Хоёр долоо хоног амараад ороод ирэхэд НБА-д их олон юм болжээ. Миний бодлоор энэ удаагийн амралтын үе улирлаасаа бараг илүү сонирхолтой болж байгаа юм шигээ. Эхлээд Драфт, дараа нь зуны лиг, дундуур нь чөлөөт агентууд багуудаа сонгоод л... Ийм завгүй байсан офф-сийзонийг би л лав санахгүй байна. Сайны хажуугаар саар гэгчээр шүүгчийн скандал хүртэл гарсан байх юм.
Чөлөөт Агентийн 2007 оны анги ойрын үед байгаагүй сайн байсан гэх боловч жинхэндээ багууд бүгдээрээ дараа жил буюу 2008 онд баггүй болох тоглогчдийг бодсоор байгаа байхаадаа. Энэ талаар ч гэсэн Америкийн сэтгүүлчид зөндөө л бичсэн байсан. КЖ, Аринас, Данкэн, Марион, Ж. Онил, Икуодала, Кидд, Хамилтон, Брэнд, Окафор гээд НБА-гийн шилдэгүүдийн одоогийн багтайгаа хийсэн гэрээ нь 2008 онд дуусгавар болох учиртай. Үүнтэй холбогдуулан бүх багууд энэ жил гэхээсээ илүү дараа жилд эдгээр оддуудаас нэгийг нь багтаа элсүүлэх гэж цалингийн зай гаргаж эхэлж байгаа байх. 2008 онд супер гэх одуудаа алдахаас айсан зарим багууд одооноос гэрээг нь сунгаж эхэлсэн байгаа. Хамгийн анхны жишээ бол Мэжик Ховардын гэрээг 5 жилээр сунгасан явдал байлаа. За за 2008 оны талаар тухай үед нь бичсэн нь дээр биздээ.
Энэ жилийн хамгийн гоё үйл явдал бол миний хувьд Грант Хилл Нархан болж, биднийгээ баярлууллаа. Харин Мэжик Люисд макс гэрээ өгсөн нь үнэхээр нүд бүлтийлгэм явдал болсон. Бас бид бүгдийн тааварлаж байсанчилан Картер, Биллапс, Уоллос, Мо Уиллиамс, Носиони нар багуудтайгаа гэрээгээ сунгалаа. Мөн Портланд Францисийн гэрээг худалдаж аван, түүнд гараагаа эхэлсэн хотдоо эргэж очих боломжийг нээж өгсөн явдал нэг их сюрприз байсангүй. Бас нэг таатай зүйл бол Фишер ах Кобитойгоо буцаж нийлэхээр болж, Кобигийн ааш занг бага зэрэг зассан байх.
МЖ ах маань мөн өөрийгөө муугүй менежер болохоо харуулж, эхлээд Ричардсоныг авч, дараа нь Жералдтайгаа шинэ гэрээ хийлээ. Ийнхүү Бобкэтс анх удаагаа 2 том гэрээтэй тоглогчидтой болж, шинэ үеийн Клипперс биш гэдгээ бататгахыг хүсч байгаа нь ойлгомжтой. Тэгэхийг хүсвэл тэр Окафор нөхөр л довтолгоон дээр сайжирах хэрэгтэй байна даа.
Харин манай муу Буллс тийм ч сайн ажилласангүй дээ. Яахав Носионитой шинэ гэрээ байгуулсанаас биш самбар дор оноо авах хүнээ олоогүй л явна. Гасол, Онил, Рэндолф, Мим нарын араас хичнээн гүйгээд чадсангүй. Тэгээд арга ядахдаа харьж яваа Жоу Смитийг авлаа. Түүний бидэнд туслах юу л болдоо. Гэхдээ л Гордон, Дэн, Хайнрик гэсэн гурвалаа алдаагүй нь сайн зүйл байж ч мэднэ дээ.
Рокетсийн шинэ дасгалжуулагч Аделмэн багийнхаа холбон тоглогчийн асуудлыг засах гэж ажилдаа шургуу орж байна даа. Жэймс, Францис хоёрыг авна гэдэг Алстоны хувьд Пуужин байх үе нь дууссан гэсэн үг биз. Гэхдээ л одоо бодоод байхнээ Рокетсийн амжилт үзүүлдэггүй нь хоёр одыг холбоод өгөх сайн холбогчгүйн гай байхаадаа. Жэймс, Францис хоёр Алстоноос юугаараа дээрдэхийг ирэх улиралд харах их сонин байх байх.
Зуны лигийн хувьд Майк Конли сайн тоглож Мемфисийг зөв сонголт хийснийг харуулсан бол Марко Белинелли Дон Нелсонийг дахиад нэг жил эргээд ирүүлэх түлхүүр нь болсон байх. Итали мэргэн бууч НБА-гийнхэнд жинхэнэ мэргэн бууч ямар байдгийг ёстой нэг үзүүлээд өгсөн дөө. 37 оноо гэдэг бол гайхалтай байсан төдийгүй дахиад 2 оноо авчихсан бол 4 жил зохиогдож байгаа Зуны Лигийн рекорд тогтоох байсан юм. Өмнө нь Мэжикийн Боганс 38 оноо авч байсан гэсэн. Дюрантын шидэлтийг орон гаран байсанд олон хүн гайхаж байсан ч энэ бол Зуны Лиг шүү дээ. Хэрэв шидэлтүүд нь орсон бол тэр бараг тоглолт бүрд 30 оноо авах байсан биз. Харин миний хувьд Оден гуай маш муу байсан гэж бодож байна. Алдаагаар трипл-дабл хийх шахсан шүү дээ - бараг тоглолт бүрдээ. Тэгээд дараа нь бэртчихээд "би баяртай байна, одоо сайхан амарнаа" гээд явж байх гэж. Портландийнхан юу бодож байгаа болдоо.
Зуны Лигийн бас нэг од болсон тоглогч бол миний хувьд Далласын Рэйшон Терри байлаа. Түүний шидэлт, оролтууд үнэхээр гайхалтай, жигд тоглодог. Бас дээрээс нь тэр 23 дугаартай тоглоно. Рэйшон Терри гэх энэ нэрийг бид ирэх жил олон сонсох байхаадаа. Ганц харамсалтай зүйл нь тэрээр гүнзгий гэгддэг Далласт байгаа юм. Нэг их тоглуулахгүй л байхаадаа.
2006 оны Аварга Майами ер нь юу бодож байнаа? Тэд нэг ч солилцоо наймаа хийсэнгүй. Бас дээрээс нь Поузигоо алдахад ойрхон байна. Холбон тоглогч хайж байна л гэх юм. Тэгснээ Алстоныг сонирхоод л. Алстон чинь Жэйсон Уиллиамсийн хар хувилбар биш билүү? Дээрээс нь Капоногоо Торонтод маш хялбархан алдсан байдаг. Уэйд ахын бэртэл амжилт муутайхан эдгэж байгаа гэсэн. Тэдэнд Чөлөөт Агентаас аваад байх тоглогч нэг их үлдээгүй байхаадаа. Питерсон, Мэйсон нар Хорнетс, Бакс багуудад тус тус ороод явчихлаа. За мэдэхгүй, хараад байхнээ Майамигийнхан Шак, Уэйд хоёр аварга авахад хангалттай гэж бодож байгаа хэвээр бололтой. Их л том эндүүрэл байсныг өнгөрөгч улиралд ойлгоогүй юм байхдаа?
За тэгээд эцэст нь хэлэхэд И Жианлиан, Бакс хоёрын энэ байдал нэг хошин шог шиг харагдах юмдаа. Нэг нь орохгүй гээд байхад нөгөө нь оруулна гээд үзээд байдаг. Бүр Мо Уиллиамс, Десмонд хоёрыг авчирч нэг үзлээ. Баксийнханд Жианлианыг багтаа үлдээх ганцхан л арга байгаа байх. Тэр нь илүү олон хятад, азуудыг хотдоо сууришуулах. Харамсалтай нь энэ бол бүтэшгүй зүйл нь мэдээж. Тэхээр эцсийн дүгнэлт бол Жианлианыг бид НБА-д дараа жилдээ лав харахгүй боллоо. Муу хар Баксын тэнэгүүд...
2007-2008 оны НБА-гийн улирал гайхалтай сайхан болох нь дамжиггүй. Бид ч гэсэн НБА Тоок нэвтрүүлгээ эхлүүлэхийг тэсч ядан хүлээж байна шүү. Ярих юм зөндөө олон байнаадаа.
Өө нээрээ Алкахоликт хандаж хэлэхэд, харин тиймээ ЭКСПЕРТ гэж ёстой нэг хуцаж байгаа биз. Би Хосоод ууг нь тэрийг аваад хаячих гэж хэлсэн л юм.