by mick » Mon Jun 25, 2007 5:43 pm
Европын дээд лигүүд ба Английн лиг
• 2005/06 оны улиралд Европын хөлбөмбөгийн за зээлийн өсөлт 12,6 тэрбум оёро байсан нь өмнөх жилээс 1,0 тэрбумаар өссөн. Үүний “том тав” гэгдэх Англи, Итали, Испани, Герман, Францын лигүүд 53%-ийг эзэлж байгаа юм.
• Дээрх “том тав”-ын орлого 6,7 тэрбум болж байгаа ба өмнөх жилээс 430,0 саяар буюу 7%-аар өссөн.
• Премьер лиг асар их орлого олсоор байгаа ба дээрх жилд л 2 тэрбум оёро олсон нь дараа нь явж буй Италийн лигээс 600,0 саяар илүү байгаа юм. Харин Францын лиг 31%-ийн өсөлт буюу 910 саяын орлого олсон нь гайхалтай.
• Сери А-ийн орлого сүүлийн жилүүдэд эрс унаад байгаа ба 2006/07 оны улиралд 2-р байраа алдахаар таамаглал байгаа юм.
• Аваргуудын лигийн орлого нийтдээ 610 сая болсон ба үүний 437 сая буюу 72%-ийг оролцсон 32 багт олгосон нь 1992/93 оны улирлаас 17 дахин ихэссэн байна.
• Дээрх 5-ын араас Голландын Эрэдивиз 355 саяын орлоготой явж байна.
• Английн топ 92 багийн орлого 4% буюу 66 саяар өссөн ба нийт 1,8 тэрбум фунт болж байгаа юм.
• Премьер лигийн багийн орлого 3%-аар өсч 1,4 орчим тэрбум фунт болж байгаа нь Европын рекорд бөгөөд дундачилбал 1 баг 69 сая фунт олсон байна.
• Английн 5 баг нийт цалингийн зардал 50 сая фунтээс давсанд орж рекорд тогтоож байгаа юм. Үүнд: Челси 114 сая, Манчестр Юнайтед 85 сая, Арсенал 83 сая, Ливэрпул 69 сая, Ньюкасл 52 сая.
• Англид 1992/93 оны улирлаас хойш буюу стадионы хөрөнгө оруулалт эхэлснээс хойшхи хамгийн өндөр зардал дээрх онд гарчээ. 233 сая фунт.
• Үүний 85%-ийг Манчестр Юнайтед, Арсенал 2 эзэлж байгаа юм.
• Премьер лигийн клубуудын үзэгчдийн тоо дунджаар нэг тоглолтод 34,4 мянга, стадион дүүргэлт 93% байжээ. Үүнээс 12 багийн дүүргэлт 96 хувь байсан байна.
• Хамгийн их өртэй багаар Арсенал 262 сая, Челси 180 сая, Фулэм 167 сая, Сити 94 сая нар тэргүүлсэн байна. Манчестр Юнайтедийн охин компаниудыг оруулаад нийт өр 2006 оны 6 сарын 30-аар 604 сая фунт байсан ба Глэйзэрүүд ирснээр буурсан бололтой юм.
• Роман Абрамочич ирснээр Челсид 485 сая фунтийг оруулсан байна. Энэ нь нэг хүний хөлбөмбөгт оруулсан хамгийн ир хөрөнгө оруулалт байдаг юм.
Keep the blue flag flying high