Тоглолтын өмнө:Бүрэлдэхүүн:Баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Манчестер Юнайтедийн ерөнхий дасгалжуулагч Сер Алекс Фергюсон Нани, Андерсон нарын гэмтэл эдгэрсэн бөгөөд талбайд эргэн ирэхэд бэлэн гэж мэдэгдсэн бөгөөд Чөтгөрүүдын Шотланд мэргэжилтэн Уэйн Руниг Ливерпүүлийн эсрэг тоглолтонд өвдөгний гэмтэлний улмаас тоглохгүй, харин Английн Холбооны цомын тэмцээний Вест Хэмтэй хийх хариу тоглолтонд оролцох байх гэжээ.
Хосе Энрике, Мартин Келли байхгүй тул тэдний байрлалд Андре Уисдом, Глен Жонсон нар тоглох бололтой.
Мансфилдтэй хийсэн тоглолтонд гайхалтай тоглосон “Улаанууд”-ын шинэ тоглогч Даниел Старриж АПЛ-ын хүрээнд дебют тоглолтоо хийхнэ ээ.
Баримтууд:Олд Траффордод болсон сүүлийн 8н тоглолтын 7д нь МанЮ Ливерпүүлийг буулган авсан бөгөөд Ливерпүүл 2009 оны 3-р сард өрсөлдөгчөө цорын ганц буулган авчээ. 4-1
АПЛ-ын хүрээнд хийсэн сүүлийн 24 тоглолтоос ердөө 2 нь тэнцээгээр өндөрлөсөн байна. Хамгийн сүүлд 2000 оны 3-р сард тэнцжээ.
"Чөтгөрүүд" өнөөдөр хожиж чадвал 2007/08 оны улирлаас хойш нэг улиралд "Ливерпүүл"-ийг 2 хожсон анхны тохиолдол болно.
Манчестер Юнайтед.АПЛ-д “Манчестер Юнайтед” сүүлийн 9 тоглолтоос 8 ялалт авч, ердөө ганц тэнцээд байна.
Алекс Фергюсоны баг энэ улиралд хаалгандаа 28 бөмбөг алдаад байгаа бөгөөд өнгөрсөн тойрогт Уйганы талбайд зочлон 4-0 ээр буулган авснаар 2 тоглолт дараалан хаалгаа хуурай манаад байна.
2011 оны 1-р сараас эхлэн Робин ван Перси АПЛ-ын 76 тоглолтонд оролцон 64 гоол оруулсан. Голланд эр Манчестерийн гарааны бүрэлдэхүүнд 18 удаа гарч 16 бөмбөгийн эзэн болжээ.
Райн Гиггс талбайд гарвал түүний АПЛ дэх 650 тоглолт болох аж.
МанЮ талбайдаа нэгдүгээр сард 21 тоглолт дараалан хожигдоогүй бөгөөд тэдгээрийн 16 д нь ялалт байгуулжээ. Хамгийн сүүлд 2002.01 сард Олд Траффордод Фергюсоны цэргүүд Ливерпүүл 0-1 ээр хожигдоход цорын ганц гоолыг Дэнни Мерфи оруулжээ.
Ливерпүүлийн эсрэг тоглолтонд Неманья Видич талбайгаас 3 удаа хөөгдөж байсан нь АПЛ-ын түүхэн дэх цорын ганц тохиолдол юм байна.
Ливерпүүл:АПЛ-ын хүрээнд сүүлийн 7тоглолтонд 5 ялж 2 хожигдоод байна. Улаанууд 12-р сарын эхнээс 15 оноо аваад байгаа нь МанЮ (19), Тоттенхэм (16) ийн дараа орох үзүүлэлт юм аа.
Ливерпүүл тоглолтын жагсаалтын дээд хэсгийн багуудтай тун амжилтгүй тоглож байна. Сүүлийн 10 тоглолтоос 5хожигдож 5тэнцжээ.
АПЛ-ын сүүлийн 4 тоглолтонд 11 гоол хийсний 5 нь Луйс Суаресийнх. Уругвай эр энэ улиралд 15 гоол оруулаад байгаа нь 2009/10 оны улиралд Фернандо Торресын үзүүлсэн 18 гоолоос хойшхи хамгийн дээд үзүүлт юм.
Стивен Жеррард хамтрагчиддаа 8 оновчтой дамжуулалт өгөөд байгаа нь өөрийнхөө 2008/09 оны улиралд тогтоосон амжилтаас нэгээр дутуу байна. Гэхдээ энэ нь өмнөх 2 улирлынхийг нийлүүлсэнээс илүү амжилт.
32 настай хагас хамгаалагч МанЮгийн эсрэг хийсэн сүүлийн 7 тоглолтонд 5 гоол хийжээ.
Энэхүү тулаан Стуарт Даунингийн хувьд АПЛ-ын 300 дахь тоглолт болох бол харин Мартин Шкртелийн хувьд Ливерпүүлийн өмсгөлтэй 200 дахь тоглолт нь болох нээ.
Ерөнхий шүүгч Ховард Уебб