Аймшигтай Христмасын дараа 2013 он харин их аятайхан эхэлж байх шиг байна... Бид одоогоор 2013 онд ялагдал хүлээгээгүй байна... багууд томчуудаа амрааж, хүүхдүүдээ капт гаргадаг байтал манайх хүүхдүүдээ амрааж, томчуудаа Капын тоглолтонд оролцууллаа... хууччуулаас удаан хугацаанд сэлгээнд суусан Гивен, гэмтлээс эргэн ирсэн Бент, Зог нар гараанд гарсан бол сэлгээгээр гэмтлээс эргэн ирсэн Агбон, Айрланд нар тоглолоо... залуусаас Лоутонд байрлалаа алдаж зүүн дээр голдуу тоглоод байсан Лихай баруунд гарч, бэртлээс эргэн ирсэн Беннет зүүнд, хөнгөн бэртлээс эргэн ирсэн Бэйкер төвд тоглолоо... харин лауу лийдер Клрак маань мөн л ахлагчийн туузтай тоглолоо... төвийн хагаст Ашли Вествудээ гэмтэлд алдсан учир Дельф Баннаны хажууд төвд тоглох болсон бол бэртлээс эргэн ирснээс хойш формондоо орж чадахгүй яваа Албрайтон баруунд тоглолоо... харин шинэ цэрэг Бовери анх удаагаа гараанд тоглолоо...
нэг мэдсэн чинь манайхан бэртэл гэмтэлд бүр хиарсан юм байна шд... Данн Петров 2 эхнээсээ байгаагүй, Влаарын бэртэл анх тооцож байснаасаа хэдэн долоо хоногоор сунжирч байна... Зог, Агбон 2 бас бэртэлтэй хэдэн долоо хоног тоглосонгүй... одоо бас хүүхдүүдээс Лоутон хөнгөн бэртэлтэй, Вествуд 2-3 долоо хоног аут... сая Ипсвичийн эсрэг тоглолтон дээр Албрайтон дутуу гарсан...
гараа:
......................Гивен.............
Лихай.....Кларк.....Бэйкер...Беннет
Албрайтон......Дельф.......Баннан....
Бовери...........................НЗогбиа
....................Бент......................
Сэлгээнд: Гузан, Бентеке, Айрланд, Вейман, Стивенс, Каррютерс, Агбонлахор
Тоглолтын хувьд Гивен хуучны гайхалтай тоглолтоо үзүүлж хэд хэдэн маш аюултай довтолгоог хаасан... Зог харин хуучны Зог эргээд ирчихсэн юм шиг л эрч хүчтэй тоглолоо...
Лихай Чопрагийн доогуур хүчтэй цохисон дамжуулалт/цохилтонд оногдож эхний гоолыг өөртөө хийснийг эс тооцвол боломжийн тоглолоо...Беннет 2 дахь гоолын кроссыг гоё өгсөн, хамгаалалтанд жигд сайн байлаа ... Кларк мундаг байлаа, Бейкерийн алдаанаас болж гоол орсон ч ерөнхийдөө дажгүй тоглолоо...
Бент харин их хөдөлмөрч тоглолоо... өөртөө боломж гаргаж өөрөө цохиж гоолдлоо... пасс хүлээгээд байгаад байдгаа больж, бодвол өөртөө дүгнэлт хийсэн бололтой... Бовери хүү их идэвхитэй тоглолоо... Агбоныг сэлгээгээр харах сайхан байлаа... Баннан харин их муу тоглолоо... пасс ч байхгүй, тэмцэл ч байхгүй, их ч биедүүллээ... Вейман сэлгээгээр орж ирээд ганган мөргөлөө... нэг бол асар азтай, нэг бол асар мэдрэмжтэй л гэж хэлэх байх... Дельф боломжийн хөдөлмөрч тоглолоо...
Хуучин цэрэг Рео Кокер маань Вилла Паркт эсрэг багийн дүрээр эргэн ирлээ... Дельф РеоКокертай сайн тулсан...
Хэрэв сая баг хожигдсон бол ПЛ нилээд эвгүй байдалд орх байсан биз... ямартай ч Ипсвичийг хожлоо... Дараагийн учраа Чампионшипийн хатуу самрууд болох энэ жил өнгөлөг байгаа Милуолл... Арслан вс Арслан гэсэн тулаан болох юм байна... эвгүй учраа ч энэнээс эвгүй учраа таарч болох л байсан.. тэгэхээр яахав боломжийн шүү...
Өнөөдөр Буучидыг халитруулсан бананы хальснууд болох Брефордтой үзнэ... манайхан хожно гэж битүүхэн бодож байгаа ч гэнэтийн ямар нэгэн “гай” таарахгүй байгаасай гэж найдаж сууна...