Тоттенхэм Хотспурс - Ливерпүүлхэзээ:
2012.11.29, 03:45 Улаанбаатарын цагаархаана:
Уайт Харт Лэйн, Лондоншүүгч: Фил Дауд
2 багын гарааны таамаг
Тоттенхэм Хотспур....................Lloris
Walker...Dawson...Caulker...Vertonghen
...........Sandro...Huddlestone
..Lennon......Dembele........Bale
....................Defoe
Ливерпүүл...................Reina
Wisdom...Skrtel...Agger...Johnson
...............Allen, Sahin
...Sterling.....Gerrard.....Enrique
..................Suarez
энэ тоглолтонд Спурсын хувьд сайхан мэдээ байгаа нь өмнөх тойрогт бэртлийн улмаас талбайг орхисон Сандро, удаан хугацааны бэртлээс эргэж ирсэн Дэмбеле нар оролцох боломжтой. Харин 3 тоглолтын бангаа дуусгаагүй Адебаиор, бэртэлтэй байгаа Кабул, Ассу Екотто, Паркер нар тоглохгүй.
Харин зочдын хувьд Уисдом, Лукас нар энэ тоглолтонд оролцох боломжтой бол Келли, Борини нар гэмтлээс улбаалж бүрэлдхүүнд багтаагүй.
Стат- Тоттенхэм сүүлийн 5-н тоглолтын 4т нь учраадаа ялагдаагүй
- 2 улирлын өмнө яг энэ өдөр багууд Лондон хотод тоглож байсан бөгөөд тэр үед Аарон Леннон нэмэлт цагт гоол хийснээр Тоттенхэм 2-1 харьцаатай хожиж байж
- Хамгийн сүүлд Улаанууд энэ цэнгэлдэх хүрээлэнд 2008 оны 5 сард ялалт байгуулж байжээ. Рафаэл Бэнитесийг удирдаж байхад Улаанууд 2-0 харьцаатай хожиж Воронин, Торрес нэр дээрээ гоол бичүүлж байлаа.
- Өнгөрсөн тойрогт УэстХэм багийг 3-1 харьцаатай буулган авснаар Тоттенхэм бүх цаг үеийн 300 дахь ялалтаа байгуулсан байна. Энэ үзүүлэлт нь Англидаа 5-д бичигдэх амжилт
- ПЛ-ийн хүрээнд Том Хаддлстоун Тоттенхэмийн өмсгөлтэй 100 дахь тоглолтонд оролцох боломжтой
- Суонси Сититэй талбайд нь гоолгүй тэнцсэн нь Ливэрпүүлийн хувьд айлын талбайд гоол алдаагүй анхны тоглолт болсон байна
- Улирлын эхний 13 тоглолтын дараагаар Мерсисайдын баг 7 тэнцээ авсан байгаа нь Стоук Ситигийн хамтаар бусад багуудаас хамгийн их тэнцээ авсан баг болжээ.
- Суонси Сититэй талбайд нь гоолгүй тэнцсэн нь Ливэрпүүлийн хувьд айлын талбайд гоол алдаагүй анхны тоглолт болсон байна.
Түлхүүр тоглогчид, чухал тулаанууд- Жермайн Дефо энэ улиралд Спурсын өмнөөс 11 гоол оруулаад байгаа ба 51 удаа цохиж 31 удаа хаалгаа оносон(60.8%) нь ПЛ-д эхний 5д орох үзүүлэлт. Мэргэжилтнүүдийн таамгаар бол тэр энэ улиралд өлхөн 20+ гоол хийнэ гэж тооцоолж байгаа энэ тоглолтонд ч гэсэн айлын хамгаалалтанд хамгийн их түвэг учруулах тоглогчоор нэрлэгдсэн
- Энэ улиралд Сандро, Хаддлстоуны хослол ПЛ-т хамгийн их бөмбөг таслалт хийсэн. Сандро Раниере гэхэд л дангаараа 48 удаа бусад багын довтолгооныг тасалсан нь өөр ямарч тоглогчийн үзүүлээгүй байгаа стат. энэ 2 байхгүй бол өшөө нэмээд хэдэн гоол ч алдах байсан юм бүү мэд.
- Спурс энэ тулаанд Леннон, Бейл нарын жигүүрийн хослолоо бүрэн дүүрэн ашиглах нь тодорхой учир нь эсрэг талын хамгаалагчид нь бэртлээс дөнгөж ирсэн(Уисдом) буюу өөрийн бус байрандаа тоглож байгаа (Даунинг) тоглогчид байгаа юм.
- Стиви Жи өөрийн хамтрагчид болох Аллен, Шахин нартайгаа төвийн санаачлагыг гартаа түлхүү авч тоглох нь тодхон. энэ тоглолт довтолгоо хамгаалалт аль нь ч голлосон бай бүх талаараа жигд хөрвөх чадвартай төвийн хагасуудтай байгаа нь Ливерпүүлийн гол давуу тал
- Рахеем Стерлинг, Суарез нарын хурдтай дриблинг, ур чадвар голлосон тоглолт ПЛ-д хэнийг ч айлгахаар хүчтэй байгаа билээ.
Таамаглал: 2-2 фулл тайм