by Мэргэн » Tue Dec 25, 2012 12:05 pm
ЛЭЙКЕРС (13-14) V. Голден Стэйт (18-10)
С.Нэш 24 тоглолт өнжсөний эцэст эргэн ирж, Коби 34 онооныхоо 6-г нь нэмэлт цагт авснаар Лэйкерс Голден Стэйтийг 118-115 харьцаатай хожсон.
Нэшийн хувьд 10 сарын 31-нд улирлын 2 дахь тоглолтод Портлэндийн эсрэг тоглож байхдаа гэмтсэнээс хойш анх удаа тоглосон юм. Тэрээр гараанд гарч 41 минут орчим тоглохдоо 9 дамжуулалт, 12 оноо авсны дотор нэмэлт цаг дуусахад 16,9 секунд үлдээд байхад хийсэн хожлын 2 оноо багтана.
Метта 20 оноо, 5 самбар авсан бол өөр нэгэн сэлгээ болох Ж.Хилл 14 оноо, 8 самбар нэмэрлэсэн. Ховард нэмэлт цагт 6 дахь алдаагаа авч талбайг чөлөөлөх хүртлээ 11 оноо авсан.
Голден Стэйтээс хамгаалагч Ж.Жэк сэлгээнээс гарч улирлын хамгийн их 29 оноогоо авч, 11 дамжуулалт өгснөөр улирлын 2 дахь дабл-даблиа хийсэн. Карри 20 оноо, Д.Лий 20 оноо, 11 самбартай дабль-дабль. К.Томпсон мөн сайн байж 18 оноо нэмсэн.
Лэйкерс дайчдыг энэ улиралд 2, нийтдээ 6 дараалан, харин сүүлийн 19 тоглолтынхоо 18-т нь хожиж байна. Голден Стэйт эхний 3 үеийг 31-27, 61-53, 87-74 гэж илүүрхсэн ч дөрөвдүгээр үед Лэйкерс 34-21, нэмэлт цагт 10-7 гэсэн онооны давамгайлал гаргаснаар хожсон.
Коби 41 шидэж 16ханыг нь оруулсан. Гэхдээ тэрээр дөрөвдүгээр үед 3-6, нэмэлт 3-6 довтолсон.
“Бага зэрэг хөндүүр, өвдөлт мэдрэгдэж байна, гэхдээ одоо зүгээрээ. Тоглож болохоор байна.” Нэш
Д.Лий 4 дүгээр үед 2хон оноо авсан бол нэмэлт цагт нэгийг ч аваагүй.
Лэйкерс 4 дүгээр үед 21-8 ран хийж, улмаар Коби Нэшийн дамжуулалтаар аркны гаднаас 3 оноо авснаар 95-95 болж тэнцсэн нь хожлын түлхүүр байлаа.
Дайчдын шинэ цэрэг Х.Барнес 13 оноо, 4 самбар, 3 бөмбөг тасласан. Нийт онооныхоо 7-г сүүлийн 6 минутад авснаас гадна тоглолтын турш Кобиг хамгаалж, супер одын шидэлтийг алдуулж байлаа. Тэднээс мөн Ж.Жэк гайхалтай байсан. Сэлгээнээс гарч ирэн эхний үеийн төгсгөлд ганц шидсэн нь оновчтой болж 3 оноо авсан бол 2 дугаар үед гурваас 1-2, нийт 7-10 довтолж 15 оноо авсан. Тэрээр тоглолтыг 13-19 довтолж, 29 оноо авснаар дуусгасан.
А.Жэмисон 20 минут дундажлаж байгаа ч сүүлийн 2 тоглотод сэлгээнд байгаа ч оролцсонгүй.
29,5 оноогоор лигийг тэргүүлж байгаа Коби 5-17 довтолж эхний хагасыг 11 оноотойгоор тааруу эхлүүлж, 16-41 гэсэн тааруу хувьтайгаар дуусгасан. Гэхдээ тэрээр 4 болон нэмэлт үед хэд хэдэн клатч шидэлт хийсэн. Мөн 8 тоглолт дараалан 30+ оноо аваад байна. Энэ нь мэдээж фантази тоглогчдыг баярлуулж байгаа нь лавтай.
Лэйкерсийн тайлбарлагч М.Томпсон талбайн хажуу талын суудлаас тоглолтыг үзсэн бол түүний хүү К.Томпсон дайчдын өмнөөс талбайд тоглосон. Эцэг М.Томпсоныг нь 1978 оны драфтын нэгээр Портлэнд сонгож байж. Тэрээр 12 жилийг НБА-д өнгөрүүлэхдээ Портлэнд болон Лэйкерс тоглож байсан юм байна.
Д.Лий 12 тоглолт дараалан 20+ оноо аваад байгаа нь карьерийнх нь хамгийн их. Мөн тэрээр 20+ оноо, 10+ самбарыг 12 тоглолтод авсан лигт нэгт орох амжилт. Коби 34 оноо, 10 самбартай дабль-дабль хийсэн. Коби 2008.01.14-нд Сиэлтийн эсрэг тоглохдоо 44 шидэж байснаас хойш анх удаа 40+ шидэж байна. Түүний хувьд карьерийнхаа туршид 9 дэх удаагаа нэг тоглолтод 40+ шидэж байгаа юм.