by Nobun@g@ » Sat Nov 17, 2012 11:41 pm
Берлу ерөнхийлөгчийн Миланнеллод ирэх үедээ өгсөн ярилцлагыг оруулая...
"Энэ бол их дотно, танил мөч байна. Урд нь би Миландаа тогтмол санаа тавьж чаддаггүй байсан бол одоо харин илүү их цаг гаргах болно. Би Галлиани болон Аллегри нартай хамтран Миландаа анхаарал тавихаар буцаж ирсэндээ маш баяртай байна. Бидэнд 26 жилийн түүх байна. Бас бид хамгийн ихийг хожсон баг. Өнгөрсөнд байсан шилдэг тоглогчид насны асуудлаар багийг орхих шаардлагатай болж байсан. Харин Ибра, Силва нарын тухайд бол энэ наймаа багийг 3 жилийн хугацаанд 160 сая паунд хэмнэх боломжийг олгосон. Эдийн засгийн хямралтай байсан учраас бид энэ саналд үгүй гэж хэлж чадаагүй. Харин Милан зөв хав маягт орохын тулд илүү залуу тоглогчдыг гаргаж ирж байна. Бид 1 сард тоглогчдыг зарах болон худалдан авах боломжийг хайх болно. Шаарави-Пато-Бояан гэсэн гурвал бол муугүй байгаа. Тэд бүгд маш залуу. Пато бол шилдэг тоглогч. Тэр үргэлж бидний хувьд багийн хүрч болохгүй /зарахгүй/ тоглогч байсаар ирсэн. Сүүлийн 2 жилд түүнийг гэмтэл бэртэл зовоолоо. Тэр итгэлийг буцаан олж авах хэрэгтэй бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Бид хуучны Патог хармаар байна. Би хэдхэн жилийн өмнө Испаний нэгэн баг бидэнд түүний төлөө 50 сая паунд төлье гэж байсныг санаж байна.
Монтоливо бол багийн плеймэйкэр ба түүнд би маш их итгэл хүлээлгэж байгаа. Тэр бөмбөгийн төлөө тэмцэл сайтай, тоглолтыг найруулахдаа сайн. Тэр надад олон талаараа Пирлог санагдуулдаг бөгөөд түүнийг төвд тоглуулахыг дасгалжуулагчид хэлэх болно. Олон хүмүүс багийг сонгох нь намайг гэж хэлэх байх. Гэхдээ багийн формейшн, тоглогчдын тухай дасгалжуулагчтай санал солилцох нь миний үргэлж хийдэг ажил. Би бүгдтэй нь ярилцдаг. Хэрвээ ерөнхийлөгч дасгалжуулагчид сэтгэл хангалуун биш, дуртай биш байвал тэр энд байхгүй байх байсан. Хэрвээ энд Аллегри байгаа бол тэр миний итгэлийг хүлээсэн учраас л тэр. Миланы фанатын хувиар би бусад фанатууддаа хэлэхэд, 26 жилийн турш бид шампайн ууж, түрс идлээ. Харин одоо бол өөр нөхцөл байдалтай байгаа ба бид залуу тоглогчдоо харах хэрэгтэй. Стадион явахаа больж байгаа, миний сэтгэлийг гонсойлгодог тийм хэсэг фанатууд байгаа. Одоо бол хэн нь жинхэнэ фанат вэ гэдгийг харж болох мөч байж магадгүй. Том багт том суппорт хэрэгцээтэй байдаг юм.
Өнөөдрийн байдлаар ямар ч багийг зарна барина гэсэн яриа хэлэлцээр байхгүй байгаа. Үүнээс өмнө бид багийг дахин цогцлоож, нэг баг болгоод буцаад ялалтын замдаа орох хэрэгтэй байна. Ингэсний дараагаар л та нар багийг зарах тухай бодож болно.
Надад тоглогч бүрийн файл байгаа ба би тэдний тухай бүгдийг мэднэ. Миланд бүх тоглогчид жэрсинд сэтгэл алдарч байх хэрэгтэй. Ингэхийн тулд чи багтай илүү ойрхон байх ёстой ба, би үүнд хувь нэмэрээ оруулж чадна гэж найдаж байгаа.
Рино Гаттузо бол зөв байлаа. Бидэнд талбайд гарах 11 тоглогч мөн ядарсан болон гэмтсэн тохиолдолд оронд нь солигддог тоглогчид байдаг. Гэвч одоо бидэнд Рино алга, тэр бол багийг ганцаараа чирж чаддаг тийм тоглогч. Бид түүн шиг багийнхныгаа мотивацилж чаддаг тоглогч олох хэрэгтэй. Би эдгээр тоглогчдоосоо түүн шиг ахлагч байхад таарсан тоглогчийг олно гэж найдаж байгаа."