by Мэргэн » Sat Mar 02, 2013 12:25 am
Миннесотагийн эсрэг Лэйкерс
Лэйкерсийн талбай дээр хангалттай эрч хүчтэй тоглоно гэж найдаж байсан ч эсрэгээрээ сулбагар дорой цөөвөр чононууд Стэплс центрт хүрэлцэн ирснээр плэйоффийн төлөө ширүүхэн тэмцэж байгаа багт маань өрсөлдөгч болж чадсангүй амархан бууж өглөө. Лэйкерс тэдэнд ямар ч өрөвдөх сэтгэл гаргаагүй бөгөөд 3 онооны шидэлтээр булшилсан гэхэд болно. Цөөвөр чононуудын хувьд түүнээс ч дор нэг зүйл тохиолдсон нь бас нэгэн түлхүүр тоглогчоо гэмтэлд алдсан явдал байлаа.
Лэйкерс улирлын эхэнд аркны араас 17 удаа унагаж багийнхаа бүх цаг үеийн рекордтой тэнцэж байсан бол өнөөдөр гурваас 16-32 буюу 50 хувьтай шидсэн. Энэ нь Миннесотаг 21 дараалан хожиход хангалттай байсан бөгөөд ингэснээр одоогоор нэг багийг хамгийн олон дараалан хожсон амжилтыг эзэмшиж байна. Уг амжилт нь НБА-ийн бүх цаг үеийн түүхэнд нэг өрсөлдөгчөө хамгийн олон дараалан хожсон рекордын 5 дахь урт цуврал болоод байгаа юм.
“Бид өнөөдөр үнэндээ хангалтгүй байлаа. Тэд бөмбөгийг үнэхээр сайн шидэж байсан бөгөөд Коби тоглолтод илт ноёрхсон.” Р.Аделмэн
Коби 33 оноо авсан бөгөөд энэ улиралд 30 онооны өндөрлөгт 24 удаа хүрээд байгаа нь ОКС-ийн К.Дуранттай хамт лигийг тэргүүлж буй амжилт болоод байна. С.Блэйк сэлгээнээс энэ улирлын багийнхаа төлөөх хамгийн сайн тоглолтоо үзүүлсэн бөгөөд 13 оноо, 7 самбар, 6 оновчтой дамжуулалт нь тус бүр улирлын хамгийн их нь болсон. Эсрэг багаас Бареа 20 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд мөн л улирлын хамгийн өндөр үзүүлэлтийнх нь нэг байв.
“Би плэйоффт орохын төлөө л хичээж байна. Би нэг л зүйлийн төлөө тоглодог, зөвхөн нэг л зүйлийн төлөө шүү, тэр нь аваргын өрсөлдөөнд тэргүүлэх юм.” Коби
Цөөвөр чононуудаас гарааны довтлогч А.Кириленко гэмтлийн улмаас тоглолтыг үзэгчдийн суудлаас үзсэн бол Н.Пекович эхний хагаст хувцас солих өрөө рүү яваад эргэж ирээгүй. Тэд өмнө нь багийн оноо болон самбарын лидер К.Лоов, Ч.Бадинжер, М.Лий, Б.Рой нарыг гэмтлийн улмаас алдчихаад байсан юм.
Миннесота өндөр тоглогчидгүй болсноор Ховардын эсрэг тоглолт нь нуран унасан. Ингэснээр эхний үед 10 оноо авсан Нэшд тоглох зай гаргаж өгч байв. Блэйк талбайд орж ирэн сайн тоглолтоо гаргасан бөгөөд түүнийг нь ч дасгалжуулагч Антони урамшуулж Нэш байхад ч Блэйкийг тоглуулсаар байсан. Тэгснээр Коби жижиг довтлогч, Метта хүчний довтлогчийн байрлалд тоглосон юм.
Хэрвээ Лэйкерс плэйоффт орно л гэж байгаа бол Ховард эрүүл байх зайлшгүй шаардлагатай. Тэрээр баруун мөрний гэмтлийн улмаас улирлын нэлээн олон тоглолтыг өнжсөн бөгөөд магадгүй улирлын төгсгөл хүртэл бүрэн эдгэхгүй л болов уу. Гэтэл Антони өнөөдрийн тоглолтод цаг дуусахад 6-аас бага минут үлдсэн 22 оноогоор тэргүүлж байхад ч Ховардыг тоглуулсаар байсан. Эцэст нь цаг дуусахад 5:03 минут үлдээд байхад л нэг юм суулгасан. Ховард тоглолтыг 11 оноо, 10 самбар 4 блоктой дуусгасан юм.
Коби өнөөдөр 2 бөмбөг тасласнаар багадаа 1800 /НБА.ком 18 мянга гэж алдсан байх юм/ бөмбөг тасласан түүхэн дэх 15 дахь тоглогч боллоо. Коби өмнөх 18 тоглолтондоо аркны араас 9-49 шидсэн бол сүүлийн 3 тоглолтонд 14 шидэж 8-ийг нь орууллаа.
Нэш Кобигийн талаар “Тэр магадгүй атлетик байдлаа 5 хувиар алдсан байх. Гэхдээ түүнийгээ өөр аргаар нөхчихдөг”