hosko wrote:Цагаан тэр Алтанхуяг болон Батчулуун 2-ын эрэмбийн өөрчөлөлт дээр юу болсон талаар жаахан дэлгэрэнгүй бич дээ... Хуулийн заалт энэ тэртэй нь...
энэ ч хуулиар биш холбооны журмаар зохицуулагддаг эд байгаа юм.
2011 оны наадмын өмнө бол а.а Алтанхуяг аймагт 1 түрүүлсэн улсад 2 удаа 4 давсан байлаа.
а.а Батчулуун болохоор 1 түрүүлсэн, аймагт 4 үзүүрлэсэн, улсад 4 даваагүй тул улсад 4 давсан арсан өмнө гэдэг заалтаар Алтанхуяг өмнө нь байсан.
За тэгээд 2011 оны наадам дууслаа, цэргийн баяраар Батчулуун хурц болоод Дундговьд Алтанхуяг хурц боллоо.
Тэгсэн аймагт 2 түрүүлсэн арслангуудын хувьд аймагт үзүүрлэсэн амжилтыг нь эхэлж харнаа, улсад 4 давсанг дараа нь тооцно гээд Батчулуун дээр нь гарчихсан. Яг тийм л журам МҮБХ цагаан дээр хараар биччихсэн байгаа юм байна л даа, үнэн том алдаадай.
уг нь яг ижилхэн нэмээд 1 1 удаа аймагт түрүүлсэн л байгаа юм. Нэмээд Алтанхуяг улсад 4 давсан, Батчулуун бас улсад хэд давлаа даа...
маш том дүрмийн алдаа л даа...
Дараа нь бас нэг но - той заалт.
аймагт 1 түрүүлсэн, улсад 1 удаа 4 давсан а.а Ба.Батжаргал (аймагт үзүүрлээгүй)
аймагт 1 түрүүлсэн, аймагт 1 үзүүрлэсэн а.а Лха-Очирын дээр байнаа. (улсад 4 даваагүй)
эндээс юу гэсэн дүгнэлт гарах бэ гэхээр улсад 4 давах бол аймагт үзүүрлэхээс ТОМ амжилт гэж МҮБХ үзэж байнаа гэсэн үг.
Гэтэл
аймагт 1 үзүүрлэж, улсад 1 удаа 4 давсан а.з Сугаржаргал ч гэдэг юмуу а.з
аймагт 2 удаа үзүүрлэсэн за одоо хэн ч байдаг юм а.з Сэнгидорж гэдэг ч юмуу хэн нэгэн 2 үзүүрлэсэн хүнээс бол доор байгаа юм.
эндээс бол улсад 4 давах нь аймагт үзүүрлэхээс БАГА амжилт гэж ойлгож болохоор байгаа юм.
зөрчил л гэж санагдаад байна.
а.н Элбэгбаяр бол 1 удаа аймагт 5 давсан, улсад 4 давсан хүн.
а.н Хайдав бол 2 удаа аймагт 5 давсан хүн. Элбэгбаярын дээр байгаад байгаа юм...