За за ямар ч байсан Оден, Дюрантын асуудал шийдэгдлээ. ESPN-ий мэдээлж байгаагаар Портландынхан Оден руу утасдаад "Чи манайх" гэсэн бололтой. Тэхээр миний ганц хүсч байсан гурвал бүрдэх магадлал өндөр боллоо - Рэй Аллен, Дюрант, Рашард Люис. Чөлөөт Агент болсон Рашард ч одоо харин багтаа үлдэхийг хүсэх байхаадаа. Гэхдээ Дюрант тэр хоёр ижил байрлал дээр тоглодог нь жаахан тиймэрхүү. Гэхдээ эсрэг багаасаа хамаарч байгаад Рашард ПФ дээр тоглож магадгүй л юм. Гэхдээ Дюрантыг ямар **н** дасгалжуулагч нь сэлгээнд суулгах вэ дээ.
Одоогоор Сияттл дасгалжуулагчгүй цорын ганц баг болоод байна. Хүлээсний учир нь Оден уу, Дюрант уу гэсэн асуулттай шууд холбоотой л байх. Хэнийг авахаа мэдэхгүй байж, юундаа яарах вэ дээ. Дюрантад ууг нь туршлагатай, хал үзэж, хашир суусан, супер одуудтай харьцаж сурсан дасгалжуулагч л хэрэгтэйдээ. Сүүлийн үеийн мэдээллийг харахад тэд Спөрсийн туслах дасгалжуулагч ПЖ Карлесимог их харж байгаа бололтой. Тиймээ нөгөө Латрелл Спривеллд багалзуурдуулдаг сахалтай нөхөр.
Хэхэ, хэдэн сарын дараа туранхай Дюрант Карлесимог багалзуурдчихсан зогсож байвал яанаа?
КЖ, Коби хоёрын нийлэх асуудал талаар болчихлоо. Амари Хокст орж, Гарнэтт Нархан болох ч гэсэн худлаа болоод ирлээ. Нэг ёсондоо Атлантагийн нөхдүүд Драфтын 2 сонголтоо Амаригаар солихоос татгалзан юм гэнэ. Мөн **н** байгаа биз. Амари, Жоу хоёр нийлсэн болч сайхан л байх байсан байх.
PG - Tyronne Lue
SG - Joe Johnson
SF - Marvin Williams
PF - Josh Smith
C - Amare Stoudemire
Мөн сайхан смалл болл тоглох баг байна даа. Гэхдээ Жош ПФ дээр алуулах байх л даа. Гэхдээ л Доминик Уилкинсийн үеэс хойшхи хамгийн сайхан баг бүрдэх байсан гэж би бодном. За за Атланта угийн тэнэгтдэг жамтай юм хойно, нээх ч гайхсангүй. Харин Нархануудын фэнүүдийг өрөвдөж байна. КЖ, Нэш хоёрыг хамтад нь харлаа гээд ямар их баярлаж байсан болоо. Спөрс, Мавериксийг бут ниргэх сайн баг бүрдэхгүй юу ууг нь.
Стив Керр ах маань Нархануудыг улам халаах гэж ажилаа сайн эхэлж байна шүү. Одоо харин Драфтын сүүлээр байгаа хэдэн сонголтоо эхний 15-ын нэг сонголтоор солих гээд байгаа юм шигээ. Тийм л ганц найраа үлдэх шив. Марионыг явуулахыг огт хүсэхгүй байгаа байх. Гэхдээ хэрвээ Матриксийг авч үлдвэл, дараа жил багаа сайжруулах гэхээсээ илүү төсөвөө багасгах эвгүй байдалд орох гээд байдаг. Нархануудыг халаах амар ажил шиг харагдавч, цаанаа бараг хамгийн хэцүү ажил нь юм шигээ. Сайн багийг сайжруулна гэдэг Бонзи Уэллсийн дараагийн үйлдлийг таахтай ижил хэцүү хэрэг байх.
За тэгээд маргааш өглөө Атланта Хокс 3-аар хэнийг авахаар 2007 оны НБА Драфт эхлэнэ дээ. Драфтын өдөр олон сайхан солилцоо болно гэж бодож байна. Буллс лав 9-өөрөө авсан тоглогчоо сольж, Жирмэйн, Гасол, Кэмби нарын араас явах юм шиг байна.
Харин Драфтын өмнөхөн Лейкэрс Жирмэйн Онилийг Байнум, Одом хоёроор солих магадлал өндөр байна. Сайхан сайхан юм ч их болохнээдээ. Маргаашийн Драфт аваргын цувралаас илүү олон хүний анхаарлыг татах биз хэхэ. За тэгээд Буллс сайн постны тоглогч авах болтугай!!!!