Бага байхад Майн баяр гэж сүртэй баяр болдог байлаа. Стадионд улаан дарцаг өргөөд томчуудыг дуурайн Орон бүхний пролетари нар нэгдэгтүн Ура гэж орилж алхаал. Бас Даян дэлхийн энх тайван мандтугай ура гээл хэхэ. Одоо бодохоор инээд хүрээд байх юм. Хэнд ч хэрэггүй, тэнгэрт л нөгөө их уриа нь замхраад үлддэг байж дээ. За тэр ч яахав. Олон улсын ажилчдын эв санааны нэгдлийн өдрийн мэндийг форумынхандаа хүргий. Энэ сар ч хөлбөмбөг сонирхогчдын хувьд алтан сар байдаг даа.
1. ЧЛ, Ливерпүүл - Челси
2. ЧЛ, Милан - МанЮ
3. УЕФА цом, Севилья - Осасуна, Брэмэн - Эспаньол
6. ЛЛ, Реал Мадрид - Севилья
6. ПЛ, Арсенал - Челси
9. ПЛ, Челси - МанЮ
9. Коппа Италиа финал, Рома - Интер, эхний тоглолт
12. Бундэслига, Дортмунд - Шальке
16. УЕФА цом финал
17. Коппа Италиа, Интер - Рома, хариу тоглолт
19. ФА кап финал, МанЮ - Челси
23. ЧЛ финал
26. ГХХ-ы цомын финал, Нюрнберг - Штутгарт
Бас Копа дел Рэй-ийн хагас шигшээ тоглолтын хариу тоглолтууд байгаа. Финалд Барса Севилья 2 үлдэх нь бараг тодорхой.
Сагсны фэнүүдийн хувьд мөн л жилийн оргил үе нь ирж байна. НБА-ийн өмнөх жилийн 2 финалист нэгийн даваанд өвдөг сөхөрч байна. Хоккейн фэнүүдийн хувьд бас л хамгийн супер сар нь. НХЛ-ын плэй оффоос гадна дэлхийн аварга эхэлсэн.
Спорт гэдэг үнэхээр агуу. Агуу энэ зүйлийг мэдрэх хувьтай төрсөн спортын фэнүүд та бүхэндээ алтан сарын мэндийг дахин уламжлая