HANG TIME NEW JERSEY – Лэброн Жэймс НБА-н түүхэндэх 20'000-н оноонд хүрсэн 38 дах тоглогч болоход 18 онооны ард байна. 28 нас 17 өдөр - Тэрээр үүнийг хийх гэж буй хамгийн залуу тоглогч болно.
Жэймс 2003 онд 18 настайдаа лиг-т орсноос хойш тоглогчийн хувиар илүү их сайжирч, хөгжсөн ч тэрээр эхлэлээсээ л НБА-н түүхэндэх хамгийн ер бусын тоглогчдын нэг байсаар ирж. Та үүнийг түүний тоглолтын арга барил, стат-с харж болно.
Жэймс үнэндээ биг-мэнүүд шиг мөн нийтлэг пэриметер скорер-ууд шиг гээд алинтай ч адил оноо авдаггүй. Түүнийг 19'982 онооны 68 хувь нь будагтай талбайгаас болон торгуулийн шидэлтийн зурааснаас ирж. Энэ нь сүүлийн 10-15 жилийн шилдэг оноо авагчдаас Ш.Ониел, Тим Данкан, Дуэйн Уэйд нарыг үл тооцвол бусдаас нь илүү өндөр хувьтай байгаа юм.
Жэймс өөрийн оноонуудынхаа ихэнхийг өөрөө авдаг. Түүний 19'982 онооны 14'251 оноо нь бусдын тусламжгүйгээр ирж, 9'540 оноог шидэлтээрээ авсан бол 4'711 оноог торгуулын шугамнаас авч. Тэрээр бусдын тусламжгүйгээр хийсэн шидэлтийн тоогоороо лиг-г тэргүүлж байна (4'518). 2-т Коби Брайант бичигдэж байна (4'102).
Тэрээр Кливилэнд-тэй 7 улирал байсан ч багийн хэн нь ч түүнд 630-с илүү онооны дамжуулалт өгч байсангүй. (Харьцуулалт - Стиви Нэш Амаре Стоудмайр-т 2'315 онооны дамжуулалт өгсөн байна.)
Энэ улиралд Жэймс лиг-т 217 шидэлтийг бусдын тусламжгүйгээр хийсэн ба одоогоор 3-т Коби Брайант, Рассэлл Уэстбрүүк нарын ард бичигдэж байна, гэхдээ тэрээр карьерийнхаа хамгийн өндөр хувьтай довтолгоог үзүүлж байгаа. Жэймс бараг талбайн бүх хэсгээс карьерийнхаа хамгийн өндөр хувьтай шидэж байна. Түүний бүх довтолгооны хувь нь сүүлийн 6 улирлаас илүү өссөн байна.
Жэймс тоглолтын 1-р үед хамгийн их оноогоо авч. Гэхдээ энэ бол цаг хуваарилтынх.
Жэймс Цэнтрал дивизион-д 7 улирлыг үдсэн учраас Милвайкий Бакс (1'030), Чикаго Бүллс (1'000), Индиана Пэйсэрс (951) гэсэн багуудын эсрэг бусад багуудаас илүүтэй оноог авч. Гэхдээ тэрээр 1 тоглолтонд дунджаар Юта Жазз-н эсрэг бусад багуудаас илүү их оноог авсан байна.
Жэймс ямар багаас хамгийн бага оноог 1 тоглолтонд дундажилсан байна вэ? Лос Анжэлэс Клиппэрс - 23'4 оноо.
Түүний карьерийн дундаж 27'6 оноогоор бол Жэймс-д НБА-н бүх цаг үеийн онооны жагсаалтын 10-т бичигдэж буй Оскар Робэртсон-г (26'710) гүйцэхэд 245 тоглолт хэрэгтэй байх болно. Энэ улирлын байдлаар 26 оноогоор бол түүнд 259 тоглолт хэрэгтэй байх болно. Гэхдээ Жэймс, Робэртсон нарын дунд одоо тоглож буй 6 тоглогч байгаа ба үүнд Дирк Новицки багтаж байна (24'293). Тэрээр гэмтэлгүй байвал топ 10-т Жэймс-с өмнө хүрэх ба түүнд ердөө 2 бүтэн улирал хэрэгтэй.
Дунджаар 1 тоглолтонд 26 онооны алхмаар бол Жэймс-д 30'000 онооны өндөрлөгт хүрэхэд 385 тоглолт 4,7 улирал хэрэгтэй байх болно. Тиймээс хэрэв тэрээр тийм ч их тоглолт өнжихгүй бол үүнийг 2017-2018 оны улирлын дундуур, 33 насныхаа төрсөн өдрийнхөө үеэр хийж чадна байх.
Үүний дараа Карийм Абдул-Жаббар-с ердөө 8'387 онооны ард байх болно. Хэрэв Жэймс яаж ийгээд эрүүл байж мөн 26 оноог 1 тоглолтонд дундажилж чадвал, тэрээр 37 насандаа бүх цаг үеийн онооны лидер болж чадах юм.