Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013 - THE END...

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрс ирэх улиралд яах ёстой вэ??

Олон оддыг тарааж, багаа шинээр бүтээн босгох хэрэгтэй...
3
9%
Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ахиад нэг улирал зүтгэх хэрэгтэй...
4
13%
Дасгалжуулагчаа солих хэрэгтэй...
11
34%
Явахыг нь явуулаад, өөр одод авчрах хэрэгтэй...
5
16%
Сэлгээгээ зузаатгах хэрэгтэй...
4
13%
Коби эдгээгүй цагт юу ч хийсэн нэмэргүй...
5
16%
 
Total votes : 32

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Барнаба » Sat Jan 19, 2013 12:05 pm

Яахав нэг үеэ бодвол баг арай нэг дөмөг болох гээд л байна... Сая л гэхэд Майами-чуудыг хожвол хожихоор л байв... Айл хамгаа гаргаад Лэброн тэсрээд тэсрээд л энэ шүү дээ үнэндээ... эсрэгээрээ манайх ямар их бөмбөг алдалт, ямар их дэмий зүйл хийж, ямар хайнга тоглов... Ер нь бол манайх хожих бүрэн боломжтой л харагдсан...

Газол энэ тэр Лэброн-г оролт хийж байхад нь зүгээр л оруулчихна биз дээ, эсвэл Лэброн-г оролт хийх үед нь шууд тас тэврээд авах л хэрэгтэй байхгүй юу... 2-н хооронд нэг юу ч биш, хачин юм хийж, нэмэлт өгөөд л... энэ бол шал илүү юм байгаам...

За тэгээд бөмбөгөө айлын талбайд аваачих гэж 10 сек-ээ авчих юм... Газол, Нэш 2 л гэхэд сүүлд тэр нэг Коул гээд атийсан юманд алуулж байхийн... сүүлийн хэдэн минутанд Коби-р бөмбөг зөөлгөх, найруулга хийлгэх хэрэгтэй... Нэш 3 дээр сул байдаг ч юмуу...

Бөмбөг алдалт гэж юм байна... Артэст хүртэл зүгээр аваачаад л өгчих юм... нэг тийм бөмбөгний төлөө амиа тавьсан, сэтгэл гаргасан тоглолт дутаад байгаа тал байна...

За тэгээд ер нь бол хэдэн тодорхой зүйлсээ засчихвал баг болох гээд л байна... Яваандаа болноо болно, бүтнэ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Цоомоо » Sat Jan 19, 2013 10:15 pm

Хэн ч харсан ойлгомжтой юмыг буруу хийгээд байхын кк.
Баркли ч хэлж.
34 настай тоглогчоороо эсрэг багийн хамгийн сайн тоглогчийг хамгаалуулаад, бас аягүй хэцүү ачаалал өгч довтлуулаад, 38.7 минут өгөөд байх нь яавч зөв зүйл биш. К. Ирвин, Б.Женнингс нтр гээд зүгээр ч нэг хамгаалуулах биш, бүр яг даалгавар өгөөд нохой хамгаалуулахаар ядрах нь их л баймаар.
Кобигоос сайн хамгаалдаг тоглогч байна.
Довтолгооны хувьд Коби дандаа хэцүү шидэлт хийж байгаа, өөрөө өөртөө зай гаргаж, оролт хийж, дандаа яг хамгаалагчийн эсрэг. Кобид өөрт нь ч энэ байдал таалагдаж байгаа байх, хүссэнээрээ шидээд л.
Угийн нөгөөдүүл нь хийхгүйм чинь шидэхээс яадгийн гэсэн хүмүүс байгаа. Гэхдээ довтолгооны үүрэг роль муу, довтолгооны схемд байхгүй байгаа тоглогч нар тоглолтын ритмээ олоход асуудалтай байдаг.
Өөрөөр хэлбэл хамтач довтолгоотой багийн хэн нь ч шидэлтээ хийж чадна. Хэдэн жилийн өмнөх Финикс, одоо Голден Стэйт нтр гээд...Харин хэт нэг хүн л зүтгээд байгаа багийн бусад нь тэр бүр хийгээд байхгүй гэдгийг харуулж л байна. Ядаж л ритмээ олох гэж удаж байна.

Миний бодлоор Фил Жексон байсан бол Кобигийн минутыг багасгана, ачааллыг хөнгөлнө, довтолгоонд оролцох арга замыг нь өөрчилнө байх.
Тэртээ тэргүй маш сайн холбогч байгаа, хэзээ ч хувийн тоглолт гаргаж шидэлтийн хойноос улайрдаггүй холбогч.
Нэшт л бүх эрх мэдлийг өгмөөр байгаан.

ЛеБрон, Бош ирэхэд Уэйд шидэлтээ, довтолгооны нэг номерийн сонголтын эрхээ ерөөсөө булаацалдаагүй. Уэйд одоо өмнөх шигээ бөмбөг өөр дээрээ тэр бүр удаахгүй, дандаа довтолгооны 2, 3 дахь сонголт болж, ТУСАЛЖ тоглож байгаа.

Коби ингэж тогловол Лейкерс өөр үр дүн үзүүлнэ.
Тэрнээс энэ хэвээрээ энэ миний баг, би 1-рт гээд тоглоод байвал, тэрийг нь Антони дэмжээд байвал плей-оффт 1-р шатнаас цааш гарахгүй биз. 34-тэй байгаа одоо ч биш, 30-тай байсан ч явахгүй биз.

Орландод Нэш, Коби 2-ыг авчираад Дуайттай нийлүүлсэн бол тэр баг бүсээ тэргүүлж байх байсан биз. Хангалттай ростертой багийг ингэж буруу тоглуулаад байгаа коачийг шүүмжлэхээс ч яахав.

Коби офф-балл тоглолтыг арай илүү хийж, бөмбөггүй гүйж, опен шидэлтээр оноонуудаа аваад, Лейкерс довтолгоогоо арай балансжуулах хэрэгтэй санагдаж байна гэж.
Фил Жексон байхад хамаагүй өөр байж дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby hosko » Sun Jan 20, 2013 12:16 am

хамгийн гол нь Нэшт бас 100% бөмбөгөө даатгаж болохоо байчихсан байна ш дээ... Атлетик хамгаалагч очиход л нөхрийг хэмх дээрэлхээд байна л даа... Артэст бол салгалаад бөмбөгөө алдчихаад байгаа гэхээр Кобигоос өөр бөмбөг барих хүн хэцүү... Уг нь Блэйк нь байсан бол бас хэдэн минут хуваалцаад байж болохсон...

Ер нь бол Нэш гэж байхаар Драгичийг олоод ирэх боломж байса даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Гансүх » Sun Jan 20, 2013 12:21 am

Барнаба wrote:Яахав нэг үеэ бодвол баг арай нэг дөмөг болох гээд л байна... Сая л гэхэд Майами-чуудыг хожвол хожихоор л байв... Айл хамгаа гаргаад Лэброн тэсрээд тэсрээд л энэ шүү дээ үнэндээ... эсрэгээрээ манайх ямар их бөмбөг алдалт, ямар их дэмий зүйл хийж, ямар хайнга тоглов... Ер нь бол манайх хожих бүрэн боломжтой л харагдсан...

Газол энэ тэр Лэброн-г оролт хийж байхад нь зүгээр л оруулчихна биз дээ, эсвэл Лэброн-г оролт хийх үед нь шууд тас тэврээд авах л хэрэгтэй байхгүй юу... 2-н хооронд нэг юу ч биш, хачин юм хийж, нэмэлт өгөөд л... энэ бол шал илүү юм байгаам...

За тэгээд бөмбөгөө айлын талбайд аваачих гэж 10 сек-ээ авчих юм... Газол, Нэш 2 л гэхэд сүүлд тэр нэг Коул гээд атийсан юманд алуулж байхийн... сүүлийн хэдэн минутанд Коби-р бөмбөг зөөлгөх, найруулга хийлгэх хэрэгтэй... Нэш 3 дээр сул байдаг ч юмуу...

Бөмбөг алдалт гэж юм байна... Артэст хүртэл зүгээр аваачаад л өгчих юм... нэг тийм бөмбөгний төлөө амиа тавьсан, сэтгэл гаргасан тоглолт дутаад байгаа тал байна...

За тэгээд ер нь бол хэдэн тодорхой зүйлсээ засчихвал баг болох гээд л байна... Яваандаа болноо болно, бүтнэ...


39 оноо нь одоо тэгээд Броны хувьд тэсрэлт болж таарсан уу ккк...Хүсэх л юм бол авна ш дээ...
Манайхаас Брон Уэйд 2 л хэмжээндээ тоглолоо өөр 1 ч тоглогч 10+ оноо авсангүй ш дээ...Тийм байхад хожигдчоод сайн байлаа хожихоор байлаа гэнэ үү...
Танай бөмбөг алдалтууд бол арай л байна лээ дээ...Манайхан бол таслаагүй ш дээ танайхан л зүгээр өгөөд байсан ккк...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Sun Jan 20, 2013 12:40 am

Нэш чинь 3 жилийн 27 сая.. энэ зун чинь хэн хэн 4 жилийн 40 саяаар гэрээ хийгээд байлаа.. Холидэй нтр лав бсан..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby kb_Anny24 » Sun Jan 20, 2013 3:31 am

Манай довтолгоо асуудалтай биш байгаа шд. Хамгаалалт л асуудалтай байгаа. Defense rotation муу, нэг нэгнээ нөхөж тусалж хамгаалах гээл асуудалтай л байгаа. Яг л тэр дутагдаж байсан юмыг Earl Clark авчирсан.
Earl багадаа жижиг байрлалд тоглодог байсан гэсэн, тийм болоод ч хамгаалалтын үед хөлний шилжилт сайтай. Их ярьвал Метагаас илүү хамгаална шүү. SG эхлээд PF г хүртэл хамгаалах чадвартай.

Манай периметр хамгаалалт бол суга байгаа. Нэш + Коби. Коби яахав 1 эсрэг 1 дээр сайн хамгаалагч хэвээрээ байгаа ч хүнээ бөмбөг аваагүй үед таг орхичоод байна л даа. Багийн лидер бол үлгэр жишээ үзүүлээд хамгаалж л тоглох ёстой. Ер нь сүүлийн 2, 3 жил ер нь хамгаалахаа больсон шд.
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Yes Man » Sun Jan 20, 2013 10:11 am

Коби ч тэгээд урьдынх шигээ бүхнийг зэрэг хийдэг цаг нь ч өнгөрсөн л дөө чааваас..... Нөгөө шинээр ирсэн хар цагаан коучууд нь олон минут гаргаж ирээд л зовоож байхгүй юу...... кэкэк.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Logger » Sun Jan 20, 2013 11:32 am

филийгээ үгүйлсээр л байна уу кк
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Sun Jan 20, 2013 1:51 pm

Ямар ч хүн дас аа солих хэрэгтэйг мэдэж бга блгүй дээ... Хамгаалж л тогломоор бна..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby fond » Mon Jan 21, 2013 12:11 am

Дел
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Jan 21, 2013 3:22 am

Шүүгч Ховардад 2 техник өгч хөөж том тэнэгтдэг байна ш дээ. Эхнийх нь алдаа үлээсэнгүй гэхэд өгчихлөө, за тэр яахав. 2 дахь нь Андерсонтой жоохон толхилцонгуут мангар хямдхан юман дээр өгчихдөг наасан. Эхний техник байгаагүй бол 2 дахийг за бас яахав гэхсэн. Тэгсэн 2 дахиа аваад хөөгдөх нөхцөлтэй байхад тийм хямдхан юман дээр өгнө гэж юу байсан юм. Майк Труделл хэтэрхий хатуурхчихлаа, шүүгч бараг л өмнө нь нэг техниктэй байсныг мартсан байх даа гэж жиргэсэн байна. Яг л мартсан л даа тэр.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby kb_Anny24 » Mon Jan 21, 2013 3:57 am

Үзэхээс ч нүд халтирмаар тоглолт
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Jan 21, 2013 4:01 am

Хамгаалалт бол улам л дордож байна даа. Айлын дуртай нь дуртай газраасаа сув сул шидэж байна дөө. Ийм хамгааллтын өөдөөс ямар ч муу баг дураараа тоглоно ш дээ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Jan 21, 2013 4:05 am

энэ улиралд муу байгааг бүгд харж байгаа гэхдээ энэ тоглолт бол бүүр хогийн хогийн хог байна улирлын хамгийн арчаагүй бухимдуулсан хөгийн тоглолт
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby kb_Anny24 » Mon Jan 21, 2013 4:12 am

Одоо дасгалжуулагч солино гэж худлаа. Шарсан төмстэйгээ л улирал дуусгах биз. Ямар 130 саяыг тоглогчдод төлөөд, дээрээс нь 3 дасгалжуулагчид мөнгө төлөлтэй биш.
Жим Басс багийн удирдлага гартаа авснаас хойш энэ баг өөдлөсөнгүй. Хамгийн бүтэхгүй бүтэхгүй дасгалжуулагчидыг сонгосон.

Манайхан 20 минут л хамгаалалтын бэлтгэл хийдэг гэсэн. Илүү их цаг зарцуулах хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Бусад багууд хэдэн минут ч бэлтгэл хийдэг юм бүү мэд.

Одоо л нэг овоо тоглох гэж бодож байтал, бас л худлаа байх шив. 130 саяаар боссон баг плэйофф д орж чадахгүй бол АНУ н мэргэжлийн спортын хамгийн том фэйл болох байх даа. Шарсан төмс бол ахиад НБА н түвшинд дасгалжуулна гэж саналтгүй.
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Мэргэн » Mon Jan 21, 2013 4:28 am

Жэмисон амьсгаа хамгаалчихаж ч чадахгүй хэвтэж байж хожигдож байхад айлын тоглогчидтой чалчаад маасайтал инээгээд зогсож байх юм. 4 дүгээр үед авдаг оноогоороо баг 4-т байсан санагдаж байна. Өнөөдөр ч 4 дүгээр үед л илүү хэдэн оноо зулгаалаа. 3 үе хог дээр үсэрчихээд л сүүлийн үед гэнэт ухаан орсон юм шиг арай дөнгүүр тоглоод эхлэнгүүт цаг дуусчихаж байгаа юм. Маргааш бухнуудтай. Дахиад арчуулах юм байна л даа.

Кларк л идэвхитэй байлаа даа манайхаас. 14 оноо, 14 самбар. Ховард байхгүй Газол өмнөхөөсөө дээр байлаа. Торонто багаараа 55 хувьтай довтоллоо ш дээ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Nomer 7 » Mon Jan 21, 2013 7:32 am

za za boloo boloo yu ch helhew dee.

Zugeer ulirliin ehend heldeg ug unen bsan shigl sanagdaj bna lakers odoogor tsaasn deerl hamgiin huchirheg bag gej

yag l unen bna shd ee talbai deer hen ch bish bna shd
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Mon Jan 21, 2013 9:05 am

Д12 яагаад 17 минут тоглов???
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby kb_Anny24 » Mon Jan 21, 2013 9:09 am

Reebok wrote:Д12 яагаад 17 минут тоглов???


Хөлбөмбөг өө үзэх гээд л яваад өгсөн шд, тоглолт сонирхолгүй санагдсан юм байгааз.
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Nomer 7 » Mon Jan 21, 2013 10:21 am

2 technical foul and then ejected
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Hero.Lio » Mon Jan 21, 2013 10:25 am

ПО-д орж чадахгүй юм биш үү? Тронтог барахгүй байна шдээ. Хамгаалалт муу гэж яриад ч хэрэггүй...Хамгаалаагүй юм чинь кккк
Коби 10-32 :|
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Гүртэн » Mon Jan 21, 2013 2:17 pm

Hero.Lio wrote:Коби 10-32 :|


Энэ чинь ариун явдал уу? Энэ хүн тоглохгүй 7 хоног өнжөөдхөөсэй.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Saiza » Tue Jan 22, 2013 2:54 am

Коач хал эсвэл тэр чигтээ чойрох.. ядаж бхад чойрсон ч бараг драфтаар авах эрх манайд бхгүй бх.. наймаанд явуулчихсан бх..
энэ Бледсое-г зарах ухааны юм ярьсан бна даа.. манайд яг л хэрэгтэй хүн шт ээ
Бас Тандер Мэйнороо зарна гэсэн бна..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Reebok » Tue Jan 22, 2013 9:09 am

Улирал талдаа орцон байхад дасгалжуулагч солино ч гэж юу байхав... Солиод ч нэмэргүй байлгүй дээ...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: Лос Анжелес Лэйкэрс - 2012-2013

Postby Nomer 7 » Tue Jan 22, 2013 10:36 am

Neg bol iim huvilbar bna NBA tuuhend bichigdeheer zuil hiine 8 aar chuu chaa gej PO shalgaraad turuuleh gesen iim id shidl bna tghdee barag hudlaa bh l daa
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron