by Хашка » Thu Jan 31, 2013 7:10 pm
За ингээд зангилаа тайлагдваа гэж. Цаадуул чинь шинэ прожект, шинэ төсөл, залуу үе гээд байсан хөөрхийс үнэн л хэлж. Снайдер, Коу гэж яваад Шелетто, Коважич, Кузманович + зун Лаксалт, Паулиньо. Дундаж нас 20. Шелетто учиргүй аймар биш ч маш их хөдөлмөрч дээр нь универсаль тоглолттой, биедүүлэхгүй, хамгаалалтанд сайн. Коважич гэж хүү 18хан настай мөртлөө ЧЛ-т 18 тоглолт хийсэн. Гаго+Крин нийлээд ч ийм хэмжээний тоглолтыг европын тавцанд хийгээгүй. Энэ хүү бол цул алт, авъяасны уурхай. Ямар муудаа Венгер өвөө 17-той хүүд 9 сая санал хүргүүлээд режектлүүлхэв дээ. Энэ цонхоор Сити, МанЮ, Реал бүгд авахаар хөөцөлдсөн. Гэхдээ 2хон хоногийн дотор асуудал шийдэгдэж манайд ирэх нь тодорхой боллоо. Коу явсан шалтгаан ердөө л энэ байж. Коважич 18 настай, 179 өндөртэй, скилл Коугаас бараг илүү. Туршлага, европын тавцан, дарийн утаа үнэрлэсэн зэрэг нь хол илүү. Дээр нь багийн ахлагчаар тоглож байсан. Физикаль, скилл гээд бүх юм нь сайжирах бүрэн боломжтой. Скайспорт 10аас 8,5 гэж үнэлсэн. 18туудын дунд түүний дараах үнэлгээ 7,5 байгаа гээд л бодчих. Надад бол бас л их хүлээлт үүсгэлээ. Багийн хувьд Коуг илүү физикаль сайтай, туршлагатай, залуу, бас дээр нь олон байрлалд тоглох боломжтой нэгэн болгож хувиргасан л хэрэг. Кузманович. Энэ залуу мөн л олон байрлалд тоглодог. Хамгаалах хагас, төвийн хагас, найруулагч, жигүүр. Гол скилл бол холын хүчтэй цохилт, кросс. Паулиньогийн арай удаан европ хувилбар. Хамгийн гол нь 1-2 сая гэсэн үнээр ирж байна. Арнаутович, нөгөө шинэ Анри гээд байдаг Голланд залуу хоёр шиг зэврээчихгүй бол хэргээ гаргах л хүн. За тэгээд зун Паулиньо, Лаксалт хоёр ирчихвэл дунд шугам цэгцэрлээ гэсэн үг. Энэ гурвыг ирсэн гэдгийг олон хэвлэл батлаж байна. Википедиа дээр ч аль хэдийнэ манай бүрэлдэхүүнд багтаж.
Раноккиа, Хуан, Юто, Ханданович, Белеч, Мбиа гээд шинэ үеэр арын шугамаа найдвартай болгосон бол одоо дунд шугам цэгцэрлээ. Кучу, Деки гэсэн ахмадуудыг Гуарин, Алварез, Кузьма, Коважич, Шелетто, Оби гэсэн залуучуудаар зузаатгалаа. Ганц муу тал нь Данкан, Бесса, Бенасси гэсэн академийн залууст олдох боломж багасах нь. Дундаж нас 22 боллоо. Одоо урд шугамын зузаатгалыг л хүлээх нь.
Javier Zanetti VS Chuck Norris