Лэйкерсийг ялалтанд хүргэх түлхүүрЛ.А Лэйкэрс 50%-с доош амжилттай яваа бөгөөд ирэх 5 тоглолт тэдний хувьд энэ улирлын хамгийн хүнд шалгуурууд байж магадгүй юм. Тэдгээр Clippes(хожигдсон), Nuggets, Rockets, Spurs болон Thunder гэсэн учраанууд юм. Бид үнэхээр сайн байж чадахгүй бол эдгээр тоглолтуудын дараа 15-21 гэсэн амжилттай болсон байж мэдэх юм.
Энэ нь тоглолт болгоны орой огт өөр Лэйкэрсийг харуулах ёстой гэсэн үг. Түүнчлэн сэтгэлзүйн хувьд муу байвал плэйофф үеэр хүнд хэцүү цуврал 7 тоглолтуудыг хийх болно. Энэ жил плэйоффт орохын маш нямбай тоглох хэрэгтай байнадаа.
Хэрэв Лейкэрс ийм тааруу байдалтай улирлыг өнгөрүүлэх юм бол Лос Анжелесийн тэргүүллээ Клипперст амархан алдана. Аз болоход эдгээр асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж итгэж байна, хэрвээ тэд улирлыг эргүүлэхийг хүсч байвэл эдгээр асуудлуудаа яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.
ХамгаалалтД’Энтони Лейкэрсийг үнэхээр сайн довтолгоотой баг болгож байна гэвч хамгаалалт тэднийг хожигдол руу хөтөлж байна. Дуайт яг орландод байсан хэмжээндээ хүртэл биш байна гэхдээ тэр хүрээн дотор бэлэн байж хамгаалалтанд сайн оролцож байгаа гэвч хэн хамгаалалтанд туслах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Нэш болон Коби нар магадгүй довтолгоон дээр лидерүүд харин Дуайт, Уорлд Пийс нар тэдний хамгаалалтыг нөхөх ёстой боловч тэд дангаараа үүнийг хийж чадахгүй шүүдээ.
Зарим тоглогчид Кобигийн хэрхэн довтолж байгааг Дуайтын хэрхэн хамгаалж байгааг ажиглаж адилхан хийх хэрэгтэй. Лейкэрс хамгаалалтын хайхрамжгүй байдлаас маш олон тоглолтонд хожигдол амссан.
Бид олон удаа Коби бөмбөг таслах гэж хүнээ сул орхисоныг харсан. Бид хэдэн удаа эсрэг тоглогч Нэшийг амархан хуурч орон будагтай талбайд Газолын тэмцэлгүй байдлаас болж амархан оноо алдаж байсныг харсан билээ? Эсвэл тэд Кобиг бөмбөг таслалт хийх гэж хүнээ сул орхих үед ойр хавьд нь ямар нэгэн хамгаалагч байхгүй шидэгч рүү пассалж байлаа. Энэ алдаанууд нь тэднийг сайн амжилт үзүүлэхэд садаа болоод байна.
Заримдаа бид тоглолтуудад хожил байгуулахын тулд шаардлагатай нягт нямбай байдал болон эрч хүчтэй байдлыг олж хардаг гэхдээ заримдаа тийм байдаггүй. Яагаад тэд хамгаалалтанд ийм удаан байна вэ?
ДовтолгооБи Майкын довтолгоо энэ улиралд гайхалтай ажиллана гэж бодсон.
Лейкэрс довтолгоонд чиглэсэн байдлаар тоглоход хамгаалалт нилээн задгайрч байгаа. Бодит зүйл гэвэл Лейкэрс залуу баг биш гэдэг нь тэд дараалсан тоглолт хийх эсвэл Тандер, Сиксерс гэсэн залуу багуудын эсрэг тоглоход тодорхой харагдаж байгаа. Гарааны тоглогчдын дундаж нас гэхэд 32.5 байна. Спурс Данкан,Паркер,Ману гэсэн ахмад тоглогч нартай хамт маш сайн амжилт үзүүлж байхад насны талаар тайлбар хийх нь инээдтэй хэрэг. Харамсалтай нь Майк Д’Энтони бол Грег Попович биш. Попович зөвхөн ахмад одуудынхаа минутанд анхаараад байдаггүй, Спурс бол бүх талаараа маш жигд хичээнгүй баг. Залуу атлетик багт тохирох Майкын систем Лейкэрсд тохирохгүй байна. Энэ маягаараа тэд ийм эрч хүчтэй тоглох гэж хичээсээр байвал аваргын төлөө өрсөлдөхөд хэт ядарсан байх болно. Мөн багийн бусад гишүүд хариуцлагатай байж бүгд дасан зохицох хэрэгтэй. Лейкэрс нягт уялдаа холбоотой байж довтолгоон дээр хоорондоо сайн ойлголцох шаардлагатай байна. Довтолгоо төдийлөн үр ашигтай байж чадахгүй байгаа нь Коби бөмбөг их эзэмшдэг хэвээрээ байгаагаас шууд хамааралтай. Нэш Ховард, Газол нартай хамт дээгүүр пик н ролл хийхэд тэднийг хэн нэгэн зогсооход хэцүү. Сүүлийн тоглолтонд Дуайт Газол нарын пик н ролл аймшигтай(муу л юм шиг байна
) байсан гэдгийг санах хэрэгтэй. Гэвч тэдний 3 нь ойлголцоход пик н ролл нь зогсоошгүй болно.
Ховардын хамгаалалтын талаар, тэрний идэвхгүй хайхрамжгүй довтолгоо нь түүний нуруу 100% бүрэн фит болоогүйтэй холбоотой. Үнэндээ тэрээр улирлын дундуур энэ үед л эргэж ирэх байсан юм тийм учраас түүнийг хуучны формондоо орохыг хүлээх хэрэгтэй. Тэр хараахан “
Сүпермэн” түвшиндээ хүртэл тоглохгүй байгаа гэхдээ энэ нь багийн бусад гишүүдийг зөвтгөх шалтгаан биш. Тоглолтонд хожихын тулд Газол будагтай талбайд боломж гарган Коби том залуустаа итгэн тэвчээртэй тоглож сурах хэрэгтэй. Тэд лиг дэх хамгийн авьяаслаг 2 том залуусаа илүү сайн ашиглаж довтолгоонд бүрэн оролцуулах хэрэгтэй байна. Би тэднийг үүнийг чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн том залуус Кобигоос илүү бөмбөг эзэмшсэнээр 3-ийн шугам дээр зогсож буй бусаддаа илүү сул зай гаргаж чадна гэсэн үг юм.
If they want to win big, they have to play big.