Жил бүрийн сар шинийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Могой жилийн бага наадамд хэн түрүүлэх вэ?

1. у.ав С.Мөнхбат
5
8%
2. у.ар Х.Мөнхбаатар
1
2%
3. у.ар Г.Эрхэмбаяр
9
15%
4. у.ар П.Бүрэнтөгс
9
15%
5. у.г Д.Рагчаа
7
11%
6. у.з М.Өсөхбаяр
3
5%
7. у.з Ч.Санжаадамба
18
29%
8. у.х Содномдорж
2
3%
9. Улсын цолтой өөр нэг бөх.
5
8%
10. Аймгийн цолтой бөх
3
5%
 
Total votes : 62

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Mon Feb 11, 2013 7:19 pm

Raldii wrote:
ЦАГААН wrote:
Дахиж барилд гэдэг чинь байдаг л энгийн шийдвэр биздээ ...


Хэрэвээ Санжаадамба Батмөнхийн өлмий дээр гишгэсэн бол дахиж барилдах ямар ч үндэсгүй л дэ. Хориотой мэх хийсэн гээд Санжаадамбыг шууд хасах ёстой. Гэтэл дахин барилдуул ч гэх шиг.... Давсан бөхтэйгөө дахиж барилдах цээртэй ш дэ.


өлмий дээр гишгэх, гутлын баглаанаас барих бол хориотой ... хэдэн жилийн өмнө орсон өөрчлөлт.
Хориотой гэдэг нь тийм тохиолдолд дахиж барилднаа гэсэн үг ш дээ, угаасаа л дахих ёстой ...
яг нөгөө элэг бүс тасрахтай ижлээр ...

Мягмар заан бүүр маш ойлгомжтой тайлбарласан ш дээ, дүрмийн дагуу дахихаар боллоо шүү гээл ... тэгээл болоо ...
2000 онд П.Сүхбат Мөнх-Эрдэний 2ын барилдаан шиг л гэсэн үг.

Явж явж наад өлми дээр гишгэхгүй гэдэг дүрэм чинь Санжаагаас үүссэн шүү...
а.н байхдаа Азаа арслангийн өлмий дээр 2 3 4 удаа гишгэж давж байсан, тэгээл сүүлд ийм өөрчлөлт орсон.
Саяхан нэг барилдаан дээр Батсуурь гутлын хүлэгнэс барьж давсан гээд бас дахиж байсан ... гишгэсэн бол дахих ёстой ...
харин гишгэсэн эсэх дээр ярьж байгаа бол өөр асуудал ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Raldii » Mon Feb 11, 2013 7:48 pm

7.3.Бөхийн цээр, зэм шийтгэл
Бөх нь чандлан сахих цээртэй байх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.
а)хориотой буюу буруу барьц барихыг цээрлэнэ. Үүнд:
- шуудагнаас цавчиж удаан барих,
- элэг бүснээс, мөн нэг сэнжигний ар өврөөс хоёр гараар удаан зуурах,
- зодогны ар өврийн сэнжигийг нийлүүлэн атгах,
- гутлын түрий, оймс, хүлэгнээс барих,
- зодогны ханцуйны амсрыг эргүүлэн дарж барих,
Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш дахин зөрчих буюу хоёр цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй.
б)гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэнэ. Үүнд:
- цохиж халах(даллан цохих, шуугаар халах),
- хоолой шахах,
- зориуд мөргөх,
- ямар нэг байдлаар алгадах, цохих,
- өшиглөх, тийрэх,
- унасан бөхийн дээрээс өвдөглөх, тохойлдох, нитгэрэх, биеийн жингээр дарж жигнэх,
- өвдөглөн барьц тавиулах,
- хоёр гарыг давхар хөших,
- сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж тохой хөших,
- бусад хэлбэрээр үений эсрэг хөших,
- өлмий дээр гишгэн улмаар мэх хийн унагах.
Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш хоёрдахиа зөрчих буюу хоёр цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй. Харин гэмтэл учруулсан бол бай шагналыг олгохгүйгээр барилдаанаас хасч, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тухайн бөхийн барилдах эрхийг нь гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ.
в)учраа бөхөө санаатайгаар гэмтээхийг цээрлэнэ.
Энэ заалтыг зөрчсөн үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөлийн цэцийн шийдвэрээр уг барилдаанаас хасч бай шагналыг олгохгүй байхын хамт гэмтсэн бөхийн даатгал болон эмчилгээний зардлыг төлүүлэх, барилдах эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлийг тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр оногдуулна.
г)хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах зэргээр олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд цалин, цолны хишиг, шагнал олгохгүй.
д)аливаа наадам, барилдааны товлосон хугацаанаас хоцрохыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчин, бөхийн бүртгэл дууссан хойно ирсэн бөхийг тухайн барилдаанд барилдуулахгүй.
е)нэгэнт ам авсан бөх амаа солих, өөрөөсөө хойно эрэмбэтэй бөхийг өмнөө ам авахыг зөвшөөрөх буюу албадах, тэрчлэн хэн нэг бөхийг амлан авахыг өөр бөхөд тулган шахахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчихийг завдсан бөхөд ахлах гарын даа сануулах ба сануулгыг эс биелүүлэн маргавал барилдаанаас хасах саналыг ерөнхий цэцэд тавьж шийдвэрлүүлнэ.
ж)бөхийн өмсгөлийн шаардлагыг зөрчих, элэг бүсээ хэт чанга, хэт сул болон гүйж саарахаар, алдуурч сулрахаар уяхыг цээрлэнэ.
Энэ заалтыг зөрчвөл засуул, цэцийн зүгээс шаардлага тавин засуулах бөгөөд дахин зөрчих буюу шаардлагыг эс биелүүлвэл хөлийн цэц барилдаанаас хасна.
з)сонгосон болон хаялцах барьц барих, бариулахаас татгалзах болон уг барьцыг бариулах үед элэг бүс, шуудагны уяаг суллахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчсөн бөхөд хөлийн цэц сануулах ба уг сануулгыг хүлээж авахгүй бол тухайн барилдаанаас хасч, учраа бөхийг давсанд тооцно.
и)тахим өгөлцөж авалцах үедээ бие биенээ цохих, нудрахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчвөл учраа бөхтэйгээ гар барих, эсвэл дүрмийн дагуу дахин тахим өгөлцөж авалцах, үзэгчдэд хандаж мэхийн уучлал гуйхыг хөлийн цэц шаардан гүйцэтгүүлнэ. Эл шаардлагыг эс биелүүлвэл тухайн бөхийн давааны бай шагналыг хасна.
л)хөлийн цэцийн шйидвэр гараагүй үед малгайгаа шүүрч өмсөх, туг тойрох, хөлийн цэцийн шийдвэр гарсан үед тахим өгөхгүй байхыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр тухайн бөхийн бай шагналыг хасах ба хөлийн цэц учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрнө.
м)хүч үзэн барилдалгүй бууж өгөх, буулгахын цээрлэнэ.
Энэ заалтыг зөрчсөн нь нотлогдвол тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хоёр бөхийн тухайн барилдааны бай шагналыг олгохгүй байх, цалин болон цолны хишгийг тодорхой хугацаагаар буюу бүрмөсөн хасах, улсын наадамд барилдах эрхийг нэг удаа түдгэлзүүлэх шийтгэл оногдуулна.
н)барьц барьж барилдахгүй илэрхий зугтан захалж, барилдааныг санаатайгаар удаашруулахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчсөн бөхөд хөлийн цэц хоёр удаа сануулах ба дахин зөрчвөл бөхийг унасанд тооцон хасч, бай шагналыг олгохгүй.
о)допингийн жагсаалтанд орсон хориотой эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчсөн бөхөд Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу эрх бүхий байгууллагаас хариуцлага тооцон, зэм шийтгэл оногдуулна.
ө)гэмт хэрэг үйлдэж, монгол бөхийн нэр хүндийг гутаахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчин, баривчлах ба тэнсэх ялаар шийтгэгдсэн бөхийн барилдах эрхийг тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ял шийтгэлтэй байх хугацаанд түдгэлзүүлж, цолны хишиг, цалин, шагнал олгохгүй.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby hosko » Mon Feb 11, 2013 10:39 pm

- өлмий дээр гишгэн улмаар мэх хийн унагах.
Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш хоёрдахиа зөрчих буюу хоёр цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй.


Эндээс бол шууд хас гэсэн юм байхгүй, цэц сануулга өгөөд дахин барилдуулна гэдэг нь тодорхой байна л даа...

Харин 2 дахиа ямар нэгэн хориотой зүйл хийсэн бол хасна л гэж...

Тэгэхээр Санжаагийн барилдахгүй гээд явдаг бол өөрийнх нь л буруу...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Yago » Mon Feb 11, 2013 10:58 pm

Ер нь санамсаргүйгээр өлмий дээр гишгэж мэх хийнэ, гутлын баглаанаас барина гэж байх уу?
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby hosko » Tue Feb 12, 2013 12:10 am

Санамсаргүй өлмий гээр гишгэх тохиолдол бол гардаг, харин нөгөөх нь бол санаатайгаар л хийгддэг дээ... Саяхан Батсуурь бол сайхан гэгч нь барьж байгаад л савж байсан даа, өөдгүй гар...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Raldii » Tue Feb 12, 2013 12:46 am

Өлмий дээр нь гишгэн / санаатайгаар / унагах гэдгийг бол харж байгаад гишгээд мэхээ хийнэ гэдгийг хэлж байна гэж ойлгоод байгаа харин барилдааны явцад санамсаргүйгээр гишгэсэн бол яахав унаж явахдаа элэг бүс тасарвал дахиж барилдуулна гэдэг балай заалттай ижил зүйл болоод байна. Энэ чинь тухайн бөхийн нэг давааг шууд үнэгүйдүүлж байна гэсэн үг. Тэгээд ч өндөр даваанд дахиж барилдах бичигдээгүй цээр байдаг. ер нь шороот бөх түрүүлдэг энэ тэр гээд цээрлэх цээр бөхчүүдэд их л байдаг юм да
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Yago » Tue Feb 12, 2013 1:33 am

Hundlunguus harahad bol sanaatai hiigdeh uildel yum shig sonsogdood bgaay. Hervee tiim bol sanuulaad bh yumgui shuud hasah ni zuv yum bish u.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Raldii » Tue Feb 12, 2013 12:06 pm

http://www.facebook.com/video/video.php?v=549000238457462
энэ дээр бол гишгэсэн юм огт алга
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Цоомоо » Tue Feb 12, 2013 1:57 pm

Яг энэ гишгэсэн, гишгээгүй бол яахав тусдаа асуудал.
Сайн хараагүй байж таамгаараа гишгэлээ гээд ийм шийдвэр гаргалаа гээд уурлаад, тэгээд давчихаад дахихгүй гээд явсан байж магадгүй.
Санжаадамба зааны хувьд бол гишгэж байсан тохиолдлууд байдаг. Гэхдээ тэр талаар хүмүүс дүрмэнд хориглоогүй юм чинь яахав дээ гэж ярьж байсныг сонссон. Одоо харин дүрмэнд хорьсон ч юм шиг, хориогүй ч юм шиг л болсымуу. Залхуураад дүрэм уншсангүй.

Ер нь бол Санжаа заанд бөхийн холбооны эсрэг янз бүр болох субъектив үндэслэл байхгүй.
90 жилээр Содном новширсныг Бөхийн холбооныхон яг мэдэж байсан учраас тэгээд давуулчихсан, Санжааг дэмжсэн гэх нь хаашайн, зүгээр хахиж хавчсан тал бол байхгүй л байсан. Сүүлдээ л асуудалтай болоогүй бол.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby J@x » Tue Feb 12, 2013 2:20 pm

Гишгээгүй гэж лав харагдахааргүй байх шиг байна шдээ. Өлмийгөөрөө гишгэсэн юм шиг л харагдаж болохоор байна. Өөр өнцгөөс авсан бичлэг байвал харая.

Санжаа ер нь жаахан онгироо аархуу юм аа. Дээр нь жудаг сайтай гэж лав хэлэгдэх хэмжээний бөх биш юм шиг. Анх тодорч гарч ирээд аажмаар зан ааш нь эвдрээд байх шиг барилдаанууд харагдаад хүмүүс шүүмжилдэг байсан. ХАрин дараа нь цагаан сараар билүү дээ давсан бөхчүүдээсээ уучлал гуйх нь холгүй татаж босгоод овоо засарч гэсэн наадмаар Содномтой бөөн маргаан болсон.
Хүмүүс л ярьдаггүй болохоос өмнөх даваанд Сангийг давахдаа барьц сонголтон дээр бас л дөргүй бух шиг л дайраад байсан.
Өвөл Бүрээтэй барьц сонгоход бол арай л новширсон. Нөгөөх нь сүүлдээ бараг за яршиг гэсэн байртай тэгсгээд унасан.
Санжаа энэ цаг үеийнхээ шилдэг нь гарцаагүй мөн ч иймэрхүү ааш аяг гаргаа л байгаа. Сая хөлийн цэцүүд алдаа гаргасан ч ахиад л барилдчих хэрэгтэй шдээ. Өчнөөн л удаа маргаантай байдлаар хөлийн цэцийн ашигтай шийдвэрийг авч байсан хүн ганц удаа дахихын төлөө сүртэй загнаад нээх барилдахгүй яваад л. Тийм л их шударга хүн байсан юм бол өмнө нь жудагтай зан гаргаж байхгүй яасын. Оддын овчин нтр тусаж биеэ л тоож доо. Уг нь аварга болоод энэ замбараагүй том цолтонгууд төрүүлэхгүй байх ёстой хүн нь шүү дээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Цоомоо » Tue Feb 12, 2013 2:28 pm

Муулъя гэсэн хүнээ яаж ч муулж болно.
Магтъя гэснээ яаж ч магтана аа гэж кк.
За дахиж барилд гэж байгаа бол юугхэв дээ, больё гээд элэг бүсээ тайлаад нөгөө бөхөө давуулчихлаа. Өөр яахын хэхэ.
Харин ч бусад бөхчүүд шиг нэг давааны төлөө заваараад, үгүй дахиж барилдахгүй би давна гээд зогсчихсон биш дээ.
За за би тэгвэл унасан болог ээ л гээд явсанд жудаггүй гэх нь утгагүй л дээ.
Харин ч унасан бол унаснаараа, давсан бол давснаараа байдаг хүн.

Тэр давчихаад нидрэх нтр л гэхийн. Содномдорж яаж нидэрдгийг та нар хардаг уу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby J@x » Tue Feb 12, 2013 2:45 pm

Содномыг жудагтай гэх хүн байгаамуу хэхэ.

Санжаа ч тэгээд сая бэлтгэл сайнгүй байсан байх. Бүрээд 2 унаад барилдахгүй байж байгаад саяхан 1 доогуур даваанд унасан. Бэлтгэл муутай болохоороо түрүүлэхгүй байж магад гээд явсан юм бишүү хэхэ. Заза наргиа.

Тэгээд яалтачгүй асуудлууд Санжаа дээр нэг бус удаа гараад байна л даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Барнаба » Tue Feb 12, 2013 3:51 pm

Цоомоо wrote:..
Магтъя гэснээ яаж ч магтана аа гэж кк.
...
За за би тэгвэл унасан болог ээ л гээд явсанд жудаггүй гэх нь утгагүй л дээ.


Чиний бичлэгнээс харахад Санжаад ерөөсөө хир халдаах дургүй хүний санаа л харагдаж байна... Тэгээд Санжаа хэрвээ цэцдийн шийдвэрийг хүндлэхгүй, тэр яваад өгсөн нь үзэгч түмэн, Монгол бөхөө хүндэтгэхгүй байгаагийн л том жишээ шүү дээ...

Ер нь Санжаа эвдэрээд байгаа сурагтай байна лээ... Заан цолоо гэж... яс юман дээрээ бараг Харцага цолтон дөө, 1 даваа нэмж, 1 хүүхэд нэмж хаяснаас биш... тэгээд бүр тэр даваандаа Содном-той яаж маргаан дэгдээлээ...

Гол нь Санжаа ард түмнийхээ итгэлийг алдаад байна... Сайн байвал хэн хүнгүй л дэмждэг гэдгийг бүгд л мэднэ шүү дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Tue Feb 12, 2013 4:42 pm

давна гэж гүрийлгүй сайхан тахимаа өгчихөөд явсан нь бол зүгээр ш дээ... аа яахуу тэр олон бөх сонирхогчоо хүндлээгүй гэдэг бол жаахан асуудал л даа... надаа бол айхтар эвдэрч барисан муу муухай юм хийсэн санагдадгүй л дээ... Содном дээр бол жаахан дайрсан тэхдээ хожим учир начир нь тайлагдсан юм бишүү дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby hosko » Tue Feb 12, 2013 4:53 pm

Учир начир? :smile:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Tue Feb 12, 2013 5:00 pm

Содном өөрөө санал гаргаад шууд хуруудаад барьц сонгоёо гээд хоюулаа тохироод Санжаа ялаад барьц сонгоод барилдаж байтал саад таараад зогссон. тэгээд маргаж байтал цаг болоод холбооныхон эргээд шодуултал ахиад Санжаагийн талд буучихсан гээд цоомоо ч билүү бичсэн байсан ш дээ... санжаа билүү содномын сэдэв дээр...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby hosko » Tue Feb 12, 2013 5:12 pm

Би тэнд бол хамгийн их гайхсан нь бол яг эхний барьц сонголтон дээр ширээнд тулдагийн дараа Санжаа Содномд барьц сонгуулах гээд зогсож байхад л цаанаас гүйж ирээд л дахиж шодох юм болоод явчихсанд л гайхдаг... Хэрвээ тэгээгүй бол Санжаа бол барьцаа өгөх л гэж байсан... Тийм учраас би тэрэн дээр бол нээх Санжааг буруутгаж боддоггүй... Зүгээр л холбооны зүгээс хөлийн цэцээр сууж байсан нөхдүүдийн л юм орчихсон ш дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby 1220 » Tue Feb 12, 2013 10:13 pm


Санжаа ер гутлын хоншоор дээр их гишгэдэг, бас гишгэхийг оролддог. Ер нь бас их жудаггүй л загнаад байгаан. Дөнгөж заан болчихоод ингэж байгаа хүн аварга болоод яах бол :sad:
Содномтой барилдсан барилдаан дээр ямар ч байж болно. Гэхдээ дөргүй бух шиг зүтгээд, зоон дээр нь алгаддаг яалт ч үгүй буруу штээ. Ер нь барилдах арга техникээ буруу сонгосон гэж хувьдаа боддог. Гол ясны их бяртай байж сэрвүү голдуу барилддаг.

Эрхэм арслан бол бяр мундаг юмаа. Гэхдээ Мөнхбат аварга бэлтгэл муу байна. Тэгээд ч аварга болоод бага цолтой байх шиг бужигнуулж, хөдөлгөж барилдахгүй буурь зааж хөдлөхгүй байж байгаад баглуулж унах юм. Яг золгохоор байгалиас заяасан бяр илт дутуу болохоор дийлэхгүй юм.

Пүрэвсайхан атгалт бол үнэхээр мундаг юм. Сая Эрхэмбаяр арсланд өгчихсөн үү :smile:

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Тошилоо » Tue Feb 12, 2013 10:49 pm

Наадмаар Содномыг уйллаа хүүхэн шиг гээд байсан гарууд одоо Санжаа нь бас хүүхэн шиг уйллаа даа
гэхдээ уйлах уйлахгүйдээ биш л дээ
Санжаа зүгээр дахин барилдчих хэрэгтэй байсан юм. харгүй сайхан давж болно шт.
хөлийн цэцийн шийдвэр бол тухайн үеийн дэвжээ дээр хууль юм байдаг.
Дахин барилдаагүй гэдэг нь цээр юм бол, ахмад настан, бөх сонирхогчид, хөлийн цэцийн шийдвэр биелүүлээгүй нь юу болох уу
харин ч жинхэнэ цээрлэх ёс байх ёстой бус уу

Баасанхүү Бүрэнтөгст ямар ч байсан өгсөн.
гэснээс шинийн нэгэнд Буямбаяр зааныд Бүрэнтөгс, Баасанхүү өөр бас хэдэн залуу бөхчүүдтэй таарав.
Баасанхүүгийн одоогийн жин нь 85 гэнээ. Буямбаяр заан ядаж 10 кг нэмэх хэрэгтэй. тэгээд мөн хаялцах барьцнаас барилдаж сураагүй байна гээд л үглэж байна лээ. заан залуу арслан, аймгийн арслан хоёрыг гаргадаггүй нөгөө хоёр нь сүүлдээ бүр хоршиж дуулж байгаад явлаа шт хаха.
сониноос Мөнхбат аварга ерөнхийлөгчөөс шагнал авах гээд индэр дээр гарахдаа Элбэгдоржид хишиг боорцогноосоо өгөх гэтэл нөгөөх нь тоож авсангүй гэнээ кк Увсынхан тэрэнд нь ам муутай байна лээ.. ер нь Увсынхан угийн хэл яриа муу яриатай хүмүүс дээ гэсс
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby kamizake » Tue Feb 12, 2013 11:55 pm

Ууг н бол цэцийг хундлэх хэрэгтэй л байгаам да. Цэцийн шийдвэр ч хууль байх естойшд. угуй бол
өөр хэн дурмийг баримтлуулж есыг дагуулах болж байнаа
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby mn_rocisky » Wed Feb 13, 2013 4:48 am

Санжаа бол угийн новшийн гар доо. Жинхэнэ жудаггүй гар байгаа юм. Хаясан хүн болгоноо удаан дарж хэвтэн зүгээр ч босгочихгүй далбааных нь араас угзарч босгоно гэх мэтчилэн. Бярнаас цаашгүй л хүн гэж боддог. За тэр хүн муулах ч яахав. Сайхан барилдаан боллоо. Баасанхүү ганаа 2г их харлаа байдаггүй шүү
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Wed Feb 13, 2013 9:54 am

За сайхан шинэлцгээсэн үү? жижиг сажиг зүйлсийг эс тооцвол ерөнхийдөө сайхан барилдаан болсоон. шөвгийн 8-д 2 арслан тунаж нтр. том цолтнууд нь дээшээ барилдсан дүүрэн сайхан барилдаан боллоо. ер нь томчууд нь яагаачгүй эрт унаад 1-2 залуу зад цоорох дэмий ч юм шиг. томчууд нь өндөр даваанд бүгд зогсоод хоорондоо үзэх чинь бас урамтаймаа.
Санжаагийн тэр барилдааныг яг үзсэнгүй, нэг мэдсэн тахимаа өгөх гээл зогсоод байсан. хөлийн цэцийн шийдвэр бол шийдэр шүү дээ. сүүлийн үед нэг л их элэг бүсээ тайлж малгайгаа шүүрээд гарч явдаг болж бөхчүүд. урьд нь малгайгаа шүүрээд туг тойрдог байсан, одоо бол гараад явдаг болж. нэг талаараа дэвшил ч юм уу? :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby champion » Wed Feb 13, 2013 9:59 am

бөх хүн гэхээр та нар бүдүүн хадуун гээд байдаг уяхан эмзэг амьтад юм байгаа ш д хөөрхийс :ногоон:
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Адмирал » Wed Feb 13, 2013 10:12 am

Санжаа одоо тунимхай хог юмаа... ахиад хаяхгүй гэх биш барилдчихгүй..
Гэхдээ л цагаан сарын барилдааны настри бараг байхгүй болжээ миний хувьд... хуучин битүүнд айл хэсэнгээ бөх үзэхэд бөөнөөрөө суучаа л гүйээ мөн гоё үздэг байжээ... Бүгд хэн нэгний том фэн.. Сүхбат, Сумьяабазар, Цэрэнпунцаг, Өсөхөө Гантогтохын... тэгээ л унаж давахад нь хөгшин залуугүй үсэрч цовхчиж, ширээ сандалаа нүдээ л кк.. Одоо бол ерөнхийд нь л бүх үзнэ үү гэхээс хэн нэгнийг тэгтлээ дэмжиж үзэхээ байждээ...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Wed Feb 13, 2013 10:17 am

Одоо бол фантазигийн хэдээ л дэмжээд байгаам даа. тэрнээс Адмиралын хэлдэг шиг дэмжихээ нээрээ байж дээ. Жижиг аваргаасаа хойш Ганбат арсланг жаахан хардаг байсан, арслан болохоор нь ер нь ханасан даа :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron