by Аагий » Tue Sep 25, 2007 11:15 am
Яармагийн дэнжид 5000 хvний суудалтай хєлбємбєгийн “ордон” барина
Дэлхийн хєлбємбєгийн холбооноос (ФИФА) Монгол Улсад хэрэгжvvлж буй “Гоол” хєтєлбєрийн хvрээнд 2005 оноос Тєв цэнгэлдэх хvрээлэнгийн ємнє барьж эхэлсэн хєлбємбєгийн талбайн дэргэдэх vзэгчдийн суудал болон Монголын хєлбємбєгийн холбооны (МХБХ) ажлын байрыг хvлээн авах ёслол єчигдєр боллоо.
ФИФА-гийн ерєнхийлєгч Жозеф Блаттер, ФИФА-гийн Азийн хєлбємбєгийн холбооны ерєнхийлєгч, “Гоол” тєслийн товчооны захирал Мохаммед бин Хамман нар уг ажиллагаанд уригдан оролцлоо.
Хvндэт зочид маань Монгол Улсын Ерєнхийлєгч, Ерєнхий сайд нартай уулзсаныхаа дараа єчигдєр єдрийн 12 цагт МХБХ-ны ажлын байрны нээлтэд оролцсон юм. Нээлтэд Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр, УИХ-ын гишVVн, МХБХ-ны Ерєнхийлєгч Р.Амаржаргал нар оролцов.
Нээлтийн ажиллагааны vеэр ФИФА-гийн ерєнхийлєгч Жозеф Блаттер “Єнєєдрийн энэ салхи бид бvхэнд их эрч хvч єгч байна. Би олон улс орноор ажлын шугамаар айлчилж байсан боловч улс орны тєрийн тэргvvн нь ийм ёслолд ач холбогдол єгч оролцож байсан нь ховор юм” гэлээ. Мєн тэрээр “ Хєлбємбєг гэдэг зєвхєн тоглоом биш, энэ бол нийгмийн бvхий л салбарыг хамарсан спорт. Тийм учраас хєлбємбєгт улстєрчидтэй хамтран ажиллах нь чухал байдаг. Монголд хєлбємбєг тоглох боломжтой цаг урт биш учраас бvтэн жилийн турш хєлбємбєг тоглох боломж бvрэлдvvлж єгье гэж бодож байна. Та бvхэнд таалагдаж байна уу” хэмээн асуухад vе vеийн ахмад залуу хєлбємбєгчид, энэ спортын Vнэнч хєгжєєн дэмжигчид баярлалдан уухай тvрж алга ташсан юм.
Улмаар 12.44 цагт ФИФА-гийн ерєнхийлєгч Ж.Блаттер МХБХ-ны ерєнхийлєгч Р.Амаржаргал нар харилцан ФИФА, МХБХ-ны дурсгалын дарцаг солилцож, 12.45 цагт Ж.Блаттер ерєнхийлєгч єєрийн гарын vсэгтэй хєлбємбєгийн алаг бємбєгийг Ерєнхийлєгч Н.Энхбаярт дурсгалаа.
Дараа нь энэхvv нээлтийн ёслолд зориулсан багачуудын хєлбємбєгийн тэмцээнд алт, мєнгє, хvрэл медаль хvртсэн хvvхдvvдэд Ж.Блаттер ерєнхийлєгч медалийг нь гардууллаа.
Манай дэлхийн хамгийн олон vзэгч шvтэн бишрэгчидтэй спорт болох хєлбємбєгийн “Хаант улсыг” тэргvvлж буй эрхэмтэй дурсгалын зургаа татуулахыг хvссэн бVхэнд тэрхvv боломжийг ноён Блаттер харамгvй єгч, хvссэн бvхэнтэй зургаа авахуулж байв.
Дараа нь зочид сэтгvvлчдийн асуултад хариулав. “МХБХ-ны Vйл ажиллагааг хэрхэн дvгнэж байна вэ, яагаад “Гоол” тєсєлд МХБХ-г хамруулсан бэ” гэсэн “25 дугаар суваг” телевизийн сурвалжлагчийн асуултад:
-Анх удаа танай сайхан оронд зочилж байна. Биднийг маш сайхан хvлээж авлаа. Монгол Улсын Ерєнхийлєгчєєс тєрийн єндєр шагнал гардаж авлаа. (Ж.Блаттерыг “Алтан гадас” одонгоор шагнасан). “Гоол” бол эв нэгдлийн хєтєлбєр, хєгжиж буй орнуудын хєлбємбєгт зориулсан тул Монгол Улс энэ хєтєлбєрт хамрагдсан. МХБХ-ны Vйл ажиллагааг ФИФА-гаас єндєр Vнэлж байна” гэсэн юм.
“Манай хєлбємбєгчдєд цаашид яаж туслах вэ” гэсэн асуултад ноён Ж.Блаттер:
-Юуны ємнє “Гоол” тєслийг санаачлагч нь хєлбємбєгийн Vндэсний холбоо байх ёстой. Монгол Улсын Ерєнхий сайдтай санал солилцох явцад М.Энхболд сайд хєдєє орон нутагт хєлбємбєгийн талбай, стадион байгуулахад анхаарна гэсэнд сэтгэл хангалуун байна гэсэн. Эцэст нь сэтгvvлчид ч хvндэт ерєнхийлєгчтэй зургаа авахуулах хvсэлтээ дуулгахад уриалгахнаар хvлээн авч ёсоор болгосон билээ. Дараа нь Яармагийн дэнж дээр баригдах 5000 vзэгчийн суудалтай фvvт заалны шав тавих ёслолд оролцсон юм.
(дугаар 230/2678)
Мэдээллийн эх сурвалж: Зууны мэдээ
BOOM!!!