Ийгл ТВ - NBA TALK - official forum

Moderator: Сагсан бөмбөг модууд

minii bodol shuu

Postby yalalt » Thu Jun 28, 2007 10:55 am

boston d dan gants zaluuchuud uldeed amjilt ni ahina gedeg yu l bol... hogshin toglogchidiig talbai deer gargahgui hernee baguud yaagaad awdag we? za hamgiin oir jishee: lakers aaron mckie g awdag zaluu toglogch jordan farmer smush parkert ene ulirald ihiig zaaj ogoh gesen oroldlogo bolow uu. ene ni talaar bolooguie. farmer ulirliin togsgold garaanii tawd bagtaj playoff d garaand garsan. ingeed l bagiin menejment butej baigaa ni ter. ene l hangalttai. dallas mavericks yaagaad hudalch hund 4 n centertei we. yaahaw zaluu toglogch Mensah-Bonsu, Pops iig oruulaad tootsoj baigaa ym shuu. kevin wilis gej hogshin turshlagaar zaluu toglogchid boloh diop bonsu 2 t ym oilguulah gesen ni todorhoi. ternees bish talbai deer garaad hurd ihtei zaluu huuhduudtei uralduulah gej kevin iig avaagui ni todorhoi. uuntei adil boston d turshlagatai toglogch heregtei tegej baij l zaluu humuus hurdan saijrah bolow uu. gehdee ene bol mergejliin sport uchraas ted ene heweer baigaad baihgui ni oilgomjtoi baihaa... gehdee l derek anderson charlotte orood bagiin toglolt gej yu baidagiig uzuulsen shuu dee.
KB KG 2 niileed awraga awna gedeg ni bol nad shig demjigchidiin huwid bol saihan sanagdaj bnaa. yalanguya lakers iin fanuudiin huwid. gehdee ene odoohondoo bolomjgui baih. gehdee yumiig yaj medehew. soliltsoo naimaag onowchtoi hiij chadwal magadgui dohoh baih. luck walten kwame oos buh zuil shaltgaalna. ted herwee ooriin bairlaldaa buh zuilee bish ym aa gehed 60 huwi l sain togloj chadwal ene bag owoo amjilt uzuuleh baih. noots toglogchiin une tseniig ene ulirald denver nuggets buren haruulsan bolow uu gej bodoj bn. tm bolohoor lakers noots toglogchidiig herhen yaah ni hamgiin anhaaral tataj bn. KG KB unetei toglogchidiin hajuugaar yamar unetei yamarshuuhan nootsuud uldeh ni sonin bn daa... za harj l suuya
yalalt
Score Studio
 
Posts: 102
Joined: Mon Apr 02, 2007 7:35 pm

Postby 1220 » Thu Jun 28, 2007 11:07 am

Гарнетт нээрээ Ойн чононуудаас явахгүй бол болохгүй алдарт Патрик Юинг-н араас орлоо штээ. Аварга ч байхгүй хувийн олигтой шагнал ч байхгүй Лейкерс Гарнет Биллупс 2-ыг аваад Гарнетт Одом Кобе Биллупс гэсэн аймшигт дөрвөлийг үүсгээд аварга авдаггүй юм байхдаа. Пол Пьерс яахав ээ Бостондоо байж л байг энэ жилдээ байг дараа жилээс босоод л ирнэ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby Bibby » Thu Jun 28, 2007 11:21 am

Гарнет ирүүл Одом юу гэж бдийм ... Гарнет, Кобе, Биллапс гэвэл гоё л сонсогджийна ... харин хэр гар нийлхийм болдоо
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Lakersiin starting 5

Postby Pureve_kg » Thu Jun 28, 2007 11:22 am

Lakersd kg orood sain ym bolno Garaanaa 5 toglogch n gaiguish dee Brown radma smush geh zereg gaigui togloch bna yagaad ene hed avraga bolj bolohgui gej
User avatar
Pureve_kg
 
Posts: 35
Joined: Sat Jun 16, 2007 2:13 pm
Location: target center

Postby Pureve_kg » Thu Jun 28, 2007 11:28 am

KG KOBE CHANCEY gehed goy l sonsogdoj bna ene hed bagiin toglolt tiim sain gargaj chadahgui bolov uu Yagaad gevel ter hed bagiin leader uchraas hen Leader ve gedeg asuudal garch ireh baihaa
User avatar
Pureve_kg
 
Posts: 35
Joined: Sat Jun 16, 2007 2:13 pm
Location: target center

Re: Lakersiin starting 5

Postby yalalt » Thu Jun 28, 2007 11:45 am

Pureve_kg wrote:Lakersd kg orood sain ym bolno Garaanaa 5 toglogch n gaiguish dee Brown radma smush geh zereg gaigui togloch bna yagaad ene hed avraga bolj bolohgui gej

negt smush lakersees gartsan ho. tegeheer bas ch holbogchiin tal deer asuudaltai baigaa baih. medeej ene bagiin lider kobe. oilgomjtoi. billups iig detroit awch uldenee. yun lakers. tm bolohoor bolomgui ym bitgii yaria. harin uneheer orchihwol namaig buruutgaarai ain.hehehe. garnett bagiin lider boloh gej zutgehgui l bolow uu daa. bagiin amjiltin talaar l yawah baih. kobe ch ulirliin ehend bagiin amjilt gej yawj baisan shuu dee. tegsen ch bertel gemtlees bolood amjilt ni buuraad irsen uyed ooriin onoogoo awch ehelsen amjilt ni ahij ehelsen. tm bolohoor bagiin togloltiin huwid sanaa zowoltgui baihaa.
yalalt
Score Studio
 
Posts: 102
Joined: Mon Apr 02, 2007 7:35 pm

Postby rednasca » Thu Jun 28, 2007 11:49 am

нэг зүйл хэлэхэд "Кевнетт ба Корайнт" нийлэхгүй ээ......:mrgreen:
харин цаана чинь Гарин манай нарнуудад ирэх гээд байна....
Амаре Атлантад очиж хуучин найзтайгаа нийлэх шинжтэй....ёстой завхарсан юм болох нь дээ....манайхан /Стив Керр ах/ ер нь ирэх 1-3 жилд аваргын төлөө эрчтэй үзэхээр шийдэж л дээ....угаасаа Стэш, Гарин 2 сайн найзууд гэнэ лээ....тэгээд ч 2-уулаа адилхан байдалтай.....нас нь ч явцгаасан.....дараагийн жилүүдэд Сан-Антониогийн 3-ын өөдөөс тулах нь дээ....Ай даа....Амаре минь явна гэхлээр нэг л сэтгэлд хөндүүр оргиод байдаг.....яадаг бол......
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Bibby » Thu Jun 28, 2007 11:59 am

Амарег Хауксруу , Гарнетийг Сансруу , Харин Хаукс драфтийн 3,11 дэх эрх + Заза Пачулиа + Антони Жонсон - оо Минесоттаруу явуулах талаар яриа гарсан байна ... Гарнет Санст оччуул аварга авахад үгүй гэх газаргүй . Жо Жонсон Амаретэй , Минесотта драфтаас сайн гаруудыг аваад залуу сайн босгоод хэн хэндээ дажгүй л наймаа юм ... хэрвээ энэ наймаа явагдвал Минесотта драфтын 3,7,11 ээр сонголт хийхийм байна ...
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby A.I.T » Thu Jun 28, 2007 1:31 pm

Энэ муу цөөвөрүүд ямар шуналтай пиздакууд вээ:mrgreen:Манай Дэнвэр нэг ч драфтын эрхгүй байхад шүү.....
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Ideree » Thu Jun 28, 2007 4:56 pm

За за ямар ч байсан Оден, Дюрантын асуудал шийдэгдлээ. ESPN-ий мэдээлж байгаагаар Портландынхан Оден руу утасдаад "Чи манайх" гэсэн бололтой. Тэхээр миний ганц хүсч байсан гурвал бүрдэх магадлал өндөр боллоо - Рэй Аллен, Дюрант, Рашард Люис. Чөлөөт Агент болсон Рашард ч одоо харин багтаа үлдэхийг хүсэх байхаадаа. Гэхдээ Дюрант тэр хоёр ижил байрлал дээр тоглодог нь жаахан тиймэрхүү. Гэхдээ эсрэг багаасаа хамаарч байгаад Рашард ПФ дээр тоглож магадгүй л юм. Гэхдээ Дюрантыг ямар **н** дасгалжуулагч нь сэлгээнд суулгах вэ дээ.

Одоогоор Сияттл дасгалжуулагчгүй цорын ганц баг болоод байна. Хүлээсний учир нь Оден уу, Дюрант уу гэсэн асуулттай шууд холбоотой л байх. Хэнийг авахаа мэдэхгүй байж, юундаа яарах вэ дээ. Дюрантад ууг нь туршлагатай, хал үзэж, хашир суусан, супер одуудтай харьцаж сурсан дасгалжуулагч л хэрэгтэйдээ. Сүүлийн үеийн мэдээллийг харахад тэд Спөрсийн туслах дасгалжуулагч ПЖ Карлесимог их харж байгаа бололтой. Тиймээ нөгөө Латрелл Спривеллд багалзуурдуулдаг сахалтай нөхөр.

Хэхэ, хэдэн сарын дараа туранхай Дюрант Карлесимог багалзуурдчихсан зогсож байвал яанаа? :mrgreen:

КЖ, Коби хоёрын нийлэх асуудал талаар болчихлоо. Амари Хокст орж, Гарнэтт Нархан болох ч гэсэн худлаа болоод ирлээ. Нэг ёсондоо Атлантагийн нөхдүүд Драфтын 2 сонголтоо Амаригаар солихоос татгалзан юм гэнэ. Мөн **н** байгаа биз. Амари, Жоу хоёр нийлсэн болч сайхан л байх байсан байх.

PG - Tyronne Lue
SG - Joe Johnson
SF - Marvin Williams
PF - Josh Smith
C - Amare Stoudemire

Мөн сайхан смалл болл тоглох баг байна даа. Гэхдээ Жош ПФ дээр алуулах байх л даа. Гэхдээ л Доминик Уилкинсийн үеэс хойшхи хамгийн сайхан баг бүрдэх байсан гэж би бодном. За за Атланта угийн тэнэгтдэг жамтай юм хойно, нээх ч гайхсангүй. Харин Нархануудын фэнүүдийг өрөвдөж байна. КЖ, Нэш хоёрыг хамтад нь харлаа гээд ямар их баярлаж байсан болоо. Спөрс, Мавериксийг бут ниргэх сайн баг бүрдэхгүй юу ууг нь.

Стив Керр ах маань Нархануудыг улам халаах гэж ажилаа сайн эхэлж байна шүү. Одоо харин Драфтын сүүлээр байгаа хэдэн сонголтоо эхний 15-ын нэг сонголтоор солих гээд байгаа юм шигээ. Тийм л ганц найраа үлдэх шив. Марионыг явуулахыг огт хүсэхгүй байгаа байх. Гэхдээ хэрвээ Матриксийг авч үлдвэл, дараа жил багаа сайжруулах гэхээсээ илүү төсөвөө багасгах эвгүй байдалд орох гээд байдаг. Нархануудыг халаах амар ажил шиг харагдавч, цаанаа бараг хамгийн хэцүү ажил нь юм шигээ. Сайн багийг сайжруулна гэдэг Бонзи Уэллсийн дараагийн үйлдлийг таахтай ижил хэцүү хэрэг байх.

За тэгээд маргааш өглөө Атланта Хокс 3-аар хэнийг авахаар 2007 оны НБА Драфт эхлэнэ дээ. Драфтын өдөр олон сайхан солилцоо болно гэж бодож байна. Буллс лав 9-өөрөө авсан тоглогчоо сольж, Жирмэйн, Гасол, Кэмби нарын араас явах юм шиг байна.

Харин Драфтын өмнөхөн Лейкэрс Жирмэйн Онилийг Байнум, Одом хоёроор солих магадлал өндөр байна. Сайхан сайхан юм ч их болохнээдээ. Маргаашийн Драфт аваргын цувралаас илүү олон хүний анхаарлыг татах биз хэхэ. За тэгээд Буллс сайн постны тоглогч авах болтугай!!!!
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby rednasca » Thu Jun 28, 2007 5:09 pm

Нарханууд өрөвдүүлэх нь юу вэ?
Харин Амарегаа алдах нь гэж айж байлаа.....
Хамгийн гол нь тэр манай ирээдүй.....
мэдээж "Кевин гуай" ирсэн бол сайхан л даа....
гэхдээ түүний төлөө дэндүү ихийг алдах гэж байна.....
тэртэй тэргүй манайх Сан-Антониотой эн тэнцүү үзэх цөөн багийн нэг....
цөөн ч юу байхав.....өөр Даллас л байгаа ш дээ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Bibby » Thu Jun 28, 2007 5:45 pm

Гарнет маань аварга авчихаар сайн багт оччоосой билээ
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

uuchlaarai

Postby yalalt » Thu Jun 28, 2007 6:10 pm

smush iin huwid bagiin rosterd yamar ch baisan bn lee yag chig yawchihaagui ym bn lee shu sorry yawahgui bol manai lakerst buur sain l biz. joohon enduurchij uuchlaarai. gehdee yamar ch baisan yawah ym playoff d yarigdaj ehelsen
yalalt
Score Studio
 
Posts: 102
Joined: Mon Apr 02, 2007 7:35 pm

Postby orgil_kb » Thu Jun 28, 2007 7:36 pm

:):):):):):) Бурхан минь Lakers-г авраач...:):):):):):)
Image
User avatar
orgil_kb
 
Posts: 67
Joined: Tue Jun 05, 2007 8:23 pm
Location: LAL Staples Center

Postby El Payaso » Fri Jun 29, 2007 12:48 pm

Рондо
Аллен
ПП
Биг Аль
Перкинс

ийст финал гэчихвэл яадаг бол... Делонте Валли 2-оор Рэй Рэйг авчихлаа... маш сайн... нөгөө супер одуудын очихгүй гээд байдаг бостонд ирлээ дээ Рэй Рэй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Ideree » Fri Jun 29, 2007 2:08 pm

За ингээд 2007 оны НБА-гийн Драфтын үйл ажиллагаа амжилттай явагдаж өндөрлөлөө. Багуудын сонголтуудын хувьд тийм ч их сюрприз болсон зүйл бага байлаа гэж бодож байна. Гэхдээ энэ үеэр болсон 3 том солилцоо фэнүүд биднийг бага зэрэг хөгжөөсөн гэж бодож байна. Харин хүмүүсийн өөр багт харахыг хүсч байсан КЖ багтаа үлдсэн нь жаахан тийм байлаа.

1. Портланд ТрейлБлейзэрс энэ удаагийн Драфтын гол ялагч болж чадлаа. Тэд нийтдээ 6 тоглогчийг сонгож авлаа. Финикс Сансын 24 дэх сонголтыг худалдаж авсан явдал үнэхээр гайхмаар байлаа. Яахаараа Сансд мөнгө хэрэг болдог байнаа? Үүнийг ер ойлгосонгүй. Энэ боломжийг овжин ашигласан Портланд 24-өөр Руди Фернандезийг сонголоо. Тэр бол скаутуудын хэлж байгаагаар энэ удаагийн Драфтын хамгийн сайн SG юм гэнэ. Портланд дараа нь 2-р тойргоос Дюкийн Жош МакРобертсийг ХУЛГАЙЛСАН гэхэд болно доо. Тэрээр Алдриж, Оден нарын арыг сайхан даахаар шидэлт сайтай довтлогч/төв билээ. Харин 2-р тойргийн 22-оор Флоридагийн Ториан Грийнийг сонгосон нь гайхалтай. Грийнийг бараг 1-р тойргоор сонгогдох байх гэж байсан шүү дээ. Бас нэг хулгай. За тэгээд мэдээж Грег Оден байгаа.

2. Сияттл Дюрантыг авч урамшсандаа Рэй Алленийг Бостон руу 3-н тоглогчоор сольж энэ оройн хамгийн том шуугианыг дэгдээлээ. Жефф Грийнийг авсан нь сайн хэрэг ч, тэд Рашард Люисээ баттай болгоогүй байгаа. Дээрээс нь Уалли, Дурант, Грийн, Рашард 4-үүлээ нэг байрлалд тоглодог. Мөн тэдний солилцоонд өгсөн сонголт нь Глен "Том Хүүхэд" Дейвис болж таарсан. Тийм ч муугүй төв шүү. Жаахан илүүдэл жинтэйг эс тооцвол. Гэхдээ ингэлээ гээд Бостоны фэнүүд тэгэж их баярлах эрт байна. Энэ солилцоонд хамт очсон нэг зүйл бол Аллений бэртэлтэй шагай. Аллений үе өнгөрөх ойртсон гэдэгтэй хүмүүс санал нийлэхгүй л байх. Гэхдээ дахиад ганц шагайн бэртлээ сэдрээхэд л тэр түүх болж үлдэх аюул байгаа. Тиймээс Аллений шагайг л сайн харах хэрэгтэй дээ. Гэхдээ Аллен Бостод орсон нь надад их таалагдаж байна. Ирээдүй нь үл мэдэгдэх Сияттлд байснаас том зах зээлтэй Бостон хотод байсан нь дээр гэж Аллен бодоо биз. Мэдээж түүнийг Пиерс найз нь баярлан угтана даа.

3. Сияттлийн нэгэн адил Оденийг авсандаа сэтгэл нь хөөрсөн Портланд Раньдолфийг бараг үнэгүй шахуу Никст өгч энэ оройн 2 дахь том шуугианыг дэгдээлээ. Никсийнхэн хагартлаа баярлаж байгаа нь ойлгомжтой. Тэд Сияттлд үе нь дуусч байгаа мөртлөө их үнэтэй Францис, ид залуу үедээ мөртлөө хөгширч яваа мэт тоглож байгаа Фрай 2-ыг өглөө. Портланд дабл-дабл дунджаар хийх чадвартай Рандольфын оронд тийм л нөхдүүд авлаадаа. Бүр гайхалтай нь тэгээд бас болоогүй Портланд Фред, Дикау хоёрыг бас Никст өглөө. WHAT A F***!!!! Буллстэй солисон бол илүүг авч, багыг өгөх байсан юм даа. ХОХЬ ЧИН!!!

4. Драфтын энэ орой Уарриорсын фэнүүдийг нэг баярлуулсанаа, дараа нь урвайлгаж, гайхуулж орхилоо. Тэд бараг уйлж байгаа биз. Италийн мэргэн бууч Белинеллиг авсан нь тэднийг бүр хурдтай, бүр мэргэн болгосон нь дамжиггүй. Итали эр ч гэсэн НБА-д бэлэн гэдгээ мэдэрчихсэн, бөөн баяр болж байсан биз. Тэгснээ дараа нь харин багийн нүүр царай болсоор удаж байгаа Ричардсоноо Бобкэтсд Драфтын 8-аар орж ирсэн Брандан Райтаар сольчихлоо. Ричардсон хэзээ ч Бүх Од болоогүй байж болноо, гэхдээ миний л хувьд лав тэр бол Бүх Одын хэмжээний тоглогч. Яахав Неллигийн арга барилд таарах гэж жоохон зовсон л биз. Тэглээ гээд НБА-д нэг ч тоглож үзээгүй, ямар болохыг нь таахын аргагүй Райтаар солисон нь итгэмээргүй юм. Жордан ахын баг гайгүй болсоор л байна шүү.

5. Манай муу Буллс Жаким Ноаг сонгож Скотт Скайлсын магнайг тэнийлгэлээ. Ноа бол "Скайлсын дор тоглохоор төрсөн" гэмээр тоглогч яахын аргагүй мөн. Гэхдээ угийн гайхалтай хамгаалалттай Буллсд маань самбар дор оноо авдаг тоглогч хэрэгтэй байсан биш билүү? За за, хамгаалалт нь бүр чангарч байгаа биз. Уоллас, Дэн, Носиони, Гриффин гээд хамгаалалтын мангасууд дээр нэмээд сэгсгэр үст Ноаг авна гэдэг, гүйээ мөн аймар хамгаалалтаа?

6. Бидний их харж байсан тоглогчийг Милуаки авч АЛДАГ ЮМ ДАА. И Жианлиан өөрөө хүртэл гайхаж үхэх гэж байсан гэсэн шүү. Түүний Хятад "эзэд" нь хүртэл "НОВШ ГЭЖ" орилсон биз. НБА-гийн гайхалтай олон том том хотуудаас ОЧИЖ ОЧИЖ Милуаки түүнийг авдаг юм даа. Энэ хот бол ганцхан пиивээрээ алдартай, уйтгарын газар юм. Үүнийг нь сайн мэдэх Жианлианы агент Дэн Феган бүр Баксийнханд И-гийн тоглолтыг НЭГ Ч УДАА ХАРУУЛАЛГҮЙ ЗУГТСАН гэнэлээ. Оронд нь харин доогуур сонголттой байсан Филадельфиа зэрэг багууд дээр очиж, бэлтгэл хийлгэсэн байгаа юм даа. Гэхдээ энэхүү сонголтын хамгийн том хохирогч нь Жианлиан өөрөө биш, харин НБА-гийн фэнүүд бид болж магадгүй байна. Учир нь Жианлиан НБА-д тоглох шийдвэрээ өөрчилж магадгүй болоод байна. Гэхдээ тоголоосойдоо. Богут, Жианлиан хоёрын хаалт, довтолгоо сайхан хослоно гэж найдаж байна. Одоо харин Биллапсын араас сайн хөөх хэрэгтэй дээ.

PG - Billups
SG - Redd
SF - Simmons
PF - Jianlian
C - Bogut Бакс дараа жил Плейоффт орно гэвэл буруутахгүй биз дээ?

7. Хамгийн сүүлд хэлэхэд Коби Брайант юу бодож байгаа бол доо? Драфтын орой Лейкэрс ямар нэгэн солилцоо хийсэнгүй. Тэд 19-өөрөө Криттэнтонийг сонгож, дараа нь 2-р тойргоос Хятадын Сүн Юиг авлаа. Криттэнтон бол энэ удаагийн Драфтын хамгийн эрсдэлтэй тоглогч гэгдэж байгаа. Ууг нь сайн ирээдүйтэй мөртлөө нэг муудвал санаанд буухгүй болтлоо муудах эрсдэлтэй тоглогч гэнээ. Ууг нь 19 дэх сонголтоо Байнум, Одом нартай хольж байгаад томоохон солилцоо хийсэн бол арай л дээр байх байсан биз. Үүнээс болж Жирмэйнийг авах магадлал багассан юм шиг санагдаж байна.

Товчхондоо маш сайхан Драфт болж өндөрлөлөө. Дюрант, Оден хоёрын анхны тоглолтоос авахуулаад Пиерс, Аллен хоёр хэрхэн гар нийлэх вэ, Рандольф Никсийг аварч чадах уу, Жирмэйн Коби хоёр нийлэх үү, КЖ-гийн шинэхэн багийн анд Брюэр түүнд хэр сайн туслаж чалах бол гээд л олон олон асуултуудын хариултыг бид 2007-2008 оны НБА-гийн улирлаас олж авахнээ.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby El Payaso » Fri Jun 29, 2007 2:38 pm

Фрай-Рэндолф би лав энийг муу гэж бодохгүй байна... Фрай илүү ирээдүйтэй илүү олон талтай... Рэндолф хэдийгээр 20-10 хийдэг ч гсн хамгаалалт асар муутай... самбарт ч нэг их сайн биш... зүгээр л оноо аваад гүйж байдаг гар... миний хамгийн дургүй тоглогчдийн нэг түүнээс салсан нь гайхалтай хэрэг... Фрай бол угаасаа учир нь олдохгүй байгаа Никст л учираа олохгүй байгаагаас биш суперстар болох потенциалтай тоглогч... фрэнсис яах нь нэг их хамаа алга... Рэндолф никсийг өөд нь татна гэж худлаа улам муутгана... Кюрри тэр 2 доор гээд боддоо... аль аль нь хамгаалдгүй бөмбөгөө их алддаг аль аль нь самбартаа тийм ч сайн биш... ккк... тэгсэнээ оноо авах дуртай бөмбөг нэхээд зогсчихно... Сэйттлл Валлиг авдаг их том алдаа бас хамгаалдгүй бүтэхгүй гар... Рашард ч ялгаагүй л дээ... Вестийг олж авдаг харин их зүгээр юм болж... гэхдээ ууг нь тэдэнд хангалттай холбогчид бийл дээ... Бакст Мо байгаа... Мо байхад биллапсаар яхав... тэрэнтэй тэргүй ПО ойлгомжтой... өнгөрсөн жил бэртэл гэмтэл энэ багийг сүйтгээгүй бол ПО харчих л байсан... Одоо Бобби Симмонс хүрээд ирнэ...

Мо-Бойкинс
Редд
Симмонс-Петерсон
Жианлин-Иляасова /87 оны турк бацаан... асар ирээдүйтэй гэж боддог юм/
Богут гээд их сайхан баг босоод ирнэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Fri Jun 29, 2007 2:52 pm

Жианлиан биш Тианлиян гээд байсан шүү..хятад хэл сайн мэдэхгүй юм...:help:
Рэндольфийг явуулсан нь зөв байх....Фрай ч яахав....гайгүй л залуу....хамгийн гол нь Фрэнсисийг авдаг нь тиймэрхүү болов уу даа.....гэхдээ ч тэрнийг тоглуулахгүй биз дээ.....тэгсхийж байгаад л гэрээг нь худалдаж аваад жийх байх....
гэхдээ л Чикаго Рэндолфийг ийм хямдхан байгаа дээр нь авчихсан бол сайхан байхгүй юу.....тэдэнд хамгийн "чухал" гэж хэлж болохоор хүн байсан сан....
одоо тэгээд Олдрижд их найдвар хүлээлгэсэн гэж ойлголоо.....Фрай, Олдриж 2-оос их зүйл шалтгаалах нь.....Оден ч яахав...ойлгомжтой.....аймаар.....
дээрээс нь Рой, Жэк, Родригиз гээд гоё залуучуудтай.....
Аутло, Вэвстер+МакРобертс, Грийн........Портлэнд ч шуугиулах нь.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Seba » Fri Jun 29, 2007 3:06 pm

Бостоны Кэльтvvд ингээд гvн хямралд орлоо доо... Дараа улиралд єнгєрсєн улирлаас амжилтаа хумcxанаар ахиулах байх...

Манай Дайчид Ричардсоныг явуулдаг нь зєв шийдвэр гэж vзэж байна. Гэмтэл авсанаасаа хойш хуучны Жэи-Рич байхаа больсон, дээрээс нь нас нь ч ахиад хурд, тэсрэлт нь илт багассан. Райт бол маш ирээдvйтэй тоглогч, харин тэр италийг бол мэдэхгvй юм, шиддэг л гар байна лээ.... манайхан байнга л еврoпooс драфтлаж байх юм... Крис Маллин гэж толгой юу бодоод бдгийм бол... Яaж ийж байгаад хятадын Ий-г авчих хэрэгтэй байсым, єєрєє манайд тоглох асар дуртай байсан...

за тэгээд энэ драфтын дараа Wild Wild West улам л Wild болчихлоо... плэйoффт орох гэж дэндvv юм болох нь байнашд
Урагшаа, Улбаршаруудаа...!!! :holland
User avatar
Seba
Голландын фэн
 
Posts: 241
Joined: Fri Dec 16, 2005 2:12 pm
Location: San Francisco, CA, USA

Postby El Payaso » Fri Jun 29, 2007 3:11 pm

aan tiin bucks rosterd + CV bgaam bna... Celtics yagaad hyamrald orno gej?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Bibby » Fri Jun 29, 2007 3:15 pm

Bobcats Jason Richardsong avchlaa , hediigeer ungursun ulirald gemtel bertelees bolood tudiilun togloogui bolovch playoffiin umnu bagtaa irj bagaa playofft shalgarahad neleen uureg guitsetgesen gej bodoj bna ...
bobcats-d j,rich ochsonoor garaanii bureldehuun ni
Raymond Felton, Gerald Wallace, Jason Richardson, Adam Morrison, Walter Herrmann, Emeka Okafor dajgui l bag gol ni richardson bertel gemtel avchilgui sain togloh heregtei l dee deer ni sain pf avchuul ...
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Ideree » Fri Jun 29, 2007 3:23 pm

el payaso wrote:Бакст Мо байгаа... Мо байхад биллапсаар яхав... тэрэнтэй тэргүй ПО ойлгомжтой.


Мо, Өрл хоёр 2-уулаа чөлөөт агент болж байгаашдээ хөө. Холбон тоглогчдын эрэлд гараад байгаа олон багууд байгаа учираас тэр хоёр Бакст үлдэх магадлал маш бага байгаа. Гэхдээ мэдээж Бакс эхлээд Биллапсын араас гүйгээд үзэх хэрэгтэй. Уоллосыг Буллс хулгайлж авсан шиг Биллапсыг хулгайлчих ч юм бил үү. Гэхдээ Биллпас Пистонсдоо үлдэх 98%-тай гэнэ лээ. Могийн хувьд олон баг түүнийг сонирхож байна. Нилээд үнэд хүрэх байхаа. Бакс ямар ч байсан 2 холбогчоо 2-ууланг нь алдахгүй нь лавтай байх.

Jianlian-ийг нээрээ Тианлиан гэж хэлдэг гэсэн байсан саналаа. Шал балай юм. Гэдээ би Жианлиан гэсээр байх болноо. Улаа цайм J үсэг байхад чинь Т-гээр хэлүүлэх гээд. **н** юмаа.

Селтиксийн хямрал Аллений шагайн бэртлээс л хамаарна даа. Харж л сууя.
NBA TALK - JUST WATCH IT
User avatar
Ideree
Score Studio
 
Posts: 69
Joined: Tue Mar 27, 2007 9:40 pm

Postby a_odko » Fri Jun 29, 2007 7:39 pm

Энэ зун Аллен бүр 2 шагайндаа мэс засал хийлгэх юм гэсэн шт...

Ингээд Портланд гэж гоё баг босоод ирлээ дээ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby orgil_kb » Fri Jun 29, 2007 10:58 pm

1. POR -- Greg Oden
2. SEA -- Kevin Durant
3. ATL -- Al Horford
4. MEM -- Mike Conley Jr.
5. SEA -- Jeff Green
6. MIL -- Yi Jianlian
7. MIN -- Corey Brewer
8. GSW -- Brandan Wright
9. CHI -- Joakim Noah
10. SAC -- Spencer Hawes
11. ATL -- Acie Law
12. PHI -- Thaddeus Young
13. NOH -- Julian Wright
14. LAC -- Al Thornton г.м...

Хамгийн сайн солилцоо, инээ тэрээ хийсэн нь Portland Trail Blazers. Бас тэр Жош Макробертс-г авдаг нь их зүйтэй. Түүний тоглолтуудыг нэлээн хэд үзсэн. Их таалагдсан...

Image
Image
User avatar
orgil_kb
 
Posts: 67
Joined: Tue Jun 05, 2007 8:23 pm
Location: LAL Staples Center

Postby kayo » Sat Jun 30, 2007 10:21 am

Ideree wrote:
el payaso wrote:Jianlian-ийг нээрээ Тианлиан гэж хэлдэг гэсэн байсан саналаа. Шал балай юм. Гэдээ би Жианлиан гэсээр байх болноо. Улаа цайм J үсэг байхад чинь Т-гээр хэлүүлэх гээд. **н** юмаа.


хятад галигиар нь бол Ий Жиан лиан гэж дуудах нь зєвєє,

єєрєє бол унэхээр гайхаж байна лээ,ємнє нь нэг ч удаа ирж бэлтгэлийг нь ч vзээгуй жижигхэн хотийн баг авчихсанд жоохон сэтгэл дундуур л байх шиг байна лээ,гэхдээ тэр ямар ч баг байсан хамаг сэтгэл хvчээрээ тоглох болноо гэж авж байна.

Ер нь энэ нєхрийг бараг 3-р драфтлагдах байх гэсэн нэлээн хойгуур сонгожээ,жоохон тордоод баки болчихвол,Яао Минг-аас хол авяслаг нєхєр дєє.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests
cron