жагсаалтын 8. David Coulthard
Нийт гараа: 246
Түрүү: 13
Анхны уралдаан: 1994 5 сарын 29 Каталоны гараа
Сүүлийн уралдаан : 2008 оны 11 сарын 2 Интерлагос
Подиум: 62
Байрлал тогтоох : 12
Хурдан тойрог: 18
Нийт оноо : 535
Улирал : 15
2001 оны нисгэгчдийн дэлхийн аваргын дэд аварга Шотландын нисгэгч Девид Маршалл Күльтхард 1971 оны 5 сарын 27 нд Шотландын Твинхолм хотод төржээ.
Анх 1994 онд Ф1 т хөл тавьсан ба нийт 15 улирал уралдахдаа 13 түрүүлсэн бол түүний хамтрагч Мика Хайкенэн 2 удаагын дэлхий аврага нисгэгч юм.
Түүний Ф1 н карьеер Мкларен багтай салшгүй холбоотой юм. Учир нь Девид 1996 оноос 2004 он хүртэл 8 жилийн хугацааг Мкларенд үджээ.
Күльтхард 11 настайгаасаа Картингаар хичээллэж эхэлсэн ба 6 жилийн турш уралдсан байна. Мөн тэр үеээсээ орон нутгийн тэмцээнүүдэд оролцож амжилт үзүүлэх болсон байна.
1993 онд Девид Ф1 н Уилльямс багын туршин нисгэгч болсон байна.
3 жилийн дараа буюу 1996 онд Мкларенд ирэв. Гэвч 1996 оны улирал Мкларен шагналын тавцанд ердөө 5 хан удаа гарсан байлаа. Мөн түүнчлэн Мерседэс хөдөлгүүртэй гэхэд хангалттай хурдыг үзүүлж чадахгүй байв. Тэр улиралдаа л Девидын машин уралдаанаа дуусгалгүй 7 удаа гарсан байна.
Девидын хувьд 1997 оны улирал маш хариуцлалагатай жил байлаа. Мкларенд ирсэн 2 дох жилдээ Австралийн болон Италийн гараануудад түрүүлж, Монреалын уралдааны хамгийн хурдан тойргыг үзүүлж байв.
1997 оны 10 сарын 23 нд болсон Жерезийн Гран При маш сонирхолтой болж өнгөрчээ. Тэр үед Феррари багын нисгэгч Михайл Шумахер дэлхийн аврагыг 78 оноотойгоор тэргүүлж байсан бол түүний ард нэг онооны дутуугаар Уилльямс багын нисгэгч Жакүйсь Вилленюүв байв.
Испанид болсон уралдаан эхлээсээ ахуулаад л өрсөлдөөнтэй болж Вилленюүв Шумахер хоёр уралдааныг хошуучилхын тулд ширүүн өрсөлдөж байв.Улмаар Шумахер Вилленюүв 2 мөргөлдөж Шуми уралдааныг орхисон бол Вилленюүв урлдааныг цааш нь үргэлжлүүлж 3 –р байранд орон дэлхийн аварга болж байжээ.
Харин Мкларен багийн нисгэгч Мика Хайкинен Ф1 дэх анхны ялалтаа авсан бол Девид удаах байрнд оржээ.
Ирэх улирал нь Мкларен нийт 9 уралдаанд түрүүлж , Хайкинен 8 д нь түрүүлж дэлхийн аврага болсон бол Девид ердөө Сан Маринагын уралдаанд л түрүүлсэн байв.
1999 онд 2 гараанд түрүүлж 6 удаа шагналын тавцанд гарсан амжилтаар дэлхийн аваргын 4-р байранд орсон бол түүний багийн анд Мика Хайкинен 2 дох удаагаа дэлхийн аврага болов.
Гэвч зохион бүтээгчийн цомоо Феррарид алдав.
2000 онд Шумахер Хайкинэн хоёр дэлхийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөж байв. Харин Девид дахиад л 3 – р байр эзлэжээ.
Ирэх жил нь буюу 2001 онд Күльтхард гайхалтай амжилт үзүүлж дэлхийн аваргын 2 –р байранд орсон байна.
Мөн залуухан нисгэгч Кими Райконен түүний шинэ хамтрагч болов. Тэр улиралдаа Девидын машин нэг л болохгүй байлаа. Байрлал тогтоох уралдаанд ч гавьхаа байсаар 2004 онд түүнийг Хуан Пабло Монтаяагаар сэлгэсэн байна
2005- 2008 онуудад Девид Редбулл багт уралдсан билээ.
2008 оны Бразилийн гран пригаар Ф1 г орхисон ч Девид зүгээр суулгүй 2008 оны 2008 Race of Champions уралдаанд оролцсон .
2009 оноос BBC гын Ф1 н тайлбарлагчаар ажиллах болсон .
2010 онд ДТМ буюу Deutsche Tourenwagen Masters уралдаанд оролцох болж 2011 онд түүний багийн хамтрагч нь Ральф Шумахер байсан.
2012 онд ДТМ уралдааныг орхих болсоно зарласан билээ.
Хувийн амьдрал
Күльтхард ихэнх цагыг Монакод өнгөрүүлдэг бөгөөд Лондон, Бельгид мөн Швейцарт түүний эдлэн байдаг.
Күльтхарл Америкийн модел Heidi Wichlinski тэй дотно харьцаатай байсан ч удалгүй хоёр тийш болж Бразилийн модел Симонетэй амьдрах болсон ч дахин бүтэлгүйтэн Карен Миннер гэх Бельгийн Ф1 тайлбарлагч эмэгтэйтэй сүй тавьжээ.