by Real.madrid » Sat Dec 08, 2012 8:39 pm
Манчини : " Бидэнд гоолдож чаддаггүй 4 довтлогч байна."
Манчестер Ситид Sergio Aguero, Mario Balotelli, Carlos Tevez , Edin Dzeko гэсэн нийт 109 сая фунтын үнэтэй 4 довтлогчид байдаг хэдий ч тэд энэ улиралд нийтдээ 19 гоолыг одоогийн байдлаар оруулаад байгаа юм. Харин Манчестер Юнайтедийн довтлогч Van Persie ганцаараа 10 гоол оруулчихаад байгаа билээ. Маргааш болох Манчестерийн дербигийн өмнө Ситигийн дасгалжуулагч Роберто Манчини дараах зүйлийг ярьлаа.
Манчини : " Улиралын турш ганц довтлогчтой байна гэдэг мэдээж хүнд зүйл. Харин 4 довтлогч байгаа бол тэдний 2 эсвэл 3 нь тогтмол гоолдохгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ яг одоогийн байдлаар бидэнд гоолдож чаддаггүй 4 довтлогч байна. Магадгүй маргааш энэ нөхцөл байдал өөрчлөгдөж, дараа дараагийн тоглолтуудаас бүх зүйл хэвийн болох байх. Гэхдээ бид илүү ажиллах хэрэгтэй байна. Бидний улирал эдгээр 4 довтлогчдоос маань л шалтгаална. Хэрвээ бид өнгөрсөн улирал шигээ гоолдоод эхэлчихвэл бидэнд маш том боломж гарч ирнэ.
Сити өнгөрсөн улиралын өдийд гэхэд бүх тэмцээнд 66 гоол, примьер лигт 49 гоол оруулаад байсан бол энэ улирал эхлээд бүх тэмцээнд 37 гоол , примьер лигт 28 гоолыг оруулчихад байгаа юм.
Манчини : " Манчестер Юнайтед - Манчестер Ситигийн хоорондын тоглолт одоо өөрчлөгдсөн. Магадгүй 2-3 жилийн өмнө бид Юнайтедаас айдаг байсан. Харин өнгөрсөн улирал энэ бүхэн өөрчлөгдсөн. Гэхдээ тэд биднээс илүү. Яагаад гэвэл тэд хүчирхэг сэтгэл зүйтэй баг. Тэд примьер лиг, аваргуудын лиг гээд хоёр хүчирхэг тэмцээнд жигд сайн тоглож байгаа. Магадгүй бидэнд тэр давуу тал одоогоор алга байна. Бид энэ тал дээрээ ажиллах ёстой. " гэжээ.
--------------------------------------------------------------------
Манчестер Сити хоёр жил дарааллан аваргуудын лигийн хэсгээсээ мултарсан төдийгүй энэ улиралд л гэхэд хэсгийнхээ сүүлийн байранд 3 оноотойгоор бичигдэж, Английн клубуудын түүхэн дэхь хамгийн муу статистикийг үзүүлээд байгаа билээ. Энэ талаар Манчини дараах зүйлийг ярьлаа.
--------------------------------------------------------------------
Манчини : " Фергьюсон Манчестер Юнайтедад ирээд 7 жилийн дараа нь анхны цомдоо түрүүлж байсан. Мөн 14 жилийн дараа нь аваргуудын лигийн цомд түрүүлж байсан. Тэгэхээр надад аваргуудын лигт түрүүлэхэд 12 жил үлдээд байна." хэмээн наргижээ.
ball.mn
өөрөө олигтой дасгалжуулдаг юм шиг шаах юмаа
Los Blancos
Los Merengues
Los Vikingos