Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby ider » Tue Feb 12, 2013 10:30 pm

"2020 оны ОЛИМПийн спортын төрлүүдээс ЧӨЛӨӨТ БӨХ хасагдах юм байна. 5-р сард ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРОО хуралдаж батлах аж."

гэж байна даа. Одооноос чөлөөтийн ирээдүйн тамирчидаа Сонгомол рүү шилжүүлэхгүй бол болохгүй нь дээ. Сонгомол бол одоогын нөхцөл үндэсний бөхтөй ч цуг хөгжих боломжтой төрөл дөө
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Чөлөөт бөх

Postby uundaa » Wed Feb 13, 2013 6:15 am

Сонгомол ч гэсэн хасагдсан шүү. Чөлөөтийн багцдаа багтдаг байсан.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Чөлөөт бөх

Postby Zugii » Wed Feb 13, 2013 6:57 am

Vзэгч багтай Энэ тэр гээд хасч бгаа гэлvv
Echte Liebe
Dortmund fan
User avatar
Zugii
 
Posts: 525
Joined: Sun Mar 18, 2012 1:24 am

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Feb 13, 2013 8:44 am

хасна гээд аль дээрээс яригдаад байдаг байсан. Гэхдээ олимпын анхны спортуудын нэг гээд байлгаад байдаг. Яаж шийдвэр гарах юм байгаа юм бол доо.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Wed Feb 13, 2013 9:04 am

Өө хөөрхий, чөлөөт бөх хасагдчихсан байх шив, хэдэн жил олимпт нүүр тахалж байсан спортсон. Одоо ингээд самбо шиг л болох нь дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Wed Feb 13, 2013 9:40 am

Ээ чааваас. одоо тэгвэл чөлөөт бөх навс унах юм бна л даа. жүдо хаданд гарах нь дээ. одоо үзэж байгаа хэд нь 16оныхд хамаг юмаа гаргаал дуусах нь дээ. шинээр барилдаж байгаа хүүхдүүд жүдоруу л орохым бна даа.
ёстой харамсалтай мэдээ бна. Лондонгийн олимпоор ч эрэгтэй нь бол үнэхээр уйтгартай байсан л даа. харин эмэгтэй нь давгүй болсон санагдана.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby nyamaa.lfc » Wed Feb 13, 2013 9:47 am

Манайхны ТОП-4 өөс л хасагдлаадаа, одоо тэгээд хичээллэх хүмүүс их багасах байхдаа. Болдог бол нөгөө сумог оруулчуулч найдвартай л даа
Аваргууд дэвжээн дээр биш, бэлтгэлийн танхимд төрдөг...
User avatar
nyamaa.lfc
 
Posts: 530
Joined: Fri Jun 22, 2012 3:02 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Чөлөөт бөх

Postby champion » Wed Feb 13, 2013 9:48 am

ОУОХ-ноос 30 төрлийн шалгуур үзүүлэлтээр шалгаж санал авч тэгсэн чөлөөт хамгийн ардуур санал авсан гэнэ лээ. одоо тэгээд ямар ч үзэгчгүй болсон тэгж байгаа байх л даа. Олимпод орлого оруулахгүй дээрээс нь энэ дүрмийн өөрчлөлтийн балай алдаанаас болоод гоё үзүүштэй барилдаан гарахаа ч байснаас болоод тэгж байгаа байх. нээрээ манайхан айхтар хөл аваад партерт барилдаад байдаг байсан биш одоо сонгомолд бас анхаарал хандуулах хэрэгтэй.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby mugi19 » Wed Feb 13, 2013 10:34 am

Хэт уйтгартай болсон л доо, угаасаа энэ хоёрын аль нэгий нь хасах гээд эртнээс ярьж байсан.., уг нь чөлөөт нь сонгомолоосоо арай олон үзэгчтэй баймаар юм..,
Хөлөөрөө барилддаг нэг, гараараа барилддаг нэг барилдаан л үлдэх юм биздээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Wed Feb 13, 2013 3:16 pm

Сонгомол нь үлдэж байгаам уу? Чөлөөт нь сонгомолоос нээрээ арай дээр баймаар юм.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby champion » Wed Feb 13, 2013 3:26 pm

чөлөөт бүхэл оноо бага авалцдаг болсон нь бас нөлөөлсөн байх. одоо ер нь дандаа л 1 оноо авчаал хамгаалчдаг, эсвэл клинч хүлээдэг тэгээл ер нь 1 онооны л тактикын барилдаан хийдэг болцон. Сонгомол нь яахав бас анх үүсэл нь дээрээс чөлөөт бодвол цээж барилдаан учраас бүхэл оноо авалцдаг арай үзэх юмтай юм уу даа. хамгийн гол нь үзэгчдийн тоо нь л цөөрөөд байгаад байна л даа. ОУОХ-нд ямар ч орлого оруулахгүй байгаа биз. Хуучин зөвлөлтийн орнуудад л тэмцээн болбол заал үзэгчтэй байдаг гэнэ лээ
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Брон » Wed Feb 13, 2013 5:42 pm

Ер нь л дүрэм нь шал хошин болцон байна лээ дээ. Нэг үед нь 7-0 болчоод үлдсэн 2 үед нь 0-1, 0-1ээр ялагдлаа гэхэд онооны хувьд 7-2 ч гэсэн 2 үе ялагдсан гэдгээр нь нөгөө баачка нь ялах жишээтэй. Харин миний мэдэхийн 2000-аад оны үед дүрэм нь харьцангуй гоё болж ирж байсан гэж санагддаг шдээ. Жишээ нь 2001 онд манайд Азийн аварга болж байхад бол 3 үедээ илүү оноо авсан нь л ялдаг байсан санагдана. Өөрөөр хэлбэл тухайн нэг үеийн ялагч гэж байхгүй нийлбэр оноогоороо ялдаг.
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Thu Feb 14, 2013 10:20 pm

Монгол Улсын олимпийн наадмаас авсан нийт 24 медалийн 9-ийг ЧӨЛӨӨТ БӨХ-ийн төрлөөр авсан байдаг./Лондонгийн олимпийн өмнө 19-с 8 нь, Бээжингийн олимпийн өмнө 15-с 8 нь /50 хувиас илүү нь!!!/ байлаа/. Манайхан Олимп болохоор л чөлөөт бөхийн тамирчдаа амжилт гаргана гэж найддаг. Даже, ТӨР нь хүртэл шүү. ТОП-4 төрөл гэж гаргаад, эдгээртээ бусад спортоос илүү мөнгө төсөвлөж, Олимпийн тэнгэрт Монгол Улсынхаа далбааг мандуулна гэж бараг л гэймблдэнэ. Гэтэл, Олон улсын олимпийн хорооноос өнөөдөр чөлөөт/сонгомол бөхийг 2020 оны Олимпийн наадмын төрлөөс "одоогийн байдлаар" хаслаа. Манайхан ч их бухимдана даа. Би хэдий чөлөө бөхөд дуртай ч үүнийг маш эрүүл зөв, шийдвэр гэж бодож байна.

"Олимпийн наадам" бол 4 жилд нэг удаа зохиогддог асар том "шоу-бизнес". Хамгийн саяхны жишээг дурдахад л "Лондон-2012" олимпийг зохион байгуулахад 8.9 тэрбум паунд зарцуулагдсан бөгөөд үүний үр дүнд 2017 он гэхэд тус улсын эдийн засагт 16.5 тэрбум паунд орж ирнэ гэсэн судалгаа байна. За, тэгэхээр 4 жил хүлээлгэж байгаад, сар гаруйхны дотор бужигнуулдаг болохоор агшин бүр нь үнэтэй. Тэгэхээр үзэгчдийн сонирхлыг татаж чаддаггүй спортын төрөл хасагдах л жамтай. Чөлөөт/сонгомол бөхийн спортыг хасах шийдвэр гаргахдаа ТВ-ийн рэйтинг, билетний борлуулалт, сэргээшийн асуудал, дэлхийн даяарх сонирхогчдын тоо зэрэг 30 гаруй ангилалтай судалгааг үндэслэсэн болохыг http://www.bbc.co.uk/sport/0/olympics/21427455 энд дурджээ. 3-хан сая гаруй хүн амтай Монгол Улс олимпийн наадамд амжилт гаргахын тулд тамирчиддаа насан туршид нь мөнгө амлаад, улсынхаа төсөвт олимпийн бэлтгэлд зориулан мөнгө суулгаад байхад түүнийг нь тоох ч үгүй ТОП-4 төрлийнх нь нэгийг нулимаад хаядаг Олон улсын олимпийн хороо үгүй ээ мөн хүйтэй сэтгэлтэй еэ! Нөгөө Олимпийн наадмыг магтан хүн төрөлхтний их баяр наадам, хүмүүнлэг, энхтайвны билэг тэмдэг гээд маргаад байсан нөхөд минь ээ, юу болчихов оо!

Чөлөөт бөхийн спорт яагаад хасагдах дээрээ тулав? Хамгийн түрүүнд энэ спортод ЦӨӨН ХЭДХЭН УЛС ноёлдог: Ази, Европоос ЗХУын бүрэлдэхүүнд байгсад, Иран, Япон, 2 Солонгос Америк тивээс АНУ, Куба, бараг л ингээд гүйцээ. Ингэхээр сонирхогчдын цар хүрээ автоматаар хумигдана. Үзэгчид, сонирхогчдынхоо тоог нэмэхийн тулд бөхийн барилдаанаа өрсөлдөөн, сонирхолтой болгох гэж байна гээд дүрмээ бараг жил бүр өөрчилдөг болсон. Огт мэддэггүй хүн үзэх юм бол ойлгох ч үгүй. Сумо шиг дэвжээнээс түлхээд гаргахаар амархан 1 оноо өгөөд байхаар чинь хэн юу гэж л орооцолдсон уран барилдаан гаргах вэ дээ. Нэг үе үзээд л олон оноо авсан нь ялдаг байхад л хамгийн амар, ойлгомжтой байж. Одоо хэн түрүүлж 2 үе ялсан нь ялагч болох ба 3-н үеийн барилдаан гарахад нийлбэрээр олон оноо авсан нөхөр ялагдаж л байдаг юм. Ийм сонирхолгүй болоод байгаа юмыг чинь хэнбугай тоох билээ дээ. ЗХУ гэсэн асар том массын үлдэгдлээр л амьд явж байгаа спорт байх. Магадгүй энэ инерциэрээ ОУОХ-ын дараагийн хуралдаанаар Олимпийн төрөлд орохоор өрсөлдөж байгаа бусад спортуудаа дараад буцаад ороод ирж ч магадгүй.

Гэтэл, Олимпийг Монгол Улсад хамгийн урт удаан хугацаагаар мэдэж байгаа Д.Загдсүрэн дарга ТА ийм эрсдэл байгааг харсан уу? Үүнийг мэдсэн бол нөгөөх мөнгө цацах зарлигаа Ц.Элбэгдорж ерөнхийлөгч гаргах байсан болов уу? Бас л сонин!

Бид эндээс юуг ойлгох хэрэгтэй вэ? Муу хүний заяа завагт гэгчээр манай спортын удирдлагын олон жил хараагүй, ухаараагүй байсан юмыг өнөөдөр ОУОХ хийгээд өгчихлөө. Хамгийн сайн нь ирээдүйд спортод хамаг цаг зав, амьдралаа зориулах тавилантай хүүхэд дүү нарт маш том сургамж боллоо. Мэргэжлийн төвшинд спортоор хичээллэе гэж байгаа бол ТА БҮХЭН энэ спортын төрлөөр Олимп, дэлхийн аварга болох нь гол биш юм шүү, харин энэ спортоосоо хоолоо олж идэх боломжтой юу гэдгийг нь харж, ухаарч сонголтоо хийгээрэй.

Мөнхтөрийн Цолмонгийн Нүүр номоос


:smile:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby tunbaa » Fri Feb 15, 2013 2:07 am

gehdee orsuud bas boon uur bainaa amerikchuud ene buhniig hiilee gejiishuu uchir n beejingees 6 londongoos 4 alt avsiimuu ali esvel medal yumuu enuugeer neg amerikiig haraasan medee ha ha baseball olimpiin torol bolno l gene orond n ha ha hecuuch yumdaa
User avatar
tunbaa
 
Posts: 1496
Joined: Tue May 24, 2011 10:21 am
Location: зурагтын урд ногоон зүлэг

Re: Чөлөөт бөх

Postby rednasca » Fri Feb 15, 2013 2:41 am

бэйсбол чинь угаасаа байдаг биз дээ?...
мэргэжлийнх нь л ордоггүй байх...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Чөлөөт бөх

Postby Yes Man » Fri Feb 15, 2013 3:40 am

Гольф орох гээд байгаа сурагтай.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Чөлөөт бөх

Postby champion » Fri Feb 15, 2013 11:22 am

Регби бас орох гээд байгаан биш үү.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Fri Feb 15, 2013 11:25 am

Хүн үздэгээрээ л гэдэггүйм бол хичээллэдэгээрээ бол энэ хэд чөлөөтийн дэргэд нус биз дээ?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Fri Feb 15, 2013 12:39 pm

Чөлөөт хасагдахгүй л гэж бодож байна.

Өмнө нь хасагдах гээд FILA гаас дүрмын өөрчлөлт энэ тэр гээд олон арга хэмжээ явуулж байгаа шүү дээ.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby champion » Fri Feb 15, 2013 1:44 pm

Одоо тэгээд сүүлийн шийдвэр гарахаас өмнө амжиж дүрмээ өөрчилж санал авахгүй л бол хасагдаж болно л доо. тэгээл 2024 оныхоос эргээд орж ирдэг ч юм уу нэг юм болно биз
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Khosoo » Fri Feb 15, 2013 2:01 pm

Чөлөөт бараг хасагдах байх аа. Одоо 5 сард болох хурлаар хэдэн спорттой хамт өрсөлдөөд орох эсэхээ шийднэ. Нэгэнт хасчихсан спортоо нэмнэ гэж худлаа биз
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Чөлөөт бөх

Postby Khosoo » Fri Feb 15, 2013 2:04 pm

39 үзүүлэлт байсан гэсэн. Хэдийгээр модерн пентатлоноос үзэгч, гишүүдийн тоогоор илүү ч ОУОХ-ны олон шаардлагыг биелүүлээгүй юм билээ. Нийт 10 оноогоор дүгнэвэл пентатлон 5,2, чөлөөт 5-аас бага оноо авсан гэнэ. Бас сая гүйцэтгэх зөвлөлийн хурлын өмнө маш муу ажиллажээ. Тэквондо гэхэд Солонгосын Ерөнхийлөгч, том албан тушаалтнууд нь захидал бичиж, гуйгаад л, модерн пентатлоны Ерөнхийлөгч Шорман гэхэд л Лозаннд хэд хоног ёстой завгүй байсан гэнэшд.

Харин сонгомлын тухайд хамтдаа хасагдана.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Чөлөөт бөх

Postby Kro » Fri Feb 15, 2013 3:29 pm

Энэ тээд Оросууд юм ярихгүй байгаан байх даа. Нөлөөлүүл нөлөөлөхөөр дөө уг нь. Олимпоос бараг хамгийн их алтан медалийг нь авчирдаг төрлүүд нь биз дээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Fri Feb 15, 2013 3:38 pm

америк ч гэсэн дээ. Их сургуульд нь хүртэл хичээлийн хөтөлбөрт нь чөлөөт бөх шиг өөрсдийн бөх нь байдаг ш дээ.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Fri Feb 15, 2013 3:45 pm

Хамрах хүрээ, оролцдог орны хувьд тэр юун бейсбол регби гольф шд. дүрэм нтрээ аятайхан болгоод сонирхолтой л болгох хэрэгтэй байгаа болохоос өчнөөн улсын чухал спортын төрөл шд. үүх түүхээ бодсон ч муухай юм даа. анхны төрлүүдийн нэгээ ингээд жийчихээр.

http://sport.news.mn/content/134216.shtml
http://sport.news.mn/content/134198.shtml
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron