by NikkEi_Hotspur » Fri Jan 11, 2013 1:29 am
-Тоттенхэмд ирэх шуум яваад байсан Интер Милан болон Нидерландын шигшээ багийн од Веисли Снайдер Туркийн Галатасрай клуб руу явахыг ерөнхийлөгч нь баталсан байна.Галатасрай түүнд 7 хоногийн 200,000 цалин өгөхөөр тохирч 10 сая орчим еврогоор худалдаж авч буй бололтой.
-Тоттенхэмийн үндсэн хаалгач Францын шигшээн ахлагч Уго Ллиорис Примиер лигийн өнгөрсөн 12 сарын шилдэгт нэр дэвшиж байна.Түүнтэй хамт Робин Ван Перси,Мичу,Волкотт зэрэг тоглогчид өрсөлдөж байна.
-Порту клубын хагас хамгаалагч Жоао Моутиньо Тоттенхэмд ирэх магадлал ойртсоор л,энэ талаар клубын ерөнхийлөгч нь цухас ам цухуйлгаад амжсан гэнэ.
-Холбооны цомын тэмцээнээс болж Норвич-н талбай дээр энэ сарын 29-нд тоглох тоглолт цуцлагдаж 30-ны манайхаар 30-31-д шилжих шөнө 03.45 болж өөрчлөлт орсон байна.
-Леандро Дамиао Тоттенхэмд ирэх эсэх эргэлзээтэй хэвээр, Бразилийн Интернациональ клубын ерөнхийлөгч Английн клубээс санал ирсэнийг баталж энэ саналыг ирэх 3 дахь өдөр хэлэлцэх талаар мэдэгдсэн гэвч Дамиао-н агент санал ирсэн талаар мэдэх юмгүй байгаа тухайгаа ярьсан байна.Дамио-н хувьд багтаа илүү үлдэх бодолтой байгаа тухайгаа бас нуусангүй.Хэрвээ өөр багт очвол урт хугацааны тогтвортой гэрээ хүсэж байгаагаа хэлээд амжсан ч ерөнхийлөгч маань хамгаалж багтаа үлдээнэ гэж бодож байна г.м бөөрөнхий хариулт хэлжээ.
-Тоттенхэмийн төвийн хагас Дэмбэлэ-н зах зээлийн ханш огцом өсөөд байна.
-Тоттенхэмтэй гэрээ байгуулаад байсан Германы Шальке 04 багийн залуу од ,Германы залуучуудын багийн ахлагч Lewis Holtby ирэх зун Тот-д ирэхээр гэрээнд тохиролцсон боловч энэ өвлийн цонхоор ирэх боломжтойг хуучин багийнх нь эзэд зөвшөөрсөн.Тэгвэл өнөө маргаашгүй тэрээр ХОЙД Лондонд ирэх нь.
COYS
The Future is bright, The Future is Lilywhite