох хэрэгтэй...
3
9%
Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ахиад нэг улирал зүтгэх хэрэгтэй...
4
13%
Дасгалжуулагчаа солих хэрэгтэй...
11
34%
Явахыг нь явуулаад, өөр одод авчрах хэрэгтэй...
5
16%
Сэлгээгээ зузаатгах хэрэгтэй...
4
13%
Коби эдгээгүй цагт юу ч хийсэн нэмэргүй...
5
16%
 
Total votes : 32

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Цоомоо » Mon Feb 25, 2013 8:36 pm

Спэрстэй таарвал үзэх байх аа.
ОКС, ЛАК-ыг бол барахгүй байх. Хамгийн сайндаа 4:2-оор л дуусна биз.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Feb 25, 2013 8:52 pm

Таарвал дахиад бооцоо тавина аа.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Цоомоо » Mon Feb 25, 2013 10:18 pm

За болжийн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2Өнөөдөр Коби 31000 оноог хамг012-

Postby Мэргэн » Mon Feb 25, 2013 11:51 pm

Өнөөдөр Коби 31000 оноог хамгийн залуудаа авснаас гадна дахиад нэг рекорд тогтоожээ. Хоёр тоглолт дараалан 60+ хувьтай довтолгоо, 30+ оноо авсан хамгийн ахмад тоглогч. 34 нас 165 хоног.

Гэснээс Коби ч хоёрдугаар хагаст араандаа орно л гэдэг нь болж шүдээ зуугаад л. Коби сайн тоглоод оноо түүгээд баг хожоод гоё л байна гэхдээ Коби маань хэтэрхий их ачаалалтай тоглоод байгаа анзаарагдаж байна даа. Зүгээр сул шидэлт бараг хийхгүй дандаа хамгаалалтын эсрэг шиднэ, айл ч муугүй л хамгаалж байна залуучуудаараа ээлжлүүлээд л. Яалт ч үгүй Коби тулдаа, довтолгоо илүү байсандаа л зоож байна. Эсвэл өөрөө орж байж өөртөө зай гаргаж байж шиднэ. Тэгэхээр их ядарна. Ямар залуугийн Коби биш. Нөөж байна гээд мэдээж их суулгахгүй гэхдээ ачаалал арай бага өгч байж л ПО-т амжилт гаргана даа.

Коби өнөөдөр дөрөвдүгээр үед 5-5 довтолж 14 оноо авсан. Дирк улирлын хамгийн их 30 оноо, мөн 13 самбар авснаар анхны дабль-даблиа гүйцэтгсэн бол тэдний гараанаас өөрөөс нь өөр нэг ч тоглогч арваас их оноо аваагүй байна. Сэлгээнээс Картер 15 Брэнд 14 оноо. Нэш улирлын хамгийн их 20 оноогоо авсан. 2 баг 10 удаа тэнцэж, тэргүүлэл 20 удаа солигдсон аль ч баг нь 6-аас их онооны тэргүүлэл аваагүй гэхээр ямар их өрсөлдөөнтэй тоглолт болсон нь ойлгомжтой.

"Түүнийг хамгаалах хэцүү, үнэхээр хэцүү байсан. Тэр зарим нэг маш хэцүү шидэлтүүдээ хийсэн. Бид цөөхөн удаа түүнийг амжиж хамгаалсан. Нэг удаад нь түүн дээр амжиж хамгаалтал Нэшд өгөөд 3-аас хийчихсэн. Тэр иймэрхүү байдлаар тогловол үнэхээр хэцүү" гэж Марион, Майо, Ж.Краудер гээд олон залуусаараа хамгаалуулж үзээд нэмэр олоогүй Р.Карлислэ хэлж.

Коби өнөөдөр улирлын 13 дахь техникээ авсан 16 болвол нэг тоглолт өнжинө.

Манайх 3 дугаар үеийг онооны тэргүүллээр дуусгасан тохиолдолд 21 хожиж 3 хожигдоод байна. Тэгэхээр 3 дугаар үе ямар чухал нь ойлгомжтой. 2 өдөр дараалсан тоглолтод 6 хожигдож хожоогүй яваа юм байна даа тэгэхээр маргааш стат бол бидний эсрэг л юм байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Tue Feb 26, 2013 1:07 am

Image

Image
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby slo mo jones » Tue Feb 26, 2013 11:38 am

Денвер ер нь танайхтай их тоглолт таарахгүй талдаа юм. Самбартаа бол танайхаас хамаагүй илүү байна. Довтолгооны самбар бол арай л дэндүү ялгаатай байна
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Tue Feb 26, 2013 11:43 am

Дэнвэр, Хьюстон 2 манайтай ёстой таардаггүй 2 баг... Өнөөдөр хожих ёстой шүү...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby eL cuote » Tue Feb 26, 2013 11:45 am

Денвер хурд, самбартаа илүүрхэж байнаа бараг ихэнх оноогоо хурдан довтолгоо, aллэй үүпээр авчихлаа.
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby El Payaso » Tue Feb 26, 2013 12:23 pm

арчаа хаячлоо танайхыг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Nobun@g@ » Tue Feb 26, 2013 12:41 pm

Хусууллаа л даа... Ховард чөлөөт шидэлтээ 14с 3 оруулж нтр...
Зөрүүний 11 оноо нь хожигдсон оноо гэж...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Jack_9 » Tue Feb 26, 2013 12:42 pm

Плэй офф хэзээ эхлэдэг билээ? Одоо эхлэх болж байгаа юу?
User avatar
Jack_9
 
Posts: 497
Joined: Mon Mar 19, 2012 11:29 am
Location: Монгол

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Jo_amka » Tue Feb 26, 2013 3:30 pm

Өнөөдөр самбартаа муу байлаа.. Айл 2дох боломжоороо хичнээн ч оноо авав... Дээрээс нь энэ бөмбөг алдалт бас л их байгаам шү..
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Tue Feb 26, 2013 7:38 pm

Өглөө Ховардаас л болсон шт.. чөлөөт шидэлтээ хийхгүй.. дээрэс нь тэр хамгаалалт нь хаачсын.. зүгээр МкГий дээрээс путбакдаад л байдаг насс.. самбараасаа авчихгүй тэгээд блокдчихгүй бна лээ дээ..
тэгээд айл бол пэйнт болон хурдан довтолгоо 2оороо л дуусгаад хаячихсан дөө..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Mish » Wed Feb 27, 2013 4:41 pm

Цоомоо wrote:Спэрстэй таарвал үзэх байх аа.
ОКС, ЛАК-ыг бол барахгүй байх. Хамгийн сайндаа 4:2-оор л дуусна биз.

санал нэг байна...
яаж ийгээд 8аар, бүр даварвал 7оор ч гарчиж магад...
харин Спөрстэй таарвал дараагийн шатанд нэг гарвал гарах юм даа...
ОКС, ЛАК 2г бол барахгүй гэдэг үнэн байхөө...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby space1985 » Thu Feb 28, 2013 5:48 pm

Rockets 2 Jazz 3 daraallaad hojigdood shaans ug ni gaigui bolj irej baina daa . Warriors ch bas uliraliin ehnii erch huchee aldaad l yawj baina
space1985
 
Posts: 1531
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby 1220 » Thu Feb 28, 2013 7:21 pm

Mish wrote:
Цоомоо wrote:Спэрстэй таарвал үзэх байх аа.
ОКС, ЛАК-ыг бол барахгүй байх. Хамгийн сайндаа 4:2-оор л дуусна биз.

санал нэг байна...
яаж ийгээд 8аар, бүр даварвал 7оор ч гарчиж магад...
харин Спөрстэй таарвал дараагийн шатанд нэг гарвал гарах юм даа...
ОКС, ЛАК 2г бол барахгүй гэдэг үнэн байхөө...


Ehleed POd garahaa l bod daraa ni manaih ene ter gej yari
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Thu Feb 28, 2013 7:59 pm

за
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Thu Feb 28, 2013 8:01 pm

8-р байр бол бас л баталгаатай л харагдаад байгаам даа...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby AG » Thu Feb 28, 2013 8:13 pm

Танайх нээрээ 8-аар гарчаасай... арчих юмсан :RD
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Thu Feb 28, 2013 8:17 pm

танайхтай таарвал жинхэнэ утгаараа бооцоо тавьцгаана даа..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby crusader » Thu Feb 28, 2013 9:12 pm

Reebok wrote:8-р байр бол бас л баталгаатай л харагдаад байгаам даа...

za yu ch gesen harj l baiy.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby 1220 » Thu Feb 28, 2013 11:09 pm


ПО-д манайхаас өөр муу баг орохгүй нээ янз нь :smile:
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby mootsoo » Fri Mar 01, 2013 1:28 pm

Бараг 6аар ч гарч мэднэ дээ.
mootsoo
 
Posts: 234
Joined: Thu Aug 03, 2006 11:42 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby space1985 » Fri Mar 01, 2013 5:50 pm

Suuliin 17 togloltond 12 hojson geheer play off d oroh shaans bol sain l haragdaj baina daa
space1985
 
Posts: 1531
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Sat Mar 02, 2013 12:25 am

Миннесотагийн эсрэг Лэйкерс

Лэйкерсийн талбай дээр хангалттай эрч хүчтэй тоглоно гэж найдаж байсан ч эсрэгээрээ сулбагар дорой цөөвөр чононууд Стэплс центрт хүрэлцэн ирснээр плэйоффийн төлөө ширүүхэн тэмцэж байгаа багт маань өрсөлдөгч болж чадсангүй амархан бууж өглөө. Лэйкерс тэдэнд ямар ч өрөвдөх сэтгэл гаргаагүй бөгөөд 3 онооны шидэлтээр булшилсан гэхэд болно. Цөөвөр чононуудын хувьд түүнээс ч дор нэг зүйл тохиолдсон нь бас нэгэн түлхүүр тоглогчоо гэмтэлд алдсан явдал байлаа.

Лэйкерс улирлын эхэнд аркны араас 17 удаа унагаж багийнхаа бүх цаг үеийн рекордтой тэнцэж байсан бол өнөөдөр гурваас 16-32 буюу 50 хувьтай шидсэн. Энэ нь Миннесотаг 21 дараалан хожиход хангалттай байсан бөгөөд ингэснээр одоогоор нэг багийг хамгийн олон дараалан хожсон амжилтыг эзэмшиж байна. Уг амжилт нь НБА-ийн бүх цаг үеийн түүхэнд нэг өрсөлдөгчөө хамгийн олон дараалан хожсон рекордын 5 дахь урт цуврал болоод байгаа юм.

“Бид өнөөдөр үнэндээ хангалтгүй байлаа. Тэд бөмбөгийг үнэхээр сайн шидэж байсан бөгөөд Коби тоглолтод илт ноёрхсон.” Р.Аделмэн

Коби 33 оноо авсан бөгөөд энэ улиралд 30 онооны өндөрлөгт 24 удаа хүрээд байгаа нь ОКС-ийн К.Дуранттай хамт лигийг тэргүүлж буй амжилт болоод байна. С.Блэйк сэлгээнээс энэ улирлын багийнхаа төлөөх хамгийн сайн тоглолтоо үзүүлсэн бөгөөд 13 оноо, 7 самбар, 6 оновчтой дамжуулалт нь тус бүр улирлын хамгийн их нь болсон. Эсрэг багаас Бареа 20 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд мөн л улирлын хамгийн өндөр үзүүлэлтийнх нь нэг байв.

“Би плэйоффт орохын төлөө л хичээж байна. Би нэг л зүйлийн төлөө тоглодог, зөвхөн нэг л зүйлийн төлөө шүү, тэр нь аваргын өрсөлдөөнд тэргүүлэх юм.” Коби

Цөөвөр чононуудаас гарааны довтлогч А.Кириленко гэмтлийн улмаас тоглолтыг үзэгчдийн суудлаас үзсэн бол Н.Пекович эхний хагаст хувцас солих өрөө рүү яваад эргэж ирээгүй. Тэд өмнө нь багийн оноо болон самбарын лидер К.Лоов, Ч.Бадинжер, М.Лий, Б.Рой нарыг гэмтлийн улмаас алдчихаад байсан юм.

Миннесота өндөр тоглогчидгүй болсноор Ховардын эсрэг тоглолт нь нуран унасан. Ингэснээр эхний үед 10 оноо авсан Нэшд тоглох зай гаргаж өгч байв. Блэйк талбайд орж ирэн сайн тоглолтоо гаргасан бөгөөд түүнийг нь ч дасгалжуулагч Антони урамшуулж Нэш байхад ч Блэйкийг тоглуулсаар байсан. Тэгснээр Коби жижиг довтлогч, Метта хүчний довтлогчийн байрлалд тоглосон юм.

Хэрвээ Лэйкерс плэйоффт орно л гэж байгаа бол Ховард эрүүл байх зайлшгүй шаардлагатай. Тэрээр баруун мөрний гэмтлийн улмаас улирлын нэлээн олон тоглолтыг өнжсөн бөгөөд магадгүй улирлын төгсгөл хүртэл бүрэн эдгэхгүй л болов уу. Гэтэл Антони өнөөдрийн тоглолтод цаг дуусахад 6-аас бага минут үлдсэн 22 оноогоор тэргүүлж байхад ч Ховардыг тоглуулсаар байсан. Эцэст нь цаг дуусахад 5:03 минут үлдээд байхад л нэг юм суулгасан. Ховард тоглолтыг 11 оноо, 10 самбар 4 блоктой дуусгасан юм.

Коби өнөөдөр 2 бөмбөг тасласнаар багадаа 1800 /НБА.ком 18 мянга гэж алдсан байх юм/ бөмбөг тасласан түүхэн дэх 15 дахь тоглогч боллоо. Коби өмнөх 18 тоглолтондоо аркны араас 9-49 шидсэн бол сүүлийн 3 тоглолтонд 14 шидэж 8-ийг нь орууллаа.

Нэш Кобигийн талаар “Тэр магадгүй атлетик байдлаа 5 хувиар алдсан байх. Гэхдээ түүнийгээ өөр аргаар нөхчихдөг”
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests