<<Даллас Маверикс>> 12/13

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby slo mo jones » Fri Feb 01, 2013 2:29 pm

Энэ жил ч хүнд л харагдаж байнадаа. Диркийг ирсний дараа овоо сэргээд ирж байна уу гэтэл одоо ч хэцүү байнадаа.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby iDeA » Fri Feb 01, 2013 2:34 pm

Маргааш Лиг-с дахиад л Богут Врайт дээр алдаа гаргасан, шүүгч харж чадаагүй, Врайт торгууль шидэх ёстой байсан гэсэн мэдэгдэл гаргах байлгүй.
MFFL!
User avatar
iDeA
MMFL
 
Posts: 1855
Joined: Sun Jan 09, 2011 8:06 pm
Location: AAC

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Takanohana_Nowitzki » Fri Feb 01, 2013 2:36 pm

4-р үе үнэн ёндоогүй бнаа цда.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby iDeA » Fri Feb 01, 2013 2:40 pm

Carlisle: "The game came down to the foul that wasn't called. Brandan Wright was fouled and it was obvious."
MFFL!
User avatar
iDeA
MMFL
 
Posts: 1855
Joined: Sun Jan 09, 2011 8:06 pm
Location: AAC

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Nobun@g@ » Fri Feb 01, 2013 2:45 pm

Уг нь Мэрион ганцаараа гэхэд самбарт алсан байна шд.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby munhuu50 » Sat Feb 02, 2013 12:45 am

Хариулт ирэх худлаа болсонуу.?
Хүсэл байвал цөхрөхгүй
Хүчин байвал сөхрөхгүй
User avatar
munhuu50
 
Posts: 523
Joined: Mon Apr 12, 2010 9:47 am

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby iDeA » Sat Feb 02, 2013 1:21 am

Д-лиг-т тоглох саналаас эелдэгээр татгалзсан.
MFFL!
User avatar
iDeA
MMFL
 
Posts: 1855
Joined: Sun Jan 09, 2011 8:06 pm
Location: AAC

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby iDeA » Sat Feb 02, 2013 7:22 am

Одоогоор 46 тоглолт хийгээд байгаас 26 нь тоглолтын эцсийн мөчид шийдэгдсэн буюу сүүлийн 30 сек-д 3 онооны зөрүүтэй байсан тоглолтууд юм байна, улмаар энэ 26-с 7-д нь л хожиж байгуулж чадсан.
Тэгэхээр манайд эгзэгтэй үед чухал оноог авах, зөв шийдвэрийг гаргах гэдэг юм асар ихээр дутагдаж байна, 27 тоглолтыг Диргүйгээр тоглосон нь нөлөөлж байгаа хэдий ч түүнийг эргэн эрснээс хойш ч гэсэн иймэрхүү хожигдлуудыг амссаар байна.
MFFL!
User avatar
iDeA
MMFL
 
Posts: 1855
Joined: Sun Jan 09, 2011 8:06 pm
Location: AAC

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Nobun@g@ » Tue Feb 05, 2013 11:12 am

Тандерт алуулж байнаа...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby iDeA » Tue Feb 05, 2013 11:15 am

Хэрэг алгоо, Винс сэлгээнээс орж ирж залгуулдаг оноо яалтчгүй дутдаг байшд. По-с улам холдсоор л... 21с өмнө ямар нэг юм хийх юм болов уу даа. Кубан агааг л харж байхаас.
MFFL!
User avatar
iDeA
MMFL
 
Posts: 1855
Joined: Sun Jan 09, 2011 8:06 pm
Location: AAC

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Takanohana_Nowitzki » Tue Feb 05, 2013 1:29 pm

Эртхэн сэтгэлээ амраая дөө. хайран сайхан стрийкүүд л зогсож бна даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Takanohana_Nowitzki » Thu Feb 07, 2013 10:12 am

За муу сэлгээгүй багаас өшөөгөө авмаар байх юм даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Takanohana_Nowitzki » Thu Feb 07, 2013 11:45 am

Винс ирэхээр өөр болж бна шүү. Мэйо бас мундаг бна, гэхдээ одоо суулгачих хэрэгтэй дээ, эгзэгтэй үед таслуулчдаг юм чинь.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Nobun@g@ » Thu Feb 07, 2013 11:55 am

Харин ч бүр эгзэгтэй үед бөмбөг таслаад, чөлөөтөө алдахгүй хийгээд аймаар байна шд
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby iDeA » Thu Feb 07, 2013 12:00 pm

Mavs 105 99 Blazers. За ямар ч байсан түрүү долоо хоногт шүүгчийн буруугаас болж хожигдсон хариугаа Портланд-с авч чадлаа. Ирэх 7 тоглолтын 6-г нь гэртээ хийнэ гэж байгаа, одоо л По-н байрлуу зүтгэдэг цаг даа, баг ч сайхан тоглолоо. Винс ах нь сэлгээнээс үнэхээр хэрэгтэй тоглолтуудыг үзүүлсээр. ОКСтэй тоглосон тоглолтонд үнэхээр үгүйлэгдсэн дээ. Дас Карлайл маань бас нээрээ НБА-н түүхэнд 500 хожил авсан 28дахь дасгалжуулагч болж чадлаа.
MFFL!
User avatar
iDeA
MMFL
 
Posts: 1855
Joined: Sun Jan 09, 2011 8:06 pm
Location: AAC

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Takanohana_Nowitzki » Thu Feb 07, 2013 12:49 pm

За сайхан. Каман ирээд жаахан дэм болчвол бүр л гоёо болно доо. яг гоё учраа олох гэхээр 1,1-ээрээ алга болоод байх юм.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Spectre » Tue Feb 12, 2013 11:54 am

Энэ Мэйо зайлаад өгөөсэй бас л цаг дуусаж байх үед бөмбөг таслууллаа. Миний мэдэхийн бараг 4-5 тоглолтын шийдвэрлэх үеийг аллаа муу аалз
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby iDeA » Tue Feb 12, 2013 12:10 pm

Брэнд-н тасалсан бөмбөгийг нөгөө талд аваачиж Харрис-р таслуулаад, дараа нь барих боломжтой үед суларч амжаагүй байгаа Картерлуу муу дамжуулалт өгсөн нь улмаар ТО болчиж байгаа. Ингээд л хожигдво гэж, сахалаа ургуулад байж дээ.
MFFL!
User avatar
iDeA
MMFL
 
Posts: 1855
Joined: Sun Jan 09, 2011 8:06 pm
Location: AAC

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Spectre » Tue Feb 12, 2013 12:15 pm

ПО-г би хувьдаа мартлаа. Хэдий багтаа хайртай дэмждэг ч гэсэн. Яг одоогийн нөхцөл байдал найдвар төрүүлэхгүй байна.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Khosoo » Tue Feb 12, 2013 12:37 pm

Зүгээрээ өчнөөн боломж байгаа. Өнөөдөр Мэйо арай л матар байлаадаа
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Takanohana_Nowitzki » Wed Feb 13, 2013 11:29 am

Энэ Мэйо-ийн салгыг яаж болиулнаа. яршиг, 4-р үеийн сүүлрүү суулгачмаарын. Дирк өөрөө л шийднэ биз.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Takanohana_Nowitzki » Thu Feb 14, 2013 11:26 am

Новшийн 4-р үерүү найс л орохоор бна даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby Takanohana_Nowitzki » Thu Feb 14, 2013 11:27 am

Винс 3-с жаргаажийнаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby iDeA » Sun Feb 17, 2013 7:51 pm

-Өнөөдөр та бараг л өөрийхөө оргил үе шиг тоглолоо. Хэд хэдэн амжилттай довтолгоо, болон сайн заслонууд хийгдсэн. Өвдөгөндөө хагалгаа хийлгэснийхээ дараа иргэн ирэх хэр хэцүү байв? Таны тоглолт хэрхэн өөрчлөгдсөн бэ? Залах, шахах чинь багассан юм шиг харагдсан, гэхдээ тэгэх ч болов уу гэж бодсон л доо.

-Эргэн ирэх амаргүй байлаа. Баг маань хожигдож байсан нь ч гэсэн сайнаар нөлөөлөөгүй, магадгүй би хэтэрхий эрт эргэн ирсэн байх. Анх эргээд талбайд гарахдаа биеээ хөдөлгөхөд ч хэцүү байсан. Ямар ч тэсрэлт байхгүй. Уг нь миний тоглолт угаасаа л тэсрэлттэй байдал нэг их шаарддаггүй л дээ, гэхдээ л ядаж үсрэлттэй шидэлтээ хийхдээ хүртэл бага ч гэсэн тэсрэлт хэрэгтэй шүү дээ. Анх лиг-д орж ирэхдээ би бол зөвхөн суларсан тохиолдолд л шиддэг тэгээд хэрвээ пик анд ролл дээрээс над дээр хамгаалагч шилжээд ирэх л юм бол тоглолтыг маань унтраачихдаг тоглогч байснаа бодвол өөрөөрөө бахархдаг шүү.

-Жижиг залуучуудыг тань дээр тавьчихдаг байсан шиг үү?

-Яг тийм ... Өнгөрсөн цаг хугацаанд би зөвхөн сулраад л шиддэг тоглогч биш бөмбөгөө залдаг, шахдаг, зураасны гаднаас залж ордог болж чадсанаараа бахархдаг. Энэ бүгд л эргээд бидэнд Аварга авахад маань хэрэг болсон зүйлс л дээ. Тэгтэл энэ бүгдийгээ хийж чадахгүй бол би буцаад л суларсан үед шиддэг нэгэн болж хувирна гэсэн үг, ядаж байхад тэсрэлтгүй байсан болхоор бүр л дор доо. Эхний хэдэн тоглолтууд бол энэ учраас л надад хүнд байлаа. Бас миний бодож байснаас арай удаан үргэлжиллээ, гэхдээ одоо бол тэр үеийнхээс хамаагүй дээр болсон. Анх гэмтлээсээ буцаж ирэхэд алхам бүр маань л тун хүнд удаан, бүр өөрийгөө хүчилж байж арай гэж гүйж байсан. Гэхдээ одоо бол бүх зүйл эргээд хэвийн болсон.

-Таньд одоогоор ямар нэг зовиур мэдрэгдэж байгаа юу>

-Үгүй ээ, энэ зүгээр л ... улирал эхлээд 2 сар болчихсон тэгээд дээрээс нь нас маань ч явчихлаа энэ бүгд нийлээд л эргээд формоо олоход минь жаахан хүндрэл учруулж тооцоолж байснаас их цаг шаардагдлаа. Энэ бүхэн эргээд надад зуны турш хийдэг гүйлт, өргөлт, шидэлт бас залуудаа Германы шигшээдээ тоглодог байсан зэрэг маань хэр их чухал болохыг харууллаа. Миний бодож байснаас хавьгүй хүнд байсан ч гэсэн одоо бүх хамгийн хүнд нь ард үлдсэн гэж бодхоор сайхан байна.

-Тиймээ, таний хэлж байгаа анх лиг-д орж ирэхдээ сулраад л шиддэг байсан тоглогч байсан гэдэг чинь зөв л дөө, гэхдээ та яг кареер-нха оргил үед бол бусад бүх зүйлсыг суралцчихсан байсан, хэрхэн зөв байрлалруу шилжих, хэрхэн довтлох ямар өнцгөөс шидэх вэ гэх мэт.

-Энэ бүхэн цэвэр туршлагатай холбоотой л доо. Би сагсанбөмбөгийн тухай одоо мэддэггээ 10 жилийн өмнө мэддэг байсан ч болоосой гэж хүсдэг. Нас яваад ирэхээр тоглолт өөрөө аяандаа чамд удаан санагдаад эхэлдэг юм. Би талбайн яг аль хэсэгт байрлалаа эзэлвэл хэн ч намайг хааж байсан хүссэн шидэлтээ хийж чадах вэ гэдгээ мэднэ. Хэрэв над дээр дабл теам хийвэл хурдхан шиг шидэх эсвэл сул тоглогчид яж гаргах өгөх вэ гэдгээ мэднэ. Тэгтэл сая бэртлээс эргэж ирээд байхад бол тархи маань энэ бүхнийг хийх гэж оролдоод байх боловч бие мааньхангалттай хурдан гүйцэтгэж чадахгүй байлаа. Толгойд бол одоо энд залж эргээд дабль теам-н дундуур гараад гээд л хэлэх боловч даанч хийж чадахгүй. Энэ бүгд эргээд надад их бухимдмаар байсан болхоор би ч нэлээн гутарсан шүү. Уг нь ч би ихэнхдээ л хөгжилтэй залуу шүү дээ.

Гэхдээ мэдээж одоо багийн маань нөхцөл байдал ч сайнгүй л байгаа л даа – бид 50%-н амжилтаас 7 тоглолт дутуу явна. Анхний билүү эсвэл 2 дох жилдээ л би ийм нөхцөлд орж үзэж байсан тэрнээс өөрөөр хэзээ ч ийм зүйл надад тохиолдож байгаагүй л дээ.

-Өнөөдрийн тоглолт ч танайд хүндхэн боллоо шүү, ялангуяа тэр олон оноогоод хоцорсон байсан зэрэг. Та ер нь иймэрхүү нөхцөлд яаж ханддаг вэ? Үлдсэн тоглолтын хуваарийг хараад л за бид одоо үлдсэн тоглолтуудаасаа 70%д нь хожих хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу, ер н; толгогч нар тэгдэг үү?

-Миний бодлоор бид одоо тоглолт болгоныг л нэг нэгээр нь авч үзэх хэрэгтэй байна, ПО-д орох сүүлийн боломж мэт. Энэ тийм ч ухаантай сонсогдохгүй байгаа байх л даа, гэхдээ бид нэгэнт ийм ард бичигдэж байгаагаас хойш нэг их холыг хараад л ирэх 15 тоглолтынхоо 13т нь хожих хэрэгтэй юм байна гэх мэт юм ярих нь утгагүй л дээ. Өнөөдрийн энэ Атлантатай хийсэн тоглолт бол заавал хожих ёстой тоглолт байсан. ПО-д орох боломжтой л гэж үзэж байгаа бол гэртээ болсон ийм тоглолтууд хожигдож болохгүй л дээ. Бид хожих л ёстой байсан юм.

-Таний нэг хөл дээрээсээ уналттай шиддэг шидэлт бол лиг-н хамгийн шилдэг шидэлт, бас миний хамгийн дуртай нь.

-Нээрээ юу?

-Тийм ээ, за больдоо.

-Өө залуу минь, энэ жил ч тэр шидэлт нэг л болж өгөхгүй байгаашдээ.

-Тиймээ анзаарсан, надад итгээрэй.

-Надад үнэндээ үнэхээр хамгаалагчаас өөрийгөө холдуулах тэр хүч байхгүй байна. Мөн багууд энэ шидэлтэн дээр минь илүү шийдэмгий хамгаалцгаах болсон, бас тэд намайг энэ шидэлтээ хийх гэж дохиод эргээд зөрж довлохгүй байгааг минь анзаарчихаад хууртагдахгүй байна. Тэд ер нь одоо сайн хамгаалдаг болсон.

-Өнөөдөр Жош Смит тань дээр алдаа гаргах шиг л болсон доо?

-Би бас тэгж бодсоон.

-Та ч ууртай байсан шүү, бараг шүүгчрүү нөгөө үгийг хэлсэн шиг сонсогдсон?

-Үгүй ээ, үгүй би биш. Мэдээж тоглолтын үеэр шатах тохиолдол байдаг л даа.

-Тэгэхээр та шидэлтийн мэргэжилтний хувьд таньд хэний шидэлт илүү таалагддаг вэ? Ерөнхий хүн болгоны ярьдаг Рэй Аллен-н ч юмуу тиймэрхүү шидэлтүүд биш, яг нэг тодорхой шидэлт?

-Би одоо хүртэл ер нь жоохон гажиг байхаа. Энэ миний НБА дахь 15 дахь улирал ч гэсэн би эхнэрийгээ унтсан хойгуур нь Лиг Пасс үзээд л суучихдаг. Заримдаа бараг орой 9с 12 30 хүртэл Баруун эргийн тоглолтуудыг дуустал үзчихдэг. Би үргэлж Кобигийн фэн байсаар ирсэн. Мэдээж тэр бусадтай л адил л жаахан харих талруугаа орж байгаа ч гэсэн түүний хийдэг зүйлүүд нь ... Хэзээ ч алдагдахгүй.юм Би тоглолтоо дуусгаад гэртээ 11 гээд ирэхэд л ЛА-н тоглолт 4р үедээ орж байдаг юм, тэгээд би суугаад Кобигийн нөгөө галзуу шидэлтүүдээрээ багаа хожилд хүргэхийг нь хараад суучихна.

-Та ер нь Кобе болон бусад од тоглогчдын тоглолтын эцэст шийдвэрлэх шидэлтүүдийг өөрсдөө хийх гээд л 2 3 хамгаалагчтай байж л тун хүнд байдлаас шидээд байдгийг юу гэж боддог вэ?

-Энэ ч хэцүү л дээ, заримдаа ч сул гарсан багийнхандаа гаргаж өгнө, гэхдээ бас өөрөө шидэх ч хэрэг гарна.

-Коби-н хөлний ажиллагаа, самбар доорх тоглолт мэдээж алдартай.

-Тэр мэдээж. Түүний атлетик чанар, агаар дээрх тэнцвэрээ олох, баруун солгойгүй довтлох гээд л ... Нэг жил тэр бидний эсрэг булангаас цаг дуусах гэж байхад эргээд л зүүн гараараа л шидэх л боломжтой байсан ч тэрийгээ оруулсан юм. Миний хувьд бол тэр сүүлийн 15 жилийн хамгийн шилдэг тоглогч.

-Тим Данкан-с илүү гэж үү?

-Миний хувьд Данкан мэдээж тун сайн л даа, гэхдээ л түүнийг үзхээр ...

-Аан зүгээр тоглолтын хэв маягийн хувьд уу ?

-Тийм ээ, Магадгүй Данкан бол бүх цаг үеийн хамгийн шилдэг хүчний довтлогч байх.

-Магадгүй та өөрийгөө байж болно гэж бодохгүй байна уу?

-Өө, үгүй дээ үгүй, Би биш. Тэр 4 бөгжтэй.

-Хүмүүс таний шидэлттэй хүчний довтлогчийн хэв маяг болон танай багийн амжилт лигийг хэв маягийг өөрчилсөн гэж ярьцгаадаг. Та өөрийнхөө кареер-г ер нь тэр талаас нь бодож байсан уу?

-Би үнэндээ ерөөсөө тэгж боддоггүй ээ. Нуулгүй хэлхэд намайг анх лигт орж ирэхэд самбар доор шахаж тоглох арга барил их байдаг байсан. Баркли бараг 15 сек бөмбөгтэйгэй шахна шүү дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд тоглоом өөрөө их өөрчлөгдлөө, энэ миний талбайд зай их гаргаж өгөх чадвартай холбоотой байж магадгүй. Одоо бол баг болгон л шиддэг буюу талбайг сулладаг хүчний довтолгчтой болчихсон, бараг аль ч баг 2 том самбар доорх тоглогчтой тоглохоо больсон байна. Мөн мэдээж Лиг дүрмээ өөрчилсөн, 5 сек-с удаан шахаж болохгүй гээд л. Одоо бол ганц тоглогч л бөмбөг эзэмшээд шахаад байхгүй их сайн дамжуулагдаж олон довтолгооны хувилбар гарж байна. Тоглоом өөрөө дахин илүү европ стиллтэй болж эхэлсэн.

-Сайн шидэгчид талбайг суллаж өгөхөөс гадна мөн олон хувилбаруудыг амжилттай гүйцэтгэхэд чухал үүрэгтэй байдаг. Жишээлбэл Бареа таньтай гүйцэтгэгэдэг байсан пик анд ролл-нхаа ачаар энэ жил 5 сая доллар-н цалин авч байна. Багууд таныг сул орхиж чадахгүй учраас Бареад боломж их олддог байсан. Та таны энэ мэт эерэг нөллөөлүүд чинь заримдаа хангалттай анзаарагдахгүй байгаа мэт санагддаг уу? Магадгүй Бареа таньтай цалингаа хуваах хэрэгтэй байх?

-(Инээв) Өө, Ж.Ж бол манай залуу шүү дэ, тэр үүнийг хүртэх эрхтэй хүн. Тэр драфтлагдаж чадаагүй ч гэсэн тоглох хүсэл нь түүнийг энд авчирсан. Үнэхээр мэрийлттэй, өөрийгөө сайн дайчилдаг залуу. Тэр бол бидний аварга авсан том шалтгаануудын нэг.

-Финалын цувралын дундуур түүнийг гараанд гаргасан нь том шийдвэр байсан.

-Тэр алхам бол бүх зүйлийг орвонгоор нь өөрчилсөн.

-Финалын 2 дах тоглолтон дээр Миами 4р үе бараг талдаа орж байхад 15 онооны илүүтэй байсан, тэгэхэд та бууж өгөхөд ойрхон байв уу? Ер нь тоглогчид “За бид ингээд л 2 0 болчих юм бол дуусах нь тэр, эргээд цувралд ялна гэдэг бол бараг бүтэшгүй” гэх мэтээр боддог уу?

-Тэгэхэд ч үнэхээр онцгүй байсан шүү. Вэйд манай сэлгээний өмнө, 3с шидээд л оруулахад бид жаахан хямарсан шүү. Гэхдээ бид завсарлагаанаар Тандер-н эсрэг 4 дэх тоглолтонд 2 мин дутуу байхад 10 билүү хэдэн оноогоор хожигдож яваад яаж эргэн ирснээ ярилцсан. Яг биднийг тэр тоглолтонд хожилд хүргэсэн хамгийн гол зүйл бол манай хамгаалалт байсан. Хамгаалалтынхаа ачаар хэдэн хялбар, хурдан довтолгоонуудыг гүйцэтгэж чадсан, тэгэхгүй л бол Миами-н хамгаалалт тун сайн болхоор хагас талбайд бидэнд оноо авахад тун их хүндрэл учруулж байсан.Энэ л бидэнд тэднийг барьж улмаар хожих боломжтой юм байна гэдэг итгэлийг төрүүлж өгсөн.

-Марион нөгөө нэг галзуу шидэлтүүдээ гүйцэтгэх тоолонд л та шууд “Тэгэлгүй яахав” хэмээн орилож байгааг тань би сонссон. Та түүнийг цаашлуулах гэж тэгдэг үү?

-Тиймээ, шоглож хэлдэг юм. Заримдаа би боддог л доо, би зааланд сая сая цагийг шидэлтэндээ зарцуулан өнгөрөөдөг байтал тэр хүн зүгээр л гүйж орж ирээд л бараг цагираглуу харах ч гүй шахуу шидчихдэг юм. Би тэр шидэлтэндээ гэхдээ дуртай, ер нь найдвартай оноонуудын нэг. Миний яриад байгаа шидэлт бол тэр нөгөө залж ороод л бараг харахгүйгээр агаар дээр эргээд даллах ч биш floater ч биш хэрнээ яаж ийж байгаад орчихдог шидэлт нь. Би түүний тоглолтыг 4 жил харж байгаа хэдий ч одоог хүртэл сэлгээнд сууж байхдаа “тэр яаж энэ шидэлтүүдээ хийгээд байдаг байнаа” гэж бодох үе гардаг. Марион ч үзэхэд урамтай, нэг тийм онцгой арга барилтай тоглогч л доо. Би түүнийх шиг шидэлтүүдийг урд нь харж байгаагүй ээ.

-Багууд ихэвчлэн Матрикс-г 3н шугаман дээр хамгаалалгүй орхидог ч гэсэн тэр 3с шидэлгүйгээр оноо авах нэг арга олсон нь таныг пик анд ролл хийж байхад гүйж орж ирж будагтай талбайд дамжуулалтыг чинь аваад шууд 1р хийдэг.

-Аан, бид наадхийг чинь Кори Маггетти гэдэг юм.

-Айн, Кори Маггетти?

-Тийм ээ, яагаад гэвэл Кори ид үедээ Клипперсд байхдаа энэ довтолгоогоор тасралтгүй алдаа авч чаддаг байсан. Марион хувьд бол энэ нь түүнд ашигтай л даа, заримдаа тэр зүгээр л 3н зураасан дээр зогсож байхдаа л асуудалд орчихоод байдаг, харин тэр хөдлөөд гүйж л байвал лиг-н шилдэгүүдийн нэг.

-Танай баг Тандертай тоглох их дуртай юм шиг харагддаг?

-Юулдаа, өнгөрсөн долоо хоногт тэд биднийг тасархай хожсон. Гэхдээ тэрнээс бусдаар бол, ер нь л сонирхолтой тоглолтууд гардаг. Тэднийг одооных шигээ үнэхээр сайжрахаас нь өмнө бол бид байнга л хождог байлаа. Аварга авдаг жилээ, тэр ойрхон тоглолтнуудад гээд л бид ер нь л тэднийг яаж ийж байгаад хожно гэдгээ мэддэг байсан. Харин энэ сүүлийн 2 жил бол бид тэднээс хожил салгаж чадсангүй ээ.

-Гэхдээ л та нар тэдэнтэй бүр тоглохыг хүсээд байх шиг харагддаг. Зарим багууд бол тэднээс айна шүү дээ, тэгтэл та хэд бол тэднийг дарж авна гэдэгтэй итгэлтэй байгаа л харагддаг.

-Сүүлийн 2 жил лав бид чадсангүй шүү дээ, гэхдээ манай баг Тандертай байрлалын хувьд гайгүй таараад байдаг гэж боддог. Матрикс ер нь Дурант-г тун сайн хамгаалдаг. Тэр мэдээж бидний эсрэг 52 оноо авсан ч гэсэн бид түүнийг боломжоороо сайн хамгаалсан гэж бодож байна. Бас Кидд Уэстбрүүк-г сайн хамгаалдаг байсан, тэр тархиа тун сайн ашиглаж хамгаалдаг.

-Та Дерон Виллиамстай ер нь холбогдсон уу? Түүнийг чөлөөт агент байхад нь.
Тиймээ, би түүнтэй ярьсан. Бид 2 бие биенийгээ мэддэг болоод овоо удаж байна л даа. Хэдэн жилийн өмнө бүх оддын тоглолтын үеээр уулзаж байсан. Нэг орой л шөнийн цэнгээний газар би байж байсан юм даа, Дерон гаднаас хүмүүстэйгээ ороод л ирсэн. Нэлээн олуулаа явж байсан болхоор тэдэнд хангалттай зай байхгүй тэгээд тэд бүр манай ширүүлүү шахаад манайхантай юм яриаад эхэлсэн. Ингээд л бид нийлээд тэр орой ч бут авсан даа. Kanye West тайзан дээр байсан, — Kanyeezy!

-Наадах чинь нөгөө танай найз Нэш-н Ники Минаж-н хохирогч болдог шөнө мөн үү?

-(Инээв) Үгүй, тэр чинь өөр парти байсан юм. Тэгээд л тэрнээс хойш би Деронтой холбоотой хааяа мессэж бичдэг байсан. Өөрийг нь Далласд ирээсэй гэж намайг хүсч байгааг тэр мэдэж байсан. Би үнэхээр түүнийг ирээсэй гэж хүсч байсан. Даанч Кубан тэр нэг Шар Танк гэдэг юмандаа оролцох хэрэгтэй болоод.

-Би саяхан тэр Шарк Танк-г үзсэн юм байна.

-Би үзээгүй ээ, үзэх ч гүй байх.

-Гэхдээ та Кубан-н яагаад Чандлер-г явуулсан, аварга багаа яагаад задласан гэдгийг нь ойлгож байгаа юу?

-Тийм ээ, би энийг бизнесс талаас нь ойлгож байгаа, хэрэвээ чи тэр шинэ цалингийн хязгаар, түүнтэй холбоотой торгуулиудыг харах юм бол ямар аймар гэдгийг нь ойлгох байх. Одоо багууд бүгд л үүнд уялдуулан багаа бүрдүүлцгээж эхэлж байна. Ганц 2 од тоглогч тэгээд л үлдсэн нь хямд цалинтай тоглогчид.
Чандлер-г би яг одоо бол лиг-н шилдэг 15 тоглогчийн нэг гэж бодож байна, гэхдээ тэр үед ч тэр үнэхээр бэртэл гэмтэлд өртөх эрсдэл ихтэй байсан.
Би Тайсонд хайртай! Би Тайсонд хайртай! Гэхдээ энэ бол бид Нэш-г хэрхэн алдсантай л адилхан зүйл болсон доо. Заримдаа чи дараа нь харамсах шийдвэрүүдийг гаргана, заримдаа чи бизнесс талын шийдвэр гаргана. Бид энэ удаад тун хүнд шийдвэр гаргах хэрэгтэй болсон ч би багийн удирлагаа дэмжсэн. Энэ шийдвэр зөв буруу дүгнэх цаг нь хараахан болоогүй байна гэж бодож байна.

-Тиймдээ, тэгээд ч Ховард Дерон 2 энэ жил нэг их сайн тоглолт үзүүлэхгүй л байна.
(чимээгүй байв)

-За яахав, тэ наадхаа хариулахгүй байж болно. Би буруу санаагүй бол, Миамитай хийсэн сүүлийн тоглолтонд танайх хожих нь тодорхой болчихсон тэр үед тайлбарлагч Жефф Ван Ганди таний талаарх зарим хүмүүсийн ярьдаг, танийг сул дорой хэмээдэг тодотголыг ямар ч утгагүй **н** доромжлол болох талаар нэлээд их зүйл хэлсэн. Мөн тэрээр танийг тэр тодотголоос үүрд салж чадаж байгаад тань их л баяртай байх шиг байсан. Би болон надтай адил олон олон үнэнч НБА-н фэнүүд бас баяртай байсан байх гэж бодож байна. Энэ бүхэнд та ер нь яаж ханддаг вэ? Тэгж дуудагддаг байсанда болон тэрнээс салж чадсандаа? Ер нь өөрийнхөө кареер-н үнэ цэнэд?

-Яг үнэнийг хэлхэд, хэрвээ чи энэ лигт орж ирэхдээ сул гараад шиддэг шидэгчээс өөргүй байвал тэр сул дорой гэсэн тодотгол чамайг автоматаар дагалдах болно. Тэгээд ч би угаасаа л хүмүүсийн дээгүүр тохоод байдаг бие бялдартай хүн байгаагүй л дээ.

-Гэхдээ таний эхний 2 жилдээ хийсэн нэлээд хэдэн сайн сайн данкууд байдаг даа.

-Тиймдээ, гэхдээ тун багадаа, тун бага. Тэгэхдээ л чи 7 фүүт өндөртэй тэгээд төдийлэн олон удаа данк хийдэггүй бол тэгээд сул нэгэн болж байгаа юм, Гэхдээ би үнэндээ энэ талаар ерөөсөө санаа зовдоггүй байсан. Миний хувьд бол сул дорой байна гэдэг арай өөр ойлголт. Тиймээ яахав чи хүмүүсд жаахан шахагдаад самбарт тийм сайн биш байж болно. Гэхдээ чиний сэтгэл зүй чинь хэр чанга вэ?Чи бэртэл гэмтэлтэй ч өвчнөө шүд зуун тоглож чадаж байна уу? Тоглолт шийдэгдэх эцсийн мөчид чи тэр л хожилыг багтаа авчирмаар байна уу? Хэн нэгний хамгаалалтыг усгтамаар байна уу? Би үргэлж энэ бүхнийг л чанга байх зарчим гэж ойлгож ирсэн, бас баримталсан. Харин эсрэгээрээ тэр хар хур гэсэн, хүн амьтны нүүрлүү тохойлдсон тийм талын чанга бол байгаагүй. Гэхдээ би хожил хожигдол шийдэгдэх чухал үед үргэлж багийнхаа төлөө өөрийгөө хурцалж шийдвэрлэх шидэлтүүдийг хийж байсан. Энэ нь л миний хувьд ялгаа нь болж байгаа юм.
MFFL!
User avatar
iDeA
MMFL
 
Posts: 1855
Joined: Sun Jan 09, 2011 8:06 pm
Location: AAC

Re: <<Даллас Маверикс>> 12/13

Postby moonjii » Sun Feb 17, 2013 9:29 pm

za yostoi goy yum olood unshchihlaa yostoi ih bayrlala dirkiin fan bish ch iimerhuu yriltslaga unshihad goy bdg yum dirk harin daruuhan busad ursuldugchuu uneldeg hundeldeg uuriiguu uguisgesen saihan uhaantai daruuhan zaluu bn tsag zav gargaj orchuulj tavisand tun ih talarhaj bn uur bostongiihnii jijig sajig yriltslaga mede selt bval oruulaach naiizaa helgui hun chin tgd iimerhuu yum l harj suuh yum bn shuu de
moonjii
 
Posts: 8
Joined: Tue Jan 17, 2012 5:42 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron