Роналдо: Тоглогч болгон хүлээн зөвшөөрөгдөхийг мөрөөдддөг
Фифа.ком: Та тоглогч байх үедээ хувийн шагналын төрлүүдээс тухайн жилийнхээ ФИФА – Дэлхий шилдэг-н эзний санал хураалтын энэ үед хамгийн их анхаарлаа хандуулдаг байсан уу? Роналдо: Тоглогч болгон дэлхийн шилдэг тоглогчийн хувиар дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөхийг мөрөөддөг. Мэдээж жил бүр цор ганц тоглогч л үүний ялагч болно, гэхдээ тоглогчид зөвхөн жилийн энэ цаг мөчид үүний талаар боддоггүй. Тэд үүний талаар бүх цаг үеийн турш боддог. Энэ бол тогтмол сайн тоглолтын болон олон гоал хийсэн, багийнхаа маш чухал хэсэг нь байсан, цом, шагнал авсан зэрэг бүтэн жилийн үр дүн юм. Эдгээр шаардлагуудыг бүрэн төгс биелүүлсэн нэгэн л Дэлхийн шилдэг-г авдаг.
Фифа.ком: Таны анхны ФИФА – Дэлхийн шилдэг тоглогчийн шагнал амьдралд чинь хэр том нөлөөг бий болгосон бэ? Өрсөлдөгчид чинь танд үүний дараа илүү их хүндлэл үзүүлсэн үү? Роналдо: Миний эхнийх үнэхээр онцгой, гайхамшигтай байсан. Би үүнийг таамаглаагүй байсан болохоор энэ үнэхээр ер бусын байсан. Чи илүү их хүндлэлийг өрсөлдөгчдөөсөө хүлээн авна, гэхдээ яг энэ үед хариуцлага чиний мөрөн дээр ирэх бөгөөд мөн ийм түвшний тоглолт болон өсөлт, сайжралтыг үргэлжлүүлэх дарамт чам дээр ирнэ. Энэ нь зарим талаараа сайн зүйл, миний хувьд илүү дарамт, шахалт байх нь илүү сайн гэж үргэлж хэлдэг. Би дарамтан дор байгаа үедээ улам сайн тоглодог байв.
Фифа.ком: 1996 он таны амьдралыг хамгийн их өөрчилсөн жил гэж боддог уу? Та ПСВ Эйндховэн-н төлөө тоглож эхэлсэн, Атланта-н Олимп-д Бразилийн гарааны тоглогч болсон, Барселона руу шилжиж улмаар эцэст нь Дэлхийн шилдэг тоглогчоор сонгогдсон... Роналдо: Энэ гайхамшигтай жил байсан, би Шилэгдэгсэд-н сэлгээний тоглогчоос эхэлсэн ч тоглолтуудад оролцож, ПСВ-д гайхалтай байв. Сүүлд нь Барселона руу шилжсэн. Эд бүгд бүхэлдээ сэтгэл хөдлөлөөр дүүрэн баглаатай жил байлаа. Клуб-ээ солих болоод өөрийн карьертаа дээрх шиг алхам хийх нь тийм амар биш учраас мөн маш чухал шийдвэрүүдийн жил байсан. Гэхдээ Барселона намайг маш сайхан, халуун дотноор хүлээн авснаар би зөвхөн хөлбөмбөг тоглохдоо л анхаарлаа хандуулсан.
"Энэ нь илүү хувийн амжилт байсан тул Дэлхийн шилдгийн шагналын хамт эргэн ирэлтийг хийсэн нь үнэхээр сүртэй байсан. Энэ бол хүн бүрт саад бэрхшээлийг даван гарах талаар нэгэн жишээ байсан юм." Фифа.ком: Та 2002 онд 3 дах удаагаа хүртэхэд хэр байв, гэмтлээсээ гайхамшигтайгаар эргэн ирэлтийг хийж ДА-д түрүүлсэн нь туйлын зорилго байсан уу? Роналдо: Миний бодлоор Дэлхийн шилдгийн шагналын хамтаар эргэн ирэлтийг хийсэн нь үнэхээр сүртэй байсан учир нь энэ нь илүү хувийн амжилт болохоор. Энэ бол хүн бүрт саад бэрхшээлийг даван гарах талаар нэгэн жишээ байсан. Би бүтэн жил хагастай хугацаанд гэмтлээ эдгээх гэж тэмцэлдсэний дараа 2002 оны ДА-д тоглоход бэлэн гэсэн шан хүртсэн юм. Би маш сайн тоглосон бөгөөд тэмцээний шилдэг мэргэн бууч болон Дэлхийн шилдгийн шагналыг хүртсэн. Би ялан дийлэхэд үнэхээр хэцүү замаар явсан байсан тул магадгүй энэ шагнал ач холбогдлоороо эхнийхээс илүү байсан байх.
Фифа.ком: Дэлхийн шилдэг болох үеэр таньд ямар нэгэн онцгой өрсөлдөгч байсан уу? Жишээ нь тус шагналыг 3 удаа хүртсэн Зинедин Зидан? Роналдо: Миний үед энэ тэмцэл одоогийнхоос илүү их ширүүн байсан гэж хэлэх байна, миний санаа бол Мэсси болон Кристиано нарыг хүндлээгүйдээ биш, тэд бол ирэх хэдэн жилдээ Дэлхийн шилдгийн төлөө өрсөлдөх 2 тоглогч. Гэхдээ миний үед Зидан, Ривалдо, Фигу, би, сүүлд нь Роналдиньо нар байсан... Энэ үеийн тоглогчдын дунд Дэлхийн шилдэг болох өрсөлдөөн нь маш ширүүн байсан. Тэр үед хэн нь ч үүнийг хүртэх гавьяатай байв. Зидан бид 2 тэдгээр жилүүдэд илүү давамгай байж тус бүрдээ 3, 3 удаа уг шагналыг хүртэж. Хөлбөмбөгт хайртай бүхэн бидний үеийн зарим сэтгэл хөдөлгөсөн жилүүдэд үнэхээр баяр баяслыг авч байсан.
"Миний карьерийн турш надтай тулж байсан хамгийн шилдэг хамгаалагч бол Пауло Малдини байсан. Тэрээр эргэлзээгүй Дэлхийн шилдгийн шагналыг хэд хэдэн удаа хүртэх гавьяа байгуулсан." Фифа.ком: Та олон од тоглогчидтой хамт нэг багт тоглосон, тэдгээрийн зарим нь хүссэн шагналаа авч чадсан. Таны бодлоор уг шагналыг авах гавьяатай ч авч чадаагүй хэн нэгэн тоглогчийг сонго гэвэл тэр нь хэн байх вэ? Роналдо: Эдгээр хувийн шагналууд нь нэг талаараа ямар нэгэн тохирох тоглогчид урамшуулах өгөх хэлбэр боловч хөлбөмбөг бол хувь хүний спорт биш юм. Энэ бол багийн спорт, үүнд хамт олон маш чухал байдаг. Би үргэлж тэдгээр шагналуудыг олж авсан гавьяа зүтгэлээ өөрийн тоглож буй багийн андуудтайгаа хуваалцдаг байсан. Энэнд ямар ч эргэлзээ байхгүй. Дээрх тохиолдолд гэхэд ямар нэгэн жилд хэд хэдэн тоглогчид сайн тоглолт үзүүлчихсэн, үүнийг хүртэх гавьяа байгуулчихсан байдаг тул маш олон шударга бус байдал байдаг. Жишээ нь Пауло Малдини-н эсрэг тулах бүрт би үргэлж маш хэцүү байдалд байдаг байсан. Тэр бол миний карьерийн турш нүүр тулж байсан хамгийн шилдэг хамгаалагч байсан. Тэрээр эргэлзээгүй Дэлхийн шилдгийг хэд хэдэн удаа хүртэх гавьяа байгуулсан ч заримдаа шалгуур, үзүүлэлт тийм ч төгс ажилдаггүй. Учир нь тэр хамгаалагч болохоор л тэр, хүмүүс гоал, болон гайхалтай ур чадвар харах дуртай , гэтэл Малдини хэзээ ч арын хэсгийн хаана ч тоглох ур чадвартай байсан.
Фифа.ком: Европын бус тоглогчдын хувьд санал авах нь хэцүү байна уу? Роналдо: Хөлбөмбөг ерөнхий нөхцөл байдлаараа маш сайн тэнцвэржээд байна, гэхдээ Европын хөлбөмбөг үзэхэд хамгийн өрсөлдөөнтэй, шилдэг байгаа нь өөрчлөгдөшгүй баримт. Энэ нь дэлхийд бүхэлд нь жишиг болж байна. Тиймээс ерөөсөө эх газарт байгаа шилдэг тоглогчид дээр тулгуурлаж, хэн нэгнийг нь Дэлхийн шилдэг тоглогчоор сонгох нь ойлгомжтой зүйл.
"Нэймар бол Бразилийн нэгэн гайхамшигтай авьяастан. Тэр бол бидэнд байгаа ховор эрдэнэ. Тэр Европ-д очин тоглосноор Дэлхийн шилдэг авахад бэлэн болох болно." Фифа.ком: Таны бодлоор Нэймар өнөөгийн энэ өрсөлдөөний том нэрсүүдтэй хамт эрэмблэгдэх хэмжээнд хараахан хүрээгүй байна уу? Роналдо: Нэймар бол Бразилийн нэгэн гайхамшигтай авьяастан. Тэр бол бидэнд байгаа ховор эрдэнэ. Хэсэг хугацааны өмнө би түүний талаар тэр Европ очиж тоглон хэр их авьяастайгаа дэлхий дахинд батлан харуулах хэрэгтэй гэж хэлсэн. Удахгүй эсвэл хожим нь энэ болох болно. Тэр Европ-д очин тоглосноор Дэлхийн шилдэг авахад бэлэн болох болно.
Фифа.ком: Тэр зарим зүйлээр таны Шилэгдэгсэд-н эхэн үеийнхтэй тун төстэй байна, тэр одоо ч маш залуухан гэвч түүний мөрөн дээр нүсэр том итгэл найдвар байна. Та түүнд үүнийг зохицуулах талаар хэр зөвлөгөө өгмөөр байна? Роналдо: Үүнд ямар нэгэн нууц байхгүй, түлхүүр нь ердөө хөлбөмбөгт анхаарлаа хандуулж байх гэж би үргэлж хэлдэг. Нэймар маш анхааралтай, сахилга баттай залуу. Тэр үргэлж тоглохыг, гоалдохыг мөн цом хожихыг хүсч байна. Тиймээс түүний хийгээгүй байгаа зүйл дээр миний түүнд хэлж чадах ямар нэгэн онцгой юм энд алга. Удахгүй эсвэл хожим нь тэрээр Европ-д очин дэлхийд Бразилчууд өнөөг хүртэл гайхамшигтай авьяас билэгтнүүдийг төрүүлсээр байгаа гэдгийг батлах болно гэдэгт би итгэлтэй байна.
Фифа.ком: Хэрвээ та энэ жилийн шагналын санал асуулгад саналаа өгөх байсан бол хэн таны сонголт байх вэ? Яагаад? Роналдо: Андрэс Иниеста, Шави Эрнандэз нар гайхалтай тоглогчид бөгөөд тэд тэнд байх хэдий ч энэ тэмцэл нь одоог хүртэл Мэсси болон Кристиано Роналдо гэх хоёр тоглогчийн хоорондын өрсөлдөөн байсаар байна. Шави, Иниеста нар дунд шугманд тоглодог учраас магадгүй олон нийт тэд нарыг бүрэн бүтнээр нь мэдрэхгүй байгаа байх. Тиймээс, Мэсси миний сонголт байх болно, маш олон гоал хийж, цом авч байгаа нь тодорхой. Тэр хөлбөмбөгт онцгой, ондоо ид шид авчирахад бэлэн байдаг. Кристиано Роналдо бол маш техниктэй, ур чадвартай мөн маш өөртөө итгэлтэй тоглогч, гэхдээ Мэсси энгийн суурь, нөхцөл дээр санаанд оромгүй зүйлсийг бий болгосоор л байна.
Фифа.ком: Тэгвэл энэ жилийн Фифа - Дэлхийн шилдэг дасгалжуулагчийн шагналд хэнийг нэрлэх вэ? Яагаад? Роналдо: Ммм....Би шилдэг дасгалжуулагчийн шагналыг Моуриньо-д өгөх байсан. Би хөлбөмбөгийн ертөнц сайн гэдгийг мэднэ, хүмүүс үргэлж түүний тактикийн бүтэц схем, төлөвлөгөө болон түүний бэлтгэлийн аргуудын талаар ярьдаг... Өдөр тутмын үндсэн дээр 25 тоглогчийг тийм сайн зохицуулна гэдэг амар биш тул би түүний төлөө саналаа өгөх байсан.
Фифа.ком: Энэ жилийн Фифа – Дэлхийн шилдэг эмэгтэй тоглогчийн шагналын талаарх таны таамаглал? Роналдо: Миний таамаглал бол... тиймээ, би Марта-н төлөө саналаа өгөх байсан (инээв). Бразил болохоор нь, би түүний төлөө дахин ялаасай гэж саналаа өгөх байсан. Тэр хэр олон шагналыг авчихсан байна вэ? 5 уу? Тиймээ, би түүний төлөө түүнийг 6 дахиа энэ шагналыг аваасай гэж саналаа өгөх байсан (инээв).
Фифа.ком: Таны Фифа – Дэлхийн шилдэг 11 –н сонголт ямар байх байсан бэ? Роналдо: Харцгаая.. би Касильяс, Дани Алвэс, Сэржио Рамос, Жон Тэрри мөн зүүн ар дээр.... Би хэнийг зүүн ар дээр тавьбал дээр вэ? Магадгүй Робэрто Карлос? (инээв) мөн Реал Мадрид-с Марсэло... Хагас дээр би Шави, Иниеста болон Лампард нарыг авах байсан. Тэгээд урд шугманд Кристиано Роналдо, Мэсси болон Нэймар нар байх байлаа.
------------------------- Касильяс -------------------------
Дани Алвэс ---- Рамос -------- Тэрри ----- Марсэло
------ Шави -----------Лампард ------------ Иниеста
------ Мэсси ---------- Роналдо ------------ Нэймар
Фифа.ком: Хэрэв Фифа - Пушкаш-н нэрэмжит шагнал таны үед байсан бол таны бодлоор та энэ шагналыг хүртэх байсан уу? Таны оруулсан гоалуудын аль нь үүнийг авч болох байсан бэ? Роналдо: Миний бодлоор энэ Компостэла-н эсрэг Барселона-д байхдаа оруулсан алдартай гоал маань байх байсан болвуу [12 10-р сар 1996]. Миний бодлоор энэ ялагч болох байсан байхаа.
Фифа.ком: Тэгвэл Фифа-н тэмцээн дэх таны хамгийн шилдэг гоал чинь? Роналдо: Магадгүй энэ 2002 оны Дэлхийн аваргын шигшээ тоглолтонд Германы эсрэг хийсэн 2 дах гоал байх.
------------------------------
За Роналдо-н ярилцлага Фифа.ком дээр гарсан байна, гурилдчихлаа...