by fond » Wed Nov 21, 2012 8:33 pm
Лэйкерс Пауг солих нь буруу
Хэд хоногийн өмнө гарсан Пауг Смитээр солино гэсэн солилцооны талаар..
Лэйкерсийн хувьд ийм наймаа хэрэггүй, ер нь Испани эрийг наймаанд оролцуулах нь дэмий зүйл гэж бодож байна.
Яагаад гэж үү?
Хэдийгээр Пау фенүүдийн хараад хэвшцэн статистик үзүүлэлтүүдээ (энэ улирлын дундаж үзүүлэлт- 42.5% довтолгоо, 14 оноо, 9.9 сам, 3.2 о.д)үзүүлж чадахгүй байгаа боловс тэр багийн гол хэсэг байсан хэвээр л байна..
Жошын хувьд өнгөрсөн жилийнхээсээ (энэ улирлын дундаж үзүүлэлт- 41.3% довтолгоо, 15.6 оноо, 8.3 сам, 3.7 о.д)бага үзүүлэлттэй байна.
Нэмж хэлэхэд Смит Газолоос хамаагүй залуу бөгөөд 27 настай бол Газол 32 настай юм.
Ердөө 7 хоногийн өмнө Фил Жексон дахин багийг дасгалжуулж магадгүй байсан үед Газол дахин гурвалжин довтолгооны гол хэсэг болж түүний ирээдүй найдвартайгаар төсөөлөгдөж байсан юм.
Гэвч Лэйкерс Майк Д’Энтониг дасгалжуулагчаар авсан бөгөөд түүний арга барил нь довтолгоонд тулгуурласан сагсан бөмбөг учир хурдтай эрч хүчтэй тамирчдыг илүүд үздэг юм.
Газол тэрхүү шаардлагыг нь бүрэн хангахгүй байгаа бол Смит яг тохирч байгаа юм.
Гэвч Лейкерсийн удирдлагууд 7фүүт өндөртэй довтлогчоо явуулж эрсдэл хийхгүй байх гэж найдаж байна.
Магадгүй Смит эсвэл өөр довтолгоо сайтай, хурдтай, атлетик довтлогч байвал үзүүштэй харагдах байх л даа гэхдээ энэ нь урт замд том зорилго тээж буй багт хамгийн сайн сонголт биш.
Энэ арга барил нь улирлын дундуур ашиг тусаа өгч болох ч плейоффын тоглолтуудад удааширч эхэлвэл яах вэ?
Ур чадварын цуглуулга
Плейоффт багийн ерөнхий тоглолт болохгүй Газолын шидэлт,самбар доорх тоглолт, дамжуулалт болон сагсанбөмбөгийн ерөнхий IQ зэрэг чухал чадваруудыг нь ашиглан тоглох нь хамгийн тохиромжтой юм.
Газолын хувиа хичээдэггүй байдал болон ашигтай зөв тоглолт хийдэг чадвар нь 2009,2010 онуудад аварга болоход үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан юм.
Газол Смит нарын өнгөрсөн жилийн трапецан дотроос довтолсон тоо болон шидэлтийн хувь нь ойролцоо бөгөөд Газол 300 шидэлт 68.7%, Смит 363 шидэлт 68.6% байна.
Смит өөрийн хамгийн их шидэлт буюу 430 шидэлтийг 16фүүтээс 3 онооны зураас хүртэлх зайнаас гүйцэтгэсэн байна. Энэ нь Лейкерс түүнийг сонирхож буй 1 шалтгаан бөгөөд ингэснээр Ховардад тоглох хангалттай орон зай гарна гэж үзэж байна.
Гэвч Смит холын зайнаас болон трапецнаас сайн довтолдог хэдий ч Газол бүх байрлалаас шидэлт гүйцэтгэх чадвартай юм. Өнгөрсөн улиралд тэрээр трапецнаас 300, 3аас 9фүүт зайд 290,10аас 15 фүүт зайд 178, 15аас 3онооны шугам хүртэлх зайнаас 259 довтолгоо хийсэн байна.
Гол зүйл нь Газол аль ч байрлалаас Смитээс илүү өндөр хувьтай довтолж байгаа юм. Тэгэхээр Газол Смитийн довтлох боломжтой ямар ч байрлалаас түүнээс илүү тоглож чадна.
Нэмж хэлэхэд лигт шидэж, самбар доор пост тоглолт хийх, аль ч гараараа сайн тоглох мөн сайн дамжуулах чадвараараа Данканаас өөр том тоглогч Газолоос илүү гарахгүй.
Хагас талбайд тоглох чадварууд
Данканы ярианаас Газол бол надтай харьцуулагдсан хамгийн үндсэн суурь сайтай тоглогч. Магадгүй тэр Алдрын танхимд орох хэмжээний Данкан шиг биш байх гэвч Газол сагсанбөмбөгийн хувьд хамгийн шилдэг хүчний довтлогчийн тоонд орох Данканы ихэнх чадваруудыг эзэмшсэн.
Спурсын солилцооны нэрс дотор Данканы нэр орж байгааг та харж байгаагүй байх эсвэл харж байсан юм уу?
Тэднийг бүх зүйлээрээ адилхан гэж хэлэхгүй, гэхдээ Спурсыг хамгаалалтад тулгуурласан хөгшин багийг хурдтэй оноо авдаг баг болгож бүхэлд нь өөрчлөхөд Данкан гол зүйл нь байсан.
Тийм байдлаар плейоффт ороход хагас талбайн хамгаалалтаа багаараа нягт нямбай сайн хийдэг шигээ хагас талбайн довтолгоогоо тийм байдлаар зохион байгуулах хэрэгтэй гэж Данкан тооцоолсон. Газол үүнтэй адилхан талаараа өндрөөр үнэлэгдсэн.
Тиймээ Лейкэрс-д Ховард байна гэхдээ тэр одоо энд Пост тоглолтонд Газол шиг чадварлаг биш. Мөн энэ улирал Ховард байгаа учир Газол төвийн байрлал дээр тийм ч их тоглохгүй учир өөрийн үндсэн байрлал дээр тоглож өөрийн авьяасаа илүү харуулах боломжтой юм.
Хэрвээ Ховард ямар нэгэн байдлаар бэртсэн тохиолдолд түүнийг орлох хүн нь бусад багуудад байхгүй уян хатан чадварлаг том залуу Газол байх болно, учир нь тэр үүнийг өмнө нь зөндөө л хийж байсан.
Лейкэрс бэртэл гэмтлээс шалтгаалсан төвийн байрлалын асуудлыг шийдвэрлэхийн тулд Жордан Хилл юмуу Антуан Жэмисонг хүчний довтлогчоор гаргаж Газолыг төвийн байрлалд гаргар боломжтой. Энэ тохиолдолд Жош Смит энэ байрлалд тоглоход биеийн хэмжээ болон пост тоглолтын чадварууд дутна.
Нурууны нөлөөлөл
Одоо өөр зүйл рүү анхаарлаа хандуулья. Хэрэв Лейкэрс Газолоос намхан хэн нэгнийг авчирвал Лейкэрсийн ярьдаг нурууны давуу тал нь сул тал болж хувирна. Лейкэрс 7фүүт өндөртэй Байнумыг явуулсан лигийн шидлэг төвийн тоглогч Ховардыг авсан. Газол Ховард 2ын хослол үнэхээр сайхан болж байгаа бөгөөд хэрэв Ховард өрсөлдөгчөөсөө нуруугаар намдаж байвал Газолтой л байраа солиход л асуудалгүй болно.
Үнэхээр солилцоогоор Смитийг авбал урд шугам Тайвнаа 6’7” Смит 6’9” Ховард 6’11”(тэхдээ 6’10” тай юм шиг л харагддаг) болохнээ.
Магадгүй энэ намхан гараа нь бүх талаар “Showtime”-ийг илүү сайн үзүүлж болох юм. Гэхдээ өнгөрсөн бямба гаригт хэний хөшөө босгосныг сана. Тэр бол Kareem Abdul-Jabbar бөгөөд 7’2” өндөртэй тэрээр хамгийн гайхалтай “Showtime”-ийг үзүүлж 30тайдаа аварга болж чадсан бөгөөд 41 настай байхдаа сүүлийн аваргаа авсан байна.
Дахиад хэлэхэд би Газолыг агуу Жаббартай харьцуулах гэж оролдсонгүй зүгээр л өмнө нь энэ хурдан темптэй тоглолтонд удаан хөгшин тоглогч ч гайхалтай зохицож байсныг л тайлбарлах гэсэн юм.
Өнгөрсөн улиралын Газол болон Байнумын гарааны хослол асуудалтай байсан. Гэвч одоо Лейкэрсд Дуайт Ховард байна, тэр одоо үед лигт ямар ч төвийн тоглогч болон довтлогчдоос илүү нөхөлтийг сайн хийдэг тоглогч юм.
Пауг хэн нэгэн өөрөөс нь нуруу намтай тоглогчоор солилцоо хийвэл эсрэг баг нь трапецнаас оноо авахад илүү хялбар болно. Магадгүй Смитийн атлетик байдал нь хамгаалалтаа нөхөхөд тусалж болох юм. Гэхдээ плейоффт ороход би Ховардыг амархаар суусан үед түүний трапецний хамгаалалтыг нөхөхийн тулд 7 фүүт өндөртэй залууг илүүд үзнэ.
Эцэст нь Лейкэрс хэдий хөгшин баг ч илүү залуу харагдаж чадаж байна.
Гэвч би 5 насаар залуу, нуруугаар арай намхан, плейоффт хамгийн шилдэг амжилт үзүүлэхэд шаардлагатай ур чадварууд дутмаг зэргээр нь наймаа битгий хийгдээсэй гэж хүсч байна.
Нэг юм хэлэхэд багт хагас талбайн тоглолтонд багийг илүү найдвартай нягт болгодог хүн хэрэгтэй тэр хүн нь Газол. Лигт өөр түүн шиг Лейкэрсд давуу тал болж буй чадваруудыг эзэмшсэн тоглогч байхгүй.
Магадгүй тэр энэ чадваруудаа улирлын дундуур ашиглахгүй байна гэж болохын харин 4,5,6 сард Лейкерсийн энэ хурдан темптэй довтолгоотой тоглолт тийм ч сайн болж өгөхгүй байвал Газолын хагас талбайн олон талт тоглолт гарцаагүй ашиг тусаа өгнө гэдгийг баталж чадахаар байна.
Work until your IDOLS become your RIVALS..