Moderator: Хөлбөмбөгийн модууд
by hosko » Wed Oct 17, 2012 5:34 am
by Ggoal » Wed Oct 17, 2012 5:46 am
by hosko » Wed Oct 17, 2012 5:52 am
by hosko » Wed Oct 17, 2012 6:07 am
by Seikoni » Wed Oct 17, 2012 9:43 am
by Sathan » Wed Oct 17, 2012 12:22 pm
by hosko » Thu Oct 18, 2012 2:12 pm
by hosko » Thu Oct 18, 2012 2:24 pm
by hosko » Thu Oct 18, 2012 2:30 pm
hosko wrote:За ингээд 2014 оны дэлхийн цомын сонгон шалгаруулалт эхлэх гэж байна даа...
Испаний шигшээн түүхийг харах юм бол ДАШТ-ын сонгон шалгаруулалт гэдэг бол тэдний хувьд хамгийн сандрал багатай тэмцээн гэж хэлж болох аж...
Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг Гүржийн шигшээ багийн эсрэг хийх тоглолтоор эхлүүлэх бөгөөд энэ нь 2 багийн түүхэн дэх хоорондын анхны тулаан болох ажээ... Испаничууд уг тоглолтонд оролцсоноор ДАШТ-ын сонгон шалгаруулалтын 100 дахь тоглолтоо хийх аж... Тэдний хамгийн анхны тоглолт нь тэртээх 1934 оны 3-р сарын 11-нд хөрш Португалын эсрэг тохиосон бөгөөд хөршүүдээ 9-0-ээр булшлаад явуулж байж...
Одоогийн байдлаар уг тэмцээнд Армадачууд 22 дараалсан ялалтыг байгуулаад байгаа нь өөр ямар ч багийн үзүүлж байгаагүй амжилт... Тэд өмнөх рекорд болох Чехийн шигшээ багийн 15 тоглолт дараалж ялалт байгуулсан амжилтыг өдгөө эвдээд, амжилттай үргэлжлүүлж байна гэсэн үг...
(Энэ амжилт 24 хүрсэн)
За тэгвэл сонгон шалгаруулалтанд 45 тоглолт дараалж ялагдаагүй гэсэн амжилтаараа бусад шигшээ багуудаа мөн л хол орхиж байна... Тэд хамгийн сүүлд Данийн талбай дээр 1-0 хожигдсоноос хойш хожигдол гээч зүйлийг мартаад байгаа юм... Тэрхүү хожигдол нь тэртээх 1993 оны 3-р сарын 31 аж... (Энэ бол үргэлжлээд явж л байна)
Яг одоогийн байдлаар тэдний энэ амжилтын араас 2 шигшээ баг 22 тоглолт дараалан ялагдаагүй байгаа нь Франц болон Голландын шигшээ багууд... Мөн Италичууд 17, Германчууд 12 гэсэн амжилттай байгаа юм байна...
Бас нэгэн гайхалтай үзүүлэлтийг энэ дэлхий дээр 3-хан л баг үзүүлж байж... Тэдгээр нь Испани, Бразил болон Италийн шигшээ багууд ДАШТ-ын сонгон шалгаруулалтанд хэзээ ч нутаг дээрээ хожигдож байгаагүй гэсэн амжилт... Үүнээс Испаничууд 49 тоглолтоос 42 хожил, 7 тэнцээ гэсэн амжилтаар тэргүүлж байна... Бразилчууд 46, Италичууд 44 тоглолт нутаг дээрээ хийжээ... (Энэ бол үргэлжлээд явж л байна)
За тэгвэл Армадагийн хувьд дээрх 2 багаасаа товойх бас нэгэн зүйл байгаа нь эдгээр гэртээ хийсэн тоглолтууддаа гоол төдийлөн алдаад байдаггүй нь...
Хамгийн сүүлд Испанид зочлохдоо тэдний эсрэг гоол хийж чадсан баг бол Словакчууд... Тэр тоглолт нь Герман 2006 ДАШТ-ын урьдчилсан шат буюу өдгөөгөөс 7 жилийн өмнөх тоглолт (2005)... (Нутаг дээрээ гоол алдаагүй 6 жил тэссэн амжилт зогссон, гэхдээ дахиад шинэ эринг эхлүүлнэ биз дээ энэ дээр)
Уг тоглолт Висенте Калдерон цэнгэлдэхэд болсон бөгөөд тэд энэ удаагийн шалгаруулалтын Францтай хийх тоглолтоо ирэх 10-р сарын 16-нд уг цэнгэлдэхэд хийхээр товложээ... Францчууд энэ амжилтыг нь зогсоож чадах эсэхийг нь тэр өдөр харж болох... (Би яг энийг бичиж байхдаа нэг л гоол алдахаар мэдрэмж төрөөд бичээд байсан юмаа)
by kayo » Thu Oct 18, 2012 10:59 pm
Sathan wrote:хамгийн сайн бсан Альба,Рамос л байв уу даа...
by hosko » Tue Oct 30, 2012 11:40 pm
by hosko » Tue Oct 30, 2012 11:45 pm
by hosko » Wed Nov 07, 2012 8:12 pm
by hosko » Sat Nov 10, 2012 6:17 pm
by hosko » Thu Nov 15, 2012 6:24 am
by hosko » Thu Nov 15, 2012 9:59 am
by kayo » Thu Nov 15, 2012 10:22 am