by uuganaa_2491 » Wed Jan 23, 2013 2:17 pm
Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр
Архангай Батцэнгэл – 1973
Улсын наадмын дэвжээнд тасралтгүй 21 жил барилдахдаа 121 давж, 17 удаа өвдөг шороодсон байна. Дая/ав А.Сүхбатад 3 удаа, У/ав Д.Сумъяабазарт 2 удаа, У/ар Б.Ганбат, У/ар Д.Мөнх-Эрдэнэ, У/г Ж.Бат-Эрдэнэ, У/з Ё.Ишгэн, У/з Д.Бумбаяр, У/з Б.Соронзонболд, У/х Ж.Намжилдорж, У/х Л.Пүрэвжав, У/н Д.Ганболд, У/н У.Сүхбаатар, У/н Б.Бадамдорж, У/н Б.Сугаржаргал нарт тус бүр 1 удаа өвдөг шорооджээ. Наадмын дэвжээнд зөвхөн аварга цолтой бөхөд л нэгээс олон удаа өвдөг шороодсон бөгөөд мөн улсын цолтой бөхчүүдэд л тахим буулгаж байжээ. Төрийн 9 хөлт цагаан тугаа 121 удаа тойрохдоо У/ав Д.Сумъяабазарыг 6 удаа, У/г Б.Гантогтохыг 3 удаа, У/ар Д.Ганхуяг, У/ар Х.Мөнхбаатар, У/г Д.Рагчаа, У/з Д.Бумбаяр, У/х Д.Батболд, У/н Л.Нямсүрэн, У/н Б.Заяамандах нарыг тус бүр 2 удаа мөн түүнчлэн Д/ав Ж.Мөнхбат, Д/ав Б.Бат-Эрдэнэ, Дая/ав А.Сүхбат, У/ар Б.Чойжилсүрэн, У/ар Б.Ганбат, У/ар Д.Мөнх-Эрдэнэ зэрэг улсын цолтой 30 гаруй бөхийг давжээ. Улсын начин цолыг 1995 онд Д/а Ж.Мөнхбатаар, Улсын заан цолыг 1995 онд У/г Б.Гантогтохоор, Улсын арслан цолыг 2002 онд мөн У/г Б.Гантогтохоор, Улсын аварга цолыг 2003 онд У/ав Д.Сумъяабазараар, Далай аварга цолыг 2005 онд мөн У/ав Д.Сумъяабазараар, Даян аварга цолыг 2009 онд Улсын арслан Д.Ганхуягаар тус тус хүртжээ. Тэрбээр улсын 6 цол хүртэхдээ ердөө дөрөвхөн хүнээр хүртсэн нь сонин тохиол юм. Б.Бадамдоржийг начин, Б.Соронзонболдыг заан, Ж.Бат-Эрдэнийг гарьд, Б.Сумъяабазар, Б.Ганбат нарыг арслан цолонд хүргэсэн байна. У/х М.Батжаргал, У/н Л.Нямсүрэн, А/а Я.Адъяасүрэн, А/а А.Отгонбаатар, А/а Т.Энхтайван, А/а Ч.Булганхүү, А/а Г.Отгонбаатар, А/н Э.Элбэгбаяр нарын 8 бөхийг начин цолноос, У/н С.Даваасамбуу, У/н М.Цанлиг, У/н Б.Баянжаргал, У/н Ш.Тогтохбаяр, У/н Н.Батзаяа, У/н Б.Заяамандах, У/н Б.Сумъяа нарын 7 бөхийг харцага цолноос, У/г Д.Рагчаа, У/х Г.Ганхуяг, У/х Д.Батболд, У/х Г.Алтангэрэл нарын 4 бөхийг заан цолноос, У/ар Х.Мөнхбаатар, У/г М.Баяржавхлан, У/г Д.Рагчаа нарын 3 бөхийг гарьд цолноос, У/ав Д.Сумъяабазар / 2 удаа /, У/г Б.Гантогтох нарыг арслан цолноос, У/ар Д.Ганхуягыг аварга цолноос тус тус мулталжээ. Нийт 5 бөхийг цолонд хүргэсэн нь наадмын дэвжээнд өвдөг шороодсон барилдааны 29,4%-ыг эзлэж байгаа бол 25 бөхийг 26 удаа цол авах даваанд хаясан нь наадмын дэвжээнд давсан нийт барилдааны 21,4%-ийг эзлэж байна. Улс аймгийн цолгүй 2 наадамд, Цэргийн заан цолтой 1 наадамд, Улсын заан цолтой 7 наадамд, Улсын арслан цолтой 1 наадамд, Улсын аварга цолтой 2 наадамд, Далай аварга цолтой 4 наадамд, Даян аварга цолтой 3 наадамд зодголжээ. Улсын наадмын дэвжээнд дунджаар 5,7 давж байсан нь барилдсан наадам бүрдээ начин цол хүртэх хэмжээнд барилдаж байсан байна. “Зургаан залуу заан”-аас У/г Ц.Цэрэнпунцагтай наадмаар барилдаж байгаагүй ба одоогийн байдлаар Г.Өсөхбаяр 1-3 А.Сүхбат, Г.Өсөхбаяр 6-2 Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр 3-0 Б.Гантогтох, Г.Өсөхбаяр 1-1 Б.Ганбат гэсэн харьцаатай байна.
1992 он – 2 даваанд У/з Ё.Ишгэнд унасан
1993 он – 2 даваанд У/н Д.Ганболдод унасан
1994 он – А/а Б.Адъяахүүгээр 3 давж 4 даваанд У/н Ж.Намжилдоржид унасан
1995 он – У/ар Б.Чойжилсүрэнгээр 3
У/з Ч.Гочоосүрэнгээр 4
Д/ав Ж.Мөнхбатаар 5
У/н Д.Сумъяабазараар / т / 6
У/з Б.Гантогтохоор / т / 7 давж 8 даваанд У/з Д.Мөнх-Эрдэнэд / т / унасан
1996 он – У/н Ю.Алтансүхээр 3 давж 4 даваанд Ц/а У.Сүхбаатарт унасан
1997 он – У/н Б.Хүрэлбаатараар 3
А/з Б.Баттогтохоор 4
У/з Д.Сумъяабазараар / т / 5 давж 6 даваанд У/н А.Сүхбатад / т / унасан.
1998 он – У/н Т.Нармандахаар 3
У/н Ш.Батхуягаар 4 давж 5 даваанд У/н Д.Бумбаярт унасан
1999 он – А/а Г.Олзгэрэлээр 3
А/а Ц.Магалжаваар 4
У/н Д.Бумбаяраар 5
У/з Б.Гантогтохоор 6
У/ар Д.Мөнх-Эрдэнээр 7 давж 8 даваанд У/з Д.Сумъяабазарт / т / унасан
2000 он – А/а Л.Отгонбаяраар 3
А/а С.Даваасамбуугаар 4
У/н Ц.Мягмарсүрэнгээр 5
Ц/а Ц.Цэрэнчимэдээр 6
У/з Б.Ганбатаар 7 давж 8 даваанд У/з А.Сүхбатад / т / унасан
2001 он – З/б Д.Чулуунаар 3
А/з Д.Батболдоор 4
А/а Я.Адъяасүрэнгээр 5
А/н Л.Наранбаатараар 6
У/з Д.Сумъяабазараар / т / 7
У/н Д.Бумбаяраар / т / 8 давж 9 даваанд У/ар А.Сүхбатад унасан
2002 он – А/н Л.Пүрэвжаваар 3
А/а Р.Түвшинбаатараар 4
А/н М.Батжаргалаар 5
У/н До.Ганхуягаар 6
У/з Д.Сумъяабазараар / т / 7
Д/ав Б.Бат-Эрдэнээр 8
У/з Б.Гантогтохоор 9 давж түрүүлсэн
2003 он – А/н С.Доржготовоор 3
А/н Д.Ганбатаар 4
А/з Л.Нямсүрэнгээр 5
А/а С.Даваасамбуугаар 6
У/з И.Доржсамбуугаар 7
У/ав А.Сүхбатаар / т / 8
У/з Д.Сумъяабазараар 9 давж түрүүлсэн
2004 он – З/б П.Даваажаваар 3 давж 4 даваанд А/н Л.Пүрэвжавт унасан
2005 он – З/б Б.Сосорбурамаар 3
А/з Л.Нямсүрэнгээр 4
З/б Э.Элбэгбаяраар 5
А/а М.Цанлигаар 6
У/н Д.Рагчаагаар 7
У/н Х.Мөнхбаатараар 8
У/г Д.Сумъяабазараар 9 давж түрүүлсэн
2006 он – А/н Б.Батчулуунаар 3
А/н Б.Мягмардоржоор 4
У/н Т.Энхтуяагаар 5
А/з Б.Баянжаргалаар 6
У/х Г.Ганхуягаар 7
У/х М.Баяржавхлангаар 8 давж 9 даваанд У/г Д.Сумъяабазарт / т / унасан
2007 он – А/н М.Баярсайханаар 3
А/н Б.Заяамандахаар 4 давж 5 даваанд А/а Б.Бадамдоржид унасан
2008 он – З/б Б.Батбаатараар 3
А/н З.Соёмбоор 4
А/а А.Отгонбаатараар 5
А/а Ш.Тогтохбаяраар 6 давж 7 даваанд А/а Б.Соронзонболдод унасан
2009 он – У/н М.Болдбаатараар 3
А/з Б.Буянмөнхөөр 4
А//а Т.Энхтайванаар 5
А/а Н.Батзаяагаар 6
У/н Д.Батболдоор 7
Уар Х.Мөнхбаатараар 8
У/ар Д.Ганхуягаар 9 давж түрүүлсэн
2010 он – У/н Д.Нямхүүгээр 3
А/н Х.Мөнхжаргалаар 4
А/а Ч.Булганхүүгээр 5
А/а Б.Заяамандахаар 6
У/з Б.Сайнбаяраар 7
У/з Д.Рагчаагаар 8 давж 9 даваанд У/з Б.Ганбатад унасан.
2011 он – З/б Д.Пүрэвдоржоор 4
А/а Га.Отгонбаатараар 5
А/а Б.Сумъяагаар 6
А/а Г.Алтангэрэлээр 7 давж 8 даваанд У/н Ж.Бат-Эрдэнэд унасан
2012 он – З/б Б.Жавхлангаар 3 давж А/з Б.Сугаржаргалд унасан.
Чөлөөт бөхийн ази тивийн аварга, Дэлхийн цомын хүрэл
ОУХМ, МУГТ