Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby NikkEi_Hotspur » Tue Feb 05, 2013 8:46 pm

челскигийн хэд өөрсдөө орчихоод энд тэнд бусдыгаа хийгээд яваа юм уу хаашаа юм.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby nick » Tue Feb 05, 2013 11:12 pm

nyamaa.lfc wrote:Ирээдүйн амжилт нь манай хүнийх хамаагүй илүү байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

:eek:
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby NikkEi_Hotspur » Tue Feb 05, 2013 11:13 pm

энэ хүүхэд нээрээ ишлэл, спамм 2-ийг хашрааж байна аа
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby J@x » Tue Feb 05, 2013 11:26 pm

Нээрээ тэр харьцуулалт бол бас арай л харагдаж байна шүү. Өмнөөс нь бараг санаа зовоод байна шдээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby nick » Wed Feb 06, 2013 12:23 am

Уул нь зүгээр хүмүүстэй адил санал бодолоо л бичиж байна
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby NikkEi_Hotspur » Wed Feb 06, 2013 12:23 am

nick wrote:Уул нь зүгээр хүмүүстэй адил санал бодолоо л бичиж байна

(mannn
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Lenin » Wed Feb 06, 2013 1:44 am

nick wrote:Уул нь зүгээр хүмүүстэй адил санал бодолоо л бичиж байна

Ямар өчүүхэн бодолтойм бэ?
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby nio » Wed Feb 06, 2013 10:40 am

юу гээд хүүхдийг гоочлоод байгаам бээ та нар, хэлсэн зүйлтэй нь санал нэгдээд л лайк хийсэн байшдээ. юу нь болку байгаан. дээр нь нэмээд доромжлоод байхын
nio
 
Posts: 589
Joined: Sat Oct 09, 2010 1:00 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby badka_c1 » Wed Feb 06, 2013 10:54 am

Европол буюу Европын холбооны цагдаагийн холбоо маш олон тоглолтуудын үр дүнг наймаалцсан асар том бүлэглэлийн мөрөөр ороод байгаагаа мэдээлсэн нь хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тариад байна. The Telegraph-д мэдээлж байгаагаар Европын тавцанд явагдсан 380 гаран тоглолтын үр дүнд нөлөөлсөн баримт олдоод байгаа бөгөөд үүнд 2009 оны 9 сарын 16-нд Энфилдэд болсон АЛ-н хэсгийн шатны Дэбрэцэн багтай хийсэн тоглолт багтаад байгаа гэнэ. Унгарын багийг Дирк Каутын оруулсан ганц гоолоор хожсоныг та бүхэн санаж байгаа байх.

Европол энэ тоглолтын талаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд тэдэнд тун ойрхон эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ливэрпүүлийн удирдлага, дасгалжуулагчдын алба болон тоглогчдын зүгээс үүнд оролцсон байх ямар нэгэн сэжигтэй зүйл огт байхгүй гэнэ.

Үргэлжлэлийг www.liverpoolfc.mn сайтаас....
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby amka13 » Wed Feb 06, 2013 11:04 am

captain in the making???

Image
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby tsoomo » Wed Feb 06, 2013 11:27 am

Ингэж битгий ишлээрэй гээд л хэлчихээч.
хэдэн талаас нь ул шагайгаад барьж идчих гээд байх юм
tsoomo
 
Posts: 349
Joined: Tue May 08, 2012 12:13 am

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby seegii_mn » Wed Feb 06, 2013 11:38 am

Бадруул wrote:Хань татчих гээд байгаам бишүү?

:eek:
User avatar
seegii_mn
 
Posts: 67
Joined: Thu May 17, 2012 9:20 am

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Брон » Wed Feb 06, 2013 11:42 am

seegii_mn wrote:
Бадруул wrote:Хань татчих гээд байгаам бишүү?

:eek:


Ингэж битий ишлээрэй
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby amka13 » Wed Feb 06, 2013 5:15 pm

manai xyn "hand of god" gd dyrdee orjee :ногоон:

Image
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby nick » Wed Feb 06, 2013 10:57 pm

Коутиньо одоо болтол багтайгаа нэгдээгүй байгаа юм уу ??
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Simon » Thu Feb 07, 2013 11:58 am

From Zero to Hero
Image
Луис Суарез – тэр үргэлж маргаан, мэтгэлцээний эзэн болж байдаг. Түүний карьерийг гоолууд, цомууд, магтаал, урмын үгүүдээр, мөн үүний хажуугаар, дайвууд, өрсөлдөгчөө хазах, Дэлхийн аварга дээр гоолыг гараараа хаасан гэх мэт олон зүйлүүдээр тодорхойлж болно.
Гэхдээ гэртээ тэр “муу амтай” баатар бишээ. 26 настай тэрээр арьс өнгөөр ялгаварлагч хэмээн тооцогддоггүй, харин том шүдээ гаргаж инээсэн агуу их авьяас, чадвартай үндэсний домог мөн гэр бүлдээ халамжтай “том” зүрх сэтгэлтэй хэмээн үнэлэгддэг юм.

Суарез нь Родолфо гэх боомтын ачигч, Сандра нарын долоон хүүхдүүдийнх нь нэг юм. Аргентин, Уругвайн хил дагуу урсах голын эрэг дээр байрлах Салто гэх тосгон нь тийм ч том биш, аж иргэд нь цай гэмээр ургамлын гаралтай ундаа уугаад сууж байдаг энгийн, тайван нэгэн тосгон юм. Гэвч, бяцхан Суарезийг зургаан настай байхад нь аав Родолфогийн ажил тэднийг нийслэл Монтевидео руу нүүлгэхэд хүргэсэн юм. Энэ цагаас түүний саятан, үндэсний баатар, олон хүмүүсийн үлгэр жишээ мөн үзэн ядах хүн нь болох гараа нь эхэлсэн юм.
“Монтевидеод ирээд бид түүнд тоглож болох баг хайж эхэлсэн” хэмээн түүний ээж эргэн санаж байна. “Надад Уретта гэх санхүүгийн өндөр бололцоотой багыг хүмүүс санал болгож байсан, тиймээс бид тэнд очсон. Ингэсэн маань ашгаа өгч түүнийг нөхөрсөг тоглолтонд сэлгээнд суулгасан юм. Тэд 2-0 харьцаатайгаар хожигдож байлаа, тиймээс тэд Луисийг гаргаж ирэхэд тэр гурван гоол оруулж 3-2 харьцаатайгаар багаа ялалтад хүргэсэн”.
Image
1998 онд Уругвайн хамгийн алдартай клуб болох Националын скаут Вилсон Пэрэз Луисийн чадварыг олж харжээ. “Би түүнийг 9н настай хөлбөмбөг тоглож байхад нь анх харсан. Тэр насандаа баймааргүй чадвартай байсан, мөн сайн ч томоотой хүү байсан. Түүнийг хараад л мундаг хөлбөмбөгчин болно гэдгийг мэдсэн” хэмээн хэлжээ.
Луис хотын томоохон сургуулиудын нэгт орсноор түүний гэрэлт ирээдүй эхлэх ёстой байсан боловч, түүний эцэг Родолфо гэр бүлээ хаян явснаар түүний амьдрал хормын дотор өөрчлөгджээ. “Эцэг эх маань салаад амьдрал маш хэцүү байсан. Ийм байдалтай би сургуульдаа явж, хөлбөмбөг тоглохдоо анхаарлаа хандуулж чадахгүй байсан. Тиймээс би хөлбөмбөгөө орхисон” хэмээн Луис эргэн дурслаа.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа Национал түүнийг буцаан авчирсан юм. “Түүнд маш хэцүү байдаг байсан. Тэр хөлбөмбөгчин болоход сэтгэл санааны хувьд бэлэн биш байсан, магадгүй энэ байдал нь ч түүнийг амжилтад хүрэх агуу их зүтгэлтэй болгосон байх” хэмээн Пэрэз эргэн дурслаа.

Бүх зүйл ингээд сайхан болсонгүй ээ, Түүний эцэг гэр бүлээ орхин явснаас хойш тэр урьдийх шигээ тоглож чадахгүй байсан, өөрийн ур чадвараа талбай дээр гаргахаа больж, гараанд гарах түвшинд тоглохгүй байж. Мөн төд удалгүй Луис өсвөр насанд хүрч үдэшлэгт явах, уух асуудлууд гарч клубээс хөөгдөх хүртэл аюулд оржээ. Гэхдээ тэр нөхцөл байдлыг ойлгож өдөр нь хөлбөмбөгөө тоглож, орой нь өөрийн хамгийн дуртай хичээл, математикаа хийдэг болсон байна.

Хэдий Суарез ээж эмээ хоёртойгоо ойрхон байдаг байсан ч, Софиа Бэлби түүний амьдралд хамгийн томоор нөлөөлжээ. Тэр бол 15 настай Суарезийн хайртай болсон 13 настай шаргал үстэй охин юм. Одоог хүртэл түүнийг хамгийн сайн ойлгодог цорын ганц хүн нь юм.
“15 настайдаа би найз охинтой болсон юм. Тэр намайг өөрчилж, хөлбөмбөг миний хувьд ямар чухал зүйл болохыг минь ойлгуулж өгсөн юм” хэмээн Суарэз хэлэв.

Пэрэз мөн Софиаг тоглолт их үздэг байсныг дурсаж, хэрхэн Суарэз өөрийгөө дайчилж, гаргаж эхэлснийг дурсав. “Клуб түүнд маш бага мөнгө төлдөг байсан учир Луис гудамжинд зоос цуглуулж Софиад сайхан идэх юм авч өгдөг байсан” хэмээн Пэрэз дурсав.
Энэ бүх зүйлд дахин төгсгөл ирсэн нь Софиа гэр бүлийхантайгаа Барселонад амьдрахаар 2003 онд явсан юм. Яг л түүний эцэг орхиод явсан шиг түүний амьдрал орвонгоороо эргэлээ. “Софиа явсны дараа би дахиад хөлбөмбөгөө орхисоон, гэхдээ хамгийн гол нь цаг хугацаа өнгөрөх тусам би хэрхэн хөлбөмбөг гэх гайхалтай зүйлд өөрийгөө зориулах хэрэгтэйг ойлгосон юм” хэмээн Суарэз хэлсэн юм.
Суарез дахин Софиатай уулзах ганц боломж нь Европруу явах гэдгийг мэдэж байсан учир тэр хөлбөмбөгтөө хамаг анхаарлаа хандуулж эхэлжээ Ингэснээр тэр Сан Огэниогийн эсрэг сэлгээнээс дөрвөн гоол оруулжээ. Энэ үеэс эхлэн тэр зогсоошгүй болсон юм. Түүний хувьд хөлбөмбөг бүх зүйл болсон байв. Такуарэмботой хийсэн тоглолтонд баг нь 3-0 харьцаатай хожсон ч тэр гоол хийж чадаагүйдээ шүршүүрт нулимс туслуулан зогсож байсан юм.
Image
“Тэр том тоглолтуудад үргэлж гоол хийдэг. Хамгийн хэрэгтэй гэсэн үедээ үргэлж гарч ирдэг байсан” гэж Пэрэз хэлэв. Мөрөөдлөө биелүүлж Голландын Гронинген клубд очихоосоо өмнө тэрээр Националын төлөө 27 тоглолтод 10 гоол хийсэн байжээ. “Бид Уругвайд тоглогч хайж байсан юм” хэмээн Гронингенийн тэр үеийн дасгалжуулагч, одоо Хиирэнвэний дасгалжуулагч Роб Яанс хэллээ.
“Луис бидний анхаарлыг шууд л татсан. Бид галзуурах шахаж байсан, тиймдээ ч аль болох хурдан наймааг хийсэн. Бидний хийсэн хамгийн үнэтэй наймаа байсан ч, бид азаа туршсан ч, тэр биднийг гомдоогоогүй”.

Тэд 800,000 еврог өгсөн ч, Луис Софиатай ойртсон ч, Националын ерөнхий менежер Густаво Буеног гунигтай хоцроосон юм.
“Тэр энд удаан тоглоогүй ч, тэр бол домог” хэмээн тэр хэлжээ. “Уругвай тэр чигээрээ л түүнийг үлгэр жишээ болгодог. Нэгэн өдөр түүний нэрээр цэнгэлдэх хүрээлэн нэрлэвэл би лав гайхахгүй. Тэр энд ирэх болгондоо тоглолт үзэж, хүүхдүүдтэй уулзаж Европын талаар ярьж өгдөг, энэ нь маш их урам зориг өгдөг шүү. Түүнээс болж бид бүгдээрээ Ливерпүүлийн фэнүүд болсон шүү”.
Image
2010 оны 11 сарын 21-нд “Аяаксийн Ганнибал” хэмээн Голландын хэвлэлийн нүүр нэгэн өдөр дүүрлээ. ПСВ Эйндховен багтай хийсэн хэцүүхэн тоглолтын дундуур Суарэз ПСВгийн тоглогч Отман Баккалын хүзүүнээс нь хазан хоёр багын тоглогчид маргалдан улаан хуудсаар дууссан. Энэхүү явдал нь хэдхэн сарын өмнө Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн дээр Ганын эсрэг гараараа бөмбөг хаасан явдлын дараа болсноор тэрээр олон нийтийн номер 1 дайсан болсон юм.
Image
Энэхүү үйлдлүүдийнхээ дараа тэрээр ямар ч харамссан сэтгэлгүй Ганыг хожсон баяраа тэмдэглэж, Баккалыг хазаж тоглогчдыг бусниулсандаа баярлаж байсан нь хүмүүсийг түүнийг үзэн ядахад хүргэж байсан юм.

“Хазалтынхаа” төлөө авсан 7-н тоглолтын бан нь түүний Гронинген, Аяакст тоглох үеийн хамгийн том шийтгэл байлаа.
“Эхэндээ энэ бүхэн ямар хэцүү байсныг ойлгох хэрэгтэй” хэмээн Яанс хэллээ. “Тэр аз жаргалтай байгаагүй. Тэр тоглохыг хүсэж байсан боловч, тэр нөөцийн багт байсан юм”. Тэр тэвчээргүй байж дасан зохицох гэж зовж байсан юм. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэр бүх зүйлд дассанаар тэр миний мэдэх хамгийн шилдэг нь болсон. Тэр бол жинхэнэ дайчин, ялагч, хэзээ ч ялагдахыг үзэж чаддаггүй, хаяадаа ч энийгээ хэтрүүлдэг”.

“Нэгэн тоглолтонд би түүнийг сэлгээгээр суухад тэр маш их бухимдаж надтай гар барилгүй шууд хувцас солих өрөөрүү орохыг хүссэн. Би түүнд маш их уурласан. Тэр өдөр маш ширүүн бороо орж байсан, би барьж байсан шүхрээ түүнрүү шидчихсэн. Тоглолтын дараа би түүнд Голландад ингэж авирлаж болохгүйг хэлээд өөрийгөө удирдаж, хянаж сурах хэрэгтэйг сануулсан. Дараагийн тоглолтын 80 дахь минут дээр бид 3-1 харьцаатай хожигдож явлаа, би Суарэзийг сэлгээгээр оруулахад түүний 2 гоолын ачаар бид 4-3 харьцаатай ялалт байгуулсан. Тоглолт дуусахад би түүнд шүхрээ өгтөл тэр олон үзэгчдийн өмнө хүндэтгэлтэйгээр гэмээр авч байсан юм”.

Фулхемийн хуучин довтлогч Эрик Невланд Гронингенд Суарэзийн хамт тоглож байх үеэ санан түүнийг хэрхэн хэцүү дасан зохицож байсныг дурслаа. “Гонингений хувьд хэний ч мэдэхгүй тоглогчийг тийм үнэтэй авсан нь сонирхол төрүүлж байсан. Тэр Голланд, Англи хэл алийг нь ч мэдэхгүй бид дохио зангаагаар ойлголцдог байсан. Тэр маш их алдаа авч чөлөөт цохилт, торгуулийн цохилт авчирдаг байсан. Эхэндээ түүнд хэцүү байсан ч тэр хэсэг хугацааны дараа дасаж долоо хоног бүр итгэмээргүй тоглож байсан. Түүнийг гайхалтай ур чадвартайг бүгд мэдэж байсан ч эхэндээ түүнд маш хэцүү байсан. Гронинген бол маш чимээгүй, малчид ихтэй хот.”
Image
“Маш найрсаг хүмүүстэй хот байсан ч, хийх зүйл маш бага бусад хотуудаас маш хол оршдог юм. Тэр Испаниар ярьдаг хүмүүстэй маш сайн найзууд болсон мөн төд удалгүй түүний найз охин нүүж ирж байсан санаж байна. Тэр маш их цагийг бид нартай, багийнхантай өнгөрүүлдэг байсан.”

Софиатай дахин хамт байх боломжтой болсон нь Суарэзийн хувьд гайхалтай их урам зориг, эрч хүчийг өгсөн юм. Тэд дахин бие биенээсээ хол байх хэрэггүй болсон бөгөөд Суарэз маш их аз жаргалтай байсан, тэр нь ч талбай дээр харагдаж байсан юм. Дундаж баг болох Гронингенд 29 тоглолтонд 10 гоол оруулсан нь төд удалгүй Аяаксийн анхаарлыг татсан юм, гэхдээ тэдний тавьсан санал маш ярвигтай байжээ.

Суарэз Голландын Лигийн арбитрын шүүхэд 3.5сая еврогоор зарагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч, үүнийг нь хэн ч тоогоогүй юм, гэхдээ төд удалгүй Аяакс 7.5сая еврогийн санал тавьснаар тэр Амстердам хотыг зорьжээ.

Аяаксийн багийн менежер Хэрман Пинкстэр шинэ тоглогчдод тусалж, дэмжих үүрэгтэй байсан бөгөөд Суарэз онцгой гэдгийг нь тэр дор нь мэджээ. “Талбайн гадна тэр маш эмх цэгтэй, зохион байгуулалт сайтай байсан. Энэ нь Өмнөд-Америк тоглогчдын хувьд маш ховор зүйл. Хэрвээ тэр гурван цагт уулзалттай байсан бол яг л гурав гэхэд байж байна. Тэр цаг баримтлах тал дээр маш хатуу байсан.” Тэд дотны найзууд хэвээр үлдсэн бөгөөд 2009 оны Монтевидеод болсон Суарэзийн хуриман дээр очиж байжээ, “Сайхан хурим болсон” хэмээн эргэн санав.

“Ширээн дээр меню байсан, оройн зоогоор эхэлж бид бүжиглэж цэнгэлдсэн, дараа нь бүр өглөөний цай хамт ууцгаасан шүү. Итгэмээргүй. Софиа түүнд маш чухал хүн. Магадгүй зарим тохиолдолд түүнийг тайвшруулж чадах ганц хүн бол Софиа байх.”
“Түүний өөрийгөө дайчлах, чадах бүхнээ гаргах чадвар нь хамгийн том давуу тал нь ч, мөн түүний хамгийн том сорилт. Үүнийг түүний тоглолтоос харж болно оо. Тэр энд бол жинхэнэ баатар. Тэр бол шилдэг мэргэн бууч, оны шилдэг тоглогч. Хүн болгон түүнд хайртай.”
“Тоглогч хазсан асуудал гарахад ПСВ-гийн тоглогчид маш их уурлаж байсан. Тэр тоглолтын дараа ямар нэгэн юм хэлээд хэрэггүй байсан. Би түүний нүдрүү нь хараад маргааш үүний талаар ярилцъя гэж хэлээд маргааш нь зөв, зохистой байдлаар ярилцацгаасан юм”.
“Тэр өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч тэгэх шаардлага байгаагүй гэдгээ хэлсэн. Мэдээж тоглолтонд хожил байгуулах нь хамгийн чухал ч, “хүн алах” шаардлагагүй шүү дээ. Хязгаар гэж байдаг. Тэр энэ хязгаарыг хааяа давчихдаг юм. Луис гэхдээ маш их шаргуу, зорилгодоо хүрэх гэж тэмцдэг, магадгүй энэ тал дээрээ тэр Европын хамгийн шилдэг дайчин тоглогч байх шүү”.
Image
“Евратай асуудал үүсгэхэд бид бүгдээрээ “Өө үгүй ээ тэр тийм (арьс өнгөөр ялгаварлагч) хүн биш шүү дээ” гэж ам алдацгааж байсан. Тэр тийм хүн биш гэдгийг би баталж чадна, тэр хэн нэгэнтэй өрсөлдөж байхдаа зарим нэг зүйлийг хэтрүүлчихдэг юм, ийм л зүйл болсон байх. Миний бас нэг айж байгаа зүйл нь тэр Англи хэл маш муу мэддэг, зарим нэгэн үгийг утгыг нь ч мэдэхгүй хэлчихдэг. Ийм зүйл бас болсон байж магадгүй л юм.”

Невланд Суарезийн тэмцэх чадвар нь хамгийн том давуу тал нь ч гэсэн, мөн сул тал нь гэдгийг хүлээн зөвшөөрдөг. “Тэр хөлбөмбөгт маш их дуртай, хайртай, дур хүсэлтэй, магадгүй энийгээ хааяа буруугаар харуулдаг байх.”
“Энэ бол мэдээжийн хэрэг засах хэрэгтэй зан. Түүний дур хүсэл нь заримдаа түүнийг галзуу үйлдэл гаргахад хүргэдэг. Тэр суралцах болно оо, магадгүй тоглолтын бангаас.”

Хазах, гараараа бөмбөг хаах болон наймааны асуудлууд нь түүний Ливерпүүлд учирсан асуудлын хажууд юу ч биш юм. Арьс өнгөөр доромжилсон хэмээн буруутгагдан 8 тоглолт бандуулхад Ливерпүүлийн зүгээс түүнийг тууштай өмөөрч байсан юм. Маш олон муухай мэдэгдэл, ярилцлага, бичиг, самбар энд тэндгүй байсан, харин энэ бүгдийн өөдөөс зөвхөн сэтгэлээсээ хэлсэн “Уучлаарай” гэсэн үг л гарч байсан юм.

“Арьс өнгөний шийтгэл өгсөн нь инээдтэй хэрэг” хэмээн Яанс хэлэв. Луисийг тийм биш гэдгийг би сайн мэдэж байна. Тоглолтын үеэр тэр хүмүүсийн уурыг их хүргэж, эмзэглүүлдэг ч гэсэн тэр “алтан” зүрх сэтгэлтэй хүн. Миний хүү сургуулиа төгсөөд Ливерпүүл явсан юм. Тэгэхэд Луис бидэнд онгоцны билет олоход тусалж, тоглолтын дараа хүүг минь найзтай нь тоглогчдын амрах газар оруулж тоглолтын өмсгөлөө өгсөн байна лээ.”
Image
“Бид түүнийг тийм хүн биш гэдгийг мэднэ” хэмээн Пэрэз хэллээ. “Түүнд өнгөт арьстай найзууд олон байдаг. Энд тэрээр олон ч өнгөт арьстай хүмүүстэй тоглож, олон ч тийм хүмүүстэй харьцаж байсан. “Negro” гэдэг үг энд бол өөр утгатай шүү.
“Их олон ашиглагдаж байгаа сонсогддог, хэн ч эмзэгээр хүлээн авдаггүй. Хүмүүс түүний бусад зан авираас нь болоод тийм дүгнэлтэд хүрсэн байх”.

“Түүнд маш хэцүү байсан байх аа” хэмээн Пинкстер санаа алдан хэлэв. “Гэхдээ хүмүүс түүнд уурлаж байх үед тэр хамгийн хүчтэй байдаг. Энэ үедээ тэр гайхалтай зүйлүүдийг хийж бүтээж чадна.”
Тэр бол марган мэтгэлцээн дундаас гарч ирсэн баатар мөн.

Эх сурвалж: dailymail
Зүгээр суухаар зүлгэж суулаа.. Алдаа мадаг их байгаад уучлаарай.
~You'll Never Walk Alone~
Simon
 
Posts: 240
Joined: Mon Mar 10, 2008 5:59 pm
Location: C:\WINDOWS\System32\...

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Ladykop » Thu Feb 07, 2013 2:22 pm

Сайхан нийтлэлийг сайн орчуулжээ. :eek:
Найз охинтойгоо ойр байхын тулд Гронинген явах трансферээ бараг өөрөө зохицуулсан гэж урьд нь сонсож байсан юм байна. хэхэ.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby LeBe » Thu Feb 07, 2013 2:54 pm

G Class
Image
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Captain » Thu Feb 07, 2013 8:50 pm

BREAKING NEWS: Jamie Carragher to retire at the end of the season - and will leave the football club too гэнэ үү үгүй байлгүйдээ :sad:
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby ballu » Thu Feb 07, 2013 9:02 pm

Image
Jamie Carragher: Liverpool defender to retire at end of season
http://www.bbc.co.uk/sport/0/football/21371091
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Captain » Thu Feb 07, 2013 9:07 pm

дахиад ганцхан жил үзчихгүй юм байхдаа Карра маань :sad: :sad::
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Анхбая® » Thu Feb 07, 2013 11:10 pm

Image
----------------------------------------
User avatar
Анхбая®
The Kop
The Kop
 
Posts: 1345
Joined: Mon Aug 16, 2010 8:33 pm
Location: •Монгол•

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby nick » Fri Feb 08, 2013 12:19 am

АХЛАГЧТАЙГАА ХАМТ ПРЕМЬЕР ЛИГИЙН ЦОМЫГ ӨРГӨЖ ҮЗЭХГҮЙ ЗОДОГ ТАЙЛЧЛАА ГЭХЭЭР ИХ Л ХАРАМСАЛТАЙ ЮМ ДАА ТЭХДЭЭ ЦААШДАА БАГТАА АЖИЛЛАХ БАЙХАА
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Mojul » Fri Feb 08, 2013 8:12 am

Only Andy Cole(11) and Thierry Henry(8) have scored more goals against Liverpool than Jamie Carragher(7) :)
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Liverpool FC 2012-2013 You'll Never Walk Alone

Postby Баясаа » Fri Feb 08, 2013 8:18 am

Каррагийнх найм л даа
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron