AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Бало Миланд ...

Тэр шидийг үзүүлж Миланыг чирнэ.
15
20%
Тэр багийн нэгэн чухал хэсэг байх болно.
19
25%
Тэр гоолыг угсруулж довтолгоог шинэ түвшинд аваачна.
7
9%
Тэр гараанд гарч тоглох хэмжээнд л байна.
4
5%
Тэр сэлгээнд л суусаар улирлыг дуусгах байх даа.
2
3%
Тэр бол балайтолгой.
29
38%
 
Total votes : 76

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Thu Feb 21, 2013 2:50 pm

Гадны сайтуудаар Аллегригийн Тактикийг л баахан магтаж...
"Төгс тоглолт", "Гайхалтай хамгаалалт", "Итали хамгаалалт", "Барселонагийн Бриллиансыг эвдэх аргыг олсон Мастер хамгаалалт"

Манайх өнгөрсөн жил Барсатай хийсэн тоглолтод бас л гайхалтай тактик ашиглаж байсан.
Ямар сайндаа Чэлси босс хүртэл манай тоглолтоос суралцаж Барсагийн эсрэг хамгаалсан гэж байхав дээ.
Гэхдээ яг үнэндээ Чэлси бас сайн ашиглаж чадаагүй байсан байна.
Тэдний хамгаалалт нь маш сайн тулдаа авч гарч байсан аж...
Өөрөөр хэлбэл нүдүүлэх боломжийг нь өгөөд хамгаалаад байх арга байсан гэж...

Харин энэ удаад Аллегри жинхэнэ тактикаа гаргажээ.
Манайх үндсэндээ бол 4-3-3 гэсэн гараа гаргасан. Гэхдээ энэ нь зүгээр л цаасан дээр...
Довтлох үед энэ 4-3-3 гэсэн тактикаараа довтолж байсан.
Харин хамгаалах тохиолдолд, 4-5-1 гэсэн байдалтай болсон.
Төвд Мунтари, Амбросини,Монтоливо 3 хана босгочихно.
Тэдэнд жигүүрийн 2 довтлогчид болох Шаарави, Боатенг нар 90 минутын туршид тусална.
Үнэндээ л Стамина сайтай Шаарави, Принц нар яг үүргээ гүйцэтгэж, төвийн 3 хамгаалалтыг ерөнхийд нь контрол хийж байж...
Шави, Иниеста, Бүсгүй 3 мэдээж төвдөө бөмбөг их эзэмшиж байсан. 73% байсан...
Мөн тики-така стилийн гол болох пассыг хийж байлаа. Тэд тус бүр 100 гарсан дамжуулалт хийцгээж байлаа.
Гэхдээ тэд төвийн энэхүү ханыг нэвтлэх байтугай тойрхо аргаа ер олж чадаагүй.
Өөрөөр хэлбэл довтолгоо эхлүүлэх боломжийг нь хаагаад хаячиж байгаа юм л даа.
Тиймдээ ч манайх маш бага бөмбөг эзэмшиж, Барса илүү давуутай бөмбөг эзэмшиж байсан.
Гэхдээ довтолгоо оролдлого манайх илүү олон байснаар барахгүй, довтолгоо болон оновчтой цохилтыг манайх давуу гүйцэтгэж байжээ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Kro » Thu Feb 21, 2013 3:01 pm

Мундаг байнаа мундаг байна.
Өчдөр манайхныг тэнгэрт тултал магтаж байсан. Өнөөдөр танайхны ээлж байсын байна л даа...
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Аагий » Thu Feb 21, 2013 3:03 pm

Ёоо ямар агуу вэ кк. За хана, хэрэм энэ тэрээ ноу кампд л босгодог юм шд ээ... :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Thu Feb 21, 2013 3:16 pm

За мэдээж тактик мундаг байсан... МОМ Аллегри гэхээр... Гэхдээ талбай дээр байсан хүмүүсийг дүгнэсэн дүгнэлт байна.

Аббиати : 6.0
Байх ёстой газартаа байсаар байсан. Хаалгандаа гоол алдаагүй ч хамгийн бага үнэлэгдлээ. Гэхдээ түүнийг шалгах цохилт ердөө ганц л байсанг санах хэрэгтэй.
Абате : 6.5
Тэр өөрийн баруун жигүүрт сайн тоглож байсан. Иниестаг зогссож байнаас гадна, хэд хэд жигүүрээр цөмөрч кросс өгөөд амжсан. Гэхдээ оновч муу байлаа.
Запата : 7.0
Барсагийн довтолгоог зогсоож байсан гол хүмүүсийн нэг. Гэхдээ дамжуулалт нь өрөвдөлтэй байлаа. Барсагийн прэсст нэлээд нэрвтсэн. Түүнээсээ болоод бөмбөг зайлуулахдаа хэд хэдэн аюултай момент үүсгэсэн.
Мексэс : 7.5
Маш ихээр муулагдаж байсан Мексэс энэ өдөр төгс, гайхалтай байлаа. Барсагийн тоглогчдод агрессив хамгаалалтыг мэдрүүлсэн. Агаарт бүхнийг ялж, ард хад мэт л байсан.
Констант : 7.0
Жэноагийн сэлгээний тоглогч Миланы АЛ-ын гарааны тоглогч болж... Энэ байрлалдаа 6хан сарын өмнө яаж тоглохыг заалгасан. Мэссиг эхний хагаст Мессид хэд хэдэн боломж гаргасан ч, Педрог юм болгоогүй. Түүнд атлетизм болон хамгаалалтын пэйсийг харуулсан.
Монтоливо : 8.0
Одоогийн Сэри А - д хамгийн шилдэг хагас хамгаалагч гэдгийг харуулахаар тоглолоо Монтоливо. Бүх гоолуудын эхлэл түүнийх... Эхний гоол дээр зайны цохилт нь Принцийн хөлөн дээр бууж ирсэн бол, 2 дахь гоол дээр гайхалтай дамжуулалтыг Ниангад хаяж тэр нь цаашид гоол болсон. МОМ.
Амбросини : 7.5
35 настай Миланы ахлагч маань Усайн Болттой ч өрсөлдөж чадахаар байлаа. Тэр талбай дээгүүр яг л гүрвэл шиг хаа сайгүй гүйж, Барсагийнханд гай тарьж байлаа. Түүний шургуу, няцашгүй байдал нь яагаад түүнийг Миланд үлдсэн сүүлчийн жинхэнэ Senatori гэдгий харуулсан гэж бодож байна.
Мунтари : 7.0
Тэр Миланы 2 дахь гоолыг оруулж, Валдесыг дөнгөж чадсан. Гэхдээ эхний хагаст гутармаар тоглолт үзүүлж байсныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ 2р хагаст гайхалтай байж чадсан. Түүнийг дүгнэх юм бол эхний хагас 5.0, 2р хагаст 9.0.
Боатенг : 7.0
Гана залуу энэ улирлын хамгийн шилдэг тоглолтоо гаргаж чадлаа. Хараад байхад КПБ Аваргуудын Лигид гранд багуудын эсрэг гайхалтай тоглолтыг үзүүлээд байхаар байна. Тэр одоогийн энэ формоо л лигийн тоглолтод гаргах хэрэгтэй. Хэрвээ тэгэх юм бол Россонеричүүд буцаагаад өнгөрсөн улиралд шүтэж байсан тоглогчоо буцаагаад олж авна.
Шаарави : 7.5
Шаарави зүгээр л яагаад тэр Италийн хамгийн шилдэг залуу тоглогч, эрдэнэс вэ гэдгээ харуулсан тоглолт байлаа. Тэр тоглолтын туршид Барсагийнхныг өөрийн хурд, тоглолтын пэйсээрээ булшилж орхисон. Мөн 2 дахь гоолыг хамгаалалтыг нь эвдээд, маш ухаалагаар бэлтгэж өгсөн.
Паззини : 6.5
Паззо бас л гоол оруулж чадсангүй. Тэр тоглолтыг толгойн гэмтлээс болж орхисон. Пуёолтой мөргөлдсөн... Гэхдээ тэр прэссинг сайн хийж байснаас гадна, сэт тоглолтод агаарт нэлээдгүй ялалт байгуулж байсныг дурдах хэрэгтэй.
Нианг : 7.0
Нианг, дөнгөж 18 настай Франц тоглогч... 75 дахь минутад орж ирсэн ч, Барсагийн хамгаалагчдад өөрийн хурд, техникийг харуулаад амжсан. Одоо хүмүүс яагаад энэ залуу тоглогчийг гараанд гараад байдгийг ойлгож эхэлж байгаа байх.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby BTR » Thu Feb 21, 2013 3:20 pm

Манай тоглолтууд

ITA1 Inter - Milan 2/24/13 7:45 PM UTC
ITA1 Milan - Lazio 3/2/13 7:45 PM UTC
ITA1 Genoa - Milan 3/8/13 7:45 PM UTC
UCL Barcelona - Milan 3/12/13 8:45 PM UTC

За Барселонагийн хувьд

LIGA Barcelona - Sevilla 2/23/13 9:00 PM UTC
ESPC Barcelona - Real Madrid 2/26/13 9:00 PM UTC
LIGA Real Madrid - Barcelona 3/2/13 3:00 PM UTC
LIGA Barcelona - Deportivo La Coruña 3/9/13 7:00 PM UTC

Хоёр тал хоёулаа л Дербитэй гээд хэлчихэд болохоор байна даа.
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Thu Feb 21, 2013 3:39 pm

Nobun@g@ wrote:Гадны сайтуудаар Аллегригийн Тактикийг л баахан магтаж...
"Төгс тоглолт", "Гайхалтай хамгаалалт", "Итали хамгаалалт", "Барселонагийн Бриллиансыг эвдэх аргыг олсон Мастер хамгаалалт"

Манайх өнгөрсөн жил Барсатай хийсэн тоглолтод бас л гайхалтай тактик ашиглаж байсан.
Ямар сайндаа Чэлси босс хүртэл манай тоглолтоос суралцаж Барсагийн эсрэг хамгаалсан гэж байхав дээ.
Гэхдээ яг үнэндээ Чэлси бас сайн ашиглаж чадаагүй байсан байна.
Тэдний хамгаалалт нь маш сайн тулдаа авч гарч байсан аж...
Өөрөөр хэлбэл нүдүүлэх боломжийг нь өгөөд хамгаалаад байх арга байсан гэж...

Харин энэ удаад Аллегри жинхэнэ тактикаа гаргажээ.
Манайх үндсэндээ бол 4-3-3 гэсэн гараа гаргасан. Гэхдээ энэ нь зүгээр л цаасан дээр...
Довтлох үед энэ 4-3-3 гэсэн тактикаараа довтолж байсан.
Харин хамгаалах тохиолдолд, 4-5-1 гэсэн байдалтай болсон.
Төвд Мунтари, Амбросини,Монтоливо 3 хана босгочихно.
Тэдэнд жигүүрийн 2 довтлогчид болох Шаарави, Боатенг нар 90 минутын туршид тусална.
Үнэндээ л Стамина сайтай Шаарави, Принц нар яг үүргээ гүйцэтгэж, төвийн 3 хамгаалалтыг ерөнхийд нь контрол хийж байж...
Шави, Иниеста, Бүсгүй 3 мэдээж төвдөө бөмбөг их эзэмшиж байсан. 73% байсан...
Мөн тики-така стилийн гол болох пассыг хийж байлаа. Тэд тус бүр 100 гарсан дамжуулалт хийцгээж байлаа.
Гэхдээ тэд төвийн энэхүү ханыг нэвтлэх байтугай тойрхо аргаа ер олж чадаагүй.
Өөрөөр хэлбэл довтолгоо эхлүүлэх боломжийг нь хаагаад хаячиж байгаа юм л даа.
Тиймдээ ч манайх маш бага бөмбөг эзэмшиж, Барса илүү давуутай бөмбөг эзэмшиж байсан.
Гэхдээ довтолгоо оролдлого манайх илүү олон байснаар барахгүй, довтолгоо болон оновчтой цохилтыг манайх давуу гүйцэтгэж байжээ.


Өө нээрээ бас ингэсэн гэнээ...
Барса бас манайхтай яг адил 4-3-3 гэж гараад, яг довтолж байх үедээ 2-3-5 болдог гэнэ.
Өөрөөр хэлбэл бүгд довтлох систем... харин манайх яг үүнд нь тааруулаад 4-5-1 болоод хамгаалчдаг гэнэ.

Мөн энэхүү тактикийн хамгийн гайхалтй зүйлс нь дараах гэнэ... Автуус нтр-ээс ялгаатай гэж...

1. Шавиг марклах.
Тоглолт эхлэхээс өмнө бүгд л Месси дээр марклах тухай ярьж байлаа. Харин Аллегри өөрөөр бодож байжээ.
Тэр Шавиг маркал гэж Мунтарид хэлсэн байна. Гэхдээ яг мэн-маркинг бол биш ойролцоо нь л яваад байгаарай гэсэн гэнэ.
Тийм учраас түүний байрлал ерөөсөө Испани залуутай нягт холбоотой байсан байна.
Мунтари Шавигаас яг 10 ярдын зайтай гүйгээд байсан байна. Гэхдээ түүнийг бөмбөг авах үед ерөөс такл хийгээгүй аж.
Харин түүний урдах зайг нь хаагаад, өөрөөсөө холдуулахгүй байсан гэнэ.

2. Гоолдсон ч хамгаалахгүй байх
Ихэнх багууд Барса шиг бөмбөг их эзэмшдэг багийн эсрэг гоолдонгуутаа тэргүүллээ хадгалах гэж үхэн хатан хамгаалдаг.
Гэхдээ энэ нь буруу ажээ. Ялангуяа Миланы хувьд шугаман дээрээ хамгаалах нь харин ч аюултай байдлыг үүсгэдэг.
Тэгэхээр яах вэ гэхээр юу хийж байснаа дахиад л эхнээс нь хийх гэнэ...
Хамгаалалтын шугам болон хагас хамгаалалтын шугам нь хоорондоо 5-10 ярдын зайтай байхаар нягт байж, харин 2 жигүүрээ илүү довтолгооны чанартай байлгадаг юм байна.
Энэ нь рисктэй юу гэвэл рисктэй... Гэхдээ Месси шиг тоглогчдод шүү дээ...
Дээрээс нь Роура Санчезийг 10 дээр тоглуулсан. Гэхдээ Запата болон Мексэс аль аль нь марк хийх үүрэг сонсоогүй гэнэ.
Тийм болохоор Барсачууд юу хийсэн гэхээр Чили залууд бөмбөгөө өгөөд авч орохыг харах гэнэ.

3. Үйлдэл хийлгэх
Ер нь ихэнх багууд Барсатай тоглохоороо бүгд хойш сууж, хамгаалалтад татдаг. Энэ ч аргагүй л юм.
Гэхдээ гол алдааг Шави дээр гаргадаг гэнэ. Шави бөмбөг авч тоглолтын темпийг удаашруулж, эсвэл хурдасгадаг.
Шави тоглолтын тэмпийг удаашруулангуут эсрэг багийнхан хойш татсан байснаа больдог.
Гэхдээ энэ нь эсрэгээрээ Барсагийнханг довтлох дохиол гэлтэй байдаг гэнэ.
Бодоод үз дээ... Милан 2 гоолоор тэргүүлж явахад хүртэл Барсачууд Миланд гай болохоор ганц цохилт л хийлээ шүү дээ.
Шави, Бүсгүй 2 бөмбөг авсан үед нь ойролцоох Миланы жигүүрийн тоглогчид гүйж ирж прэсс хийж үйлдэл хийлгэдэг.
Энэ үед тэд дамжуулахыг оролдох ба жигүүрийн тоглогч зүгээр л орхиод буцаад явдаг гэнэ.
Харин зайг нь дунд тоглож байгаа хагас хамгаалагч нөхдөг юм гэнэ. Хоорондын ийм ойлголцолтой тоглолт нь бүх тоглогчдыг ядралт багатай, энэрги ихтэй байлгадаг юм байна.

Эцэст нь
Энэ бол зүгээр нэг паркдах бол биш. Энэ бол хамгаалалтын төгс хувилбар.
Шави зайнаас мэн маркинг хийлгэж байсан, Мунтари чимээгүйхэн Миланы гол хөзөр болж байлаа.
Амброзини дайчин шиг л байж тоглолтыг эвдэж байлаа.
Энэ 11 тоглогч хорон сөрөг довтолгооны хувилбараар тоглож байлаа.

Сайн байна Аллегри...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Thu Feb 21, 2013 3:45 pm

Аллегри : Энэ тоглолт ерөнхийлөгчид зориулагдсан ялалт байлаа.

Манай фанат теннисчин Жокович Милан Чаннелд ярилцлага өгч... Их л сэтгэл нь хөдөлж дээ. Манай улаан галзуу фанат юм даа. Англиараа бол бүр мундаг л хэлж... хэхэ

"Гайхалтай тоглолт байлаа. Россонеригийн хувьд маш хүнд тоглолт байсан ч гайхалтай тоглолтыг үзүүллээ. Тэд сайн ажилласан ба зүй ёсны хожил байлаа. Энэ бол хөлбөмбөгчдийн хувьд хамгийн чухал тоглолтуудын нэг байсан байх. Тэд сайн ритмтэй, ухаалаг, сэтгэл зүрхнээсээ тоглолоо. Би үргэлж Миланд, бас Миланы тоглогчдод итгэдэг. Талбай дээр хэн тоглож байгаа нь хамаагүй. Харин энэ өмсгөлийг өмсөхийн чухлыг харууллаа. Бид Камп Ноуд ч бас чадна. Барса гайхалтай хөлбөмбөг тоглож байгаа. Гэхдээ энэ орой бид илүү байлаа. Бид цаашид болгоомжтой байх ёстой. Гэхдээ бид чаднаа"
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Nobun@g@ » Thu Feb 21, 2013 3:50 pm

Барсатай хийсэн тоглолтоос мэдсэн зүйлс...

1. ТикиТакагаас илүү хөлбөмбөгийн тоглолт байдаг юм байна.
2. Миланы хүч чадал багийн гүнд байдаг юм байна
3. Барсаг ялсан тоглолтоор Ривалыг давлаа /Ювэгийн Конте манайхыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн/
4. Бүгд сайн тоглуул Барса юу ч хийж чаддаггүй юм байн. /Энд Барса бусад багуудаар нааддагийг манайх болиулсанг хэлсэн байна./
5. Месси Италичуудад дургүй юм байна гэнэ ккк /Тэр Итали багуудад гоолдолгүй 13 тоглолт боллоо гэнэ үү/
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Оргил » Thu Feb 21, 2013 4:00 pm

nobu like.. goyo medeenuud bn.. iimerhuu yum unshihaar goyo bdiin..


uchigduriin toglolt bol zugeer neg n zavsargui hamgaalaad nuguuh n toiruulaad nudeed bsan esvel hoinoo passlaad bsan uitgartai toglolt bish bsan.. togloltiin temp bol yalt ch ugui milanii zohioson zohioliin daguu urnuj bsan shuude.. iim bhad zarim culenuud atuus entr geed bhaar joohon gaihaad bsiin.. end l tailbar n bj hehe..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Гансүх » Thu Feb 21, 2013 4:01 pm

За гоё шүү...Нөгөө аймаар Барсаг байхгүй болгоо шив дээ...
Сугалааны дараа гарууд Барса гарaх нь тодорхой гээл шаагилдацгаагаад байсан тэр үед баас хатавч үмхийгээ тавихгүй энэ чинь Агуу Милан шүү дээ гэж хэлээ биз дээ ккк...
Одоо талбай дээр нь хөөрхөн аргалчихвал ч...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Жонон » Thu Feb 21, 2013 4:10 pm

Месси ясны үндэсээ хөөхийн бол явж явж Итали цустай шаар шт.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Эрхэмcfc » Thu Feb 21, 2013 4:16 pm

Монтоливо гоё юм аа...Дараачийн Пирло гэчихвэл яадаг бол...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Gankhuu » Thu Feb 21, 2013 4:35 pm

Balotelli : "I didn't participate today because of the laws of the CL but I do not know why Messi didn't participate."
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Aagii_03 » Thu Feb 21, 2013 4:42 pm

:-o Энэ нээрээ овоо муу гар шүү
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Cule » Thu Feb 21, 2013 4:43 pm

Хуцдаг гар вэ... :-o
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Gankhuu » Thu Feb 21, 2013 4:44 pm

Image
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Gankhuu » Thu Feb 21, 2013 4:48 pm

Image
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby )(ottaь » Thu Feb 21, 2013 4:51 pm

Мундаг хожил байлаа шүүдээ. Баяр хүргий.
Гэхдээ сэтгэл хөдлөлөө жаахан дарсан нь дээр байхаа. Дараагийн тоглолтод бас ингээд хожчихвол үнэхэр тики такагаас мундаг хувилбар байдын байна гэж хэлье. Өчдөр бол Барса ч өөрөө нээх сайн тоглосонгүй харин танай багийн азтай одтой өдөр байлаа. нэг удаагийн тоглолтоор зарим хүмүүсийн хийгээд байгаа шиг дүгнэлт хийж болохгүй байх.
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1176
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Gankhuu » Thu Feb 21, 2013 4:52 pm

Image
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Гансүх » Thu Feb 21, 2013 4:57 pm

:sweden
Gankhuu wrote:Balotelli : "I didn't participate today because of the laws of the CL but I do not know why Messi didn't participate."



Хаха энэ нээрээ хөгжилтэй гар шүү... :eek: :-o
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Zugii » Thu Feb 21, 2013 5:04 pm

Gankhuu wrote:Image

Та нар доогуураал тоголдог юм бгаа биз манайх нэг иймэрхvv гэ бгаа юм шиг санагдчилаа милан муу болсон гэж сонсоод байсан хэвэндээ бгаал юм байна сайна хамгаалж байнлээ
Echte Liebe
Dortmund fan
User avatar
Zugii
 
Posts: 525
Joined: Sun Mar 18, 2012 1:24 am

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby BTR » Thu Feb 21, 2013 5:38 pm

Хариу тоглолтондоо л нэг час хийлгэчих юмсан. Нобу их гоё мэдээ оруулсан байна шүү хөө :eek:
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby Соёлоо » Thu Feb 21, 2013 5:41 pm

BTR wrote:Нобу их гоё мэдээ оруулсан байна шүү хөө :eek:


харин тийн :eek:
Барса ингэж ялагддаг байжээ, өнөөдөржингөө эрч хүчтэй-сайхан байна.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby BaGi » Thu Feb 21, 2013 8:27 pm

http://trollfootball.lockerdome.com/med ... =106442407

зарим нэг хүмүүс гар хүрсэн л гэх юм.. үзээд хэлнэ биз..
Now or neveR
BaGi
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 324
Joined: Wed May 13, 2009 1:05 am
Location: ажил гэр ажил

Re: AC MILAN 2012-2013 FORZA ROSSONERI : New Era

Postby fanaticalantifanatic » Thu Feb 21, 2013 9:19 pm

Image

тэр Балогийн Мессигийн талаар хэлсэн үг худлаа гсэн шүү
Аллегриг яаж намар халчаагүй юм :ногоон: дутуу л үнэлждээ, улирлын төгсгөлд энэнээс илүү хүндлэл хүлээнэ гэж найдая.
цагаан хэл ам хол байгээ, баяр хүргэсэн хүмүүст баярлалаа, зарим нь арай л дэгэсдүүлжээ, цэг тавьлаа нтр
аа тийм Нобу :eek: ажилаа яаж амжуулдаг бнадаа :ногоон:

http://www.uefa.com/memberassociations/ ... index.html
энэ улирал Сери Агийхан өнөх улирлуудыг бодвол оноо их болж, цаашаа бас шалгарах нтр гээд улам нэмэгдэнэ
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 16 guests
cron