Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Mojul » Fri Feb 08, 2013 8:23 am

Баясаа wrote:Каррагийнх найм л даа

хэхэ мэдсэнгүй нэмэгдчихсиймүү.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Olzii » Fri Feb 08, 2013 10:11 am

Image

Нэг ийм АПП гаргалаа. Форумынхан маань дэмжиж ажиллаарай... LIKE нтр-г бол харамлахгүй юм бгааз дээ...

http://www.facebook.com/Urgiinbichigmobile

Спамдсанд сорри...
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby SAVAGE » Fri Feb 08, 2013 11:27 am

фб ордоггүй ээ. татаж авах линк ээ өгөөч... play store дээр юу гэж хайлт хийх юм...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Жавхаа » Fri Feb 08, 2013 11:45 am

Карра улирал дуусхаар зодог тайлж байгаа юм байна даа...

нэг нь нэг сайхан нийтлэл бичээч :eek:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby El Payaso » Fri Feb 08, 2013 11:52 am

Mojul wrote:Only Andy Cole(11) and Thierry Henry(8) have scored more goals against Liverpool than Jamie Carragher(7) :)

:-o энэ ямар алиа стат вэ... Карра найм болчихсон юм бол ганц Коул л үлдэж байгаам байна ш дээ... кккк....
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Ladykop » Fri Feb 08, 2013 12:06 pm

Жавхаа wrote:нэг нь нэг сайхан нийтлэл бичээч :eek:

Биччихсэн байгаа даа. Нээрээ ийшээ зөөх хэрэгтэй юм байна.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby RedChili » Fri Feb 08, 2013 2:21 pm

"Каррад хайртай байх 10 шалтгаан"
Ливэрпүүлийн домогт хамгаалагч Жэйми Каррагэр энэ улирлыг дуусгаад зодог тайлна гэдгээ өнөөдөр албан ёсоор зарлалаа. Үүнтэй холбогдуулан Улаануудын хайртай тоглогч, шилдэг хамгаалагч Каррагэрийн карьерийн түүхэн дэх "Шилдэг - 10" үйл явдлыг үндсэн цахим хуудаснаа гаргажээ. Хамтдаа сонирхъё.
Image

1997 оны 1-р сард Ливэрпүүлийн төлөөх анхны тоглолтондоо оролцож байсан залуухан Жэйми Улаануудын нэвтэлж гаршгүй хана хэрэм байсаар 16 жил аль хэдийн өнгөрчээ. Эхний шүглийн дуунаас эцсийнх хүртэл "урагшил" хэмээн багийнхаа уриалан, цэнгэлдэх даяар цуурайтах Каррагэрийн хоолой Энфилдэд, фэнүүд бидэнд үгүйлэгдэх болно.

10. Энфилд дэх анхны тоглолтондоо гоолдов (18.01.1997)

Ливэрпүүл булангийн цохилт цохихоор болоход Коп стэндийн зүүн талд Стиг Ингэ бөмбөгөн дээр ирлээ.

"Колимоур 6 яардын өнцөгт байна. Врайт хөндлөн гүйнэ" гэж Астон Виллагийн хамгаалалтыг эвдэхээр хэлсэн Барри Дависын үг сонсдож байлаа. Биорнибайя солгой хөлөөрөө аюултай бүсрүү дамжуулалт гүйцэтгэлээ.

Image

"Каррагэр!" гэж тайлбарлагчийг орилоход Каррагэр гэнэтхэн гарч ирээд мөргөлөө. Тухайн гоолынхоо талаар Карра :

"Мэдээж бүх комбинацыг төлөвлөсөн байсан. Харин гоолоо хэрхэн тэмдэглэхээ бол шийдээгүй байсан. 40.000 Копуудын уухайн доор амьдралд ганцхан тохиох тоглогч бүрийн төсөөлдөг, мөрөөддөг энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэх боломжгүй"

9. "Talksport" ын Адриан Дурьам руу залгасан нь.

2007 оны 07 сарын 09-ний нэгэн нэвтрүүлгээр олон мянган сонсогчид болон нэврүүлэгчийг цочролд оруулсан нэгэн дуудлага нь:

"Сэдвээ соль доо. Өмнөх ярьсан зүйл чинь тэртээ тэргүй худлаа байлаа" гэсэн танил скауз аялга байжээ.

Нэвтрүүлэгч Каррагэрийг шигшээ багаасаа зодог тайлуулах тухай ярихыг машиндаа сонсч суусан Каррагэр ийнхүү залган хэлсэн нь тэр байлаа. Хожим нь өөрийнхөө дурдатгал номондоо Карра энэ талаар:

"Кинг эсвэл Вүүдгэйтыг надаас илүү хамгаалагч гэсэн хүнтэй би маргах гэсэнгүй. Зүгээр л үүнтэй би санал нийлээгүй" хэмээн бичсэн байна.


АС Миланы домогт хамгаалагч Кафу Станбулын гайхамшигт үдшийн дараа Каррагэрийн тухай:

"Карра бол Жэррэрдаас ч илүү багийн амин сүнс. Тэр бол дэлхийн хэмжээний тоглогч. Хэрвээ Каррагэр шигшээдээ шууд сонгогддог байсан бол Англичууд үнэхээр төгс төвийн хамгаалттай байх байлаа" гэж хэлж байжээ.

Image

8. Каррагэрийн гэр бүл

2006 онд The Independent сонинд: "Англид үдэшлэг зохиож байх үед хэн ч Каррагэрийн кланы хэмжээнд хүрэхгүй. Жэймигийн эцэг Филли-ээр удирдуулсан 20 гаруй хүнтэй фронт Германд бий." хэмээн гарч байв. Карра харин энэ талаар:

"Талбай дээр хичнээн их баярлаж байсан ч аавын маань дэмжлэг үргэлж хэрэг болдог. Миний замналын турш тэр хамгийн гол хүн, туслагч байлаа. Намайг хөлбөмбөгчөөс эхлээд "ялагч" болох тэр урт шатны гишгүүр бүрийг зааж зааварласан хүн бол миний аав. Найз нөхөд, гэр бүл гэдэг амьдралд хамгийн чухал гэдгийг ч би түүнээс сурч авсан юм" хэмээн Карра маань дурсчээ.

Image

7. Ливэрпүүл Гурван арслангуудаас илүү!

Улсынхаа шигшээ багаа клубээсээ доор үнэлж байгаад Будант Албион даяар хүмүүс шуугилдаж байлаа. Үүний тухай Каррагэр зоригтой нэгэн мэдэгдэл хийсэн юм.

"Зөвхөн Английн төлөө гэсэн бодол хөлбөмбөгч бүрт байдаггүй. ДАШТ-нд шигшээгийнхээ төлөө тоглоно гэдэг мэдээж нэр төрийн хэрэг боловч харин миний хувьд тийм биш"


Image

"Шигшээ багтайгаа ялагдал хүлээгээд буцахад орон даяар харамсаж, уй гашууд автаж байх үед 'Ядаж Ливэрпүүлтэйгээ биш юмдаа' хэмээн би өөртөө давтан хэлж байлаа. 'Бурхан минь хатныг авраач' гэж дуулдаг төрийн дуулал хэзээ ч миний сэтгэлийг огшоож байсангүй. Харин 'Чи хэзээ ч ганцаараа алхахгүй' гэж Энфилд даяар дуулж эхлэхэд шуурга бороонд цохиулсан мэт л нүдийг минь нулимс бүрхэж эхэлдэг" хэмээн эрс шийдэмгий хариулжээ.

6. Сайн санааны үйлс ба "23" сан

Image

2009 онд болсон хүндэтгэлийн тоглолтын ашгийг бүгдийг нь Жэйми сайн санааны үйлсэд хандивласан ч үүнийг Карра болон түүний гэргий Никола нар хангалттай гэж бодсонгүй. Үүнээс ч илүү том, бүр насан туршийн сайн санааны ажил хийхээр шийдэж "сайн хүн болон төлөвшихөд нь аль болох олон хүүхдэд тусалъя" гэсэн уриатайгаар "23" хэмээх нэртэй сангаа байгууллаа.

Мэрсисайдын жаалуудад мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилготой уг сан нийгмийг хамарсан сайн санааны үйл ажиллагааг явуулсаар байна. Каррагэр үүнийхээ талаар:

"23 сангийн зорилго бол 'БИД'. Тиймээ бид хамтдаа бүхнийг бүтээж чадна"

5. Төвийн хамгаалагч болсон нь

Тухайн үеийн Ливэрпүүлийн менежер Жэрард Улье Карраг төвийн хамгаалагчаар тоглуулахаас татгалздаг байсан бол түүний туслах дасгалжуулагч Фил Томпсон үүнийг эсэргүүцэж байлаа. Харин 2004 онд Рафа Бэнитэзийг Ливэрпүүлйин шинэ менежерээр ирэхэд Карраг цоо шинэ ирээдүй хүлээж байсан юм. Карра Сами Хүүпиагийн хамтаар дуртай байрлал болох төвийн хамгаалалтанд тоглож эхэллээ.

Image

"Төвийн хамгаалагчаар тогтмол сайн тоглож эхэлсэндээ би баяртай байсан. Энэ байрлал миний бие бялдарт илүү тохирч байсан юм" хэмээн хожмоо Карра дурсч байлаа. Тэрээр

"Урьд өмнө нь харж байсан хамгаалалтуудаас шат ахьсан Бэнитэзийн хамгаалалтын ур ухаан намайг гайхшруулсан. Рафагийн доор би Европын тавцанд хүлээн зөвшөөрөгдөх хамгаалагч болж чадсан" хэмээн хэлсэн байна.

4. Дудэкт 'Grobbelaar' хий гэж хэлсэн нь

Гайхамшигт Истанбулын үдэш Каррагэр гараа өргөж Жэрзи Дудэкийн чихэнд ямар нэгэн зүйл хэлж байгаа нь хальсанд хадгалагдан үлдсэн байдаг. Польш хаалгачийн хувьд Каррагийн хэлснийг хэрэгжүүлэх нь тийм ч ухаалаг шийдвэр биш байсан байж болох.

"Дудэк бол хөлбөмбөгийн сайн залуусан нэг. Европын хамгийн том тэмцээнээс хоосон буцах эсвэл нэр төртэйгөөр түрүүлэх эсэхийг шийдэх хэдхэн хормын өмнө би ямар нэг зөвлөгөө санал болгох хэрэгтэй байсан."

"Торгуулийн цохилтын өмнө би Жэрзи рүү гүйж очоод Миланы тоглогчдыг сандаргах боломжтой бүгдийг хий гэж хэлсэн. Жэрзигийн юу хийсэн нь надад чухал биш, хамгийн гол нь Миланы тоглогчдыг цохиход садаа учруулах байсан"

"1984 онд Bruce Grobbellaar ийн хийснийг санаж байна уу гэж би хэлсэн дээ"


Image

3. Бүүтлийн хөвгүүн

Борн Жэймс Лий Данкан Каррагэр нь 1978 оны 01-р сарын 28-нд Ливэрпүүлийн Бүүтлд төржээ. Хүүхэд насныхаа ихэнхи үеийг аав Филлигийнхээ дасгалжуулдаг Мэртон Вилла багийн тоглолтыг үзэж өнгөрөөдөг байв.

"Би энд төрсөндөө үргэлж талархдаг. Ливэрпүүл хот, төрсөн гудамжаараа хүртэл би бахархдаг."

Image

"Ливэрпүүлийн өмсгөлийг өмсөх тэр мөчид надад ямар их хариуцлага ирснийг мэдэрч байлаа. Гэхдээ энэ бүхэн зөвхөн өөртөө үүрүүлсэн хариуцлага биш гэр бүл, найз нөхөд, цаашлаад гудамж хот минь хүртэл надаар бахархдаг учраас тэр юм. Миний зүрх сэтгэл энд төрсөн. Үүнгүйгээр би хэзээ ч амжилттай хөлбөмбөгч болж чадахгүй байсан"

"Ажилчин ангиас бултах шалтаг минь намайг хөлбөмбөгч болгоогүй. Бүтэнсайн өдөр бүр аавдаа хөтлүүлсээр тоглолт үзэхээр ирдэг бяцхан жаалыг одоо хүртэл зарим хүмүүс санадаг юм билээ. Намайг өдий зэрэгтэй болгосон хүмүүсээс би урваж зүрхлэхгүй."


2. 'Хэн Ливэрпүүлээс том гэнээ?'

2005 онд болсон Мэрсисайдын дэрбигийн өмнө Geoff Shreeves Каррагэраас ярилцлага авчээ. Карраг багадаа Эвэртоны фэн байсан ч одоо Ливэрпүүлийн тоглогч болсон талаар хөгжилтэй яриа дэлгэж байв.

Шривэс: Хэвлэлээр чамайг илүү том баг руу явж, илүү олон цом авах талаар ярихад магадгүй эргэлзэх бодол төрсөн байх. Чи одоо хамгаалагч хүний хамгийн ид үе буюу 27 насан дээрээ яваа шүү дээ? .

КАРРАГЭР: Ливэрпүүлээс тэгээд аль баг илүү том юм?

Шривэс:: Чинийхээр тэгвэл том баг байхгүй байх нь ээ?

КАРРАГЭР: Юу? Том? Яг юугаараа том гэж?

Шривэс:: Дараагийн улиралд илүү боломжтой баг руу чи явж болно шүү дээ.

КАРРАГЭР: Үгүй ээ үгүй, би зөвшөөрөхгүй.

Ярилцлагын төгсгөлд "Чи өөрийн карьераа Ливэрпүүлд өндөрлөх үү?" гэж асуухад Карра эргэлзэх зүйлгүйгээр "Тэгнээ" гэж хариулж байжээ.

1. Истанбулд..

Амьсгал авахад ч бүгчим, Европын халуухан шөнүүдөд Ливэрпүүлийн хамгаалалтыг авч гарсан олон шилдэг тоглолт Каррад бий. Дрогба, Нэдвэд, Раул, Дэл Пиэро, Роналдиньо гээд олон авьяаслаг тоглогчдын эсрэг тулж, улмаар Истанбулд зогсож байлаа. Гэвч энэ тулаануудаас илүүтэйгээр шигшээ тоглолтонд Европын шилдэг тоглогчоор шалгараад байсан Андрэй Шэвчэнког халаасласан тоглолт нь түүнийг домог болгосон гэхэд хилсдэхгүй. 81 дэх минутанд Крэспогоос ирсэн хөндлөн дамжуулалтыг Кака Шэвчэнкод дамжуулахад нь гайхалтай тасаллаа.

"Нэмэлт 30 минут миний талбай дээр өнгөрүүлсэн хамгийн сэтгэл догдлуулам, хэцүү мөртлөө амттай хагас байсан "

Image

"Пүүзээ хананд өлгөх өдөр ирэхэд би энэхүү тоглолтоор дуурсагдах болно. Нэмэлт цагийн хоёрдугаар хагаст хөндлөн дамжуулалтыг таслахаар сунахдаа би хөлөө гэмтээчихсэн юм. Хөлөө хугалсан ч тэгж их өвдөхгүй байсан байх. Сүүлийн шүгэл дуугарахад багахаан хугацаа үлдсэн ч биеэ суларч байгааг би мэдэрч байлаа"

"Гэмтлээ тэвчиж хөл дээрээ зогсоход бүхэл дэлхий миний дээрээс хараад байгаа юм шиг надад санагдсан. Хэдий тэвчишгүй өвдөж байсан ч өрсөлдөгчийгөө гоол оруулахыг харсантай харьцуулахад энэ юу ч биш юм"

"Зориг, сахилга бат, хүч чадал.... Энэ бүхнийг надад 7 настайгаас минь хүмүүс надад сургасан. Довтлогч нар хожлын гоол, хаалгач нар гайхалтай хаалт хийснээрээ бахардаг бол Миланы тоглогчид дээр хийсэн таклууд хөлбөмбөгтэй холбоотой хувийн дурсамжуудын минь хамгийн үнэ цэнэтэй нь байх болно"
гэж бид бүхний хайртай Борн Жэймс Лий Данкан Каррагэр маань ярьсан юм.


Үндсэн цахим хуудсын @philreade - ийн нийтлэлийг орчуулан хүргэсэн Чили
IN BRENDAN WE TRUST
User avatar
RedChili
Ливерпүүл 19 дэх тайтл
 
Posts: 818
Joined: Fri Sep 04, 2009 3:56 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby tt_muk_18 » Fri Feb 08, 2013 4:17 pm

Nice nice KARRA. Энэ зун хамгаалалтын байрлалд олон тоглогч ирнэ дээ.
Y.N.W.A
User avatar
tt_muk_18
 
Posts: 580
Joined: Wed May 16, 2012 11:27 am

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby nick » Fri Feb 08, 2013 6:46 pm

Карра гийн маань зодог тайлах ёслол ч бас л нүсэр болно доо
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Tdi » Fri Feb 08, 2013 6:54 pm

496 - Жэйми Каррагэр Ливэрпүүлийн тоглогчдоос хамгийн олон буюу 476 удаа Прэмиэр лигийн тоглолтод оролцоод байна. Stalwart.

65 - Л. Суарэз Прэмиер лигийн энэ улиралд 65 (чөлөөт цохилт тооцохгүйгээр) удаа гоолын боломж үүсгэжээ. Involved.

0 - Ливэрпүүл одоогийн байдлаар хүснэгийн эхний 10-т жагсаж байгаа багуудаас хараахан хожил авч чадаагүй байна. Bullied.

22 - Ливэрпүүл өнгөрсөн тойрогт Ман Сити хаалга руу 22 удаа цохисон нь 2009 оны 9 сараас (Арсэнал, 23) хойш Ман Ситигийн талбайд хамгийн хаалга руу цохисон зочин баг болжээ. Pepper

8 - Ливэрпүүл энэ улиралын Прэмиэр лигийн хамгийн олон, нийт 8 удаа торгуулын талбайн гаднаас (Чөлөөт цохилтоос орсон гоол тооцохгүйгээр) гоолджээ. Thunder.

13 - Прэмиэр лигт энэ улиралд өөрсдийн алдаанаас болж олон гоол алдсан багууд Арсэнал 13, Уиган 12, Ливэрпүүл болон Соутамптон -10, Фулхэм, Ньюкасл - 7. Blunder.

9 - С. Жиррард өөрийнхөө Прэмиэр лигийн нэг улиралд өгсөн гоолын дамжуулалтын (ОПТА -ын тодорхойлолтоор) дээд амжилтыг энэ улирал давтаад байна. Master.

3 - Даниэл Старридж Ман Ситид Прэмиэр лигийн 21 тоглолтонд 5 гоолдож байсан бол, Ливэрпүүлд 4 тоглолтонд 3 гоол оруулаад байна. Blossoming.

17 - Л. Суарэз одоогийн байдлаар, энэ улиралд Прэмиэр лигт 17 гоолдоод байгаа нь Ливэпүүлийн тоглогчдоос Прэмиэр лигийн нэг улиралд 17 гоол оруулсан 10 дахь тохиолдол юм байна. Red
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby nick » Fri Feb 08, 2013 7:05 pm

Старриж ийг сити гийн академи д байхад нь шууд челси авсан гээд байдаг үгүй юм байна шд
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby nick » Sat Feb 09, 2013 12:12 am

Дөнгөж саяхан улаануудийн баруун жигүүрийн залуу хамгаалагч Мартин Келли багтайгаа урт удаан хугацааны гэрээ байгуулсанаа зарлалаа
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Соёлоо » Sat Feb 09, 2013 4:59 pm

http://www.caughtoffside.com/2013/02/08 ... -revealed/

Ийм эрт гарчдаг билvv?
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby tt_muk_18 » Sun Feb 10, 2013 12:50 am

nick wrote:Дөнгөж саяхан улаануудийн баруун жигүүрийн залуу хамгаалагч Мартин Келли багтайгаа урт удаан хугацааны гэрээ байгуулсанаа зарлалаа

Bertel n yu bolj bgaa bol... Ug n sain bsan daanch muu bertel ...
Y.N.W.A
User avatar
tt_muk_18
 
Posts: 580
Joined: Wed May 16, 2012 11:27 am

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby nyamaa.lfc » Sun Feb 10, 2013 12:58 am

Соёлоо wrote:http://www.caughtoffside.com/2013/02/08/images-new-liverpool-home-away-third-kits-for-201314-revealed/

Ийм эрт гарчдаг билvv?

Албан ёсных бол энэ өмсгөлүүд ч арай бишээ бас
Аваргууд дэвжээн дээр биш, бэлтгэлийн танхимд төрдөг...
User avatar
nyamaa.lfc
 
Posts: 530
Joined: Fri Jun 22, 2012 3:02 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Chin-T-Mac » Sun Feb 10, 2013 4:10 am

Дээд талын хэд бүгд хожоо шивдээ...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby tt_muk_18 » Sun Feb 10, 2013 5:29 pm

Chin-T-Mac wrote:Дээд талын хэд бүгд хожоо шивдээ...



Harin tiim ee onoodor neeltiin togloltiin oshoogoo avahgui bol bolohguide. Harin hojino gedegt bol unen itgeltei bgaashde
Y.N.W.A
User avatar
tt_muk_18
 
Posts: 580
Joined: Wed May 16, 2012 11:27 am

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Болжмор » Mon Feb 11, 2013 3:58 pm

Айлийн бага гээд айл хэсээд явж байнаа...
Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Бууз, саладаар ч яахав бэлгээ аваад л гарах уу даа хаха...
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Tdi » Mon Feb 11, 2013 8:29 pm

Болжмор wrote:Айлийн бага гээд айл хэсээд явж байнаа...
Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Бууз, саладаар ч яахав бэлгээ аваад л гарах уу даа хаха...

Энэ улиралд Рафа Бэнитэзийн удирдлагад Ф. Лампард 8 гоолдоод байгаа бол Р.Д. Матеогийн удирлага доор ердөө гуравхан гоолдсон байна. Нэг ийм бэлэг байна. :D Оптагаас
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby rednasca » Mon Feb 11, 2013 10:17 pm

Энэ ч Рафатай холбоотой биш дээ...
Лампардын гоолын хур сүүлийн 1 сард буулаа...
Байрлалынх нь Микел, Ромеу нар бэртэж, гэмтээд бас тэмцээнд яваад ротэшн хийх боломжгүй болсон...
Тэгээд ч оруулсан гоолууд нь цэвэр өөрийнх нь ур чадвартай илүү холбоотой харагдаад байгаа юм даа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby rednasca » Mon Feb 11, 2013 10:22 pm

Лампард өөрөө ч гоолдоод байгаагаа байнга тоглож, өөртөө итгэлтэй болж байгаатай холбож, тайлбарлаж...
http://www1.skysports.com/football/news/11661/8492838
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Соёлоо » Tue Feb 12, 2013 3:19 am

Confirmed #LFC team v #WBA: Reina, Johnson, Carragher, Agger, Enrique, Lucas, Gerrard, Henderson, Suarez, Shelvey, Downing.

Коутиньо сэлгээнд байна. МагадгVЙ енеедер дебюд тоглолтоо хийхнэ ээ...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Зак » Tue Feb 12, 2013 5:50 am

Аз од, ёндоо гээч юм нь яахсан баг вэ? Энэнээс илүү яаж илүүрхэж тоглох юм бэ? Үр дүн эсрэгээрээ. Бүр Хоёр нойл шүү.
Та хэд ганданд очиж багтаа ном уншуулах хэрэгтэй болж дээ.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Зак » Tue Feb 12, 2013 5:55 am

Суарезыг зайлуулвал таарна гээд хэлчихвэл фенүүд нь бариад идчихгүй байгаа. Тэр хэдийгээр ур чадвартай, шургуу хэдий ч хэзээ ч багийн тоглолт хийхгүй юм байна. Ялахын төлөө зүтгэж тэмцэж байгаа ч өрийгөө болон бусад хүмүүсийг тэр хирээр нь нэмж нервтүүлж байна. Жи хүртэл пен цохихдоо нэг л бэргэсэн шинжтэй.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby rednasca » Tue Feb 12, 2013 10:26 am

Байрандаа очоо шив...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 25 guests
cron