by Мэргэн » Tue Jan 29, 2013 12:56 am
“Коби үүнийг эхлүүлж байна. Бөмбөгөө хуваарилж, шидэхийг урьтал болгохгүй байгаа. Тэр бөмбөгөө дамжуулж байна, гайхалтай хамгаалж байна. Тэр үүнийг эхлүүлж, бусад бүгд л өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.” Ди Антони.
Коби 2002 оны 12 сараас хойш анх удаа 2 тоглолт дараалан багадаа 14 дамжуулалт өгч байна. Мөн багадаа 30 минутыг талбайд өнгөрөөсөн тоглолтондоо нийт шидэлтээсээ их (өнөөдөр 12 шидсэн) дамжуулалт өгсөн тав дахь тохиолдол нь бөгөөд ийм үзүүлэлтийг анх удаа дараалсан тоглолтод үзүүллээ.
Хэдийгээр энэ нь түүний хүсээд байх зүйл биш ч гэлээ Газол сэлгээнээс илүү гялалзсаар байна. Тэрээр тархи хөдөлж 5 тоглолт өнжөөд эргэж ирснээсээ хойш 6 тоглолт дараалан сэлгээнээс тоглож байгаа бөгөөд өнөөдөр 16 оноо авсан. Тэр сэлгээнээс эргэн ирснээсээ хойш тоглолт бүрт 10+ оноо авч байгаа. ОКС-ийн эсрэг ганц л зүйлээрээ муу байсан нь чөлөөт шидэлт (2-6)
“По гайхалтай байгаа. Миний бодлоор тэр юу хийж байгаагаа үнэхээр сайн мэддэг.” Ди Антони.
Уэстбрүүк эхний 8 шидэлтээ алдаж эцэст нь 6-22 довтолж 17 оноо авахаасаа өмнө эхний 13 шидэлтийнхээ 12-ийг алдаад байлаа. Гэхдээ тэрээр 13 дамжуулалт өгч, 9 самбар авснаар яг л Коби шиг трипль-дабльд ганц самбар л дутсан.
“Дурант, Уэстбрүүк аль аль нь сайн шидсэнгүй.” С.Брүүкс
Ди Антони тоглолтын эхэнд Уэстбрүүкийг хамгаалахыг Кобид даалгасан. Түүний туршлага л Уэстбрүүкийн тоглолтыг нураахад хангалттай байлаа.
Ховард 10 чөлөөт шидэлтийнхээ наймыг нь тэр дундаа 6 чөлөөт шидэлтээ дараалан алдсан ч Лэйкерсийн хожлыг хойш нь чангааж чадаагүй.
Тандерын сэлгээ Мартин Уэстбрүүкийн муу тоглолттой үед гайхалтай байж багийн тоглолтыг тэнцвэржүүлдэг ч түүний 2 дугаар үеийн эхний минутанд л 2, 3 дахь алдаагаа гаргасан нь асуудал болж эхний хагасын үлдсэн минутыг сэлгээнд өнгөрөөсөн. Хэдийгээр Тандерийн 3 дахь онооны лидер нь хангалттай амарч тоглолтод орж ирэхэд бэлэн байсан ч С.Брүүкс тоглолт дуусахад 3:38 минут үлдэх хүртэл Сэфолошаг илүүд үзсэн юм. Энэ үед тэд аль хэдийн 6 оноогоор хожигдож байлаа. Үлдсэн хугацаанд тэд ердөө ганц л довтолгоогоо амжилттай болгосон.
Уорлд Пийс 15 оноо, 10 самбар авсан бөгөд энэ нь түүний 2010-11 оны улирлаас хойшх 2 дахь дабль-дабль. Лэйкерс Коби 19 ба түүнээс бага шидэхэд 13 хожиж 3 хожигдсон бол 20+ шидсэн тохиолдолд 6-22. Дурант 10-26 довтолж 35 оноо авсан ч улирлын хамгийн бага хоёр самбар авсан. Коби Дурант нар энэ улиралд тус бүр 21 удаа 30+ оноо аваад байна. Тандер 6 дараалсан зочлон тоглолтондоо 3-3