by Real.madrid » Thu Aug 09, 2012 12:25 pm
Миний дэмждэг "байсан" Английн шигшээ баг
“Рой Хожсон Английн шигшээ багийн дасгалжуулагч боллоо” гэсэн мэдээг сонсоод энэ удаагийн ЕАШТ-ээс хүлээх итгэлээ алдсан гэхэд бараг болно доо. Ливэрпүүлийг бут ниргээд одож өгсөн энэ Англи өвгөний /Копууд бид “эмээ” ч гэж дуудах нь олонтаа/ чадвар, потенциалыг мэдэх тул маш ихийг нэхэх нь илүүц хэрэг биз. Өвгөн бол яг л өөрийнхөө хүссэнээр тоглуулаад, Италид нухууллаа. Аз нь таарч Италийг давсан ч ард нь мөнхийн дайсан Гэрманчууддаа дахиад бариулах байсан биз.
Гэхдээ бидний Английн фэнүүд, энэ жилийн Чэлси шиг явсаар Аваргуудын лигт түрүүлдэг шиг зүйл болж магадгүй гэж найдсаар байсныг нуух юун. Англичуудад Чэлсид байсан шиг яг хэрэгтэй үед, олдсон ганц л боломжоо “чулуу” болгох хэмжээний тоглогч харамсалтай нь байсангүй. Чэлсид Дрогба финал дээр олдсон ганц л боломжоо яг л хийсэн. Хагас шигшээд Барсагийн эсрэг Рамирэз хэрэгтэй, чухал цаг үед гоолдож чадсан. Италичуудын эсрэг тоглоход 120 минутын турш гоол оруулчих дайны 3 л боломж гарсан. Эхлээд Жонно алдаад, дараа нь Рүүний, сүүлд Уэлбэк бас их гоё боломж ашиглаж чадаагүй. Магадгүй энэ гурван боломжийн ганцыг л хийж чадсан бол тоглолт яаж ч эргээ билээ?
"Үхэр" нэрийг нэр төртэйгээр авч яваа Уэйн Үрүүний 3 арслангуудын хамгийн мундаг дархлагдсан тоглогч юм. Удахгүй Английн хатан хаанаас "Sir" цол хүртээд зогсч байхыг харвал та бүхэн битгий гайхаарай. 2004 оноос хойш том тэмцээнд нэг ч гоол хийж үзээгүй. Энэ удаагийн 4 тоглолтын 2 удаад нь бантай, 2-т нь гараанд гарч тоглолоо. Ганц гоол оруулж нөгөө хар цувралаа нэг цайруулсан болох шив. Тэр гоол нь ч дээ... Яая даа гэсэн над шиг юм ч очоод биеэрээ чихчихээр тийм пасс өгсөн Жэррардад л баярлах хэрэгтэй. Тэгээгүй бол энэ үхэр 8 жилийн хугацаан дахь 10 том тоглолтонд ГАНЦ ч гоол хийж чадаагүй гэсэн пайзтай үлдэх байж. Гари Линэкэр, Аллан Ширьер, Робби Фаулер, Майкл Овэн /энэ хэдээс өмнөх мундаг довтлогчдыг нь мэдэхгүй юм/ гэсэн дэлхий хэмжээний довтлогчдоос хойш төрсөн Английн сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг довтлогч гэгдээд байгаа үхэр нэрэндээ таарсан хогийн овэррэйтэд дураак. Хэзээ нэг шигшээгээ гийгүүлэх юм бол доо? Дэмжигч бидний, Рүүнийгийн нас яваад л байдаг. Нэгэнтэй л үхэртэйгээ ингэж сугарах байсан юм бол Дэфотой, Кэрролтой, Кэррол Уэлбэктэйгээ сугарсан нь илүү дээр байсан юм.
2 залуу довтлогч маань боломжийн л тоглолт үзүүлчихлээ. Тэр 2-ын Швэдийн эсрэг хийсэн гоол.... Хэзээ ч мартахгүй байх аа. Жинхэнэ Англи хэв маягийн хүчирхэг мөргөлт, нөгөөх нь гайхалтай ур чадвар үзүүлсэн гоёмсог гоол. Олон том тэмцээн хүлээж байна даа, энэ 2 залууд.....
Английн шигшээ энэ тэмцээнд зарим орныг бодвол бас л боломжийн жигүүрийн тоглогчидтой ирсэн гэхэд болно. Зарим нэг нөхрийгөө хүртэл жийсэн гэж байгаа. Гэтэл ачир дээрээ?! Бүх л тэмцээний турш гараанд гарсан ЭШЛИ ЯНГ. Эхний тоглолтонд довтлогчийн ард гаргасан боловч юу ч хийж чадаагүй. За тэгвэл үндсэн жигүүртээ гараад үзүүлээд өгөөрэй гэтэл яав? Муу аалз манюд тоглодог гэхээрээ автоматаар гарааны эрх юм уу???? Үхсэнн, улайм цайм хэсгийн 3 тоглолт дараалж сугарч байхад ганц удаа сэлгээнд суулгаж сануулга өгчихөж болно доо. "4 тоглолт сугарсан+пеналти алдсан". Энэ тэмцээний Английн хамгийн том ФЛОП тэр байсан. Мөн түүнээс дутахгүй самуурсан нэг тоглогч нь ЖЭЙМС МИЛНЭР.... За болий доо, ийм том тэмцээнд ийм зэрэглэлийн баруун жигүүр ч гэж бас юу байхав. Ичиж үхмэр, бичих ч юм олдохгүйн. Харин эдний оронд сэлгээгээр орж ирсэн Арсэн Вэнгэрийн 2 хүүд баярлалаа. Тэр дундаа Тео Уолкоттод. 10 онд Капеллод жийгдсэн түүнийг энэ удаа Рой Хожсон Милнэрээс дорд үзсэн нь нэн харамсалтай. Бэкс ахынхаа 7 дугаарыг зүүсэн Уолкот чиний Швэдийн эсрэг сэлгээгээр гараад үзүүлсэн тоглолтыг чинь хэзээ ч мартахгүй...
Скотт Паркэрийг зарим нэг хүмүүс муулсан байх юм. Харин Паркэр тун мундаг байлаа шд. Жи-тэй цуг тэмцээний турш сайн тоглолтыг үзүүлсэн. Нас нь явцан гар, ганц удаа шигшээдээ дуудагдаж том тэмцээнд орсон дээрээ ясаа цайтал үзээд авъя гэсэн шиг л тоглосон. Паркэрээс тасарцан пасс, алсын мундаг цохилт, гоол хүлээгээд байгаа хэрэг үү? Дэлхийн топ зэрэглэлийн клуб, улс бүр нэг сайн ДМ-тэй гарч байж л тодорхой амжилтанд хүрээд байгаа. Оуэн Харгривз гэдэг нөхрөөс хойш олигтой амьтан энэ байрлалд тоглоогүй. Мань хүн ч Лампард дарханаас болж шигшээдээ хангалттай олон тоглолт хийгээгүй. Уг нь бол шигшээд хамгийн хэрэгтэй тоглогч байсан даа. Гэснээс Паркэрийг нээрээ ярьж байсан шд. Тэмцээн эхлэхээс өмнө түүний бэртлээс л хамгийн их айж байсан. Паркэр байсан тулдаа төвийн баланс арай дээр байсан шүү. Би бол түүнийг тун сайн тоглосон л гэж хэлнэ. Уг нь Барри суга ядаж бэртээгүй байсан бол Жи-н саяын байран дээр Барри тоглоод Жи АМ руугаа урагшилчих боломж байлаа. Тэгсэн бол төвийн шугаманд үүсэх давуу тал ихсээд, довтолгооны санаачилга шал өөр болох байсан л даа.... Харамсалтай
Энэ тэмцээний үеэр манай хамгаалагчид үнэхээр лаг байлаа. Тэр дундаа Ж.Тэрри, Ж.Лэскотт нар. Тэрри гэгч "төмөр эр"-тэй юу ярихав дээ. Үнэндээ түүнийг шигшээн хувцас өмсөөд зогсч байхыг харах надад үнэхээр сайхан байдаг. Түүнийг Чэлсигийн тоглогч гэдэг нүдээр шигшээд огтхон ч хардаггүй. Гайхамшигтай тоглогч. Багийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй, жинхэнэ төмөр эр. 10 оны ДАШТ-р гавлаа ч үл хайрлан бөмбөгийг хамгаалах гэж тэмүүлж байсныг хараад нулимс гарах дөхөж билээ. Тэрээр Лэскоттой хамтран хамгаалалтын бүсийг дэндүү мундаг авч гарсан. Италид 120 минут зогсоо зайгүй балбуулахад Лэскотт, Тэрри 2 огтхон ч хий гаргасангүй. Гэри Кэйхилл бэртээд, Лэскотт төвд тоглохоор болоход битүүхэн айдастай л байлаа. Ситид байхдаа үе үе хийдэг байж боломжгүй алдаануудаа гаргах болов уу, хэрхэн тоглох бол гэсэн бодлыг минь эхний Францтай хийсэн тоглолтон дээр л үгүй хийж чадсан. Гайхалтай байсан шүү Английн 2 төвийн ар... Зүүн жигүүрийн Эшли Коул. Шигшээ багтаа хамгийн олон тоглолтыг хийсэн энэ эрхэм тэмцээний үеэр давгүй л тоглолоо. Ямар нэгэн алдаа мадаггүй тайван тоглолтыг үзүүлсэн. Гэвч эцсийн мөчид.... Харамсалтай... Эшли Коулыг пеналти цохихыг багагүй олон удаа харж л байсан. Арсеналд байхдаа 05 оны ФА цомын финалд хийж л байсан, 04 оны ЕАШТ-р Португалын эсрэг оруулсан шиг санаж байна, мөн сая ЧЛ-ийн финалд хийж л байсан. Гэхдээ шигшээ багтаа шийдвэрлэх цохилтыг хийж чадсангүй. 08 оны Москвагийн финалд Анэлка аалз яг алдах юм шиг царайтай гарч ирээд, үлбийсэн цохилт хийж хаалгадаг шиг л юм боллоо. Маш их хэцүү байгаа байх даа түүнд. За тэгээд хамгаалалтанд хамгийн их адлуулсан товариш бол миний муу Гилэн хар Глэн л дээ. Тотын Кайл Уолкэр гэж сайхан амьтан байсан боловч бэртчихлээ, Ситигийн Майка Ричардсыг дуудахгүй энэ сугыг дуудаж байдаг, Фил Жонс түүний оронд сайн тоглоно доо...... гэх мэт үгс олон л хөвөрсөн. Манай хүн Швэд дээр гүйцэд шахалт хийлгүй алдснаас эхний гоол орсон. Яалтчгүй буруу түүн дээр л ногдож таарна. Гэхдээ гарзтай тоглолт болсонгүй. Харин ч тэр тоглолтонд маш эгзэгтэй байдлаас 2 ч удаа тун сайн, зоримог хамгаалалт хийж багаа аварсан. Мөн Милнэр гэдэг ажилгүй нөхрийн үүргийг давхар гүйцэтгэж байлаа. Олон удаа довтолгоонуудаа таслуулж, оновчгүй пасс хэд хэд хаясан ч баруун жигүүрийг тэр л амь оруулж байсан. Швэд дээр Тэррид чихэр шиг дамжуулалт өгсөн боловч хийж чадаагүй, Итали дээр яг л тэр байрнаасаа Үхэр Үрүүнийд янзын хаясан боловч нөгөөх нь юм болгоогүй. Өөрөө ч бас 100%-ийн гоё боломж алдаж орхисон. Довтолгоонд боломжоороо тун идэвхитэй тоглож байсан. Муу тоглосон гэж огтхон ч бодохгүй байна. Одоо ч нас нь явж л байна, хаашдаа Уолкэрт байраа хүлээлгэж өгөх биз. Эцэст нь хамгаалалтын шугам бол энэ тэмцээнд яг л Хожсоны хүссэн тоглолтыг үзүүлж чадсан.
Хаалгач Харт чамайг магтъя. Залуу халуун хүний эрч хүч, цог заль, авьяас чадвар гээд бүх юм чамд байна. Шелтонгоос хойш хараалгуулсан энэ байрлалын сул талыг нөхөхөөр Англичуудад заяагдсан Жо Хартад баярлалаа л гэж хэлмээр байна. Үе үеийн үед хаалгач муутай гэж адлуулж ирсэн Англичуудын санааг чи үнэхээр амрааж чадлаа. 2002 онд Симоны байж боломгүй алдаанаас болж Англичууд мултарсан. /Роналдиньо л тэрийг сүр болгож ярьдгаас биш, тийм ч аймар үлгэрийн цохилт байгаагүй гэж боддог/ 2006 онд бүх байрлалдаа шилдэг байсан боловч хаалган дээр Пол Робинсон зогссон. Хэдийгээр тэмцээний турш 2-хон гоол алдаж муугүй байсан ч хамгийн шийдвэрлэх үед сайн байж чадаагүй. Дээр нь тэрээр супер хаалгач хэзээ ч байгаагүй!!! 2008 онд Англичууд Еврод орж чадаагүй. Гол буруу нь Карсон мэтийн хаалгач, Стив МакЛарэнд тохогдоод хоцорсон. Хорваттай тоглож байхад маню-н Гари Нэвиллийн дамжуулсан бөмбөгийг цөлөх гэж байгаад зөрөөд, улмаар хаалгандаа алдаж байсныг тодхон санаж байна. 2010 оныг бүгд санаж байгаа байлгүй. Ногооноогийн тэнэглэлээс болоод, яваандаа хэсгээсээ 2-оор гарч Гэрманд уншуулсан. Ингээд харахаар Англичуудын азгүйтэлд хаалгач нар хамгийн том буруу эзэлж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнээр Харт маань үнэхээр мундаг байлаа. Манай Сувидхүү /Аварга гишүүн/ одоогоос 3,4 жилийн өмнө Английн U-19н тоглолт үзчихээд Жо Харт гэдэг мундаг хаалгачтай болжээ, удахгүй Английн шигшээ арын хэсэгтээ санаа амар байж болох нь. Тэр удахгүй Английн шигшээгийн үндсэн хаалгач болно хэмээн баярлан хэлж байсныг бүр яг сайн санаж байна. Тэрээр тэмцээний турш үнэхээр гайхалтай тоглосон. Гэвч........ эцсийн мөчид, нөгөө хараал идсэн пеналтид юу ч хийж чадсангүй. Пеналтыг хаадаг хаалгач гэж тусдаа байдаг юм шиг санагддаг. Манайд тоглож байсан Жэрзи Дудэк байна. Мань хүн тоглолтын дунд үе үе дэндүү гэмээр алдаа гаргадаг. 05 оны Истанбулын финалд эхний үед хаалга руугаа 3 цохиулаад л 3 гоол алдсан. Гэтэл пеналт дээр яалаа? Сэржиньо дээгүүр нь цөлж, Пирло, Шева 2-ын цохилтыг хааж улмаар багаа хожилд хөтөлсөн. Ийм жишээ багагүй бий. Харт бол тоглолтын үеэр бол үнэхээр супер. Маш олон гайхалтай хаалтууд хийж багаа авардаг. Өнгөрсөн АПЛ-ийн улиралд ч багаа олон удаа аварч, аварга болоход нь том гавьяа байгуулсан. Гэхдээ пеналтид үнэхээр одгүй хаалгач юм...
Энэ удаагийн Еврогоор Английн шигшээг хүчтэй дэмжих ганцхан шалтгаан Стивэн Жэррард л байсан, миний хувьд. Анх удаа албан ёсоор шигшээ багаа ахалж, том тэмцээнд орсон. Үүргээ үнэхээр гайхалтай ухамсарлаж, нэр төртэй гүйцэтгэлээ. Хамгаалалт хийгээд бүхий л довтолгооныг удирдаж байв. Хэсгийн 3 тоглолтын хамгийн шийдвэрлэх 3 ассистыг яг л хаялаа. Талбай дээр багийн сүлд хийморь байлаа. Багийн ахлагч хүн шиг пеналтын эхнийхээ цохилтыг /пеналтид хамгийн шийдвэрлэх, хэцүү цохилт нь эхнийх байдаг гэдэг/ амжилттай гүйцэтгэлээ. Хөөрхий минь 06 онд пен алдчихаад, "Хэрвээ надад шигшээ багт минь дахиж ийм боломж шийдвэрлэх мөчид ирэх л юм бол би заавал оруулах болно, алдаагаа засна" гэж өөрийн номондоо бичиж байсан. 32 настай ахлагч маань улсынхаа шигшээгээ үнэхээр нэр төртэй ахлаж, жинхэнэ ахлагч хүн ямар байх ёстойг биеэрээ, үйл хөдлөл, тоглолтоороо харуулж чадлаа. Хэдий хасагдсан ч Жи-нхээ энэ хүртэл үзүүлсэн тоглолтыг хараад биширч байна, улам их хайр хүрч байна. 14 онд Бразилд хэрэв байж чадвал бас л чамайг харахын тулд, шигшээ багийг чинь дахин нэг удаа уухайлан дэмжих байх даа.
2014 онд илүү хүчирхэг болоод ирээрэй, тэр болтол баяртай АНГЛИЙН ШИГШЭЭ...
sportal.mn
Los Blancos
Los Merengues
Los Vikingos