энийг тоглодог гэймерүүд манайхан дундаас байна уу.
энэ тухай ярилцвал ямарав.
орос А-20 хөнгөн танктай, герман Marder II, Sturmpanzer II, британийн Cruiser MK III, Cruiser MK IV тэй байгаа одоо санаад нэг Grille, T-34, Covenanter нар л байна даа.
За форумын залуучуудыг нэг цагийн гарзанд уруу татна аа...
Энэ бол World Of Tanks!!!
Сүүлийн үед Дэлхий дахинд маш хурдацтай тархаж байгаа одоогийн байдлаар нийт 40 сая хүн тоглож байгаа тоглоом. Нэг зэрэг серверт 500,000 хүн холбогдож тоглосноороо хамгийн олон хүн нэгэн зэрэг хамтдаа тоглосон гэж Гиннесийн номонд бүртгүүлсэн.
Зөвхөн интернэтээр серверт холбогдож зөвхөн хүмүүсийн эсрэг тоглоно. Энэ нь хүмүүсийг бусад тоглочдын хакердах, чыт код хийх гэх мэт сөрөг үр дагаваруудаас хамгаалдаг. Орох бүгд системийг нь шалгадаг.
За тэгээд Дэлхий дээр танк үүссэн цагаас эхлэн 1960 он хүртэлх ЗХУ, Герман, АНУ, Франц, Их Британи, Хятад гэх мэт улсуудын танкнуудаас сонгон байлдах болно.
Контр Страйкыг бодвол Танкны цэнэглэх хугацаа удаан, танк өөрөө амь өндөртэй болохоор тэр болгон 1 буудалтаар үхчихээд байхгүй. Эсхүл араас ирээд сэмээрхэн ална гэж байхгүй.
Ворлд оф ВарКрафтыг бодвол нэг айхтар баатартай нөхөр нь бусдыгаа дээрэлхээд яваад байна гэж байхгүй.
Нарны тусгал, мод, салхи, ус гээд л бүх зүйл уялдаа холбоотой. Танкаа сүүдэрт байрлуулбал харагдах байдал багасна, усанд байршуулбал шатах магадлал бага, сум салхины чиглэл дагаж даялдаг, мод бутны ард ороод нуугдаж болдог гээд л бүх зүйл их бодитой хийгдсэн. Мөн танк хөдөлж байгаад буудах, зогсож байгаад буудах хоорондоо ялгаатай, бага зэрэг хөдөлгөөн ороход танкны онь алдагддаг.
Танкны ард тал, хажуу талын хуяг муу, урд талын хуяг сайн байдаг ч урд хэсэгтээ бас люк, доод хэсэг гэх мэт эмзэг цэгүүдтэй. Бас нимгэн хуягтай боловч танкны хуяг налуу ихтэй бол сум ойлгоно.
Өөрийн гэсэн давуу, сул талуудтай 500 нэр төрлийн танкуудаас сонгон байлдах боломжтой. Хөнгөн, Дунд, Хүнд гэсэн 3 төрлийн Танк, Танк сөнөөгч, Артилер гэсэн ангилалуудад эдгээр танкууд хуваагддаг. Мөн танкны чадвараас шалтгаалан 1-10 хүртэлх үетэй. Тэгээд танкууд зөвхөн өөртэй ижил үеийн дайснуудтай л байлдана гэсэн үг.
Тоглоом нь 15-15 хуваагдаж бие биенийхээ баазыг эзлэх болон, бүх өрсөлдөгчөө усгасанаар тоглолт дуусна. 1 тоглолт дээд тал нь 15 минут үргэлжилнэ. Айлын танк сөнөөсөн, хир сайн тоглосноор шалтгаалан туршлагын оноо, мөнгө авна, энүүгээрээ танкаа сайжруулаад эсхүл дараагийн дээд ангилалын танк худалдаж авах боломжтой. Тэгээд бага багаар хөгжөөд танкаа улам том, сүүлийн үеийн танк болгоод яваад байна.
Тоглоом үнэгүй, доорх линкээр орж бүртгүүлээд үнэгүй татаж авах боломжтой. Монголчууд North American Server-т илүү төвлөрч тоглодог юм билээ. Clan-ууд дотроос MGL-C буюу Mongolia clan хамгийн том нь.
http://www.worldoftanks.com/System requirements
[2]
OS: Windows 2000/XP/Vista/7
CPU: 2.2 GHz Supports only one core[citation needed].
RAM: 1.5GB for Windows 2000/XP, 2GB for Windows Vista/7
Video: GeForce 6600GT with 256 MB of RAM / ATI X800 with 256 MB RAM, DirectX 9.0c
HDD: 3.5GB
DirectX 9.c
Internet Connection: 128Kbps