Catania_____1____________3_______AC Milan
_3(2)_______Shots (on Goal) _________13(6)
__12_____________Fouls_____________12
__3___________Corner Kicks___________3
__1 ____________Offsides_____________ 6
_ 27%______Time of Possession_______ 73%
__2 __________Yellow Cards___________2
__1 ____________Red Cards___________1
__3 ______________Saves____________ 1
Тоглолтын тойм:
http://www.101greatgoals.com/gvideos/ca ... 3-goals-2/Хүснэгтэд манай дээхэн явж байсан Катаниаг нухлаа. Тоглолтыг дараа нь л үзлээ... Монто ахлагчаар тоглолоо. Аббиати гараанд гарахаар хэнд нь тууз зүүлгэх нь гэдгийг харъя даа...
Манайх тоглолтын эхнээс овоо тогтвортой тоглож байсан ч, 11 дэх минутад улангаас айл мөргөөд гоолдчихсон. Энэ бол Ачербигийн алдаа байлаа.
Манайхаас бараг хамгийн өндөр нуруулаг нь, булангийн цохилтыг ганц цэвэрлэж байх ёстой хүн маань буруу үсрээд л...Ювэд байсан заналт Легротагилие мөргөөд гоол...
Заналт ч гэж дээ бас л багагүй тус болдог байсан байхаа манайд хэхэ...
За тэгээд 2р хагаст тоглолын дундуур айлын довтлогч нь улайрч байгаад Ночийн хөлийг давхар хамж цохиод улаан... Угаасаа шар авцан байж байж...
Ингээд манайх айлаас нэг хүний илүү болсон тул дураараа дургилгүй яахав... Гэхдээ яалт ч байхгүй баруун жигүүрээр л довтолгоо явах юм аа...
Шильогийн жигүүрээр... Шильо авч ороод Боатенг кросс хаяасныг Шаарави хатгаад гоол... Манай залуу ч мундаг байнаа.
Манайх үргэлжлүүлээд бөмбөгөө эзэмшээд л, довтлох гэж оролдоод л байлаа...
Уг нь бол айлын 16д орчихож байгаа ч, олуулаа тэгээд яг төгсгөл хэсэгтээ замбараагүй юм болчихын...
Штанг цохиод, бүгд нэг нэгнээ хараад ч байх шиг... Харин Боа овоо формоо олж байгаамуу хаашаам... Хаалга руу оновчтой цохиод байна лээ.
Тэрний нэг нь айлын хамгаалагчдын араас сайхан эргүүлж цохиод гоол. Айлын хаалгач хараад л зогсоод байсан...
Дараахан нь Шааравид нэг гоё гаргаж өгснийг харин их талд нь эргүүлэгтэй цохиод хаалгацан... Жоохон сул цохичихсон л доо...
Уг нь нэг дараад, хуураад цохисон бол ч... Манай залуу яалт ч байхгүй бага зэрэг туршлага байхгүй байна л даа... Тэрнээс айлын 16д хангалттай аюул учруулж байгаам.
Тэрний дараахан нь Роб хов хоосон шахуу хаалга руу цохих гээд тэнгэр рүү буудчих юм. Яаж цохихоороо тэгдэг байнаа... Чадахгүй бол наанаа Шааравид хаяхгүй.
Роб боломж үүсгэх тал дээрээ л сайн ажилласан
Тоглолтын төгсгөлд КПБ шал дэмийн такл хийж байж улаан авсан. Түүнийг хөөгдөөд удаагүй байхад Шаарави эцсийг нь тавьж чадлаа.
Өмнөх хаалгасан цохилтынхоо алдааг засаад, их талд нь эргүүлэгтэй итгэлтэй цохиж гоолдсон... Энэ залуу ч манайхыг чирж байна даа... Дөнгөж 20 настай хэхэ
За тэгээд Россо Неригийн хэлсэн шиг хамгийн гол нь дараалсан тоглолтод хожиж чадлаа. Энэ маш чухал...
Катаниа бас энэ жил сайн байгаа. Ялангуяа гэртээ Ювэд л ганцхан, ганц гоолоор хожигдсон...