Гари Невилл
Бүтэн нэр – Гари Александр Невилл.
1975 оны 2 сарын 18нд төрсөн. 32 настай. Манчестер Юнайтед болон Английн шигшээ багт баруун болон төвийн хамгаалагчаар тоглодог. МанЮ-ын багийн ахмад(ахлагч). Хувийн дугаар 2. Өндөр 180см. Улаан чөтгөрүүдийн төлөө 540 тоглолтод оролцож 7 гоол хийсэн. Энэ нь түүнийг МанЮгийн төлөө 500аас дээш тоглолтод оролцсон 9 тоглогчийн нэг болгосон. Харин английн шигшээд 85 тоглолт хийсэн.
Гэр бүл...
Невиллийнхнийг спортоос салгаж ойлгоход бэрх. Дүү Фил нь мөн түүний адил мэргэжлийн хөлбөмбөгчин. Охин дүү Трэси Невилл нь английн Нетболын шигшээ багийн тамирчин байсан бол аав Невилл Невилл нь мөн л хөлбөмбөгтэй холбоотой ажил хийдэг байсан байна. Энэ оны 6 сарын 16нд Гари 3 жил үерхсэн Эмма Хадфиелдтайгаа гэр бүл болсон.
Улаан чөтгөр.....
1991 оны 7р сард анх чөтгөрүүдийн эгнээнд нэгдэж үүнээс хойш 18 сарын дараа буюу 1993 оны 1р сард мэргэжлийн гэрээ байгуулж байжээ. Үндсэн багийн анхны тоглолтоо 1992 оны 9 сард УЕФА-ын цомын төлөө өрсөлдөж байсан Оросын Торпедо Москва багийн эсрэг хийж байжээ. Энэ үеэс л тэрбээр Рой Кин, Райан Гиггз, Девид Бекхэм, Пол Скоулз нарын хамтаар английн хөлбөмбөгийг байлдан дагуулах аянаа эхлүүлсэн билээ. 94-95 оны улиралд гэмтэл авсан Пол Паркерийг орлох болсноор тогтмол үндсэн бүрэлдэхүүнд багтах болсон юм. 98-99 оны улиралд зарим нэг хамгаалагчдын гэмтлээс болж Невилл өөрийн дуртай байрлал болох баруун хамгаалагчаар бус төвийн хамгаалагчаар тоглож байжээ. 2004 оны 7р сард багтайгаа 5 жилийн гэрээ байгуулсан тэрээр дараа улиралд нь чөтгөрүүдийн ахмад болсон, гэмтлийн улмаас улирлын эхний хагасын ихэнх тоглолтыг өнжсөн, Ливерпүүлийн фанатуудын өмнө Фердинандын хожлын гоолыг тэмдэглэхдээ зохисгүй үйлдэл хийсэн гэгдэж ФА-аас 5000 фунтээр торгуулсан гэх мэт олон зүйлтэй учирчээ. Ахмад болсноосоо хойш багаа Лигийн аварга, Лигийн цомын аварга болгожээ.
Шигшээд.....
1995 онд Японы эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтод шигшээ багийнхаа өмсгөлийг өмссөнөөс хойшхи 12 жилийн хугацаанд улсынхаа төлөө 85 тоглолтод оролцож байжээ. Үүнээс хойш 5 өөр дасгалжуулагчийн нүүр үзсэн ч Гари английн шигшээгийн баруун хамгаалагчийн №1 сонголт байсаар ирсэн .96 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Гари гарааны тоглогчдоосоо хамгийн залуу нь байсан бөгөөд хагас шигшээ хүртэлх бүх тоглолтод оролцсон юм. 98 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аваргад оролцсон ч гэмтлийн улмаас 2002 оны дэлхийн аваргыг өнжиж байжээ. Тэрээр бусад англи тоглогчдынхоо адилаар одоо болтол шигшээ багийн түвшинд амжилт гаргаж амжаагүй л байна. Өнгөрсөн дэлхийн аваргад тэд нилээн найдлага тавьж байсан ч МанЮгийн багийн анд К.Роналдо нь тэдний хүслийг мөхөөсөн юм.
Английн шигшээгийн 3н ахлагчийн нэг(Нөгөө хоёр нь Ж.Терри, С.Жеррард). Өнгөрсөн оны 10 сард болсон Хорватын шигшээтэй хийсэн Европын аваргын урьдчилсан тоглолтод багийн анд П.Робинсоныхоо бүдүүлэг алдаанаас болж автогоол хийсэн нь түүний кареерт нэгэн бараан сүүдэр болж үлдсэн юм. Невилл английн шигшээ дэх сүүлийн тоглолтоо 2 сарын 7нд Испанийн шигшээгийн эсрэг хийжээ. Үүнээс хойш гэмтлийн улмаас шигшээ багийнхаа тоглолтод оролцож чадаагүй.
Шигшээ баг дахь рекордууд...
-2002 онд шигшээ багийнхаа төлөө 51 дэх тоглолтоо хийсэн нь хамгийн их тоглосон баруун хамгаалагчийн рекордыг эвдсэн...
-Шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд 3 Европын аваргад оролцож 11 тоглолт хйисэн нь рекорд.
-Энэ онд Израйлын эсрэг хийсэн тоглолтод дүү Фил нь оролцсоноор Жэк болон Бобби Чарльтон нарын шигшээгийн төлөө тоглосон 141 тоглолтын рекордыг нь эвдэж улсынхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон ах дүүс болсон.
-Гоол оруулалгүйгээр хамгийн олон тоглолтод оролцсон рекордыг мөн тогтоож байсан.
Гари VS Фил
Фил Гаригаас 2 насаар дүү. Чөтгөрүүдийн төлөөх анхны тулаанаа мөн л Гаригаас 2 жилийн дараа хийсэн. Анх ах дүү хоёрыг гарч ирж байхад бүх хүн Филийг ахаасаа илүү авьяастай илүү өндөр амжилтад хүрэх тоглогч гэдэг байсан. Гэсэн хэдий ч тогтвортой нэг байрлалд тоглох боломж олдолгүй баруун зүүн хамгаалалт, хагас хамгаалалт г.м олон байрлалд тоглодог байснаасаа болоод ч тэрүү, хүмүүс түүнээс илүү ихийг хүлээж байсан болоод ч тэрүү эсвэл ах нь хүмүүсийн бодож байснаас нь илүү тоглогч болсноос ч тэрүү тэрээр хүмүүсийн санаанд хүртэл тоглож чадаагүй. Шигшээ багт ч МанЮ-д ч тэр хоёр гараанд гарахын тулд өөр хоорондоо өрсөлдөхөөс өөр сонголт байгаагүй билээ. МанЮ-ийн бүрэлдэхүүнд 263 шигшээ багийн бүрэлдэхүүнд 56 тоглолт хийсэн Фил тогтмол үндсэн бүрэлдэхүүнд тоглохын тулд 2005 оны зун Чөтгөрүүдийг орхиж Эвертонд орсон юм.
Гари ба Дэвид
Английн шигшээ болон Манчестер Юнайтедийн баруун жигүүрийг энэ хоёр тоглогчгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Хэдийгээр Девид МанЮг орхисон ч Гари өдгөө энэ ажлаа Роналдо хэмээх португал залуутай хамтран гүйцэтгэсээр л байна... Дэвид Гари хоёрын нөхөрлөл анх чөтгөрүүдийн youth team-д хамт тоглох болноос эхтэй. ............................
Бекхэмийн 2 дахь хүүхэд Ромео төрөхөд... Гари Бекхэм Ромео 3
Гари VS Scousers
Невиллын хамгийн том хүсэл нь 90 дэх минутад Энфилд цэнгэлдэх хүрээлэнд Ливерпүүлийн хаалганд хожлын гоол хийчээд фанатуудынх нь өмнө баяраа тэмдэглэх...
"Gary Neville, he's a Red,
he's a Red, he's a Red,
Gary Neville, he's a Red,
he's a Red, he hates Scousers!!!"
Юнайтедийн галзуу фанатууд түүнд зориулж энэ дууг дуулдаг билээ.
Амжилтууд....
1992 F.A. Youth Cup - Winner
1996 F.A. Premier League - Winner
1996 F.A. Cup - Winner
1996 F.A. Charity Shield - Winner
1997 F.A. Premier League - Winner
1997 F.A. Charity Shield - Winner
1999 F.A. Premier League - Winner
1999 F.A. Cup - Winner
1999 European Champions League - Winner
1999 Intercontinental Cup - Winner
2000 F.A. Premier League - Winner
2001 F.A. Premier League - Winner
2003 F.A. Premier League - Winner
2004 F.A. Cup - Winner
2006 League Cup - Winner
2007 F.A. Premier League - Winner
Гари 100% сэтгэл зүрхээ багтаа зориулж тоглодог нь магадгүй түүнийг өнөөгийн амжилтанд нь хүргэсэн бизээ.