"Каррад хайртай байх 10 шалтгаан"Ливэрпүүлийн домогт хамгаалагч Жэйми Каррагэр энэ улирлыг дуусгаад зодог тайлна гэдгээ өнөөдөр албан ёсоор зарлалаа. Үүнтэй холбогдуулан Улаануудын хайртай тоглогч, шилдэг хамгаалагч Каррагэрийн карьерийн түүхэн дэх "Шилдэг - 10" үйл явдлыг үндсэн цахим хуудаснаа гаргажээ. Хамтдаа сонирхъё.
1997 оны 1-р сард Ливэрпүүлийн төлөөх анхны тоглолтондоо оролцож байсан залуухан Жэйми Улаануудын нэвтэлж гаршгүй хана хэрэм байсаар 16 жил аль хэдийн өнгөрчээ. Эхний шүглийн дуунаас эцсийнх хүртэл "урагшил" хэмээн багийнхаа уриалан, цэнгэлдэх даяар цуурайтах Каррагэрийн хоолой Энфилдэд, фэнүүд бидэнд үгүйлэгдэх болно.
10. Энфилд дэх анхны тоглолтондоо гоолдов (18.01.1997)Ливэрпүүл булангийн цохилт цохихоор болоход Коп стэндийн зүүн талд Стиг Ингэ бөмбөгөн дээр ирлээ.
"Колимоур 6 яардын өнцөгт байна. Врайт хөндлөн гүйнэ" гэж Астон Виллагийн хамгаалалтыг эвдэхээр хэлсэн Барри Дависын үг сонсдож байлаа. Биорнибайя солгой хөлөөрөө аюултай бүсрүү дамжуулалт гүйцэтгэлээ.
"Каррагэр!" гэж тайлбарлагчийг орилоход Каррагэр гэнэтхэн гарч ирээд мөргөлөө. Тухайн гоолынхоо талаар Карра :
"Мэдээж бүх комбинацыг төлөвлөсөн байсан. Харин гоолоо хэрхэн тэмдэглэхээ бол шийдээгүй байсан. 40.000 Копуудын уухайн доор амьдралд ганцхан тохиох тоглогч бүрийн төсөөлдөг, мөрөөддөг энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэх боломжгүй"9. "Talksport" ын Адриан Дурьам руу залгасан нь.2007 оны 07 сарын 09-ний нэгэн нэвтрүүлгээр олон мянган сонсогчид болон нэврүүлэгчийг цочролд оруулсан нэгэн дуудлага нь:
"Сэдвээ соль доо. Өмнөх ярьсан зүйл чинь тэртээ тэргүй худлаа байлаа" гэсэн танил скауз аялга байжээ.
Нэвтрүүлэгч Каррагэрийг шигшээ багаасаа зодог тайлуулах тухай ярихыг машиндаа сонсч суусан Каррагэр ийнхүү залган хэлсэн нь тэр байлаа. Хожим нь өөрийнхөө дурдатгал номондоо Карра энэ талаар:
"Кинг эсвэл Вүүдгэйтыг надаас илүү хамгаалагч гэсэн хүнтэй би маргах гэсэнгүй. Зүгээр л үүнтэй би санал нийлээгүй" хэмээн бичсэн байна.АС Миланы домогт хамгаалагч Кафу Станбулын гайхамшигт үдшийн дараа Каррагэрийн тухай:
"Карра бол Жэррэрдаас ч илүү багийн амин сүнс. Тэр бол дэлхийн хэмжээний тоглогч. Хэрвээ Каррагэр шигшээдээ шууд сонгогддог байсан бол Англичууд үнэхээр төгс төвийн хамгаалттай байх байлаа" гэж хэлж байжээ.
8. Каррагэрийн гэр бүл 2006 онд The Independent сонинд: "Англид үдэшлэг зохиож байх үед хэн ч Каррагэрийн кланы хэмжээнд хүрэхгүй. Жэймигийн эцэг Филли-ээр удирдуулсан 20 гаруй хүнтэй фронт Германд бий." хэмээн гарч байв. Карра харин энэ талаар:
"Талбай дээр хичнээн их баярлаж байсан ч аавын маань дэмжлэг үргэлж хэрэг болдог. Миний замналын турш тэр хамгийн гол хүн, туслагч байлаа. Намайг хөлбөмбөгчөөс эхлээд "ялагч" болох тэр урт шатны гишгүүр бүрийг зааж зааварласан хүн бол миний аав. Найз нөхөд, гэр бүл гэдэг амьдралд хамгийн чухал гэдгийг ч би түүнээс сурч авсан юм" хэмээн Карра маань дурсчээ.
7. Ливэрпүүл Гурван арслангуудаас илүү!Улсынхаа шигшээ багаа клубээсээ доор үнэлж байгаад Будант Албион даяар хүмүүс шуугилдаж байлаа. Үүний тухай Каррагэр зоригтой нэгэн мэдэгдэл хийсэн юм.
"Зөвхөн Английн төлөө гэсэн бодол хөлбөмбөгч бүрт байдаггүй. ДАШТ-нд шигшээгийнхээ төлөө тоглоно гэдэг мэдээж нэр төрийн хэрэг боловч харин миний хувьд тийм биш""Шигшээ багтайгаа ялагдал хүлээгээд буцахад орон даяар харамсаж, уй гашууд автаж байх үед 'Ядаж Ливэрпүүлтэйгээ биш юмдаа' хэмээн би өөртөө давтан хэлж байлаа. 'Бурхан минь хатныг авраач' гэж дуулдаг төрийн дуулал хэзээ ч миний сэтгэлийг огшоож байсангүй. Харин 'Чи хэзээ ч ганцаараа алхахгүй' гэж Энфилд даяар дуулж эхлэхэд шуурга бороонд цохиулсан мэт л нүдийг минь нулимс бүрхэж эхэлдэг" хэмээн эрс шийдэмгий хариулжээ.
6. Сайн санааны үйлс ба "23" сан 2009 онд болсон хүндэтгэлийн тоглолтын ашгийг бүгдийг нь Жэйми сайн санааны үйлсэд хандивласан ч үүнийг Карра болон түүний гэргий Никола нар хангалттай гэж бодсонгүй. Үүнээс ч илүү том, бүр насан туршийн сайн санааны ажил хийхээр шийдэж "сайн хүн болон төлөвшихөд нь аль болох олон хүүхдэд тусалъя" гэсэн уриатайгаар "23" хэмээх нэртэй сангаа байгууллаа.
Мэрсисайдын жаалуудад мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилготой уг сан нийгмийг хамарсан сайн санааны үйл ажиллагааг явуулсаар байна. Каррагэр үүнийхээ талаар:
"23 сангийн зорилго бол 'БИД'. Тиймээ бид хамтдаа бүхнийг бүтээж чадна"5. Төвийн хамгаалагч болсон ньТухайн үеийн Ливэрпүүлийн менежер Жэрард Улье Карраг төвийн хамгаалагчаар тоглуулахаас татгалздаг байсан бол түүний туслах дасгалжуулагч Фил Томпсон үүнийг эсэргүүцэж байлаа. Харин 2004 онд Рафа Бэнитэзийг Ливэрпүүлйин шинэ менежерээр ирэхэд Карраг цоо шинэ ирээдүй хүлээж байсан юм. Карра Сами Хүүпиагийн хамтаар дуртай байрлал болох төвийн хамгаалалтанд тоглож эхэллээ.
"Төвийн хамгаалагчаар тогтмол сайн тоглож эхэлсэндээ би баяртай байсан. Энэ байрлал миний бие бялдарт илүү тохирч байсан юм" хэмээн хожмоо Карра дурсч байлаа. Тэрээр
"Урьд өмнө нь харж байсан хамгаалалтуудаас шат ахьсан Бэнитэзийн хамгаалалтын ур ухаан намайг гайхшруулсан. Рафагийн доор би Европын тавцанд хүлээн зөвшөөрөгдөх хамгаалагч болж чадсан" хэмээн хэлсэн байна.
4. Дудэкт 'Grobbelaar' хий гэж хэлсэн ньГайхамшигт Истанбулын үдэш Каррагэр гараа өргөж Жэрзи Дудэкийн чихэнд ямар нэгэн зүйл хэлж байгаа нь хальсанд хадгалагдан үлдсэн байдаг. Польш хаалгачийн хувьд Каррагийн хэлснийг хэрэгжүүлэх нь тийм ч ухаалаг шийдвэр биш байсан байж болох.
"Дудэк бол хөлбөмбөгийн сайн залуусан нэг. Европын хамгийн том тэмцээнээс хоосон буцах эсвэл нэр төртэйгөөр түрүүлэх эсэхийг шийдэх хэдхэн хормын өмнө би ямар нэг зөвлөгөө санал болгох хэрэгтэй байсан."
"Торгуулийн цохилтын өмнө би Жэрзи рүү гүйж очоод Миланы тоглогчдыг сандаргах боломжтой бүгдийг хий гэж хэлсэн. Жэрзигийн юу хийсэн нь надад чухал биш, хамгийн гол нь Миланы тоглогчдыг цохиход садаа учруулах байсан"
"1984 онд Bruce Grobbellaar ийн хийснийг санаж байна уу гэж би хэлсэн дээ" 3. Бүүтлийн хөвгүүнБорн Жэймс Лий Данкан Каррагэр нь 1978 оны 01-р сарын 28-нд Ливэрпүүлийн Бүүтлд төржээ. Хүүхэд насныхаа ихэнхи үеийг аав Филлигийнхээ дасгалжуулдаг Мэртон Вилла багийн тоглолтыг үзэж өнгөрөөдөг байв.
"Би энд төрсөндөө үргэлж талархдаг. Ливэрпүүл хот, төрсөн гудамжаараа хүртэл би бахархдаг.""Ливэрпүүлийн өмсгөлийг өмсөх тэр мөчид надад ямар их хариуцлага ирснийг мэдэрч байлаа. Гэхдээ энэ бүхэн зөвхөн өөртөө үүрүүлсэн хариуцлага биш гэр бүл, найз нөхөд, цаашлаад гудамж хот минь хүртэл надаар бахархдаг учраас тэр юм. Миний зүрх сэтгэл энд төрсөн. Үүнгүйгээр би хэзээ ч амжилттай хөлбөмбөгч болж чадахгүй байсан"
"Ажилчин ангиас бултах шалтаг минь намайг хөлбөмбөгч болгоогүй. Бүтэнсайн өдөр бүр аавдаа хөтлүүлсээр тоглолт үзэхээр ирдэг бяцхан жаалыг одоо хүртэл зарим хүмүүс санадаг юм билээ. Намайг өдий зэрэгтэй болгосон хүмүүсээс би урваж зүрхлэхгүй."2. 'Хэн Ливэрпүүлээс том гэнээ?'2005 онд болсон Мэрсисайдын дэрбигийн өмнө Geoff Shreeves Каррагэраас ярилцлага авчээ. Карраг багадаа Эвэртоны фэн байсан ч одоо Ливэрпүүлийн тоглогч болсон талаар хөгжилтэй яриа дэлгэж байв.
Шривэс: Хэвлэлээр чамайг илүү том баг руу явж, илүү олон цом авах талаар ярихад магадгүй эргэлзэх бодол төрсөн байх. Чи одоо хамгаалагч хүний хамгийн ид үе буюу 27 насан дээрээ яваа шүү дээ? .
КАРРАГЭР: Ливэрпүүлээс тэгээд аль баг илүү том юм?
Шривэс:: Чинийхээр тэгвэл том баг байхгүй байх нь ээ?
КАРРАГЭР: Юу? Том? Яг юугаараа том гэж?
Шривэс:: Дараагийн улиралд илүү боломжтой баг руу чи явж болно шүү дээ.
КАРРАГЭР: Үгүй ээ үгүй, би зөвшөөрөхгүй.
Ярилцлагын төгсгөлд "Чи өөрийн карьераа Ливэрпүүлд өндөрлөх үү?" гэж асуухад Карра эргэлзэх зүйлгүйгээр
"Тэгнээ" гэж хариулж байжээ.
1. Истанбулд..Амьсгал авахад ч бүгчим, Европын халуухан шөнүүдөд Ливэрпүүлийн хамгаалалтыг авч гарсан олон шилдэг тоглолт Каррад бий. Дрогба, Нэдвэд, Раул, Дэл Пиэро, Роналдиньо гээд олон авьяаслаг тоглогчдын эсрэг тулж, улмаар Истанбулд зогсож байлаа. Гэвч энэ тулаануудаас илүүтэйгээр шигшээ тоглолтонд Европын шилдэг тоглогчоор шалгараад байсан Андрэй Шэвчэнког халаасласан тоглолт нь түүнийг домог болгосон гэхэд хилсдэхгүй. 81 дэх минутанд Крэспогоос ирсэн хөндлөн дамжуулалтыг Кака Шэвчэнкод дамжуулахад нь гайхалтай тасаллаа.
"Нэмэлт 30 минут миний талбай дээр өнгөрүүлсэн хамгийн сэтгэл догдлуулам, хэцүү мөртлөө амттай хагас байсан ""Пүүзээ хананд өлгөх өдөр ирэхэд би энэхүү тоглолтоор дуурсагдах болно. Нэмэлт цагийн хоёрдугаар хагаст хөндлөн дамжуулалтыг таслахаар сунахдаа би хөлөө гэмтээчихсэн юм. Хөлөө хугалсан ч тэгж их өвдөхгүй байсан байх. Сүүлийн шүгэл дуугарахад багахаан хугацаа үлдсэн ч биеэ суларч байгааг би мэдэрч байлаа"
"Гэмтлээ тэвчиж хөл дээрээ зогсоход бүхэл дэлхий миний дээрээс хараад байгаа юм шиг надад санагдсан. Хэдий тэвчишгүй өвдөж байсан ч өрсөлдөгчийгөө гоол оруулахыг харсантай харьцуулахад энэ юу ч биш юм"
"Зориг, сахилга бат, хүч чадал.... Энэ бүхнийг надад 7 настайгаас минь хүмүүс надад сургасан. Довтлогч нар хожлын гоол, хаалгач нар гайхалтай хаалт хийснээрээ бахардаг бол Миланы тоглогчид дээр хийсэн таклууд хөлбөмбөгтэй холбоотой хувийн дурсамжуудын минь хамгийн үнэ цэнэтэй нь байх болно" гэж бид бүхний хайртай Борн Жэймс Лий Данкан Каррагэр маань ярьсан юм.
Үндсэн цахим хуудсын @philreade - ийн нийтлэлийг орчуулан хүргэсэн Чили