ЦАГААН wrote:1. Хамгийн тулгамдсан асуудал бол барьц сонгоо. Үүнийг халж хаяж монгол бөхөө авч хоцрохгүй бол яг сүмо болох гээд байна. Матуунууд гарч ирж хэд мөргөлдөөл, шодоол ... арай өндөр арай жин ихтэй нь даваал ... Юун нөгөө дэлхийн бөхийн хаан, ёстой бүтэлгүй барилдаан болох гээд байна. Энэ бол МҮБХ-ний хийсэн хамгийн том ГАЙ, монгол бөхийн үндсэн агуулгыг өөрчилсөн байж болшгүй зүйл.
Болохгүй бол ядаж улсын наадмыг шоддоггүй болгох бүрэн бололцоотой ... Одоогоор шөвгийн 4-ийг шодохгүй гэдэг дүрэмтэй байгаа юм байна, үүнийг нэмэгдүүлж шөвгийн 16 32 ... цаашлаад бүгдийг нь шодохгүй байлгаж болохоор л байгаа ...
Энэ үнэхээр тулгамдсан асуудал болоод бна, өндөлзүүлсэн уран, бужигнасан барилдаан үзэхээ байлаа шүү дээ. ганц 1 бужигнасан барилдаан харагдана, тэр нь Баасанхүү гэх мэт жижигхэн нөхдүүдээс л гарна. бусад нь тэгээд золгоо хүлээгээл байж байх юм. 6 зааны үед тэр хэд чинь одоо энэ Содном нтр шиг л байсан мөртлөө бужигнуулдаг л байсан 2. Холбооны хийсэн цөөхөн сайн ажлуудын нэг нь харцага, гарди цол. 2 удаа 5 давахаар нь өсөх идэр гэдэг шиг 6 давахаар нь лаг начин мундаг начин энэ тэрээ гээд олон янзын цол гуншин залгалтай нь биш. Харцага болохын төлөө яаж тэмцэж байгааг бид хардаг, Бямбажавын жишээ зэргийг бодох хэрэгтэй. Шинэ начин 6 дээр шууд үсрээд унадаг багассан. 60-аад оны түрүүлээгүй олон арслан чинь одоо төрөхөөсөө өнгөрсөн ш дээ... Тэгэхээр тэдэнд тохирсон гарди гэдэг цол байх маш оновчтой байгаа. Лаг начин гэхийн оронд ХАРЦАГА, лаг заан муухан арслан гэхийн оронд ГАРДИ гэж нэрлэнэ гэдэг надад бол яг болж байнаа гэж бодогдоод байгаа. Харин далай аварга бол шал илүү ... дархан аварга гэдэг дээд цолны босгыг өндөрсгөх шаардлагүй гэж үздэг.
Энэн дээр бас санал нийлж бна, нэрний хувьд хэр оновчтой талаах харин яриа байж болох юм. Аварга хүний малгайн тэмдэг Хангарди гэдэг үлгэрийн шувуу байсаар байтал Гарди гэх нь зөв ч юм уу. Соц үед хүүхдийн барилдаанд түрүүлсэн хүүхдэд улсын харцага гэж цол олгодог байсан юм билээ, Дагваад яг тийм үнэмлэх бна лээшд, Дагваа тэрийгээ үзүүлээд у/х гээд барилдчмаар ч юм шиг 3. Холбооны хийсэн хамгийн сайн ажил бол эрэмбэлсэн явдал. Гэхдээ зөв эрэмбэлэх гэж мөн ч их зүдэрсэн дээ ... ам авдаг даваанд шинэ эрэмбээр, оноодог даваанд хуучин эрэмбээр энэ тэр гээл зөндөө мунгинаж байж одоо арай дээр болсон. Гэвч өсөх идэр начинг эрэмбэлж байгаа нь маш буруу байгаа гэх мэт асуудал бол зөндөө байгаа, аймгийн цолтнуудын эрэмбэ бол маш аргуу гэдгийг би их олон удаа тайлбарласан.
Эрэмбэлэх бол хамгийн зөв шударга явдал, анхандаа асуудал байсан, одоо бол зүгээр байх, цолоо баталсан дээр түрүүлж баталсан нь биш анх тухайн цолоо түрүүлж авсан нь дээрээ эрэмблэгдээд байгаа, энэ харин зөвүү буруу юу мэдкүм. Аймаг цэргийхний эрэмбэ маргаантай хэвээр байгаа, улсын наадмын амжилтыг оруулах зөв буруу гэх нь бий, оруулахдаа аймгийн амжилтын өмнө хойно гэх асуудал бий, логикийн алдаануд бас бий, Цагаан хэлээл байдаг4. Баяр наадмын тухай хуулиар 10 даваатай 9 даваатай наадмыг буруу цоорхойтой байдлаар (хохирсон бэлэн жишээ байгаа, одоо гарахгүй л байгаа болохоос яг будилахад бэлэн буруу хуулиар явж байгаа) явдгийг засах, чадахгүй бол дандаа 9 даваатай наадам хийх. Цол олгодог, эрэмбэлдэг асуудлыг яг зөв логиктойгоор тодорхой хатуу алгоритмын дагуу цэгцлэх хэрэгтэй байгаа, улс аймаг бүгд ижил ...
Энэ ёстой яааралтай засах хэрэгтэй эд дээ, кейс одоохондоо гарчихгүй байгаа болохоор л яваад байгаа, их хуралд нь дархан аварга хүн өчнөөн жил суусан байж иймэрхүү алдаатай юмаа засччихгүй л байгаам даа5. Бүтэн жилийн турш үргэлжилдэг том тэмцээнтэй болох хэрэгтэй. Лигийн системд шилжилгүй яахав, цаг нь болсон. Шагнал нь маш өндөр байх менежмент хийж бөхчүүдийг байнга барилдуулж байх хэрэгтэй, одоо С.Мөнхбат аварга хэд барилдаж байгаа билээ дээ... Тэр жилийн амжилтаар цол олгоно гэдэг бол найрааг багасгах болон бөхчүүдийн оролцоог сайжруулах арга байх л даа. Мөнгө, алдар нэр, урамшуулалаар нь шахаад тус асуудлуудыг шийдэж болно гэж үзэж байна, гэхдээ НАЙРАА ??? байгаа гэдгийг санахад илүүдэхгүй, түүнийг шийдэх л арга нь энэ олон барилдаанаар цол олгох явдал юм л даа ... Хэрэв олон барилдаанаар цол олгоно гэвэл аймаг , сумын цолыг яаж олгох вэ? гэсэн асуудлыг цугт нь бодох л хэрэгтэй.
Сумъяа аварга хэлнэ лээ, зөв замаар их мөнгө байхад хар буруу их мөнгөрүү явах хүн гарахгүй дээ гэж. Зөв замын их мөнгө гэдэг нь лиг л дээ. Аймаг сумыг шийдэж болох блгүй дээ, Лигт нь дунд, доод зиндаа үүсгээд ч юм уу 6. За тэр алдарт допингтой нь тэмцэх шаардлага байгаа, яаж тэмцэхийг бол сайн мэдэхгүй байна. Мөнхбаатар арслан жишээ нь 5 сарын дараа тэмцээнд орчоод би допинг хэрэглээгүй гэдэг мсж ард түмэнд нисгээд байж болох уу? Ер нь хянах гээд байгаа юм бол бүр мөсөн жилийн туршаа хянамаар байдаг, гэтэл наадмынхаа шинжилгээг 2 3 сар болгож гаргадаг хүмүүс яаж ч чадхав дээ ...
Лаборатори нтрээ эндээ байгуулж болдоггүйм бхдаа, тэмцэе гэж байгаа бол мөнгө төгрөг бас тэр салбартаа хаях л хэрэгтэй л дээ, 2-3 сарын дараа хариу нь гараад мөн биш гэж хэрүүл хийж шинжилгээ аваад дэмий юм дөө.