За урд шөнө Италийн цомд Болонъяг 3-2р хожжээ. Гуарин, Палашио, Рано гурав гоолдож. Болонъягийн урд хэд ч мундаг байгаа. Айж байсан харин манайх 2 гоол эхлэж оруулаад айл эргэн ирэлтээр тэнцүүлж нэмэлт цагт 120 дахь минутанд Рано гоолджээ. Манайхаас Ханданович, ахлагч 2 мундаг байжээ. Ханданович хэд хэдэн класс хаалт хийсэн байна. Ахлагч бол тэгээд нэмэлт цагт ганцаараа гүйгээд байсымуу хаашайн хаха хүн болгонд true legend, god нтр гэсэн байна лээ. 39-тэй гэхэд аймар байгаан шүү. Бараг тоглолт өнжихгүй, 120+ тоголсон ч хялайхгүй гүйгээл кк.
За ганц нэг мэдээ.
1. Лонго Италийн А21-т дуудагдсан байхдаа бэлтгэл дээр гуяны булчиндаа гэмтэл аваад буцаад Испани руугаа явжээ. Бэртгэл гэмтлээс бүх тамирчид хол байгаасай
2. Милитог Венгер өвөө урвуулах гэнэ гэсэн яриа нилээд газар аваад эхэллээ. Худлаа шуумуудын нэг байх гэсэн энд тэнд яваад л байна.
3. Португийн хүмүүс Италид ирсэн байгаа гэнэ. Роландо нь тэдний планд байхгүй нтр гээд нөхрийг аятайхан үнээр зарах гэж яваа юм уу даа. Италиас Наполи манайх хоёр сонирхож байгаа. Гарууд бас манай Алварезийг авчих гээд үзээд байгаа бололтой. Порту ч хэрэггүй тоглогчийн араас хөөцөлддөггүй л баг даа. Алварезийг алдчих вий дээ. Ахиухан минут олдуул бас найдаж болох л нөхөр дөө. Дундаа яваандаа Гуарин, Коу, Алварез, Паулиньо гэсэн хүмүүсийг байлгах юмсан.
4. Катаниагийн Франчезко Лодиг авчрахаар хөөцөлдөөд байсан бүтэхээн байж Пармагийн Жэайм Валдез гэж нөхөртэй холбогдоод эхэлж. Миний бодлоор Италиас хагас дээрээ хүн авчираад хэрэггүй юм шиг. Поли, Биабиани гээд нэг нь ч тохирдоггүй. Тэгснээс Оби, Бенасси нтр гээд залуучуудаа сайхан тоглуулаасай. Бенасси Пэскара дээр гарааны дебутээ хийсэн. Бүтэн тоголсон гэхэд маш сайн тоголсон сурагтай байсан. Ойрд тоглолтоо үзэхээ байсан мэдэх юм алга.
5. Киевогоос Сорринтиног бараг авчихаж байгаа юм шиг байна. Ерөнхийлөгч нь явуулна гэсэн мэдээ байна.
6. Снайдер цонх хаагдтал 14 хоногийн зай байна. Тэгэхээр Турк явах гэж шийд гаргахад эрт байна л гэж. Мань хүн бас 1 сарын цалингаа удирдлагуудаас нэхсэн юм байх. Манайх наймаа тодорхой болохоор шийднэ. Өөр багт явчуул гэрээний дагуу тухайн багаасаа цалингаа авах ёстой нтр гэж. Фанатууд уг нь үлдээсэй гэж их бичиж байсан бол одоо шуналтай, их авъяастай ч талбай дээр гүйдэггүй, тэмцдэггүй, хожих эрмэлзлэлгүй нтр гээд муулж өгжийн. Ямар ч байсан 2010 онд гайхамшгийг бүтээсэн нь л үнэн, сайхан нийцсэн нь үнэн. Заримдаа ч нээрээ Моу явахгүй үлдсэн бол ч гэж бодогдох л юм хэхэ.
7. Страма наймааны талаар өөрийн байр сууриа илэрхийлж. Бид залуу багийг бүрдүүлэх прожект дээр ажиллаж байна. Тухайн байрлалд манайд хэрэгтэй хүн байгаа эсвэл сайжирч болох залуу байвал бид хүн авчирахгүй гэж удирдлагуудтай тохиролцоонд хүрсэн л гэж. Тийм учраас энэ цонхоор нөү биг нэйм гэнээ. Сайн тал нь залуучуудаа хөгжүүлэх боломж юм даа. Миний бодлоор эхний ээлжинд Жонаттанг явуулаад нэг аятайхан WB авчирчихаасай л гэж бодох юм. Ядаж Лихтштайнер шиг