НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Mon Oct 15, 2012 4:41 pm

Энэ сарын 4-ний өдөр Монгол улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, улсын начин Л.Гантулга нар МҮБХ-ны удирдлагатай ирж уулзаж, нэлээд дэлгэрэнгүй ярилцаж санаа бодлоо солилцлоо. Тэдний санаа зовж байгаа зүйл нь нийт монголчууд, бөхийн холбооны удирдлага, зөв үзэл бодолтой бөхчүүдийн санаа зовж байгаа хоёр үндсэн асуудал байна.
Нэгдүгээрх нь допингийн шинжилгээ, түүний шударга байдал, допингийн хор хөнөөлөөс бөхчүүдийг яаж аврах вэ, яаж шударга байдлыг тогтоох вэ гэдэг асуудал,
Хоёрдугаарх нь бөхчүүд мөнгөний төлөө монгол бөхийн нэр хүнд, улсын цолны нэр хүндийг унагаж, аймаг сумын наадмыг үймүүлэх явдал хавтгайрсантай холбоотой асуудлыг ярилцлаа. Энэ талаар бөхийн холбоо ямар байр суурьтай байгааг бөхчүүд маань сонирхсон юм.
Бөхчүүдийн зүгээс хөндөж байгаа энэ хоёр асуудлын талаар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж тодорхой хариу хэлэхдээ “Допингийн хэргийн тухайд анх 2002 оноос допингийн шинжилгээ авч эхэлсэн. Тэр үед улсын аварга А.Сүхбатаас илэрсэн. Асуудлыг МҮБХ-ны дүрмээр шийддэг байсан үе. Тиймээс МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, энэ асуудлыг дүрмийн хүрээнд шийдэхээр эхэлж байх яг тэр үед тэр цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас манай хурлын ажиллагааг зогсоосон. Сүхбат аварга ийм шийдвэрийг биечлэн авчирч өгснөөр хуулийн өмнө хүчин мөхөсдөж энэ ажил зогссон юм. 2003 оноос Үндэсний их баяр наадмын тухай хууль гарч, хуулийн дагуу тодорхой журмууд гарч, энэ асуудал МҮБХ-ноос хөндийрсөн. Харамсалтай нь анхны хуульд цоорхой байсан. Цоорхойг он дараалан нөхөх замаар явсан. Хамгийн гол ноцтой цоорхой, дэлхийн жишигт байдаггүй зүйл юу байсан бэ гэвэл хүний эрхийг дээдлэх талаас нь хэт барьж хийсэн. Тэр нь юу вэ гэхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, бөхийн цолыг хураах, эрхийг хасах гэх мэт шийтгэлээ ноогдуулахад тухайн бөх хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байвал шүүхэд хандаж болно гэсэн заалт. Ийм заалт дэлхийн жишигт байдаггүй юм байна лээ. Ингээд бөхчүүд шүүхэд хандах замаар хүчингүй болгож явсаар ирсэн түүхийг бид туулж өнгөрлөө. Одоо бол бөхчүүдээс 10 гаруй жилийн турш асуудал тодорхой, допинг хортой, шударга өрсөлдөөний зарчмаас гажиж байгаа нь ойлгомжтой байсаар байтал бөхчүүдээс илэрсээр байгаад санаа зовж байна. Үүнийг таслан зогсооход бөхчүүдтэйгээ, бусад холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой алхам хийж ажиллахад бэлэн байна” гэдгээ мэдэгдсэн.
Бөхчүүдийн зүгээс допингтой холбоотой ямар санаа оноо байдаг талаар улсын заан Ч.Санжаадамба хэлэхдээ “Бид хоёр зүйлд хардаж явдаг” гэж байна. Нэгдүгээрт шинжилгээ авахдаа гэрч гэж хүн дагуулж ордог. Гэрч нь тухайн бөхийн танил дотны хүн нь байдаг. Тэр хүнээрээ шээлгэчихдэг байж болох талтай. Хоёрдугаарт допингийн шинжилгээний хариуг ирсэн даруйд баахан хүмүүсийн нэр гарч дуулиан тарьдаг. Тэгээд нэг, хоёр хүн дээр тогтоод арга хэмжээ авалгүй өнгөрөх үе байдаг. Ийм хоёр хардлагыг арилгахын тулд шинжилгээ авах үед камерьжуулах асуудал чухал байна. Тэр бол олонд зарлаж, дэлгэрүүлэх гэж байгаа зүйл биш. Хянах байгууллага нь хянахад хэрэгтэй зориулалтаар камерьжуулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт Олимпийн хороо юм уу, допингийн эсрэг үндэсний төв дээр Солонгосын лаборториос ирсэн хариунуудаас заримыг нь дараад заримыг нь гаргаж мэдээлдэг. Үүнийг дээгүүр түвшинд улс төрийнхөн оролцож хийдэг гэсэн хардлага бидэнд байдаг. Тиймээс ирсэн даруйд олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна” гэсэн юм.
Санжаадамба заан нэг зүйлийг маш зөв хэлж байна. Тэр нь “Бөх гэдэг бол ард түмний дундаас тодорч гарсан авьяас билиг, монгол хүний сор болсон хүмүүсийн генийг хадгалж явдаг хүмүүс. Тэгэхээр энэ допингийг хэрэглэхээр тухайн үед амжилт гаргалаа ч гэсэн. Алсдаа 40-50 жилийн дараа монгол бөхийн дэвжээнд хэн барилдах вэ? Бидний харж байгаагаар допинг хэрэглэсэн хүн, хэрэглээгүй хүн хоёр эрс өөр байдаг. Барилдахад мэдэгддэг. Үнэнийг хэлэхэд сумын заанууд ч хэрэглэж байгаа гэж би харддаг. Хэрэглүүлдэг хэсэг хүмүүс байна гэдэг мэдээлэл ч бий. Үүнийг хуулийн дагуу шалгуулъя гэтэл өнөөгийн хуулинд энэ талын заалт байдаггүй учраас болдоггүй юм байна. Энэ талаар бөхийн холбоо ямар нэг шийдвэр гаргаж, бодлоготой ажиллаач ээ” гэдэг хүсэлт юм. Мөн тэрээр “Допинг гэдэг хортой бидис хэрэглэснээр бөх хүн цаашид үр удмаа үлдээх чадваргүй болдог. Элэг маш эмзэг эрхтэн учраас элэгний өвчлөлтэй болдог. Бас санаатай хэрэглэж байна уу, санамсаргүй хэрэглэж байна уу гэдгийг тогтоох нь чухал. Зарим залуусыг хуурч допинг биш хүч оруулдаг тамир оруулдаг бодис, эм тариа гэж хэлээд мөнгө авдаг хүмүүс байна. Допинггүй гэдэгт нь итгэсэн манай бөхчүүд, залуучууд ийм бусармаг зүйлтэй ороолдож, хайран нэр төрөө гутааж байгаад харамсаж байна” хэмээн хэлсэн.
Энэ бол монгол бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж, шударга үнэнээр барилдаж яваа залуу том цолтнуудын хувьд маш зөв байр суурь юм. Үүнтэй холбогдуулж МҮБХ-ны удирдлагын зүгээс цаашдаа тэр нэр дардаг эсэх асуудлыг олонд ил тод болгох талаар ажиллана гэдгээ хэлсэн. Гэхдээ Солонгосоос бүх нэрс бүтэн жагсаалтаараа ирдэг учраас тийм зүйл байхгүй гэдэгт хүмүүс итгэдэг.
Мөн Бат-Эрдэнэ гарьд, Санжаадамба заан, Гантулга начин гурав допингтой холбогдуулж өөр нэг санааг хэлэв. Зөвхөн наадам гэлгүй бүтэн жилийн барилдааны үед түүвэр байдлаар допингийн шинжилгээ авах хэрэгтэй байна. Үүний санхүүжилтийг МҮБХ ямар нэгэн байдлаар олж шийдэх бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тодорхой хугацаанд хэрэглээд тэр нь наадмын үеэр шинжилгээнээс гардаггүй арганд шилжсэн байхыг үгүйсгэхгүй гэв.
Тэдний саналыг сонссон МҮБХ дэд тэргүүн Д.Данзан: “Допингийн шинжилгээг шударга авч байгаа эсэх талаар Баяр наадмыг зохион байгуулах бөхийн салбар хорооноос нэг жил хяналт тавьсан. Хяналтаар ажилласан хүн генерал Сосорбарам “Энэ асуудал ямар нэгэн маргаангүй цэвэр хийдэг юм байна” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Тийм учраас үүнд итгэж явдаг гэв. Допингийн хор холбогдлын талаар бөхчүүдийн амжилт гаргах гэсэн эрмэлзлэлээр тоглож, хор холбогдлыг нь нууж, хууран мэхлэх замаар мөнгө олж бизнес хийх гэсэн хүн үнэхээр байдаг бол та бүхэн нэрээр мэдээлвэл бид тэр хүнтэй уулзах, улмаар шалгуулах арга хэмжээ авахад бэлэн байна. Тодорхой хардлага явдаг. Гэвч хэн гэдэг нь мэдэгддэггүй. Та бүхэн мэдэж байвал ярьж хэлэх хэрэгтэй байна шүү. Юм ил тод байх нь дээр” гэж хэлсэн.
Бат-Эрдэнэ гарьд: “Улсын наадмаар ерөнхийлөгч зарлиг уншаад цол олгодог явдлыг арай өөрчилж болохгүй юу? Тэр бөх тийм цолны болзол хангалаа гэдгийг телевиз радиогоор орон даяар зарлаад орхиж байя. Допингийн шинжилгээний хариу ирээд гарсан гараагүй бүх асуудал мухарлан шийдэгдсэн хойно тусгайлан төрийн ордонд хүлээн авч, төрийн есөн хөлт цагаан тугны өмнө хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан цолыг нь олгодог ийм журамд шилжвэл хаана хаанаа цэвэр болох биш үү? Ер нь бидний дунд байгаа энэ хоёр үндсэн хардлагыг МҮБХ-ны зүгээс холбогдох байгууллагуудтай хамтарч хардлагагүй болгож өгөхийг хүсч байна. Наадмын бус үеэр шинжилгээ авахаас гадна улсын наадамд дөрөв давсан бөхчүүдээс ч бас түүвэр шинжилгээ авдаг баймаар байна. Энэ талаар мэргэшсэн гадаадын мэргэжилтнүүд хэрэглэсэн үгүйг хараад л бараг мэддэг учраас түүвэр шинжилгээ авдаг, заавал медаль авсан хүмүүсээс ч биш өөр хүмүүсээс ч түүвэр шинжилгээ авдаг журам байдаг юм билээ. Үүнийг манайх мөрдөж болохгүй юу” гэлээ.
Энэ зөв санаа гэдэгт МҮБХ-ны удирдлага санал нэгтэй байлаа. Мөн допингийн шинжилгээ өгөх үеэр хүний орон шээдэг мэргэжсэн хүн ч байгаа гээд нэр хэлдэг явдал байгаа. Үүнийг анхааралдаа аваарай. Ийм учир утгагүй явдал газар авбал үнэхээр харамсалтай гэдгийг залуу хүчтэнүүд хэлж байв.
Цаашлаад улсын цолтой бөхчүүд аймгийн наадам, аймгийн цолтой бөхчүүд сумын наадамд очиж барилдахдаа будлиан үүсгэн монгол бөхийн нэр хүндийг гутааж, хөдөөгийн үзэгчдийг доромжилж байгаа явдлыг зогсоох үндсэн арга бол улс, аймаг, сумдын наадмыг 7-р сарын 10-11-нд нэгэн зэрэг хийдэг байхыг хуульчилж өгөх хэрэгтэй гэдэг санааг эдгээр бөхчүүд маань бас хэлсэн.
МҮБХ-ны удирдлагын зүгээс “Та бүхний хэлж байгаа санааг талархалтай хүлээн авлаа. 9-р сарын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн допингийн асуудал, аймаг, сумын асуудлаас үүдэн тухай баяр наадмын хуулинд өөрчлөлт оруулах саналаа боловсруулж хэлэлцэж байгаа. Цаашдаа энэ асуудлыг хууль тогтоох байгууллагад явуулна. Ингэснээр энэ байдал цэгцэрнэ гэсэн найдлагатай байна. Та нарын хүсэлтээс бид хоёр зүйлийг онцгой анхаарч ажиллана. Нэгдүгээрт Солонгосын лаборториос ирсэн нэрсийг дардаг эсэх асуудал, лаборториос ирсэн гарын үсэг, тамга тэмдэгтэй бичгийг олон нийтэд ил болгох зэрэг асуудлыг ярилцаад яаж шийдсэн тухай хариу мэдэгдье. Мөн цолыг хэзээ, яаж, хэн олгодог байх тухайд төрийн байгууллагатай ярьж тохирох асуудал бий. Бидний хуульд өөрчлөлт оруулах тухай асуудалд энэ санал бас тусгагдсан байгаа” гэдгийг хэлсэн.
Мөн МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж: “Бөхчүүд тэр дундаа энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж яваа дээгүүр цолтой, өсөх ирээдүйтэй, залуу цолтнууд та бүхэн бөхийнхөө төлөө санаа зовж ингэж орж ирж байгаад талархалтай байна. Та нар өөрсдөө бөхчүүдийнхээ дунд энэ ажлыг сайн сурталчлах ёстой. Нэг хүн хэллээ гээд багадахгүй. Том цолтой бөхийн үг жинтэй байдаг. Бөхчүүд монгол бөхийн өмнө тодорхой үүрэг хүлээдэг. Тэр үүрэг чинь энэ байх ёстой. Та нар ингээд орж ирж байгаа нь энэ үүргээ сайн биелүүлж байгаа, биелүүлэхийн төлөө тэмцэж байгаа хэрэг мөн” хэмээн хэлсэн бол дэд тэргүүн Д.Данзан: “Бөхчүүд монгол бөхийнхөө дэвжээнд үргэлж шударга, үнэн барилдах, барилдаан болгонд оролцох, үзэгчдээ хүндлэх, даруу төлөв байх, журам ёсоо дээдлэх нь барилдаж байгаа үедээ монгол бөхийнхөө өмнө хүлээх үүрэг. Бөх болж төрсний хувьд барилдахаа больсон ч өтөл өвгөн болсон ч монгол бөхийн нэрд сэвтэй ямар нэг зүйл хийж болохгүй, бусдаар хийлгэж болохгүйг та нар бас хариуцаж, үүргээ гэж бодож явах ёстой. Барилдахаа больсон хойноо хэдэн төгрөгний төлөө монгол бөхийн нэр төрийг шавар шавхайтай хутгаад явах нь байж болохгүй зүйл. Дээр үеийн нутгийнхаа залуу бөхийг, ах дүүгээ, шавиа дэмждэг байсан дэмжлэг бол цэвэр ариун ёс суртахуун дээр суурилж байсан. Энэ уламжлал байж болох ч мөнгө төгрөгтэй холбоотой зүйл байж огт болохгүй. Иймээс та бүхэн бөхчүүддээ, ийм зүйлд нэр нь орооцолдоод нэр төр нь гараад байгаа бөхчүүддээ ний нуугүй хэлдэг байх ёстой. Бөх хүний хэлж байгаа үг, найз нөхдийн хэлсэн үг хүнд жинтэй тусна шүү. Энэ бол та бүхний маш чухал цэвэр ариун үүрэг байх ёстой” гэдгийг хэллээ.
Улсын заан Ч.Санжаадамба “Зарим аймаг гадны бөх барилдуулахгүй гэдэг. Энэ нь зөв үү, буруу юу” гэж асуухад МҮБХ-ны удирдлагууд “Үүнийг буруутгах аргагүй. улсын цолтой зарим бөхчүүд очиж аймгийн наадам үймүүлж, ард түмнийг доромжилдгоос үүдэн уг аймаг өөрийн мэдлийн хэмжээнд арга хэмжээ авч байгаа явдал шүү дээ. Муу аргын өмнөөс муу аргаар л тэмцэж байгаа гэсэн үг. Үүний буруутан нь наадам үймүүлдэг бөхчүүд өөрсдөө гэдгийг хаана хаанаа анхаарах ёстой.” гэв.
Ингээд уулзалтын төгсгөлд МҮБХ-ны удирдлагуудын зүгээс цаашдаа монгол бөхөө цэвэр ариунаар нь байлгах талаар бөхчүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна, хамтран ажиллацгаая гэдгийг хэлсэн юм.




WWW.UNDESNIIBUKH.MN
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 1220 » Tue Oct 16, 2012 10:13 am

Шинэ цолтон” булангийн маань энэ удаагийн зочноор Архангай аймгийн Булган сумын харъяат, Алдар спорт хороо, Херо холдинг компаний бөх шинэ залуу начин Рэнчинбямбын Пүрэвдагва уригдлаа.



-Улсын начин цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэн ярилцлагаа эхэлье?

-За баярлалаа. Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын их баяр наадмаараа тав давж улсын начин цол хүртсэндээ баяртай байна. Олон сайхан залуучууд цол хүртсэн сайхан наадам болсон.



-Хэдэн жил улсын наадамд зодоглоод цолонд хүрэв ээ?

-Гурав дахь жилээ зодоглоод улсын цолтны эгнээнд орж ирлээ.



-Улсын цолны мэдрэмж ямархуу байна вэ?

-Улсын цолтон гэдэг маань их том айл шүү дээ. Хүссэн аавын хүү болгон аваад байдаг зүйл биш гэдэг шүү дээ. Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг бий. Нутаг ус, аав ээждээ залбираад бэлтгэлээ сайн хийгээд явж байсны үр дүнд энэ сайхан цолонд хүрлээ. Бөхийн ёс жудгаа сахиад, бэлтгэл сургуулиа тогтмол хийгээд, хувийн сахилга батаа анхаараад явж байхад хүссэн цолоо авах өдөр байдаг юм байна. Цаашдаа улам сайн барилдаж цолоо ахиулах урам зориг дүүрэн байна.



-Шинэ цолтойгоо намрын нээлтийн барилдаандаа түрүүллээ. Гараа сайн бол бариа сайн гэж үг бий. Эхлэл сайхан байлаа?

-Улсын цолтой бөхийн өргөөндөө анх удаа барилдаад түрүүлсэндээ их бэлгэшээж, баяртай байгаа. Цолныхоо хэмжээнд, цолоо дүүргэж барилдах их чухал гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор гараагаа амжилттай эхлүүлсэндээ сэтгэл дүүрэн байна. Цаашдаа ч тогтмол сайн барилдана гэж бодож байна.



-Сүүлийн жилүүдэд барилдаануудад тогтмол барилдаж, барилдаанаас барилдааны хооронд чангарч, амжилт тань ахиж байсан. Ялангуяа энэ жил бэлтгэл сургууль их сайн байсан гэж ойлгож байгаа?

-Ойрын гурван жил бэлтгэл тасалсан өдөр бараг байхгүй дээ. Ноднингийн хувьд жаахан бэртэл гэмтэлтэй байсан болохоор ачаалал ихээр авч чадаагүй. Харин энэ жил бэлтгэлээ үнэхээр сайн хийсэн. Барилдаанууддаа ч тогтмол оролцсон. Улсын цолтных ч бай, аймгийн цолтных ч бай апиваа барилдааныг алгасахгүй барилдахыг хичээдэг. Барилдаж байж л өөрийгөө ямар түвшинд байгааг мэднэ шүү дээ. Наадмын өмнө нутагтаа очиж хэд хоног бэлтгэл хийж байгаад ирээд аваргынхаа галд дахин хэд хоног гарсан.



-Наадмын бэлтгэлээ хэрхэн базаав?

-Гурван жил улсын цол авна гэж бодож зүтгэсэн. Хүн өөрийгөө голж болдоггүй юм билээ. Адилхан аавын хүүгийн авдаг цолыг би ч гэсэн авна гээд өөртөө зорилго тавиад зүтгэсэн. Гэхдээ зорилго минь ингээд зогсохгүй. Цаашлаад дахин өндөр том цол авахын төлөө шаргуу хөдөлмөрлөнө. 8 сарын 15-наас бэлтгэлдээ орсон. Одоо надад амрах, дараа гэж хойш тавих цаг байхгүй, эрх байхгүй. Одоо хэн бэлтгэлээ сайн хийсэн нь л амжилт гаргадаг болсон цаг шүү дээ.



-Өмнөх хоёр жилийн наадамд та дөрвийн даваанд өвдөглөсөн. Энэ барилдаанууд танд юу бодогдуулж байв?

-Жил ирэх тусам л хүн алдаанаасаа суралцаж, туршлага сууж, бэлтгэл сайжирна. Өмнөх хоёр наадам намайг их ирлэсэн байх. Наадам болгоны дараа бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй юм байна гэдгийг хамгийн их бодсон. Хэрвээ ингээд дөрөв дээр унаад байх юм бол би цолгүй хоцрох нь тодорхой.



-Наадам дөхөхөөр хэр их нервтдэг вэ?

-Би ер нь нэг их нервтдэггүй юм аа. Харин баярлаж байгаад уначихдаг /инээв/. Өмнө давчихна гэж гараад унаж байсан болохоор энэ жил их л хашир барилдлаа. Ер нь хашир болохгүй байхын аргагүй юм билээ. Өрөслөдөгчөөс айх юм гэвэл туршлага л гэж боддог. Хүний туршлага гэдэг ямар ч мэх, ямар ч бярнаас илүү байдаг юм билээ.



-Өнөө жилийн наадмын даваа, учраануудынхаа тухай...?

-Энэ жилийн учраанууд маань ерөнхийдөө азтай таарсан гэж болно. Бас хэнтэй ч таарсан сайхан барилдчихаар бэлтгэл их сайн байсан. Хоёрын даваанд Завханы шинэ арслан Ганбаатартай таарч даваад, гурав дээр намайг Б.Одхүү начин авсан. Одхүү начинг даваад дөрвийн оноолтод Г.Ганхуяг харцагатай таарч даваад, тавд И.Доржсамбуу гарьдаар начин болсон доо.



-Начин болох агшин ч мэдээж хамгийн гоё байсан биз дээ?

-Начин болчихоод уу? Харцага, заан гээд цолнууд ойрхон санагдсан л даа. Хойтон гэхээр тэр цолнуудын төлөө дахиад 5,6 давах шаардлага гарна. Бүтэн жил гэдэг тамирчин хүний хувьд алдаж болохгүй их хугацаа. Тийм болохоор дараагийн даваануудыг их бодож гараад сайхан барилдаад л унасан. Гэхдээ нас залуу, наадам олон байна. Тэр даваануудыг давах өдөр ирэх байх аа.



-Аав тань энэ дээлийн чинь захыг мушгисан уу?

-Тийм ээ. Аав маань жил бүр ирж хүүгийнхээ дээлийн захыг мушгидаг юм. Манай аав орон нутагтаа бөх засдаг, цоллогч засуул хүн. Намайг бүр багаас л бөх болгоно гэж ярьдаг байсан. Тэр хэрээр би өнөөдөр өдий зэрэгтэй барилдаж, аав ээжийнхээ ачийг хариулсан гэх нь хаашаа юм, гэхдээ нэгээхэн хүслийг нь биелүүлсэндээ их баяртай байгаа.

Ер нь миний төрж өссөн Архангай аймаг бөхийн өлгий нутаг. Улсдаа хамгийн олон улсын цолтонтой аймаг. Ийм сайхан нутаг усанд төрснөөрөө би үргэлж бахархаж явдаг. Энэ олон алдар цуутай бөхчүүдээ залгамжилж сайн барилдах ёстой гэдгээ ойлгодог, дүү нартаа ч хэлдэг. Миний хувьд одоогийн байдлаар хамгийн залуу начин нь болоод явж байна.

Хойшдоо миний араас олон дүү нар маань улсын цолны босгоор алхана гэдэгт итгэл дүүрэн байгаа. Сэтгэл гаргаад хөдөлмөрлөж яваа хэнд ч давахгүй даваа гэж байхгүй л гэж боддог. Үндэсний бөх бол их том өв соёл. Ёс жаягаасаа эхлээд өмсөж байгаа дээл хувцас нь хүртэл ямар мундаг билээ? Бас эр хүн гэвэл бүгд л адилхан эр хүн. Тэр дунд жинхэнэ эрчүүд нь ховор байдаг. Харин манай бөхчүүд тэр жинхэнэ эрчүүд нь байж чаддаг гэж боддог. Тэр эрчүүдийн тоонд ороод явж байгаадаа бас баяртай явдаг.




-Бөх болох хүсэл мөрөөдөл хэзээнээс эхэлсэн бол?

-Өө, хүүхэд байхаасаа л бөх болно гэж бодсон. Би хоёр талаасаа бөхийн удамтай. Аавынхаа талд очсон ч тэр, ээжийнхээ талд очсон ч тэр бүгд л чи бөх болно гэдэг. Өөрөө ч бөхөд дуртай байлаа. Дургүй байсан бол мянга албадаад ч болохгүй шүү дээ., тийм ээ?



-Тийм шүү. Хамгийн анхны “би бөх болох нь” гэсэн урамшил хэзээ төрсөн бэ?

-Дунд сургуулиа төгсөөд хотод ирж Аварга БТДС-д сурсан. Нэгдүгээр курсээсээ л заалны барилдаанд гарах гэж бөхийн өргөөний гадаа өглөө эрт ирж оочерлоод л... Заалны барилдаанд нэг, хоёроос дээш давдаг цөөхөн залуу бөхийг том барилдаанд бүртгэдэг шүү дээ. Би чинь өсвөр, залуучуудын улсын аваргаар шагналт байранд орж барьдаг, хэрдээ л амжилттай нөхөр бүртгүүлчих гээд үзээд байдаг. Нэг удаа өглөө эрт ирээд хөлдөж үхэх шахан зогсож, зогсож хасагдчихаад нүдэндээ нулимстай буцаж байлаа. Тэр санаанаас ер гардаггүй юм. Сүүлдээ ч гайгүй барилдаад ирэхээр хоцорч ирсэн ч гэсэн ор, ор гээд л ордог болсон /инээв/. Давах тусмаа урамшаад л, ер нь бөх гоё шүү дээ.



-Чөлөөт бөхөөр барилдаж анх бөхийн гараагаа эхэлсэн гэдэг байх аа?

-Тэгсэн шүү. Архангай аймгийн БТСГ- ын дасгалжуулагч Ч.Буян гэж багш байлаа. Багш маань аймгийн хурц арслан цолтой. Би отгон шавь нь л даа. Өсөхөө аварга Рагчаа гарьд гээд Архангайн олон сайхан бөхийн анхны багш нь байгаа юм. Ийм сайхан багштай байсандаа баярлаж явдаг. Намайг анх барилдаж эхпэхэд “Миний хүү багш шигээ аймгийн хурц арслан болно оо" л гэдэг байсан. Дөнгөж 6, 7-р ангийн хүүхдэд аймгийн хурц арслан гэхээр их л том цол сонсогдож байгаа юм чинь.

Сүүлд 2010 онд хурц арслан болчихоод байж байхад багшийн маань хэлж тэр үг санаанд их ойрхон байсан. Анх чөлөөт бөхөөр барилдаад өсвөр үе, идэрчүүдийн УАШТ-нд ордог байлаа. Медаль энэ тэр аваагүй ээ, аваагүй. Тусгай байранд л орж байсан. Чөлөөтийн улсын аваргаар анх удаа бөхийн өргөөнд орж ирж үзээд, даралтанд орчихоод дээшээ харахад гадаа байгаа юм шиг их л том харагдаж байж билээ /инээв/.

Одоо ч бөхийн өргөөндөө барилдаад бүр дасчихаж дээ. Бөхийн өргөөнөөс өөр газар барилдахаар нэг л эвгүй оргиод, биеэ бариад байгаа ч юм шиг санагддаг болсон байна лээ.



-Та их дайчин барилдаантай бөхчүүдийн нэг?

-Би ямар ч үед гараад хурдан шуурхай барилдчихъя л гэж боддог. Давбал даваад, унавал унаад л...

-Зан чанарын хувьд нэлээд хурц байх аа?

-Аа, хурц хурц. Би хүмүүс шиг дотроо шаралхдаггүй, их ил шартай /инээв/.



-Дэвжээн дээр гарахаараа өөрийгөө яаж ирлэдэг вэ?

-Тамирчин хүн болгон өөрийгөө ирлэж, зоригжуулж байх ёстой. Өөрийгөө дийлсэн хүн бусдыг дийлэхэд хялбар байдаг юм болов уу гэж боддог.



-Дүүгүүрдэх мэхийг үе үе мундаг хийх юн. Бөх болгон хийгээд байдаггүй мэх...Энэ хэзээ, хэрхэн сурсан мэх вэ?

-Дүүгүүрдэх үү? Дээхнэ үед бол энэ мэхийг их хийдэг байсан гэсэн. Анх хав золгооноос шахаж татахыг сурч байхдаа дүүгүүрдэхийг сурах гэж оролдож эхэлсэн юм. Хүмүүс хийгээд л байдаг юм билээ, би яагаад хийж болохгүй гэж... гэж бодоод л. Ер нь бөх хүн мэх болгоныг хийдэг, мэх болгоныг хариулж чаддаг байх хэрэгтэй гэдэг. Дүүгүүрдэх мэхийг бөх болгонд хийгээд байж болохгүй л дээ. Тухайн үеийн барилдааны онцлог, хоёр бөх яаж өрсөн, яаж золгосон, барьц яаж авснаас л шалтгаална. Огцом хурдтай, тэсэрч бас нэлээд бяр гаргаж хийдэг мэх шүү дээ.



-Ялангуяа гараас нэлээд бяд шаардана биз?

-Тийм шүү. Бас нурууны өндөр нам, жин их нөлөөтэй.

-Таны жин, өндөр хэд байгаа вэ?

-Өндөр 182 см, жин 107-108 орчим л байгаа. Би тийм ч их масстай бөх биш. Жилд 2-3 кг л нэмэгдэх юм. Жин нэмье гэж нэг их боддоггүй юм аа.

-Наадмын өмнө их сайхан зузаарчихсан байдал анзаарагдсан?

-Хавар би бэлтгэлээ хэтрүүлж, өөрийгөө цөмлөөд байсан юм билээ. Энэ хавар жаахан амарсан. Амралт, бэлтгэлээ тохируулаад, ерөнхийдөө сэргэлтийн байдалтай. Хүүхэд байхаасаа эхлээд л бэлтгэлийг тэгж хийвэл сайн, ингэж хийвэл сайн гээд нэлээд ачаалалтай бэлтгэл хийгээд байхаар мэдээж сайжирна л даа. Гэхдээ өөрийнхөө биеийн онцлогт тохируулж ачаалал авах нь чухал гэдгийг их ойлгож байгаа.

Зааж зөвлөх хүмүүс ч их байна л даа. Улсын харцага М.Батжаргал ахаас эхлээд Өсөхөө аварга гээд бөхчүүд бүгд л бидний насыг тойроогүй дайраад гарсан болохоор дүү нарыгаа алдаа мадаг бага гаргаасай гэж дор бүрнээ хэлж зөвлөж байдаг даа. Та нар их азтай үед төрсөн гэж хэлдэг юм. Нээрээ л цаг үе сайхан болсон, бас ард түмэн маань бөхөө их дэмждэг болсон. Бөхчүүд бид бөхийнхөө буян хишгээр сайн сайхан амьдарч болж байна. Тийм болохоор олны хайр хүндэлийг зөв дааж, амжилтаар ачийг нь хариулах үүрэгтэй гэж ойлгодог доо.

-Дараагийн зорилгыг чинь сонирхоё. Танд ямар цол хамгийн их бодогдож байна вэ, одоо?

-Мэдээж дараагийн цол бодож, мөдөөдөлгүй яахав. Их том цол бодож байгаа /инээв/. Гэхдээ тэр цолоо авчихаад ярилцлага өгөхдөө ямар цол бодож байснаа хэлье.

-Тэгээрэй. Нээрээ наадмын дараа нутаг орныхон тань цолны наадам хийлээ гэж дуулдсан?

-Тийм ээ. Манай суманд гарьд Рагчаа ах бид хоёрын цолны мялаалга наадам их болсон. Намар оройдуу болсон ч гэлээ наадам маань өргөн дэлгэр сайхан боллоо. Дараа нь аймгийн удирдлагууд хүлээн авч бас бэсрэг наадам хийсэн. Ойрын хэдэн жил манай аймгаас улсын шинэ цолтон тасраад байсан л даа. Тэгээд ноднин Санжаадамба заан, Амарзаяа начин болж, энэ жил гарьд начин хоёр төрлөө.

Нутаг орныхон маань ч сэтгэл их өндөр байгаа. Ер нь шинэ цолтнууд төрж байгаагийн уг үндэс нь манай Бөхбилэгт дэвжээний үйл ажиллагаатай их холбоотой. Энэ жил УИХ-ын гишүүнээр сонгогдсон Болор ах маань дэвжээний тэргүүн болсноор хийсэн ажлуудынх нь үр өгөөж нь гарч байна. Цаашдаа ч олон шинэ цолтон төрнө гэдэгт итгэлтэй байна.

-Таныг анх Эрдэнэбулган сум гэж зарладаг байснаа сүүлдээ Булган гэдэг болчихсон. Та яг хаана нь төрсөн юм бэ?

-Манай аав Булган сумынх. Булган сум бол аймгийн төвөөс 35-хан км-ийн зайтай. Би болохоор аймгийн төвд төрсөн. Аймгийн төвийг Эрдэнэбулган сум гэж нэрлэдэг. Энэ хоёр бараг нэг сум гэсэн үг. Булган сумын нутаг дэвсгэр дээр Архангай аймгийн төв оршдог. Тийм болохоор хоёулаа л миний нутаг. Нэр нь хүртэл бараг адилхан. Анх өсвөрт барилдахдаа Эрдэнэбулган гэж бичүүлээд түүгээрээ нэрлээд явчихсан. Сүүлд нь аавын минь төрж өссөн нутаг, нэг л нутаг дэвсгэр юм чинь ялгаа юу байхав гээд л Булганаараа зарлуулдаг болсон.

-Түрүүн хоёр талдаа бөхийн удамтай гэж ярьсан. Тэр талаараа тодруулвал...?

-Манай аавын талд у.г Д.Рагчаа, у.х М.Батжаргал, а.а Бат-Отгон, Гансүх гээд олон бөхчүүд бий. Миний ээжийн аав нь Архангай аймгийн Өгийнуур сумын харъяат аймгийн заан Шагдар гэж хүн байсан. Сумандаа агент хийдэг. Ээж нь нүд муутай хүн байсан болохоор өвөө маань бэлтгэл сургууль хийж амждаггүй, ийш тийшээ явж нэг их барилдаагүй юм гэнэ лээ. Хэрвээ тогтмол барилдсан бол сайн барилдах байсан гэж үеийнх нь хөгшчүүл ярьдаг юм.

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ, багадаа ямархуу хүү байв?

-Гурвуулаа, дороо эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй, айлын ууган хүү. Хөдөөний хүүхдүүд
яаж өсдөг билээ, тэр замаар л өссөн. Нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй талдаа хүү байлаа. Тиймдээ ч их хөдөлгөөнтэй барилддаг байх / инээв/.

-Эхнэр хүүхдээ танилцуулна уу?

-Эхнэрийг минь Цэрэнлхам гэдэг. Өвөрхангай аймгийн харъяат, багш мэргэжилтэй бүсгүй бий. Манайх хоёр сайхан хүүтэй. Бид гэрлээд 5 жил болж байгаа.

-Гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?

-Манай бөхчүүд харахад ажил багатай юм шиг хэрнээ их л завгүй хүмүүс байдаг юм шүү дээ. Биеийн хүчний хөдөлмөр гэдэг асар их ядаргаа, бэрхшээл агуулж байдаг. Өдөрт гурван удаа бэлтгэл хийвэл өглөө гараад л орой ядарч унах шахсан юм л гэртээ орно шүү дээ. Тамирчин хүний гэр бүл асар их тэвчээр, хүлээлт шаарддаг байх. Гэхдээ гэр бүлдээ боломжоороо л зав гаргахыг боддог доо.

Бөхийн өргөөний баруун хойд талын хамгийн дээд эгнээнд улсын начин Р.Пүрэвдагва, аймгийн арслан Н.Батсуурь, аймгийн заан Д.Гансүх, аймгийн харцага Б.Төрмагнай, сумын заан Г.Балжинням нарын бөхчүүд байнга хамт суудаг. Газар газрын бас үе тэнгийн тэдний нөхөрлөл бусдаас нэг л онцгой харагдаад байдаг юм. Начин найзуудынхаа талаар ийн үгүүлэв.

-Танай найзуудыг бөхчүүд дотроо их сайхан нөхөрлөдөг сонссон юм байна?

-Тийм шүү. Анх Тэмүүжин клуб байгуулагдахад бид хамт секцэнд явж эхлэхдээ танилцаж, нөхөрлөж байлаа. Одоо бүгдээрээ сайхан барилдаад л явцгааж байна. Архангай, Увс, Ховд, Хөвсгөл гээд ёстойл нутаг нутгийн залуус бий. Бөхчүүд маань ихэвчлэн аймаг аймгаараа бөөгнөрч суудаг бол бид хэд тэгдэггүй, найзуудаараа л хамт суудаг. Тогтмол суудаг нэг газартай. Барилдааны үед бие биенээ их ирлэнэ. Хэдийгээр адилхан өрсөлдөгчид боловч нэгийгээ барилдах гээд гарахаар барилдааныг нь анхаараад, биеэ чангалаад, давбал баярлаад л...

-Хоорондоо таарч барилдах үе ч бишгүй л байдаг байх?

-Таарна аа, таарна. Бодож санах юмгүй шударга сайхан барилдаад л явцгаадаг. Орж ирээд би чи намайг тэгж хаялаа, дараа би чамайг тэгж хаяна гээд л инээж хөхрөөд л өнгөрдөг. Хамт бэлтгэл хийхэд ч сайхан, үр өгөөжтэй. Ер нь л сайхан найзуудтай шүү.

-Бөхчүүдийн гараа, дэвээ өөр өөр байдаг. Таныг харж байхад гуяа бүр ором гартал нь их чанга апгадаад гарч байгаа нь анзаарагддаг. Нэг төрлийн өөрийгөө ирлэдэг зан чанар уу?

-Анх надад Буян багш маань “Бөх хүн сайхан дэвж, шаваад гарахаар өөрт ч өрсөлдөгчид ч их нөлөөтэй байдаг” гэж хэлж байсан юм. Тэр үг хүүхэд наснаас минь надад бүр хоногшчихсон. Тийм болохоор их чанга алгадчихаад байдаг юм.

-Одоо ямар мэхийг сурах юмсан гэж сонирхож байна вэ?

-Ямарваа мэхийг төгс сурахад их цаг хугацаа шаардах нь ойлгомтой. Би аль нэг мэхийг дор нь сураад дахиад шинэ мэх сурахаараа өмнөхөө хаяад явчихдаг талтай. Зөндөө л олон гоё гоё мэхнүүд байдаг. Тэднээс сурах юмсан гэж бодож байгаа мэх байна аа. Хав золгооноос сайхан шахаж татаж байгаад мордоод сурчих юмсан гэж бодож байна. Ер нь бөхчүүдийн хийж байгаа мэхийг ажиглана. Энэ мэхийг сурчихаад тэрэнд хийвэл тохиромжтой юм байна гэдэг ч юм уу... Би ч ихэвчлэн сэрвүүгээс барилдчихдаг болохоороо сүүлийн үед хав барилдаанд нэлээд анхаарал хандуулж байгаа.

-Санаанаас гардаггүй нэг гоё барилдааныхаа тухай дурсаач гэвэл...?

-Бэлтгэл сайтай үедээ бөхчүүд их мэдрэмтгий болчихдог л доо. Ямар мэх ирэх гэж байгаад таагаад ирдэг гэх үү дээ. Гэхдээ зарим үед хүчтэй мэхэнд өртөөд унаж явах үедээ хариу мэх хийгээд хаячих тохиол ч байдаг. Миний хувьд 2008 оны цагаан сарын барилдаан дээр Тогтохбаяр начинд шахаж татуулаад бараг унаж яваад давхар ачаад хаясан удаа бий.

-Таныг бас галбир сайтай бөхчүүдийн нэг гэдэг юм билээ. Хүчний бэлтгэл хэр хийдэг вэ?

-Их бага хийдэг юм аа. Барилдааны бэлтгэлээ голлодог. Харин энэ жилээс хүчний бэлтгэл арай түлхүү хийж эхэлж байгаа. Бөхчүүдийн жин масс нэмэгдээд золгож барилдах шаардлага зайлшгүй нэмэгдэж байгаа болохоор хүч, бяраа нэмэх үүднээс хүчний бэлтгэлдээ анхаарч эхэлсэн.

-Бөх болгонд өөрийн гэсэн давуу тал, онцлог байдаг. Таны хувьд юугаар давуу гэж боддог вэ?

-Гар сайтай л гэж боддог юм шүү дээ.

Шинэ начин маань цолныхоо мялаалгыг хийхээр гадуур ажил ихтэй байсан болохоор ихэд яарч байсан ч асуулт болгонд минь чин сэтгэлээсээ илэн далангүй хариулж байв. Тэр их ажлынхаа хажуугаар зав гарган ирж уншигчидтай минь уулзсан түүнд талархлаа илэрхийлээд дараа шинэ цолтойгоор тухтай, сайхан яриа өрнүүлээрэй хэмээн хүсэхэд тэрээр:

-За баярлалаа. Дараа шинэ цолтойгоор сайхан яриа өрнүүлж уулзацгаая. Бөх сониныхоо нийт уншигчдад аз жаргал, амжилт хүсээд цаашдаа цолоо ахиулж, сайхан барилдана гэдгээ амлая хэмээсэн юм. Энэ сайхан амлалт тун удахгүй биелнэ гэдэгт эргэлзэхгүй байна.


С.Бадамгарав
Эх сурвалж: “Бөх Сонин”


Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Tue Oct 16, 2012 11:20 am

Санжаа заан, Бат-Эрдэнэ гарьд, Гантулга начин нар зөв л юм ярьж явна.
Угаасаа Санжаа заан тэр аймгийн наадам нтр дээр найраа нтрт ордоггүй, арай ах настай хэн нэг нь үлдээчээрэй ч юм уу хэлэнгүүт бүүр тэгэхээс тэгсэн юм шиг амладаг гэдгийн байна лээ.

Энэ допингийн асуудал бол бүр маш их даймжирсан гэдгийг бөхчүүд өөрсдөө сайн мэдэж байгаа.
Тэгээд ер нь нэлээн хусдаг.
Энэ ярианы өнгөнөөс хүртэл мэдрэгдэж байгаа байх.
Яах аргагүй өөрөөс нь дутуу, бэлтгэл нээх хийхгүй байгаа нөхөр өөрийг нь бярдаад байхаар урамгүй л байх.
Бас энэ барилдаан бүрт хэн нэг нь цоордог, яаж ч магадгүй болсон нтр ч допингтой салшгүй холбоотой.
МҮБХ мэдсээр байж юу ч хийдэггүй.
Нямдорж гуйа хуульч хүн болохоор ямар ч асуудал байсан үндэслэлтэйгээр гоё няцааж чаддаг.
Аан үнэхээр л МҮБХ-нд хамаагүйн байна, өөр газрууд л шийдэхийн байна гэж хүн ойлгохоор.
Уг нь бол МҮБХ л маш сайн ажиллаж, гүйж, асуудлыг шийдэх ёстой.
Ямар нэгэн гарцуудыг нь олох ёстой.
Ганц барилдаан зохион байгуулдаг газар хэвээрээ үлдэхиймуу хаашайн.
Тэр нөгөө оны шилдэг 8 бөх гээд сайхан уламжлал байсан одоо яахаараа больчихсын мэдэхгүй.

МҮБХ хэр сайн ажилласнаас хамаарч бид нөгөө 6 зааны сайхан үе шигээ сайхан барилдаанууд үзэх үе ирэх эсэх нь шийдэгдэнэ дээ.
Би одоо энэ хүмүүс, удирдлага өөрчлөгдөж байж л сайн ажиллахын болов уу гэж боддог. Зөндөө юм хийсэн ч одоо тэгээд нэг юм удахаараа болохоо байдаг, тийм болжээ л гэж бодож байна.

Гэхдээ солилоо гэхэд хэн болох вэ гэдэг нь бас асуудал. Лав тэр Бөхийн өргөө булаацалдаж байсан хүмүүс хэрэггүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ЦАГААН » Fri Oct 19, 2012 6:52 pm

ДАЯН АВАРГА Г.Өсөхбаяр: Би заавал дархан аварга болно гэж зүтгэхгүй


Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх, Монгол Улсын даяар дуурсагдах далай даян аварга Гэлэгжамцын Өсөхбаярыг “Best of Best” буландаа урилаа. Тэрбээр Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны даргаар ажиллаад хэсэг хугацааг өнгөрөөсөн билээ. Түүнтэй ажлын өрөөнд нь ярилцсан юм.

ЭНЭ ИХ ХЭРҮҮЛЭЭС БОЛЖ БӨХ УСТАХ ВИЙ

-Таныг “Алдар” спорт хорооны даргаар томилогдоход хүмүүс “Албан үүрэгтээ анхаараад бэлт­гэл сургуулилалтаа цалгар­дуулах вий” гэж байсан?

-Магадгүй. Гэхдээ би тэгэхгүй ээ. Тамирчин хүн учир эднийхээ дунд бужигнаад бэлтгэлээ хангачихаж дөнгөнө.

-Олон хүнийг удирдана гэдэг амаргүй. Ачаалал асар их нэмэгдэж байгаа биз?

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ манайхан олон жил атгасан гар шиг байсан болохоор хэн хэнийгээ ойлгохдоо амар.

-Та өрөөгөө тохижуулж амжаагүй юмаа даа. О.Балжинням аваргыг байхад байсан зүйл хэвээрээ шахуу харагдана?

-Энэ тал дээр нэг их санаа тавиагүй л байна. Яваандаа болно биз.

-Өөрийнхөө зургийг ханандаа байрлуулахгүй юм уу. Дарга нар тэгдэг юм билээ?

-Ажил л бүтэж байвал тэр яах вэ.

-Та чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Ажлаа гэнэт өгсөн нь ямар учиртай юм бэ?

-Янз бүрийн сонин хэвлэлээр эсрэг мэдээлэл гарсан болохоор ийм шийдвэр гаргасан юм. Гэхдээ хувь хүн надад хандаж тийм зүйл гарсан ч нэг их ач холбогдол өгөхгүй. Хамгийн гол нь энэ их хэрүүлээс болж бөх устах вий гэж бодсон юм. Надаас болж бөх нь хохирвол бүр ч их харамсалтай байна биз дээ. Гэхдээ сүүлийн үед амжилт өсч байна аа. Эмэгтэй баг бүх жинд ямар ч тэмцээнд медаль хүртэж байна. Харин эрэгтэй багт жаахан учир дутагдал бий. Хэдэн жилийн дараа өөрчлөгдөх байх.

-Чөлөөт бөх нэг хэсэг уналтад орсон. Үүнтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Унасны гол шалтгаан нь зарим нэг хүний жалга довны үзэл, тэмцээн уралдаанд байнга явж чаддаггүйн улмаас болсон шүү дээ. Тийм зан гаргасан хүн одоо ойлгож байгаа биз. Гадагшаа ямар нэгэн тэмцээнд явах гэхээрээ долоо хоногийн өмнө л зардлаа хайж эхэлдэг байлаа.



ААВ ЭЭЖЭЭСЭЭ НУУЖ БАРИЛДДАГ БАЙЛАА

-Та бөхийн спортод хожуу орсон юм билээ. Яагаад тэр вэ?

-Монголчууд миний өвөөг Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Н.Жамъян гэдгийг сайн мэднэ. Би багаасаа спортын гэр бүлд өссөн. Тиймээс спортын хүн болох нь гарцаагүй байсан. Өвөө маань ч намайг “Бөх болно. Идэр нас хүртэл нь битгий барилдуулаарай” гэж аав ээж болон ойрын хүмүүст захисан юм билээ. Тэр үг өвөөгийн минь холч ухаан байж дээ.

-Яагаад тэгж хэлсэн юм бол?

-Бага насны хүүхэд амархан бэртдэг болохоор тэгсэн байх. Гарын ая даахтай болтол нь барилдуулахгүй байя гэсэн санаа шүү дээ. Тэглээ ч би аав ээжээсээ нууцаар айл, саахалтынхаа хүүх­дүүдтэй барилдана. Хааяа алга болчихоор тэд намайг барилдаж байгааг гадарлаад араас эрэл сурал болж авч явдаг байлаа.

-Тэгэхээр барилдах үнэхээр сонирхолтой байжээ?

-Тийм. Хориглоод байхад нь барилдана гэдэг дуртайн шинж шүү дээ.

-Өвөө тань бөх болно гэдгийг тань сайн мэдэж байжээ?

-Бөх хүн зөн совингоороо ч гэх үү дээ, мэдсэн байж. Гэхдээ би аймгаасаа хотод ирээд шууд барилдаагүй. Бөхийн спортод боловсрохын тулд дөрвөн жил дугуйланд явсан.

-Та өвөөгөө хэр сайн мэдэх вэ?

-Мэдэлгүй яах вэ. Намайг зургаан настай байхад бурхан болсон юм. Цэцэрлэгт байхад багш хоёр ширхэг 24-ийн чихэр өгөхөөр би нэгийг нь идчихээд нөгөөг нь өвөөдөө өгнө. Тэгэхээр хэсэг хугацааны дараа намайг дуудаад “Өвөө нь хүүдээ чихэр өгнө өө” гээд л дэрнийхээ дороос нэг чихэр гаргаж ирнэ. Ухаан орсон үедээ бодоод байхад өвөө маань миний өгсөн нэг чихрийг хадгалж байгаад намайг мартахаар өгдөг байж. Хоёуланг нь идчихдэг би муу хүү байсан байгаа биз (инээв).

-Таныг МҮБХ-ны дэд тэргүүн П.Даваасамбуу гуай нийслэлд авчирч, бөхийн спортод хөл тавиулсан гэдэг. Энэ тухай ярихгүй юу?

-Монгол бөхийн төлөө асар их сэтгэл гаргасан хүний нэг. Намайг сайхан барилдах байх гэсэн үүднээс тоосон гэдэг юм. 1985 онд аймгийн төвд тавдугаар ангид сурч байхад хотоос очиж намайг сураглаж ирж байсан юм. Тухайн үед “Чи сайн бөх болох учиртай. Чамайг аравдугаар анги төгсөхөөр чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг гэж байгуулагдана. Түүнд ороорой” гэж хэлээд явсан юм. Тэр ёсоор би П.Даваасамбуу багшийн үгээр шигшээ багт орсон.

-Та өвөөгийнхөө насны ой­гоор буурин дээрээс нэг чулуу авч хөшөөнийх нь хөлд тавьсан гэдэг. Ямар учиртай чулуу билээ?

-Өвөө маань малынхаа хашааны гадсыг тэр чулуугаар цохиж шаадаг байсан юм. Нутгийн ардууд харж явдаг байсан юм билээ. Тиймээс хүмүүс харж явбал сонирхолтой юм уу гэсэн үүднээс тавьсан юм.

-Хэр хүнд вэ?

-Харахад нэг их том биш ч хүнд юм билээ. Ойролцоогоор 100 гаруй кг байгаа байх.



Д.СУМЪЯАБАЗАР ИХ ХӨДӨЛМӨРЧ. ТЭР ЧАНАР НЬ
ӨНӨӨДРИЙН ӨНДӨРЛӨГТ ХҮРГЭСЭН


-Та дархан аварга Ж.Мөнхбаттай яаж холбогдсон юм бэ?

-Аваргыг хүн бүр л мэднэ шүү дээ. Би багадаа өвөөгөөсөө гадна энэ аварга шиг бөх болох юмсан гэж боддог байлаа. Бөх болох хүсэлд жигүүрлэж байхад нутгийн нэг ах намайг “Ж.Мөнхбат аваргад шавь оруулна” гээд дагуулаад явсан юм. Тэд өмнө нь ярилцсан юм билээ. Тухайн үед би мэдээгүй байсан л даа. Тэгж л аваргын шавь болсон түүхтэй.

-Таны анхны цол сумын заан. Олны өмнө зодоглоход ямар санагдаж байв?

-Сумын наадам ч гэлээ олны өмнө барилдах гэж байгаа болохоор аваргууд шиг дэвээ, шаваа гэж сүртэй шүү дээ. Хамгийн гол нь өвөөгийнхөө суманд анхны цолоо хүртсэндээ бэлгэшээдэг.

-Тэгвэл улсын анхны цол тань заан байсан нь бас л бэлгэшээлтэй санагддаг байлгүй?

-Тийм шүү. Хүн хуурай газрынх. Заан ч хуурай газрын хамгийн том, хүчтэй амьтан. Тиймээс улсын цолоо заанаар эхэлсэндээ билэгшээдэг. Би 1995 оны улсын их баяр наадмын өмнөх “Их сорилго”-д барилдаж байгаад мөрөө гэмтээчихсэн юм. Гэтэл Ж.Мөнхбат багш “Бэлтгэл хийхдээ зодог битгий өмс” гэсэн юм. Мөр гэмтсэн үед зодог өмсөхөөр бие бариад улам гэмтээдэг юм билээ. Тэр жилийн наадмын бэлтгэлээ зодог өмсөлгүй хийсэн шүү дээ. Тэр бэлтгэл, багшийнхаа буянаар заан цол хүртсэн.

-Хэдэн оноос амьдралаа “Алдар” спорт хороотой холбосон юм бэ?

-1994 оноос. Армийн хүн болсон гэсэн үг шүү дээ. Тэр жил улсын гарьд И.Доржсамбуутай үлдэж үзүүрлэн цэргийн заан цол хүртсэн. Хэдэн сарын дараа аймгийнхаа наадамд барилдаж түрүүлээд арслан цол хүртсэн.

-Тэр үед бэлтгэл хийхэд хэр боломжтой байсан бэ?

-Сайн л хийдэг байж дээ. Гэхдээ тухайн үед хүнсний дэлгүүрүүд хоосроод хэцүү байсан л даа. Тэглээ ч тэр их ачааллыг дааж бэлтгэл хийнэ гэдэг чанга байсан. Шантарвал шантрах зүйл олон тохиолдож байсан. Өлссөн үед Спортын төв ордны дөрвөн давхарын крантны ус янзтай амттай шүү дээ. Үнэгүй болохоор нь байсхийгээд л залгилна. Гэхдээ аягаар биш адуу худагнаас ус ууж байгаа юм шиг шууд хошуугаараа сорно. Ямар сайндаа гавьяат тамирчин О.Пүрэвбаатар гэдсээ цүрийтэл уучихаад автобусанд суух гээд гүйцэлгүй хоцорчихсоноо одоо ч ярьдаг юм. Бидний үе тийм л өнгөрсөн. Хамгийн гол нь спортдоо үнэнч үлдсэн минь оносон.

-Та тэр үед хаана амьдардаг байсан юм бэ?

-Би дөрвөн эгчтэй. Гурав дахь эгчийндээ Дэнжийн мянгад амьдардаг байлаа. Хөдөөнөөс дөнгөж ирээд байсан болохоор хотыг сайн мэдэхгүй. Өглөө бэлтгэл хийхээр гэрээсээ гарч, өдөр тарна. Оройны бэлтгэлийн өмнө харих гэсэн ч амжихгүй. Тиймээс Спортын төв ордон хавиар байж байгаад таньдаг хүн таарвал юм авахуулж иднэ. Таарахгүй бол зааланд унтаж байгаад оройныхоо бэлтгэлтэй залгана. Тэгээд л шөнө шахуу харьж гэдэс гарна. Ийм үе олон байсан.

-Н.Ганбаатар багш, “Тулгат” клубынхээ тухай эргэн нэг дурсахгүй юу?

-Нямдаваагийн Ганбаатар багшийг маань чөлөөт бөхийнхөн “Хар Ганбаа” гэдгээр нь андахгүй. Улсын аварга Д.Сумъяабазараас эхлээд олон сайн бөх төрүүлж, тэднийгээ сайхан амьдралтай нь золгуулсан ачтан. Бөхийн спортын төлөө сэтгэл зүрхээ зориулсан олон сайхан аавын хүү “Тулгат” клубээс төрж, эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг харийн тэнгэрт мандуулсан.

-Д.Сумъяабазар аваргын өндөр амжилт үзүүлэх нь танд мэдрэгддэг байсан уу?

-Бид 1990 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-д оролцсон цагаасаа эхлэн нөхөрлөж өвөр түрийндээ ортлоо сайн найзууд болсон. Д.Сумъяабазар их хөдөлмөрч. Тэр чанар нь өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байх. Бэлтгэл тараад бүгд харьж байхад ганцаараа үлдчихээд суудаг байсан. Их шартай. Гэхдээ буруу шартай биш шүү. Дэвжээн дээр надтай ана мана барилддаг ч дэвжээнээс буухад инээгээд л сууж байдаг. Ер нь тамирчин хүн ийм л байх ёстой.



САЙХАН ЗОХИОЛТОЙ НОМЫГ УНШИХГҮЙ ӨНГӨРЧ ЧАДДАГГҮЙ

-Та автын инженер мэргэжилтэй. Энэ мэргэжлээ хэзээ эзэмшсэн юм бэ?

-Барилдаж эхлэх үедээ. Бөх гэдэг мэргэжил биш учраас сонгосон юм.

-Таныг багадаа ном их уншдаг байсан гэдэг. Ном унших спортын арга ухаанд нөлөөлдөг үү?

-Нөлөөлөлгүй яах вэ. Спортоор өрсөлдөхөд бяраас гадна асар их ухаан зарцуулдаг. Дунд ангид байхад ээж маань номын санч хийдэг байсан юм. Гэрийнхээ даалгаврыг хийх болохоороо ээжийнхээ ажил руу гүйнэ. Үндсэн даалгавраа хийчихээд янз бүрийн сэдэвтэй ном уншина.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Түүхэн холбоотой хоёр боть “Сталин”-г уншсан. Тамирчин бидэнд нэг талаараа чөлөөт цаг гардаг. Үдээс өмнөх бэлтгэлээ хийчихээд оройны бэлтгэл хүртлээ ном уншчихаад хэсэг амрахаар эрч хүчээ сайхан нөхнө. Орой унтахаасаа өмнө ч хэдэн хуудас эргүүлчихээд унтана.

-Ном унших таны нэг хобби гэж хэлж болох уу?

-Болно. Сайхан зохиолтой ном харагдвал уншихгүй өнгөрч чадахгүй болсон байна билээ.

-Та барилдааныхаа тэмдэглэлийг хөтөлдөг үү?

-Хөтөлнө. Одоо ч энд байна (Ажлынхаа ширээн дээрх хэдэн давхар дэвтрийг заав).

-Таны бодлоор Монголын үндэсний бөх дэлхийн тавцанд хэр үнэлэмжтэй яваа бол?

-Өнгөрсөн зун Гиннесийн номд бүртгүүллээ. Сайхан хэрэг болсон. Мөн Монгол туургатны холбоо гэж байгаа шүү дээ. Энэ хүрээнд тува, халимаг, өвөрмонголчуудын дунд жил бүр тэмцээн зохион байгуулдаг. Тиймээс ямар ч байсан бага ч гэсэн үнэлэгдэж байгаа.

-МҮБХ менежментийн хувьд муу байх шиг санагддаг. Таны бодол минийхтэй нийлж байна уу?

-Дөхөж байна. Зарим нэг асуудал дээр нь нэмж хиймээр санагддаг. Гэхдээ сайжруулах гээд муу болгодог тал байдаг шүү дээ. Тиймээс аль аль талыг нь харгалзаж үзэх хэрэгтэй.

-МҮБХ-ны аль шийдвэр нь танд таалагдахгүй байна вэ?

-Би даваа бүрийг цолтой бол­гохыг анхнаас нь эсэргүүцсэн. Аймгийн цолтнуудад хоёр, сумынхад нэг цол нэмэгдсэн. Спортын амжилтыг үнэлнэ гэдэг зөв. Гэхдээ арай л дэндсэн хэрэг болоод байна. Зөвхөн эрэмбэлвэл зүгээр. Бөх болгоныг цолтой болох гээд туйлшрах тал руугаа хандах гээд байна.

-МҮБХ-ны “Их эе” дөрвөн жилд нэг хуралддаг. Дархан аварга Х.Баянмөнх, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нарын хэнийх нь шийдвэр зөв санагддаг вэ?

-Хэн нь ч зөв шийдвэрт хүрэлгүй хэрүүлтэй өнгөрөөдөг шүү дээ. Хоёр жилийн өмнө хуралдахдаа шүүх цагдаагаар хүртэл явсан сураг байсан. Толгой хагаравч малгайн дотроо гэдэг шиг хоорондоо эв зүйгээ олоод явбал зүгээрсэн. Монгол бөх гэдэг хэн нэгний өмч биш ард түмнийх учир дураараа аашлах хэрэггүй л дээ.

-Хэдэн жилийн өмнө барилгын бизнест хүч үзсэн. Тэр юу болсон бэ?

-Сүйдтэй зүйл биш л дээ. Хэдэн найзтайгаа орон сууц барьсан юм. Хүн болж энэ сайхан спортыг өөрийнхөө хэмжээнд өвөлж авсандаа талархаж цөөн ч гэсэн айлыг орон гэртэй болгох гэсэн юм. Айлын гал голомтыг асаах үүдийг нээнэ гэдэг сайхан хэрэг шүү дээ.

ТЭР БАРИЛДААНЫ ТУХАЙ ЯРИХ ДУРГҮЙ

-Арваад жилийн өмнө “Зургаан залуу заан” ид байлаа. Тэр үед та тэднийг хэр их судалдаг байсан бэ?

-Судлалгүй яах вэ. Өрсөлдөгчөө судлах нь тамирчин хүний олз.

-Та нар одоо хоорондоо хэр холбоотой байдаг вэ?

-П.Цэрэнпунцаг гарьд АНУ-д амьдарч байгаа. Бусадтай нь бараг байнга шүү. Хааяа Спортын төв ордонд хамтарч бэлтгэл хийнэ.

-Та нар хамтарч ТББ байгуулах бодол бий юү?

-Болохгүй ч зүйл байхгүй л дээ.

-Та нар шиг залуус одоо төрөх болов уу?

-Төрөлгүй яах вэ. Аливаа зүйл үе үеэрээ төрдөг шүү дээ.

-Далай аварга А.Сүхбат та хоёрын дуулиантай барилдаан байдаг. Тэр үед та түүнийг өшиглөхөөс аргагүй байдалд орсон байсан юм уу?

-Энэ талаар ярих дургүй. Бодох ч сонирхолгүй. Тэр жилийн наадмын дараа нэг сонинд ярилцлага өгсөн шүү дээ. Уначихаад байхад араас тэврээд зогсоод байхаар нь хөдөлж байгаа ганц зүйл болох хөлөө хөдөлгөсөн. Барилдаан эхлэхээс өмнө ч олон зүйл болсон.

-Таныг нутгийнхан тань дархан аварга болоосой гэж залбирч байгаа. Үүнд хүрэх боломж хэр байна вэ?

-Өөрийнхөө бололцоогоор барилдаж байна. Заавал дархан аварга болно гэж зүтгэхгүй. Өвөөгийнхөө цолд хүрсэндээ баяртай байна.

-Хэд хүртлээ барилдах вэ?

-Тухайн хүний биеэ авч яваа байдлаас шалтгаална. 45 насандаа түрүүлсэн Х.Баянмөнх аварга байна шүү дээ. Өөрийгөө түрээсийн байранд амьдарч байгаа юм шиг хэрэглэх хэрэггүй.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

-Б.Нарантуяа гэж бүсгүй бий. ЭМЯ-нд мэргэжилтэн хийдэг. Бид нэг охин, гурван хүүтэй.

У.БАЯРСАЙХАН
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Fri Oct 19, 2012 11:29 pm

Avarga ch tgd sonin ntrd diplomat yaria ugdug l duu.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ХАЛИУН » Mon Oct 22, 2012 11:37 am

Нуулгїй хэлэхэд 6 заанаас Єсєхєєд хамгийн дургїй байж билээ. яагаад ч юм тэмээ шиг том нэг л эв хавгїй аарлахаж барилддаг энэ тэрээс бас дээр нь А-д дэндїї дуртай Сумьяаг дэмждэг байсан болохоор тэр биз. гэхдээ сїїлийн жилїїдэд Єсєхєє аваргад хамгийн дуртай л болж басйх шиг байна даа. їнэхээр ясны бєх юм даа л гэж бодож сууна. эхнэр нь Нараа гээд гоё ааштай эгч байдаг юм. хамт ажилладаг байхдаа нахартэй нь гар бариад л авч байсан юм байна. Одоо аварга дайрвал барах болов уу. Дархан аварга болчихоосой
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Aagii_03 » Mon Oct 22, 2012 11:50 am

Өөрийгөө хөлсний байр шиг ашиглаж болохгүй дээ гэж харин аймар хэлсэн байна даа ккк.
Дархан аварга болох боломж байснуу гэвэл байсан, даанч тэгээд өөрийнхөө хэнэггүй зангаасаа болсон л доо. Одоо ч худлаа биз. Найраа энэ тэр хийлгүй шиг 2-3 жил шөвгөрвөл сайхан л байна.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Yes Man » Mon Oct 22, 2012 11:52 am

Тэр Мөнхбаатар энэ тэрийг нээх гоёо хаяж түрүүлдэг энэ тэрийг бодвол дархан аварга болох ёсгүй хүн л дээ.... Одоо тэгээд эртхэн болих хэрэгтэй л дээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Mon Oct 22, 2012 12:34 pm

Одоо ч дархан аварга болно гэдэг худлаа л даа.
2 жил барилдаад л болих байх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 1220 » Mon Oct 22, 2012 12:55 pm


Боломж бол байгаа л гэж харж байгаа штээ. Ёстой 50-50 л байх даа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Mon Oct 22, 2012 2:10 pm

Yes Man wrote:Тэр Мөнхбаатар энэ тэрийг нээх гоёо хаяж түрүүлдэг энэ тэрийг бодвол дархан аварга болох ёсгүй хүн л дээ.... Одоо тэгээд эртхэн болих хэрэгтэй л дээ.....

Мөнхбаатар дээр бол Өсөхөөд дургүй хүмүүс л улам гал нэмдэг.
Тэр бол угаасаа дүрмийн дагуу л асуудал.
Тэр барьц нь задарвал болиулдаг.
Бас учрыг нь тунгаачихаад үзэн ядах хэрэгтэй ер нь.
Энэ жилээс бил үү, Санжаадамба - Содном 2-ын барилдааны дараагаас ч бил үү нэг субъектив хандлагатай заалт оруулсан байх, дүрмээ өөрчлөөд.

Дархан аваргын тухайд бол одоо угаасаа худлаа болсон.
88 жилээр түрүүлээд, 89 жилээр үзүүрлээд 90 жилээр боломж байна даа гэж байтал унасан.
Тэрнээс хойш тэгээд өөрөө ер нь бэлтгэл хийгээгүй шахуу, сагс тоглоод л хөлс гаргаад яваад байгаа...

Дээр үед бол Баянаа аварга 44-тэй түрүүлсэн. Одоо бөх шал өөр болсон болохоор 40-тэй хүн түрүүлнэ гэдэг мэдэхгүй. Санаанд багтахгүй л байна.
Би ч одоо дархан аварга болоосой гэж дэмжихгүй, зүгээр наадмаа сайхан чимээд 2-3 жил барилдаасай л гэж хүсэж байна.
Бат-Эрдэнэ аваргыг барилдахаа больсноос хойш намбайгаад цолоо дуудуулаад зүүн талаа магнайлж байх нь нүнжигтэй, бас сайхан харагддаг. Дургүй нэг нь бол дургүй л байдаг биз.
Ирэх жил 40 насандаа зүгээр 7 давчихвал сайхан байгаан. Анх шөвгөрөхдөө 7 давж байснаа бодсон ч...
Тэгээд аймгийн 90 жил гэж байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 1220 » Mon Oct 22, 2012 2:21 pm


Гайгүйхэн бэлтгэл хийгээд татаж мордоод явбал Бүрэнтөгсөөс дутах юм байхгүй байлгүй
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Адмирал » Mon Oct 22, 2012 2:22 pm

Харин одоо Өсөхөө аварга барилдахаа больчихвол наадам нэг л сүргүй болох байхдаа...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Mon Oct 22, 2012 2:27 pm

ХАЛИУН wrote:эхнэр нь Нараа гээд гоё ааштай эгч байдаг юм. хамт ажилладаг байхдаа нахартэй нь гар бариад л авч байсан юм байна. Одоо аварга дайрвал барах болов уу. Дархан аварга болчихоосой


Тэр үед аваргатай гараараа үзээд барж байж... Одоо харин аварга дахиад нэг дайраад ирвэл барах болов уу гэснийг бодоход бас л нэлээн нас нь явсан хүний яриа шүү.... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 21Grams » Mon Oct 22, 2012 6:48 pm

Takanohana_Nowitzki wrote:Энэ сарын 4-ний өдөр Монгол улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, улсын начин Л.Гантулга нар МҮБХ-ны удирдлагатай ирж уулзаж, нэлээд дэлгэрэнгүй ярилцаж санаа бодлоо солилцлоо.




:eek:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Fri Oct 26, 2012 1:57 pm

О.Балжинням: Б.Бат-Эрдэнэд найман жил дараалан унасандаа ичдэггүй

Image

Энэ удаагийн “Best of Best” буландаа Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Монгол Улсын улсын аварга, гавьяат тамирчин, Ардын багш, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, ахмадын дэлхийн аварга, сонирхогчдын сүмогийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямыг урилаа.

-Та яагаад бөхийн спортыг сонгосон юм бэ?

-Багын мөрөөдөл л дөө. Хөдөөний хүүхэд байсан болоод ч тэр үү ямарваа юманд хурдан шаламгай хандана. Тэгээд ч спортын хүн болно гэсэн бодолтой байсан болохоор аймгийнхаа Наранбулаг суманд тавдугаар ангиасаа хөнгөн атлетикийн дугуйланд явж эхэлсэн. Тэр үед өөртөө бөхийн спорт зохино гэдгийг ойлгоод энэ спорт руу урвасан юм.

-Үндэсний бөхийн «А» үсгийг заасан багш тань хэн байв?

-МУИС-ийн биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангийг дөнгөж төгсч ирсэн нэг залуу байсан. Нэр нь Коминзан бил үү дээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн удаа тусгай байр эзэлж байсан, бие томтой багш байлаа. Тэр багшийнхаа удирдлага дор цөөхөн хэдэн жил хичээллэж байгаад 16 настайгаасаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн. Түүнээсээ урамшаад жил алгасахгүй оролцож, олон ч медальт байранд шалгарсан даа.

-Та 1992 он хүртэл тамирчны амьдралаар амьдарсан. Тэр үед баярлах, шантрах олон зүйл тохиолдож байсан нь мэдээж?

-Тэгэлгүй яах вэ. Ямарваа амжилтад хүрэхийн тулд асар их хүч, хөдөлмөр хэрэгтэй. Тэр хүч хөдөлмөрийг сэтгэлийн хатаар л туулдаг байлаа. Тамирчин хүн амжилт үзүүлье гэж бодож байгаа бол тэр амжилтын оргилоо ойрхон байна л гэж бодох ёстой. Мөн өөрийгөө урамшуулах нь чухал. Унхиагүй хүн урдаа хүн оруулна уу гэхээс урдахаа гүйцнэ гэж байхгүй шүү дээ. Би ийм л зарчмаар өөрийгөө хурцалж байсан.

-Самбо, жүдо бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?

-Наймдугаар ангиасаа аймгийнхаа нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин орсноор өөр багштай ч болсон. Мөн сонгомол бөхийн спортоор амжилтад хүрэхэд ойрхон байдгийг ойлгоод самбо, жүдо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэсэн.

-Аравдугаар ангиа төгссөн жилдээ аймгийнхаа наадамд барилдаж, заан цол хүртэж байсан гэсэн байх аа?

-Аравдугаар ангиа төгсөх жилдээ хотод ирж самбо, жүдогийн үндэсний шигшээ багт орсон. Манай аймагт жил бүр 30 гаруй бөхийн тойргийн барилдаан болдог. Тиймээс хотод яаж зүгээр сууж байх вэ гээд аймагтаа очиж барилдсан юм. Гэтэл үзүүрлэж аймгийн заан цол хүртэж билээ. Түүний өмнөх жил буюу есдүгээр ангидаа мөн аймгийнхаа наадамд барилдаж аймгийн начин цол хүртсэн.

Image

-Таныг хот руу явсан гэж бодож байсан бөхчүүд дараа жил нь дахин барилдахаар ирэхэд бэргэсэн байх даа?

-Мэдэхгүй ээ. Надаас насаар ах хүмүүс байсан болохоор үгүй биз. Би сайхан барилдъя л гэж бодсон.

АРСЛАН ЦОЛНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХОЁР УДАА ГАРДСАН

-Төрийнхөө наадамд анх хэдэн онд зодоглосон юм бэ. Залуу насныхаа ид гарч ирж байсан үеэ эргэн дурсаач?

-Би 1980 оноос барилдсан. Тэр наадамд хоёр давсан юм. Гурвын даваанд гарах гээд нэрээ чагнаж байтал дууддаггүй. Очоод асуусан чинь миний нэрийг хасчихсан байсан. Учрыг нь тодруултал миний давсан бөхийг шүүгчид андуураад давснаар биччихсэн юм билээ. Тэр үед бөх сондгойруулж болохгүй гэсэн хатуу дүрэмтэй байсан болохоор надад гурвын давааны бай өгөөд хасах тогтоол бичсэн. Тэгээд л анх удаа улсын наадамд барилдаж байгаа хүн юугаа ч мэдэхгүй, байгаа өвөртлөөд харьсан сонин тохиолдол бий.

-Та 1984 онд улсын начин цол хүртэж байсан гэдэг. Тэр үед өөрийгөө энэ цолонд хүрнэ гэж бодож байв уу?

-Өмнө нь заалны болон улсын наадамд гайгүй барилддаг байсан болохоор зааны тааварт хүртэл орж явсан. Тэр жил улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давсан.

-Таныг 1989 онд улсын арслан цол хүртчихээд цолоо хураалгачихсан гэдэг. Ямар учиртай юм бэ?

-Улсын аварга шалгаруулах тэмцээн тухайн оны нэгдүгээр сард болсон юм. Тэр тэмцээнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж алтан медаль хүртэж, би мөнгө, улсын заан Ц.Баярсайхан хүрэл медалийн эзэд болсон. Тиймээс надад заан, Ц.Баярсайханд начин цол өгсөн. Ингээд улсын баяр наадмаар шинэ заан хүч үзэж бас л Б.Бат-Эрдэнэ аваргатай тэргүүн байрны төлөө барилдаж билээ. Тэгээд Баагийд /Б.Бат-Эрдэнэ/ аварга цол өгөөд надад арслан цол олгосон. Би ч нэг жилд хоёр цол хүртчихлээ гээд баярласан амьтан асар дотроо хувцсаа өмсөөд сууж байтал бөхийн барилдааны комиссоос нэг хүн орж ирээд «Маргааш хурал хийж байгаад үнэмлэхийг чинь өгнө гэж байна» гээд аваад явчихсан. Маргааш нь хурал болсон чинь арслан цол олгохгүй гэсэн хариу гарсан. Ингээд арслан цолны үнэмлэхийг хөлстэй гартаа түр атгасан. Гэхдээ 1991 онд түрүүлж тэр цолоо дахин авч чадсан (инээв. сурв).

-Арслан цолоо хураалгадаг жилээ жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан шүү дээ. Тэр амжилтыг 20 жилийн хугацаанд хэн ч эвдэж чадаагүй?

-1979 оноос эхэлж самбо, жүдогийн үндэсний шигшээ багт хичээллэсний минь гавъяа гарсан байх гэж боддог юм. Энэ арван жилийн хугацаанд дэлхийн цом болон улсын гурван удаагийн аварга болж байсан удаатай. Европын олон улсын цуврал тэмцээн болох Унгар, Югослав, Чех, Болгар зэрэг улсад болсон тэмцээнд түрүүлж байлаа. 95 кг-д барилддаг байсан хэрнээ 1988 оны Олимпод 86 кг хүртэл жингээ буулгаж оролцсон. Сугалаа ч сайхан таарсан юм. Даанч хоёрдугаар тойрогтоо Голландын бөхийг хожиж байгаад цаг дуусахын өмнө шүүгчийн оролцоо орсноор надад ялагдал хүлээлгэсэн. Мөн Югославт болсон ДАШТ-ээс ОХУ-ын бөхөд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Ийнхүү 20-иод жилийн дараа «Бээжин-2008» Олимпоос Н.Түвшинбаяр миний жинд алтан медаль, мөн Х.Цагаанбаатар 2009 онд Дэлхийн аварга болж миний амжилтыг эвдсэн.

СОНИРХОГЧДЫН СУМОД 115 КГ-Д БАРИЛДАЖ БАЙЛАА

-Таныг анхны Монгол сумочдын нэг гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй байх. Тантай хамт Б.Бат-Эрдэнэ аварга, улсын заан Ц.Баярсайхан нар явж байсан байх аа?

-Тийм ээ. 1990 оноос хойш манай улсын спортын бодлого өөрчлөгдөж гадаадын тэмцээнд тамирчдаа чөлөөтэй явуулж эхэлсэн. Бид 1991 онд Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож бэлтгэл хийсэн юм. Хэдэн сар хичээллэж байж сонирхогчдын сумогийн тэмцээнд анх оролцсон. Бид дөрвөн жил дараалан оролцсон шүү дээ. Эхний тэмцээнд би анхны мөнгөн медалийг нь авсан. Дараа жил нь Баагий нэг түрүүлж, Ц.Баярсайхан мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

-Сонирхогчдын сумод хэдэн кг-д барилддаг байв аа?

-Ц.Баярсайхан бид хоёр 115 кг-д, Б.Бат-Эрдэнэ үнэмлэхүй жинд барилддаг байсан. Бид энэ тэмцээнд дөрвөн жил оролцсоны дараа 85 кг-д жин нэмэгдэж улсын гарьд Б.Гантогтох нэг, даян аварга А.Сүхбат хоёр түрүүлсэн.

-Тэр үед та бүхэнд сумогоор барилдах санал их ирж байсан уу?

-Япон бөхчүүдтэй нь хамтарсан бэлтгэл хийж байхад манай Б.Бат-Эрдэнэтэй гэрээ байгуулж, мэргэжлийн сумодоо барилдуулъя гэсэн санал холбооноос нь ирж байсан юм. Гэрээ ч хийх болсон байх. Гэвч Баагий 1991 оны улсын их баяр наадмаар Ардын хувьсгалын 70 жилийн ойдоо барилдана гээд «Он гаргаад ирье» гэсэн хариу өгчихөөд нутаг буцчихсан. Аваргад сумогоор барилдах санаа байсан биз. Гэтэл дараа жилээс гэрээ нь өөрчлөгдөж түүнийг авахгүй гэснээр Баагий сүмо бөхөөр барилдах боломжоо алдсан.



Барьц сонгуулах хэрэггүй л санагддаг юм

-Таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Б.Бат-Эрдэнэ аварга байсан шүү дээ. Та түүнтэй төрийн наадамд найман удаа барилдахад ганц ч давж чадаагүй нь сонин санагддаг юм?

-Б.Бат-Эрдэнэ бол үнэндээ цагийг эзэлсэн их аварга хүн. Би түүнд найман жил дараалан өвдөг шороодсондоо ичдэггүй. Харин Эрдэнэтэд болсон болон заалны барилдаанд тус бүр нэг давсан. Гэхдээ тэр барилдааныг давсан гэж боддоггүй. Ясны бөх шийдвэрлэх барилдаанд ямар ч цочоогүй, шийдэмгий, уран барилддаг. Тэр тэгж л барилддаг. Баагийгийн давуу тал нь чацтайгаас гадна цуцаа багатай. Түүнийгээ ч сайн ашигладаг.

-Аварга хүний хувьд залуу бөхчүүдийн барилдааныг харж байгаа байх. Өмнөх жил нь цол авсан залуухан бөхийг одоо л үзүүлээд өгөх нь дээ гэтэл дараа жил нь сураггүй болчих юм. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Үндэснийхээ гол спортыг хөгжүүлэхийн төлөө олон залуу энэ спортыг сонгож байна. Мөн нутгийн зөвлөл болон олон дэвжээ байгуулагдсан нь сайшаалтай. Цолтой бөх ч гэлтгүй сайхан барилдаантай залуус доогуур даваанд унаж байгаа нь үндэсний бөхийн холбооны дүрмээс шалтгаалж байна.

-Дүрэм үүнд хамааралтай гэж үү?

-Тухайлбал барьц сонгуулах хэрэггүй санагддаг. Миний бодлоор хоёр бөхийн аль нэг нь хугацаандаа идэвхгүй барилдвал хасах хэрэгтэй. Ингэвэл бөхчүүд хасагдахгүйн тулд сонирхолтой барилдаан гаргана. Үзэгчид ч сайхан дэмжинэ шүү дээ. Чөлөөт бөхийн дүрмийг Олон улсын чөлөөт бөхийн холбооноос жил бүр шинэчилдэг. Манайх шиг нэг дүрмээр удаан явбал үндэсний бөхийн спорт хөгжих биш тарган, тарган залуус л олшрох байх. Залгамж халаа ч алга болно. Эхнээсээ мэх цөөрч байгааг захын нэг хөгшин ч мэдэж байгаа байх.



МАНАЙ ХҮҮГ ЯПОНД БАЙХАД МЭЭДЭЭ ЭХНЭРИЙГ НЬ АВААД СУУЧИХСАН

-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Таны томхүү Японд жүдо бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байгаад ирсэн. Одоо юу хийж байна вэ

-Тийм. Одоогоор гэр зуур л байгаа. Би бөхийн сургууль нээх бодолтой явдаг. Түүнд л ажиллах байх. Гэхдээ өөрийнх нь бодол ямархуу байгаа юм бол, мэдэхгүй байна.

-Та бага хүүгээ бөх болох болов уу гэж ярьдаг. Ард түмэн ч аваргын хүү аавынхаа шийрийг хатаах болов уу гээд л харж байгаа байх?

-Хүүгийн маань нас арай бага байна л даа. Дөнгөж 15 настай хүүхдийг бөх болно гэж таахад хэцүү. Гэхдээ ард түмэнтэйгээ адилхан хувьдаа горьдож л сууна. Одоогоор жүдогийн академийн дугуйланд явж байгаа. Бор бүстэй.

-Тэгвэл сайн барилдаанч хүү байна даа. Гэхдээ та хүүгээ жүдогоор л барилдуулах гээд байна аа даа?

-Би өөрөө энэ спортоор хичээллэдэг байсан. Жүдо бөх үндэсний спортод асар их нөлөөтэй.

-Том хүүгийн тань эхнэрийг «Камертон» хамтлагийн дуучин Мээдээ салгаад суусныг одоо мэдэхгүй хүн цөөхөн байх аа?

-Тийм л дээ. Манай хүүг Японд сурч байхад тэр залуу аваад суучихсан. Яах вэ, залуу хүмүүсийн амьдрал хоёр тийш болоо л биз. Хүү нь аав ээж хоёрынхоо дунд л гүйх юм.

-Таныг төрөхөд анх Өлзий-Орших гэдэг нэр өгсөн гэсэн. Яагаад сольсон юм бэ?

-Хүний амьдралд янз бүрийн юм тохиолдоно шүү дээ. Миний хоёр ах эх дэлхийд мэндэлсэн хэрнээ дэлхийг тэд голсон уу, ах нарыг минь дэлхий голсон уу, хүн болж чадаагүй юм. Тэгээд аав, ээж маань намайг бас эндчих вий гэсэндээ лам багшаар мэргэлүүлж энэ нэрийг хайрласан.

-Та нэрний талаар нууц биш бол дэлгэрэнгүй яриач?

-Манай нутагт Эгэл баян гэдэг нэртэй лам хүн байсан юм. Тэднийх манайхаас арав орчим километрийн зайтай. Нэг орой мал хотлох үеэр миний бие муудаж, аав тэмээгээр тэр айлд очсон гэнэ. Тэмээгээр төдий хэрийн зайнд явсаар болохоор бараг шөнө очиж л дээ. Тэгтэл аавыг очиж явахыг тэр лам мэдээд эхнэртээ «Манайд шөнө нэг хүн ирэх юм байна. Чи цай чана» гэж. Ингээд яах аргагүй аав тэднийд бууж учир байдлаа хэлэхэд хариуд нь «Санаа зоволтгүй ээ. Чи харин харих замаасаа гурван ширхэг чулуу аваад яваарай. Гэртээ ороход чинь нэг танихгүй лам ном уншиж байна. Тэр хүнээс нэр гуйгаарай» гэсэн аж. Тэгээд гэртээ иртэл яах аргагүй нэг лам ном уншиж байна гэнэ. Тэр лам Балжинням гэдэг нэр хайрласан гэдэг. Намайг ухаан ороход аав ээж хоёр «Ламын буянаар хүн боллоо» гэж надад хэлдэг байсан.

-Ингэхэд та усны аж ахуйч мэргэжилтэй гэсэн. Мэргэжлээрээ ажиллаж байсан уу?

-Тэр үед мэргэжилтэй л байвал хамаагүй байлаа шүү дээ. Гэхдээ шигшээ багт байсан болохоор хичээлээ дундаас нь орхисон.

-Та шигшээ багт байхдаа цалингаа авч аавдаа мотоцикль авч өгч байсан гэдэг?

-Тийм. Тэр бол миний аавдаа өгсөн хамгийн анхны том бэлэг юм. Түүнээс хойш спортын амжилтаараа баярлуулсан даа.

-Таны анхны шагнал юу байв. Шагналынхаа мөнгийг юунд зарцуулж байв?

-Баагий бид хоёрыг наадамд үзүүр түрүү булаалдаж байх үед монгол гутал, одъял зэргийг өгдөг байсан. Хэдэн жилийн дараагаас зурагт, приставка өгдөг болсон. Зурагтыг нь Баагий, приставкийг нь би авдаг байсан. Сүүлд гэрээр дүүрэн приставка болсон. Мөнгөн шагнал байвал нутаг явах зардал, гэртээ хотын чихэр жимс авахад л зориулдаг байсан.

У.Баярсайхан

zindaa.mn
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Tue Oct 30, 2012 9:56 am

Г.Өсөхбаяр: Ч.Санжаадамба А.Бямбажав нар нэгийн даваанд таарч болно

Image
Дэлхийн Монголчуудын үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Г.Өсөхбаяртай Монгол туургатны үндэсний бөхийн наадмын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-Ирэх ням гаригт Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам болох гэж байна. Наадмын бэлтгэл ажил ямар түвшинд явж байна?

-Наадмын бэлтгэл ажил 90 хувьтай явж байгаа. Пүрэв гаригт Монгол туургатны бөхчүүдээ угтан авснаар ерөнхийдөө бэлтгэл ажил жигдэрнэ.

-Наадамд оролцох бөхчүүдийг хаана байрлуулах вэ. Бэлтгэл сургуулилтаа хаана базаах вэ?

-Гадаадын бөхчүүд “Палас” зочид буудалд байрлана. Харин бэлтгэлийг нь “Шонхор” биеийн тамирын дээд сургууль дээр базаалгана. Мөн бямба гаригт бөхчүүдийн жинг “Шонхор” сургууль дээр үзэж, бүртгэж авна.

-Монгол туургатны бөхийн наадамд бөхчүүдийн цолыг хамааралгүй сугалаагаар барилдуулдаг. Сугалааны үйл ажиллагааг хэзээ явуулах вэ?

-Сугалааг 4-ний өдөр барилдаан эхлэхийн өмнө явуулна. Наадам маань 13:00 цагаас “АСА” циркд эхлэх юм. Даваа болгоны өмнө сугалаа сугалуулж шударга байлгах үүднээс маргаантай барилдааныг давталтаар үзүүлэх юм.

-Сугалаа сугалсан бөхчүүд ямар зарчмаар хоорондоо таарах вэ?

-Бөхчүүд цагаан толгойн үсгийн дарааллаар сугалаагаа сугалдаг. Өөрөөр хэлбэл нэрсийн жагсаалтад хэдэд бичигдэхээ тодорхойлно гэсэн үг. Ерөнхий зарчим нь нэгийг сугалсан бөх хоёрыг сугалсан бөхтэй, гурвыг сугалсан бөх дөрвийг сугалсан бөхтэй гэх мэт оноолтонд ордог.

-Тэгэхээр нэгийн даваанаас эхлэн сонирхолтой барилдаан болох нь ээ?

-Тийм ээ. Жишээ нь Монгол туургатны бөхийн наадмын гурван удаагийн аварга Ч.Санжаадамба, өнгөрсөн жил Тувад болсон наадмын аварга А.Бямбажавтай нэгийн даваанд ч таарах магадлалтай.

-Та ДМҮБХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг. Холбооны зүгээс тавьсан зорилго наадам зохион байгуулж эхэлснээс хойш ямар түвшинд хэрэгжиж байна?

-Анхны наадмаар бусад туургатны бөхчүүд маань үндэсний бөхийн дэвээ, шаваа, зодог шуудаг гээд л олон зүйлийг мэддэггүй байлаа. Бид Монголоос бөхчүүд явуулж сургалт зохион байгуулсан. Үүний үр дүнд нь Монгол туургатнууд үндэсний бөхийн талаар маш сайн мэддэг болсон шүү. Эхний хоёр наадам жингийн ангилалгүй болдог байсан. Тэгэхэд бусад туургатны бөхчүүд амжилт үзүүлэх нь бага байсан. Монгол туургатны бөхчүүдийн маань ихэнх нь чөлөөт бөх, жүдогоор хичээллэдэг хөнгөн жинтэй бөхчүүд байдаг. Тиймээс бид наадмаа хоёр жинтэй болгосон. Тэгэхэд бөхчүүдийн амжилт эрс нэмэгдээд ирсэн. Гэх мэтчилэн Монгол туургатны наадмыг боловсронгуй болгож зорилгодоо хүрэхээр явж байна.

Б.Батаа

Зиндаа.мн
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Wed Oct 31, 2012 10:01 am

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Монгол туургатны наадамд зодоглоно
Image

Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам эхлэхэд дөрвөн хоногийн хугацаа үлдээд байна. Наадамд зодоглох бөхчүүдийн нэрс тодорсоор байгаа бөгөөд -85 кг-ын жинд жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар оролцохоор болжээ. Түүнийг үндэсний бөхийн аймгийн арслан цолтой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Х.Цагаанбаатар 2007 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм. Энэ мэтчилэн Монгол туургатны үндэсний бөхийн наадамд манай улсын шилдэг бөхчүүд оролцохоо мэдэгдсээр байгаа бөгөөд Лондонгийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ О.Үйтүмэн, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Т.Баасанхүү, түүний ах аймгийн арслан Т.Мягмаржав нар -85 кг-ийн жинд зодоглох аж.

ОХУ-ын Буриад улсад болсон гуравдугаар наадмаас эхлэн бөхчүүдийг -85, +85 кг гэсэн хоёр жинд хуваах болсон бөгөөд өмнөх хоёр наадмын -85 кг-ын жинд Тувагийн бөхчүүд дараалан түрүүлж байв. Тэгвэл тавдугаар наадамд Монгол Улсын бөхчүүд бага жинд хүчтэй өрсөлдөх нь дамжиггүй юм.

Б.Батаа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Chiluun » Wed Nov 14, 2012 8:09 pm

Ч.Санжаадамба: Барилдаан таарахгүй гээд халгаад байвал давах бөх олдохгүй

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбатай ярилц­лаа.

-Монгол туургатны үндэсний бөхийн барил­даанд та дөрөв дэх удаа­гаа түрүүллээ. Энэ жилийн барилдааны тухай ярихгүй юу?

-Өнөө жилийн Монгол туургат­ны барилдаан сай­хан боллоо. Монгол туургатны барилдаан зөв зүйтэй, шударга барил­даан болдог гэж санагд­даг. Манай үндэсний бөх гэхэд цолны эрэмбээр оноолт таардаг. Эсвэл өндөр цолтой бөх нь ам авдаг бол Монгол туур­гатны барилдаан суга­лаа­гаар барилд­даг. Тийм болохоор ямар нэгэн най­­раа хөөрөө ордоггүй. Нэгийн даваанд ямар ч өндөр цолтой бөхчүүд хоорондоо таарч мэднэ. Энэ жилийн барилдаанд гэхэд би нэгийн даваанд аймгийн хурц арслан Шарын Мөнгөн­баатар­тай таарч байх жишээтэй. Аймгийн шилдэг арслан­гуудын нэг Ш.Мөнгөн­баа­тартай нэгийн даваанд ба­рил­дана гэдэг чанга шүү дээ.
Тэр утгаараа үзэгчдийг уйдаа­даггүй, сонирхолтой барилдаан болдог гэдэгт итгэдэг.

Энэ барилдаан таван удаа зохион байгуулагдахад нь миний бие дөрөв түрүүлсэн. Ноднингийн барилдаанд нь би зодоглож ам­жаа­гүй. Анхны барилдаан Монгол Улсад зохиогдоход хөнгөн жингийн бөхчүүд хамт барилдаж байсан бол Өмнөд Монгол, Улаан Үүдэд зохиогдсон барилдаанаас эхлэн -85 кг, +85 кг гэсэн жингийн ангил­лаар барилдах болсон. Нутгийнхаа дэвжээн дээр барилдаж түмэн олноо баясган түрүүлсэндээ сэтгэл өндөр байгаа шүү.

-Манай үндэсний бөх жин харгалзахгүй барилддаг. Монгол туургатны барилдаан жингээр нь ангилж барилдуулж байгааг хэр зүйтэй гэж бодож байна вэ?

-Халимаг, Тува, Буриад, Өмнөд Монголчууд маань жин харгал­захгүй болохоор сайн барилдаж чадахгүй байгаа юм. Жин харгалз­даг болсноос хойш Халимаг, Тува, Улаан Үүдийн бөхчүүд сайн барилдаж байгаа. Тийм болохоор тэдэндээ урам хайрлах, тэдний барилдааныг дэмжих үүднээс л 85 кг-ын жинг гаргасан юм болов уу гэж боддог. Энэ ч бас зөв гэж бодож байгаа.

-Таны жин одоо хэд байна вэ?

-Миний жин одоогоор 136 кг байгаа. Байнгын бэлтгэлтэй байгаа болохоор айхтар жин нэмэгдчихгүй гайгүй байна.

-Өмнөд Монгол, Улаан Үүдэд зохион байгуулагдаж байсан барилдаанууд Монгол Улсад болсон барилдаануудаас юугаа­раа ялгаатай байсан бол?

- Монгол туургатны барилдаан монгол үндэсний бөхийн зодог, шуудагтай барилддаг болохоор нэг их ялгарч, онцгойроод байсан зүйлгүй. Тив алгасч энэ барилдаан болж байгаа биш Монгол Улсын хилийн цаахна талд барилдсан болохоор нутгийн дэв­жээ шиг ойрхон санаг­даж байсан.

-Өмнөх барилдаануудад тантай барилдаж байсан бөх­чүүд хэр олон ирсэн бэ. Гадны бөхчүүдтэй хэр ойр дотно байдаг вэ?

-Өмнөх барилдаануудад ба­рил­даж байсан бөхчүүд ерөн­хийдөө бол ирсэн байна лээ. Гэхдээ ихэнх бөхчүүд нь солигдож залуу бөхчүүдээр багаа бүр­дүүл­сэн байсан шүү. Өмнөд Монголын бөх Батжаргал гэхэд багаа ахалж ирсэн байх жишээтэй. Бөхчүүд ер нь их залуужсан харагдсан.

-Гаднаас ирсэн бөхчүүд бие жижигтэйгээсээ болдог юм бо­лов уу нэг, хоёрын даваанаас дээш гарахгүй юм. Их гүрнүүдийн бодлого байж мэднэ гэж ярилцах юм. Та энэ тал дээр ямар бодол­той байна вэ?

-Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Барилдааны онцлог л байдаг гэж боддог. Өмнөд Монголын бөхийн барилдаан гэхэд гар газар хүрэхэд унасанд тооцдог. Тэгэхээр их ха­риуц­­ла­гатай байгаа биз дээ. Ма­най үндэсний бөх гар газар хүрэ­хэд цаашаа барилдаж болдог. Өмнөд Монгол, Буриадад очиход жижиг биетэй бөхчүүд сайн барил­даж байгаа харагддаг.

-1990-ээд онд япончууд Мон­голд ирээд "Монголчууд үндэс­ний бөхөөрөө барилдаад түрүүл­сэн хүнд Бат-Эрдэнэ гэдэг цол олгодог юм байна" гэсэн гэдэг. Одоо Монгол туургатны барил­даан гэхээр л Ч.Санжаадамба гэх болж...

-Монгол туургатныхаа барил­даанд дөрөв түрүүлсэн минь их хувь заяа юм болов уу гэж боддог. Монгол хүн болж төрснийх торгон зодгоо өмсөн үндэс­нийхээ бөхөөр барилдаж дэлхийд тархан суурьш­сан монгол­чуу­дынхаа эв нэгдлийн барилдаанд дөрөв түрүүлсэндээ бахархаж байгаа. Энэ барил­даан цаашид улам өргөн цар хүрээтэй болж олон сайхан бөх­чүүд уран мэхийг урал­дуулан барил­даасай гэж хүсдэг.

-Монгол туургатны барил­дааны их, бага шөвөгт манай бөхчүүд л үлдсэн байдаг боло­хоор заалны барилдаанаас ялга­рах­гүй ч гэх юм?

-Энэ барилдааны ард Монго­лоо гэсэн омогшил, сэтгэл, хүн чанар оршдог. Агуулгын хувьд заалны жижиг барилдаантай харь­цуулах аргагүй.

-Уг барилдаан барилдах ухаан болоод санхүүгийн хувьд танд өгөөжөө өгсөн биз?

-Тэгэлгүй яахав. Аль аль тал дээрээ өгөөжтэй юм. Би дөрөв түрүүлэхдээ эхний барилдаанд 20, дараагийнхаас нь 20, сүүлийн хоёр барилдаан тус бүрээс долоон сая төгрөгийн бай хүртсэн. Монгол туургатны барилдаанаас гэхэд 54 сая төгрөгийн шагнал хүртсэн байгаа юм. Тийм болохоор яах аргагүй өгөөжтэй байгаа биз.

-Таны хэтэвч рүү өнгийж бай­гаа юм биш шүү. Эдгээр шагна­лын мөнгөөрөө юу хийсэн бэ?

-Амьдралдаа л зарцуулсан.

-Бөхчүүд барилдахаас гадна янз бүрийн бизнест хөл тавьц­гаах болж. Таны хувьд барил­дахаас өөр ямар ажил эрхэлж байна вэ?


-Одоогоор тийм юм алга. Ба­рил­даандаа л анхаарч байна.

-Аймгийн цолтой байхдаа бу­жиг­нуулж байсан бөхчүүд ул­сын цолонд хүрээд тэр бүр ба­рил­даж харагдахгүй юм. Энэ юутай холбоотой байдаг юм бол?

-Бөх сонир­хогч, үзэгчид маань улсын өн­дөр цолтой бөхчүүд, уран барилдаант залуу­саа харах гэж л цаг заваа гаргаж, хөрөнгө мөнгөө зарж Бөхийн өргөөг зорьдог байх. Уг нь олон сайхан бөхчүүд маань ард түмнээ баярлуулаад ба­рил­­даад байвал зүгээр байгаа юм.

-Таны өндөр хэд байна вэ?

-186 см байгаа байх.

-Бөхчүүд дотроо биер­хүүд багтана биз?

-Айхтар том биетэй бөх­чүүдийн тоонд багтахгүй шүү дээ. Г.Өсөх­баяр аварга, Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар гээд өндөр хүмүүс бий.

-Өнгөрөгч төрийн их баяр наад­­­мын тавын даваанд бөхийн аранга гэж нэрлэгддэг улсын харцага Л.Пүрэвжавыг амла­санд өнөө хэр нь хүмүүс гайхах юм. Та яагаад заавал харцагыг амлах болсон юм бэ?

-Өнөө жилийн наадам өнгөтэй сайхан болсон. Яахав тавын да­ваанд Л.Пүрэвжав харцагыг амла­санд хүмүүс гайхдаг юм. Би өөрийн­­­хөөрөө амаа авсан. Сайхан барилдаад унасан. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг одоо би олон зүйл яриад яахав. Тэр үед үнэхээр дийлэхээргүй болоод л өвдөг шороодсон байж таараа шүү дээ.

-Манайхан наадмын одтой бөх, одгүй бөх гэж ярьцгаадаг. Тэр хэр үнэний ортой бол?

-Хүмүүс намайг наадмын одгүй бөх гэж ярьцгаадаг. Харин заалны барилдааны "Мангас" ч гэж байх шиг. Зарим нь бүр заалны барил­даанд тариа хийж барилддаг гэж ярьдаг. Үзэгчид, бөх сонирхогчид маань жаахан соёлтой байх хэрэг­тэй. Би төрийнхөө их баяр наадамд долоо даваад допингийн шин­жилгээ гэдгийг нь өгсөн. Надаас юу ч илрээгүй. Гэтэл намайг хүч нэмэг­дүүлэх эм ууж, тариа хийлгэж байхыг хараагүй байж харддаг. Тэгсэн хэрнээ хэрэглэсэн хүмүүсийг нь өмөөрдөг байж болохгүй. Бөх хүн өөрөө хичээгээд бэлтгэл сур­гуу­лилтаа хийчихсэн байхад улсын наадмын одтой, одгүй гэж ярих шаардлага байхгүй гэж боддог. Ерөн­хийдөө бол түрүүлэх хүний од гийчихсэн байдаг гэж ахмад бөх­чүүд ярьдаг. "Түрүү бөх­тэй битгий таарчихаасай, муу бөхийн шийдсэн мэхэнд битгий уначихаасай" гэж бөхчүүд залбир­даг юм гэнэ лээ.

-Архангай аймгийн Булган суманд "Бөх мод" гэж бий. Эл модны домгийг та мэддэг л байл­­­гүй. Үүнд хэр итгэдэг вэ?

-"Бөх мод"-ны талаар мэддэггүй хүн бараг байдаггүй биз дээ. "Бөх мод" Архангай тал руу унавал тэндээс сайн бөх төрнө. Цаашаа Баянхонгор зүг­тээ унавал тэр чигийн нут­гаас сайн бөх төрнө хэмээн ярьдаг байсан юм билээ. Олны үг ортой гэдэг шиг үнэн бай­даг байлгүй дээ.

-Наадмын өмнө Архан­гайн бөх­чүүд бусад айм­гийн бөх­чүүдтэй нийлж таныг наадамд дээшээ гарч барил­дуулахгүйн тулд тактик боловс­руулж байна гэж дуул­сан. Энэ үнэн үү?

-Энэ худлаа байх аа. Юу гэж л нэг дов­ныхоо сайхан барил­даж байгаа залууг дар­на гэхэв. Манай бөхчүүд чинь сайхан хүмүүс шүү дээ. Тийм болохоор ийм муу­хай зүйл бодоогүй биз дээ.

-Таны барилдаан цацаа цал­гиа ихтэй харагд­даг. Үүнийг за­рим хүмүүс хайнга барил­даан ч гэх юм...

-Би өрсөлдөгч бөх­дөө таа­руулж ба­рилд­даг. Зүгээр зогсоод бай­вал хэн элэг бүсээ тайлж өгөх вэ дээ. Одоо бөх­чүүд ца­гаар барилддаг болсон. Тийм болохоор үзэгчдээ уйдаалгүй, барьц сонгохгүй хурдан шаламгай барил­да­хыг хүс­дэг.

-Та долоо хоногийн хэдэн өдөр бэлтгэл хий­дэг юм бэ?

-Долоо хоногийн таван өдөрт нь бэлтгэл хийдэг. Барилдаангүй үед өдөрт хоёр бэлтгэл хийнэ. Бэлтгэ­лийнхээ үеэр З.Дүвчин багш­­даа загнуулж байгаад л явдаг юм. Багш маань бэлт­гэл дээр тэгнэ үү гэхээс барил­дааны үед юм яриад бай­даггүй. Ноднин улсын заан болсны дараа "Багш нь 10 гаруй жил барилдаж байж ул­сын заан болсон. Чи мөн ч амархан авлаа даа. Гэх­дээ үүний ард ха­риуц­­лага гэж нэг юм бий" гэж би­лээ.

-Барил­даан таарахгүй бөх гэж байдаг уу?

-Хүн давахын төлөө барилддаг болохоор барилдаан таарахгүй байсан ч тааруулж барилдах хэрэг­тэй. Барилдаан таарахгүй гээд халгаад байвал давах бөх олдохгүй байлгүй дээ. Өрсөлдөгчөө давахын тулд бүхий л бололцоогоо дайч­лахаас аргагүй.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын бүсгүй бий. Сэтгүүлч мэргэжилтэй. Одоо бид хүүтэйгээ гурвуулаа амьдарч бай­на. Эхнэр маань миний ар талыг найдвартай авч явдаг. Хоол унд хийхээс эхлээд өдөр болгон хөлс нэвт шингэсэн хувцас угаана гээд ажил мундах­гүй. Ми­ний төлөө гээд мэр­­гэж­­лээрээ ажил­лаж амжих­гүй байна. Мэргэжлээрээ ажиллах хүсэл байдаг л байлгүй. Би сэтгүүл­чээ хиймээр байна гэвэл хүссэн ажлыг нь хийлгэнэ дээ. Хүү маань дөрвөн нас хүрчихсэн. Бөх болчих болов уу гэж бодох юм.

-Хүүхдүүдээ танд шавь бол­гоё гэсэн хүмүүс олон байдаг биз?

-Энд тэнд явж байхад хүмүүс тэгж л байдаг юм. Би өөрөө ид барилдаж байгаа залуу хүн боло­хоор хүний хүүх­дүү­дийн бэлтгэл хийлгэнэ гэдэг хэцүү. Миний хувьд өөрийгөө бэлдэж яваа. Тийм боло­хоор "Би өөрөө бол амжихгүй ээ. Харин сайн багш, дасгалжуулагчид шавь болгож өгье" гэж хэлдэг.

-Наадам болгоноор л допин­гийн яриа сөхөгдөж хэл ам да­гуул­даг. Өнөө жил хоёр бөхөөс илэрлээ гээд нэрийг нь зар­ласан. Допингийн асууд­лыг хэр­хэн харж байна вэ?

-Допингийн шин­жил­гээ авч байгаа эмч нар, Допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний олим­пийн хорооныхон нээлттэй ажил­лах хэрэгтэй байна. 16 бө­хөөс шинжилгээ авлаа. Тэдээс нь допинг илэр­лээ. За­рим бөх­чүүд шин­жил­гээгээ өгсөнгүй гэдэг. Шин­жилгээ авч буй газраа ка­мер­­жуулах хэрэг­тэй. Сүүлд хэл ам га­рах­гүй. Солон­го­соос шин­жилгээний хариу ирэн­гүүт нь интернэтэд хариуг нь тавьчих хэрэгтэй санагддаг. Тэгэх­гүй бол хэдэн хүнээс илрээд энд ирээд ямар хүмүүс нь дарагдаад байгааг мэдэхгүй. Эцэст нь хоёр, гурван бөхийн нэр хэлээд өнөө хэд нь нэр хүндээрээ хохироод явдаг.

2002-2012 оны наадам хүртэлх сэргээшийн шинжил­гээний хариу Допингийн эсрэг үндэсний төв дээр байдаг байх. Тэрийгээ тэр чигт нь гаргачих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол Монголын үндэсний бөхийн холбоон дээрээ дарагдаад байдаг юм уу. Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв дээрээ дараг­даад бай­даг юм уу бүү мэд. 2002 оноос хойш гэхэд 20 ор­чим өндөр цолтой бөх нэр холбогдсон гээд байгаа. Ингээд бодохоор шудар­га өрсөлдөөн явагдаж байна уу гээд бодохоор үгүй л байгаа юм.

-Эмчилгээний жур­маар хэ­рэг­лэ­сэн эмнээс нь допинг илэр­сэн гээд байгаа?

-Шударгаар үнэ­нээ хүлээх хэ­рэг­тэй. Ямар эм хэрэглэвэл яах вэ гэдгээ тамирчин хүн мэдэж бай­гаа. Эмч нар ой­рын гурван сар ямар эм, тариа хэрэглэсэн бэ? бич гэдэг. Сүүлд нь харж бай­хад түүн дээр нь бичиг­дээ­гүй эм гарч ирсэн байдаг. Сэр­гээшийн төрлийн эм хэрэг­лэчихээд бэртэл гэмтлээрээ түрий бариад байдаг ч юм билүү хэн мэдлээ. Хүн хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй.

-Бөхчүүд дундаасаа тэр сэр­гээш хэрэглэсэн гэсэн цуу яриа дэгдээдэг сураг бий...

-Өөрсдөө хэрэглэдэг боло­хоо­роо хүнийг харддаг биз. Үндэсний бөхийн холбоо анхнаасаа чанга­хан арга хэмжээ авсан бол өнөөд­рийн энэ байдалд хүрэхгүй байх байсан. Х.Мөнхбаатар арслан, Б.Сугаржаргал начин нарын хувьд хохиролтой л байгаа. Арслангийн хувьд түрүүлчихвэл аварга болчих гээд байдаг. Сугарааг ямар цолонд хүрч барилдахыг таах аргагүй. Эрхийг нь хасчихвал хэцүү шүү дээ.

-Таны хувьд ямар нэгэн эм хэрэглэж байв уу. Жишээ нь жин нэмэх уураг ч юм уу?

-Үгүй ээ. Ямар ч эм хэрэглэж байгаагүй. Би тийм зүйлээс хол. Аав минь хөдөө мал дээр байдаг болохоор байнга мах, сүү, цагаан идээ явуулдаг. Энэ бүгдээс амин дэмээ авдаг.

Э.ЭНХБОЛД (Эх сурвалж: http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_ ... _main=1193
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 1220 » Mon Nov 19, 2012 9:16 pm




Баяд ястан, Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь





“миний буруу”

“ТАВАН ЦАГАРИГ” Г.БАЯРСАЙХАН, Ж.БАТМӨНХ

Монгол Улсын гарьд Баянмөнхийн Гантогтохыг олонд танилцуулах нь илүүц биз ээ. Улсын баяр наадамд гурван удаа үзүүрлэсэн хүчит гарьд, дэлхийн томчуудыг айлгаж явсан чөлөөт бөхийн шилдэг тамирчин гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй. Гэвч даруухан гарьд маань тэр бүр хэвлэлд ярилцлага өгч, өөрийнхөө дотоод сэтгэлийг нээгээд байдаггүй билээ. Харин бидний тавьсан саналыг хүлээн зөвшөөрч, илэн далангүй ярилцсан юм. Дотроо хадгалж, сэтгэл эмзэглэж, гомдож явдаг олон зүйлийг ярилцлагадаа дэлгэлээ.

Ухаан орсон цагаасаа л бөх болно гэдгээ мэдэрсэн

-Та сүүлийн үед бөхөөс хол байлаа. Ард түмэн ч хайртай бөхөө юу хийж явааг сонирхож байгаа нь дамжиггүй. Одоо хийж буй ажлын талаар ярилцлагаа эхлэх үү?
-Одоо бөхөөс хөндийрсөн байгаа л даа. Спортоор хичээллэнэ гэдэг маш их хөдөлмөр, тэвчээр, цаг хугацаа шаарддаг ажил. Харин би насанд хүрсэн эр хүн болохоор амьдрал ахуй, гэр бүлээ авч явах шаардлага гарна. Тиймээс бөхдөө 100 хувь бүхнээ зориулж чадахгүй байна. Одоо дан ганц бөхөөр амьдралаа авч явна гэдэг өнгөрчээ. Бөхчүүдээ харж үзэх, шагнал урамшууллын асуудал алдагдчихаад байна. Миний үеийн, надтай хамт барилдаж байсан ихэнх бөх бизнес хөөх тал руугаа хазайчихлаа. Энэ бол бөхчүүдийн өмнө тулгамдаж буй гол асуудал. Ер нь бол барилдъя, бэлтгэл сургуулилтаа хийе, ард түмнээ баярлуулъя гэсэн сэтгэл надад байдаг.

-Тантай нэг үед өрсөлдөж явсан Д.Сумьяабазар, Ц.Цэрэнпунцаг зэрэг бөхчүүд бизнесийн салбарт чамгүй амжилттай явна. Та тэдний адил бизнес эрхэлж байна уу?
-Бизнес хөөж байгаа. Бидний хувьд удам угсаа, аав ээж, гэр бүлээрээ спортын төлөө, бөхийн төлөө бүхнээ зориулж ирсэн. Анх ерээд онд нийгэм өөрчлөгдөөд, хүн бүр амиа бодоод бизнес хийж эхлэх үед бид бөхийнхөө өв уламжлалыг авч үлдэн, залгамж халаагаа бэлдэхийн төлөө хичээсэн. Харин одоо өөрийгөө бодох цаг болж. Тиймээс сүүлийн хоёр, гурван жил бизнесийн хойноос явлаа. Арван наснаасаа эхлэн амиа өгөхөөс буцахгүй бөхийн төлөө зүтгэлээ, одоо санаа амар хол явъя.

-Анх бөхийн замд хэрхэн орж байснаа яривал манай уншигчдад сонин байх болов уу? Аав тань улсад 10 түрүүлсэн дархан аварга, олимп, дэлхийгээс медаль хүртсэн дэлхийд данстай хүн. Тэгэхээр бөх болох зам чинь эртнээс тодорхой байсан болов уу?
-Ухаан орсон цагаасаа л бөх болно гэдгээ мэдэрсэн дээ. Бага байхад аав намайг бөх болгоно гэж их ярина. Таньдаг айлд очихдоо “За миний хүү нэг барилдчих” гээд хүүхдүүдтэй нь ноцолдуулна. Энэ бүгдээс л миний бөхийн гараа эхэлсэн болов уу гэж боддог. Энэ том бөхийн гэр бүл надад хамгийн их нөлөөлсөн.

-Анхны багш хэн бэ?
-Анх 1984 онд аав намайг Спортын төв ордонд чөлөөтийн Т.Батчулуун багш дээр дагуулан аваачиж билээ. Тэгэхэд их гоё сэтгэгдэл төрж байсан. Яг албан ёсоор секцэнд орж, бөхийн гараагаа эхэлж байна гэж бодохоор нэг л гоё. Энэ тухай одоо бодоход их дурсамжтай байдаг юм.

-Том аваргын хүү болохоор хүмүүс таныг анхааралтай харж байсан байх. Чөлөөтөөр хичээллэж эхлээд анхны амжилт хэр хурдан ирэв?
-Тэр үеийн сургалт маш чанартай байж. Олон шилдэг бөхийг дэлхийд гаргаж ирсэн Оросын сургалт дасгалжуулалт бидэнд их нөлөөлсөн л дөө. Батчулуун багш тэр үед биднийг их сайн бэлдсэн гэж боддог. Бэлтгэл дээр мэх давтахаас гадна авхаалж самбаа, бие бялдар хөгжүүлэх дасгал гээд маш өргөн цар хүрээтэй бэлтгэл хийлгэнэ.

Намайг анх секцэнд ороход аав надад хоёр жил ямар ч тэмцээн, уралдаанд орж болохгүй гэсэн. Эхлээд сууриа зөв тавих ёстой гэж үзсэнээс тэгсэн хэрэг. Тэгээд хоёр жил хичээллэсний дараа хамгийн анх секцнийхээ аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүллээ. Намайг түрүүлсэн гээд диплом гардуулсан нь их урам өгсөн л дөө. Тэр бол улс, дэлхийн аваргынх биш, зүгээр л секцний тэмцээнд түрүүлсэн диплом. Гэхдээ л энэ нь маш их урам хайрласан. Эндээс юм бүр анхнаасаа эхэлдэг, шат дараалалтай явдаг гэдгийг ойлгосон. Монголчууд “Хүүхдийг бурмаар тэжээхээр урмаар тэтгэ” гэдэг хамгийн үнэн үг. Энэ дипломыг одоо болтол би хадгалаад байдаг юм.

Харин дараахан нь наадмын хүүхдийн барилдаанд оролцохоор бэлтгэж эхэллээ. Тэр үед манайх Дамбадаржаад зусдаг байсан юм. Батчулуун багш манайд ирж, бэлтгэл хийлгэнэ. Энэ үед л зодог, шуудаг анх өмсөж билээ. Тэгээд наадмын өсвөрийн барилдаанд түрүүлсэн. Тэр жил аав шигшээ багийг дасгалжуулан Москвад Сайн санааны тоглолтод оролцоод наадамд барилдаагүй. Наадмын дараа аав ирчихээд “Намайг наадмын дэвжээнд барилдалгүй өнжсөн жил хүү маань түрүүлж, их билэг дэмбэрэлтэй явдал боллоо” гэж ярихад нь их урам орж байсан. Энэ бүгдээс би хүний хөдөлмөрийг цаг тухайд нь үнэлэх, хүнд урам хайрлах хамгийн чухал гэдгийг ойлгосон.

Надад хайрласан энэ их урам миний амжилтад багагүй нөлөөлсөн гэж боддог. Хүүхдийн наадамд түрүүлсний дараа тэмцээнд оролцох бөөн хорхойтой боллоо. Тэр намартаа Төв аймагт болсон чөлөөт бөхийн өсвөрийн УАШТ-д анх ороод алтан медаль авсан. Тэр үед дурсамжтай барилдаан их гарсан л даа. Би хэсэгтээ нэг ялагдчихсан юм. Сэтгэлээр унаад сууж байтал намайг ялсан нөхөр маань бас нэг хүүхдэд ялагдчихлаа. Ингээд нөгөө хүүхдийг оноогоор цэвэр ялж байж хэсгээсээ гарах болсон. Барилдаан ч санаснаар болж хэсгээсээ шалгарч, улмаар аваргалж байлаа. Их л өрсөлдөөнтэй тэмцээн болсон санагддаг.

-Ер нь чөлөөтөөр хэдэн кг-аас эхэлж барилдсан бэ? УАШТ-ээс авсан медаль гэвэл нэлээд их тоо гарна биз?
-Өсвөрийн УАШТ-д түрүүлэхдээ 63 кг-д орж байсан. Дараа нь жин өгссөөр байгаад 130 кг хүртэл барилдсан даа. Тэр тэмцээнээс хойш орсон тэмцээн болгоноосоо медаль авсан. Өсвөр, насанд хүрэгчдийн УАШТ-аас 10 гаруй алтан медаль авсан.

-Насанд хүрэгчдийн УАШТ-д анх хэдэн онд түрүүлсэн бэ?
-Одоо ч ихэнх нь мартагдаж байна шүү. Ямар ч байсан 1992 оны спартакиадаар түрүүлж байлаа. Том тэмцээнд түрүүлсэн болохоор Барселоны олимпод оруулж магадгүй гэсэн яриа гарсан ч миний оронд Н.Түмэннаст явж байсан.

-Үүнээс өмнө олон улсын тэмцээнүүдэд ороод үзчихсэн байв уу?
-Би чөлөөтөөр их багаасаа барилдсан. 1988 онд Австрид болсон өсвөрийн ДАШТ-д ороод хоёр хожиж, хоёр хожигдож байлаа. Дараа нь 1991 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль авсан.

-Тэр үед ямар хүчтэнүүдтэй тулж медаль авав?
-Тэр их сонин түүхтэй тэмцээн байсан юм. Би “Шонхор” клубийн О.Мөнхбат багштайгаа хоёулхнаа явсан. Манай Мөнхбат багш маш олон төрлийн үүрэг гүйцэтгэж байлаа. Дасгалжуулагчаас гадна улсаа төлөөлж хурал, техникийн зөвлөгөөнд сууна. Мөн эмч, сэтгэлзүйч гээд л. Тэмцээний өмнөхөн аав зардал хайж олоод явуулж байлаа. 1991 он гэдэг спортод мөнгө өгөх нь байтугай улс өөрөө дампуурах шахчихсан хэцүү байсан үе шүү дээ. Эхний тойрогт Өмнөд Солонгосын бөхтэй таарсан. Тэгэхэд өөрийн шүүгч байхгүй, буурай орны бөхийн зовлонг мэдэрсэн дээ.

Би тэр барилдаанд үнэхээр “хийлгэсэн”. Одоо бичлэг нь байдаг бол үзмээр санагддаг юм. Өөрийн тооцоогоор бол арваад оноо авсан байдаг. Би л ажиллаад байдаг, оноо өгдөггүй. Дээр нь ганцаараа болохоор бие халаах хүн байдаггүй. Мөнхбат багштайгаа л тулна. Багш маань хажуугаар нь барилдааны кодекс хөтөлнө, өрсөлдөгч бөхчүүдийг судална гээд ажил ихтэй. Тэгээд тэр солонгостоо ялагдчихлаа. Харин дараа нь гурав ялж хэсгээсээ хоёроор гараад Туркийн бөхтэй хүрлийн төлөө барилдсан. Нөгөө хэсгээс иран, турк гарч, Оросын бөх мултарсан. Ер нь залуучууд, өсвөр үеийн тэмцээнд Турк, Ираны бөхчүүд насаа дарж их орно. Надтай барилдсан турк л гэхэд харваас хөгшин царайтай. Бие бялдар аймаар хөгжсөн, булчин шөрмөс болсон хүн байсан.

Би тэгэхэд 2:1-ээр ялж хүрэл медаль авсан юм. Тэр үед Канадын Зильберман гэж дасгалжуулагч надад их тус болсон. Орост амьдарч байгаад хавчигдаад Канад руу гарсан еврей хүн. Тэндээ очоод “Монреаль” гэдэг клуб байгуулж, дасгалжуулагчаар нь ажиллаж байгаад сүүлд шигшээ баг удирддаг болсон гэсэн. Тэр хүний шавь нь ДАШТ-ий финалд манай О.Пүрэвбаатарыг ялдаг Г.Сиссаури. Би өөрөө 23 дугаар сургуулийг төгссөн, унаган орос хэлтэй болохоор орос хүнтэй ярилцахад ямар ч асуудалгүй. Зильберман тэр ДАШТ-ий үеэр надтай их сайн найз болсон. Намайг Канадад ирж над дээр хичээллээч гэсэн санал хүртэл тавьж байсан юм. Надад их зөвлөгөө өгнө өө.

Намайг турктэй барилдахын өмнө “Чи наадахаа ядрааж барилд. Дугтраад, хөлд нь хий дохиж дөрвөн хөллүүл. Урьдны барилдааныг нь харж байхад их амархан цуцдаг юм билээ. Тиймээс маш их хөдөлгөөн хийж ядрааж байгаад сүүлийн минутад оноогоо ав” гэж зөвлөсөн юм. Би яг тэр зөвлөгөөнийх нь дагуу барилдаад ялж байлаа.

Шигшээгийн ах нарыг бүгдийг нь хожно гэсэн зорилготой бэлтгэл хийдэг байлаа

-Тухайн үед шигшээ багт өрсөлдөөн хэр ширүүн байсан бол?
-Манай “Шонхор” клуб гээд хүчтэй өрсөлдөгч гараад ирчихсэн байсан л даа. Манайхан шигшээгийн ах нарыг бүгдийг нь хожно гэсэн зорилготой бэлтгэл хийдэг байлаа. Тиймээс тусдаа, нууц бэлтгэл хийнэ. Бас “Шонхорын таван цул” нэртэй тусгай уудаг бэлдмэлтэй байв. Үүнийгээ уучихаар хүч чадал дорхноо сэргэж, алдсан энергиэ нөхөөд авчихна. Үүгээрээ шигшээгийн тамирчдаас давуу талтай.

-Тэр нь ямар бэлдмэл байх вэ? Нууц жороо дэлгэж болох уу?
-Одоо шинжлэх ухаан хөгжчихсөн энэ үед нууцлаад байх шаардлага байхгүй л дээ. Тэнд үзэм, нохойн хошуу, зөгийн бал, байхуу цай, хушга ордог байсан. Байгалийн гаралтай гэдэг утгаараа зүрх судасны үйл ажиллагаанд их сайнаар нөлөөлнө. Намар нь бид нар хөдөө, гадаа явахдаа нохойн хошуу түүж ирнэ. Аав л энэ жорыг гаргана шүү дээ. Тамирчин хүн бэлтгэл хийхээс гадна алдсан эрч хүчийг нөхөх амин дэм хэрэгтэй байдаг. Тэр нь байгалийн гаралтай байвал асар нөлөөтэй. Тэр үед манай бөхчүүд шигшээгийн ах нарыг чичрүүлдэг байж. Ямар сайндаа шигшээгийнхэн “Шонхор”-ын бөхчүүдтэй тэнцүүхэн барилдвал сүүлдээ цуцна шүү” гэж ярьж байхав. Манай “Шонхор”-ын залуус тэр үед асар том багтай зоригтой тулалдаж гарч ирсэн юм шүү. Ихэнх нь дэлхийгээс медальтай том бөхчүүд тэр үеийн шигшээд багтаж байсан. Ийм хүчтэй өрсөлдөгч байсан нь биднийг их хурцалдаг байлаа.

-”Шонхор”-ын залуус хэзээ ах нараа дийлж, багаараа тэргүүлсэн бэ?
-Ерээд оны дундуур анх удаа багийн дүнгээр алтан медаль авсан. Ний нуугүй хэлэхэд тэр үед бүгд манайхныг доош дарах гэж хичээдэг байлаа. Багийн дүнгээр гайгүй гараад ирэхээр нэг нэгэндээ бууж өгөөд л өөрсдийгөө дээш нь гаргачихна. Нөгөө айхтар “Хүч”, “Алдар”, шигшээгийнхэн бүгд нийлээд бидний эсрэг үзнэ шүү дээ.

-Улсын аварга болсон хүн шигшээ багт орж, тэр жилдээ хилийн чанадад улсаа төлөөлдөг нь бичигдээгүй хууль. Та нар нөгөө дарахыг хүсээд байсан ах нарыгаа хожоод шигшээд орохоор клубээс тань хэр ялгаа мэдрэгддэг байв?
-Шигшээ баг гэдэг маш олон дасгалжуулагчийн ажлыг үнэгүйдүүлдэг сөрөг талтай. Тиймээс энэ байдлыг эвдэх гэж “Шонхор” клуб байгуулагдсан. Олон улсад спортыг клубийн системээр хөгжүүлж, амжилтад хүрсэн нь илүү. Шигшээ багийн дасгалжуулагч гэдэг нэг хүн үнэгүй хоол хүртчихээд сууж байдаг. Энд тэндээс гайгүй хүүхэд ирэхээр өөр дээрээ авчихаад тэр олон багш дасгалжуулагч нарын хөдөлмөрийг зүгээр сороод сууж байна. Тэгээд тамирчин нь амжилт гаргавал гавьяа шагналыг нь ганцаараа хүртчихдэг. Миний бодлоор аль клубийн тамирчид УАШТ-ээс олон медаль авч байна, тэр клубийн дасгалжуулагч нь шигшээгийн ахлах болох ёстой. Энэ л хамгийн шударга систем. Сүүлийн үед үүнийг ойлгож, дэмжих хандлага гарч байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь үүнийг ойлгох гэсээр байтал маш их цаг алдлаа. Ер нь чөлөөт бөх унасан гол шалтгаан энэ шүү дээ. Шигшээ баг байж болно оо. Шигшээ багийн дасгалжуулагч хүн клубүүдэд амжилттай барилдаж байгаа залуусыг зөв таньж, цуглуулж, судалгаа шинжилгээ хийж чаддаг байх ёстой. Мөн ивээн тэтгэгч, спонсоруудыг хайж олох зэргээр менежерийн үүрэг гүйцэтгэнэ.

-Та Атлантын олимпоос өмнө хоёр ч ДАШТ-д медалийн оосроос атгаад алдсан. Тэр үед юу болсон юм бэ?
-1994 онд улсын заан болсон жилээ Туркт болсон ДАШТ-д тавдугаар байрт орсон. Хэсгийн аваргын төлөө Махарбек Хадарцевтэй барилдаж байлаа. Бидний өмнөх үеийн бөхчүүд мундаг амжилттай байсны нэг сайхан нь тэднийг ялаад дэлхийд гараад ирэхээр бусад бөхчүүд биднээс айдаг юм билээ. Хэсгийн аваргын төлөө барилдахад Хадарцев бүр чичирчихсэн байсан. П.Сүхбатыг ялж гарч ирсэн гэхээр мундаг бөх байна гэж ойгосон юм шиг байгаа юм. Харин би бол юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд. Дэвжээн дээр ямар ч бөхөөс айхгүй гээд л гарна. Тэгэхэд ялихгүй жаахан юмаар оноо алдаж 2:0-ээр хожигдсон л доо.

Дараа нь хүрлийн төлөө дэлхийн аварга Мелвин Дуглас гэж Америкийн бөхтэй барилдаж 3:0-ээр ялагдсан. Тэр үед дэлхийн томчуудтай үзэж болох юм байна, биднээс хол тасарсан юм алга гэсэн бодол төрсөн дөө. Яах аргагүй дийлдсэн биш, туршлага дутаад жижигхэн юман дээр ялагдсан болохоор дараагийн удаа бэлтгэлээ сайн хийгээд ирвэл эд нартай “алалцаж” болох юм байна гэж бодсон. Өмнө нь дэлхийн том бөхчүүдэд “уншуулах” байх гэсэн бодолтой байсан нь алга болоод, өөртөө итгэх итгэл төрж билээ.

Анх удаа дэлхийн томчуудтай гар зөрүүлээд ойрхон хожигдсондоо урам ороод дараа жил нь медаль авах зорилготой бэлдэж эхэлсэн. Тэр үед аав А.Сүхбат бид хоёрыг Гачууртад аваачиж бэлтгэл хийлгүүлж байсан. Тэндээ дэвжээ засаад хоёулхнаа бэлтгэл хийсэн. 1995 оны ДАШТ АНУ-ын Атлантад боллоо. Би тэгэхэд хэсэгтээ Ираны Расул Хадемд ялагдсан юм. Харин дараа нь тав дараалж ялаад хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Хүрлийн төлөө өнөөх Дугластайгаа дахиад таарлаа. Урьд нь 3:0-ээр ялагдсан бөхтэйгөө нутгийн дэвжээн дээр нь барилдахад хүнд л байлаа.

Би өмнө нь нэг барилдсан болохоор хожиж болох юм байна гэсэн итгэлтэй байсан л даа. Барилдааныг нь ч нэлээд судалсан. Тэгэхэд 1:1-ээр тэнцээд шүүгчийн саналаар ялагдсан юм. Их харамсалтай барилдаан болсон. ДАШТ өндөрлөсний дараа “Дэлхийд миний хамгийн эвгүй өрсөлдөгч Ираны Хадем л юм байна. Түүнийг ялж байвал бусдыг нь аргалж болно” гэж ойлгосон. Ингээд нутагтаа ирээд Хадемтай барилдах бэлтгэл хийж эхэллээ. Ингээд 1996 оны Азийн АШТ-д орсон. Энэ тэмцээнээс олимпийн эрх өгөх байсан болохоор нэлээд өрсөлдөөнтэй болсон. Миний бэлтгэл ч маш сайн байж.

Тэр үед аав танай сонинд ярилцлага өгөхдөө “Хадемд хоёр цоорхой байна. Тэр алдааг нь ашиглаж чадвал хоёр оноо авч болж байна. Харин гурав дахийг нь авахад хэцүү” гэж дүгнэж байсан. Азийн АШТ-д өнөөх Хадемтайгаа хэсэгтээ таарлаа даа. Хадемын баруун хөл бага зэрэг бэртэлтэй байсан. Би хөлд нь орж нэг оноо авчихаад тэр хөлийг нь мушгиж эргүүлэх гэснээ адилхан бөх хүн байж нэгнийхээ өвчтэй хөлийг нь хөндөөд яахав гээд больчихсон юм. Дараа нь дахиж нэг оноо аваад 2:0-ээр хожиж явахад Хадем завсарлага авлаа. Нөгөө хөл нь өвдөөд үргэлжлүүлж барилдахгүй санаатай байсан байх.

Гэтэл аав, ах хоёр нь хүрч ирээд юм яриад байна. Ямар ч байсан өөдтэй зөвлөгөө өгөөгүй байх. Аллах тэнгэр гээд л баахан ярих шиг болсон. Тэгээд барилдаж байтал шагайгаараа хөлдөө алдчихлаа. Хадем ч хөл сайн авна л даа. Би оноо алдахгүй гээд эргэтэл миний хөлийг дэвжээтэй наагаад барьчихсан. Шагай мултарчих шиг санагдсан. Босоод иртэл хөл дээрээ гишгэж болдоггүй. Бараг толгой шиг том хавдчихаж. Хөлдөөгч цацаад ч мэдээ алддаггүй. Ёстой аймаар бэртэл авсан. Ингээд 2:1-ээр хожиж явсан мөртлөө бэртлээр ялагдаж, олимпийн эрхгүй хоцорсон.

Ер нь бөхчүүд хүзүү хугархай, хавирга зөрчихсөн, гар хөл хугархай байсан ч бараг тоохгүй шүү дээ. Харин гишгэж чадахгүй болохоор яаж ч болдоггүй юм билээ. 1993 онд манайд болсон Азийн аваргаар хоёр хавирга давхралдчихсан барилдаад мөнгөн медаль авч байлаа. Дэвжээн дээрээ барилдсан болохоор хариуцлага өндөртэй байж. Олимпийн мөнгөн медальтай солонгосыг (Ян Хён Мо) 1:0-ээр хожоод финалд шалгарсан юм. Намайг хожиж явахад нөгөөх чинь накат эргүүлэх гээд яг нөгөө хавиргаар тэврээд авсан. Эргэчих юм бол оноо алдчих гээд байдаг.

Ёстой шүд зуусаар тэсээд өнгөрсөн дөө. Гол таслах шахдаг юм билээ. Би өвчтэй хавирган дээрээ юм наачихсан болохоор нөгөөх чинь мэдэж байсан. Албаар тэгж байхгүй юу. Харин аваргын төлөө барилдахад бэртэлтэй байсан болохоор яаж ч чадаагүй. Ах Хадемтай үлдсэн юм. Би уг нь хөлд ороод эхний оноог авсан ч дараа нь крест мэхэнд орж, тэр дороо тав, зургаа... эргээд босоод ирсэн чинь оноогоор цэвэр ялагдчихсан байсан (инээв).

Надад бэртэлгүй эрхтэн гэж алга

-Шагайны гэмтэл хэзээ эдгэрсэн бэ?
-Ер нь хүнд гэмтэл эдгэдэг юм уу. Одоо хүртэл тэр бэртлийн хор нөлөө гүйцэд арилаагүй л байна. Үе хоорондын бэртэл бол мэс засал хийгээд 70, 80 хувь эдгээж болдог юм билээ. 100 хувь эдгэрнэ гэж байдаггүй. Хэдий гайгүй эдгэсэн ч урьдынх шигээ барилдаж чадахаа больчихно. Овоо гайгүй эдгэж байсан ч бэлтгэл дээр хөндөнө гээд асуудал их. Одоо миний хувьд бэртэлгүй эрхтэн гэж алга. Арван хуруунаас эхлээд хоёр тохой, мөр, хүзүү, гол яс, хөл гээд бүгд бэртэлтэй. Бас бүх хавирга хугараад бороолоод эдгэчихсэн. Гэхдээ зөөлөн эдийн гэмтлээсээ ясны хугарал гайгүй.

Харин хугарсан яс улам хатуу, чанга болсон юм шиг санагддаг. Ер нь их спорт хүнд шүү. Ялангуяа чөлөөт бөх. Дандаа контакттай барилдана. Зайнаас мэх хийнэ гэсэн ойлголт байхгүй. Дандаа өчих, үений эсрэг мэх хийж оноо авна. Оноо алдахгүй гээд хүчтэй эсэргүүцвэл хүнд гэмтэл авч болохоор. Накатанд явахгүй гээд зүтгэвэл хавиргыг хуга тэвэрнэ шүү дээ. Мэхийг өвтгөж голцуу хийнэ. Хүнийг өвтгөж, яалт ч үгүй байдалд оруулж байж л оноо авна. Ялангуяа өндөр түвшний бөхчүүд нэгнээсээ тэгж л оноо салгадаг. Чөлөөт бөх харгис спорт шүү.

-Эрхээ авч чадаагүй ч гэсэн олимпод цагаан хуудсаар орсон байх аа?
-Намайг хоёр ДАШТ-д медалийн төлөө барилдсан, эрхийн тэмцээнд хожиж яваад гэмтлээс болж ялагдсан гээд олимпод цагаан хуудсаар оролцуулж байлаа. Харамсалтай нь Атлантын олимпод бэртэл гүйцэд эдгээгүй, бэлтгэл дутуу байсан болохоор санасандаа хүртэл барилдаж чадаагүй.

-1997 оны ДАШТ-д эхний тойрогт харамсалтай ялагдаж байсан. Тэр барилдаанаа эргээд дурсвал?
-Тэр жил Красноярскт ДАШТ болсон юм. Би эхний тойрогт Оросын Курамагомед Курамагомедовтой оноолт таарсан. Тэр барилдаанд бас л шүүгчийн будлиан орсон. Би тэгэхэд дөрвөн удаа хөлд нь орсон. Хоёрыг нь бол яах аргагүй партерт оруулаад дарахад шүүгч дуртай дургүй нэг оноо өгч байсан. Харин нэгийг нь би өөрөө оноо болгож чадалгүй алдчихсан юм. Сүүлд оноо 2:2 болчихсон үед би хөлд нь ороод оноо авсан ч нөгөөх чинь дэвжээнээс зугтаад гарчихсан. Уг нь тэр үед Курамагомедовыг оноогоор торгох ёстой байсан ч тэгээгүй. Сүүлд би ардаа алдаж нэг оноо алдаад 3:2-оор ялагдсан юм.

-Тэр ДАШТ-д Курамагомедов тантай барилдчихаад хамгийн гол өрсөлдөгчөө яллаа гэж ярьсан гэл үү?
-Ер нь би Курамагомедовын хувьд эвгүй өрсөлдөгч байсан л даа. Тэр их доогуур барилддаг, уян хатан бөх. Харин би тэрнээс доогуур хөл авдаг байсан юм. Жингээ үзүүлчихээд сугалаа татахад би нэгийг, Курамагомедов хоёрыг сугалчихсан. Гэтэл нөгөөх чинь сэтгэлээр унаад. Харин дасгалжуулагч нь “Зүгээр ээ, нутаг дээрээ барилдаж байгаа юм чинь болж л таарна” гээд сэтгэлийг нь засч байсан.

Намайг ойлгохгүй гэж бодсон бололтой, миний хажууд тэгж ярихгүй юу. Тэгээд барилдаж хожигдчихоод буудалдаа очоод зурагт үзэж суухад Курамагомедов ярилцлага өгч байсан. “Би хамгийн их айж байсан гол өрсөлдөгчөө яллаа. Одоо дэлхийн аварга болно” гэж. Цаана нь Иран, Турк, АНУ, Герман, Болгарын өчнөөн мундгууд байхад ингэж том амлаж байгаа юм. Үнэхээр ч бараг оноо алдахгүй явсаар түрүүлж, дэлхийн аварга болсон шүү.

-Түүнээс хойш ДАШТ-д хэдэн удаа оров?
-1999 онд нэг л удаа орсон. Уг нь 1998 онд улсын аварга болсон ч миний оронд Д.Сумъяабазарыг явуулсан юм. Сумъяаг надаас илүү амжилт гаргах магадлалтай гэж шигшээгийн багш нар үзсэн гэдэг юм билээ.

-1999 оны ДАШТ-д орохдоо нэлээд олон кг хассан гэдэг байх аа?
-Би 23 кг-ийг хасч орсон. Ер нь 23 кг хасна гэдэг Монголын спортын түүхэнд дээд амжилт болох байх шүү. 1998 онд явуулаагүй болохоор үндэсний бөхдөө анхааръя гэж бодоод жингээ тавьчихсан юм. Харин дараа жил нь 97 кг-д орох боломж гарахаар нь 120 кг-аас хасч байлаа. Олимпийн эрх авах тэмцээн байсан болохоор сүүлийн удаа хүчээ сориод үзье гэж шийдээд зүтгэсэн. Жин хасахын зовлонг тамирчид л сайн ойлгоно. Жирийн хүмүүс энэ зовлонг сайн ойлгоё гэвэл саунд суугаад таван кг-ийг хасаад үзэх хэрэгтэй. Жирийн үед таван кг хасна гэдэг хэцүү шүү дээ. Гэтэл 23 кг-ийг хасна гэдэг үнэхээр аймаар. Ялангуяа хамгийн сүүлийн 600 грамм үнэхээр чанга байсан. А.Цэдэнсодном багш намайг саун дотор шогшуулж байсан. Багш намайг “За чи 50 шогшчих” гэлээ. Шогшоод дуустал хөлс гардаггүй.

Гэтэл Сэсээр багш дахиад 50 шогшчих гэж байна. Хэрвээ дахиад тэгвэл би ухаан алдаж уначих гээд байдаг. Тийм үед хүнээс их заль гардаг юм билээ. Би багшид “Та гаднаас алчуур аваад ир” гэлээ. Цэдэнсодном багш дотор намайг хараад Б.Жавхлантөгс ах гаднаас хаалга дарчихаад байдаг. Тэгээд багш цаашаа хараад “Цаанаасаа нэг алчуур аваад ир” гээд хэлэх хооронд л дайраад гарчихсан. Гарч ирээд хүйтэн плитан дээр хэвтээд өгсөн.

Тухайн үед тэгж хэвтэх шиг жаргал үгүй мэт санагдаж байлаа. Гэртээ харьсан юм шиг сайхан мэдрэмж төрж байж билээ. Тэндээ жаахан хэвтэж байгаад буцаж ороод 50 шогшсоны дараа жингээ үзсэн чинь яг орсон байсан. Жингээ үзүүлсний дараа аав халуун байхуу цай авчирч өглөө. Тэрийг нь уусан чинь хөлс сад тавьдаг юм. Өмнө нь гарч өгөхгүй зовоож байсан хөлс ганц аяга цай уухад л асгарч өгсөн. Хүн чинь сэтгэлээрээ байдаг юм билээ.

-Тэгж их жин хассан хүн дэвжээн дээр гараад яаж барилдав?
-Мэдээж хэцүү байлгүй яахав. Тэр үед чөлөөтийн дүрэм өөрчлөгдөөд байсан. Дөрөв дөрвөөрөө нэг хэсэгт орж, гарч ирсэн нэг нь кодексийн дагуу барилдах байв. Миний хэсэгт Европын аварга болж байсан Оросын Фраев байсан. Тэр үед Узбекистаны нэрийн өмнөөс барилдсан юм. Мөн Пуэрто-Рико, Албанийн нэг ахмад бөх бид дөрөв нэг хэсэгт орсон. Хамгийн хэцүү өрсөлдөгч Фраевийг 1:0-ээр, бусдыг нь цэвэр ялаад хэсгээсээ гарчихав. Уг нь тэр жил өрсөлдөгч нар гайгүй таарсан.

Би эхэлж туркийг (Ф.Чакироглу) хожчихвол дараа нь грекийг (А.Ксандуполус) хожоод сүүлийн дөрөвт үлдчихээр байв. Би тэр туркийг өмнө нь 9:3-аар хожиж байсан юм. Гэтэл тэр жил 5:4-өөр хожигдчихдог байгаа. Жин их хасаад, тамирдчихсан байсан нь яах аргагүй нөлөөлсөн л дөө. Бас нутгийнх нь дэвжээнд үзэж байгаа нь ч нөлөөлсөн. Тэр үед манайд спортын анагаах ухаан сайн хөгжөөгүй байсныг хэлэх үү. Жин хассан тамирчинд алдсан эрч хүчээ нөхөж авах эм, витамин бараг байхгүй. Харин одоо харьцангуй сайжирсан байна лээ.

-Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, А.Сүхбат та нарыг хамтраад бэлтгэл хийсэн бол аль нэг нь дэлхийгээс медаль авах байсан гэж ярьдаг…
-Хамтраад бэлтгэл хийх тухай бид нар хоорондоо ярьдаг л байсан. Нэг удаа аав Д.Сумъяабазар бид хоёрыг Спортын төв ордны хоёр давхарт байрлуулаад бэлтгэл хийлгэж л байлаа. Гэхдээ хүмүүсийг дунд нь хагаралдуулаад хоолоо олж иддэг бүлэг хүмүүс байлаа шүү дээ. Тэдний энэ явдал Монголын спорт, ялангуяа чөлөөт бөхөд хамгийн их нөлөөлсөн. Тиймээс би энэ бузар зүйлд хутгалдахаа больё, гадна нь байя гэж шийдээд бөхөө орхиж байлаа. Түүнээс чөлөөт бөхдөө хайргүй, сэтгэл зовдоггүйдээ тэгсэн юм биш шүү.

-Чөлөөтөөр хамгийн сүүлд хэзээ барилдсан бэ?
-2001 оны УАШТ-д барилдаад чөлөөтөө орхисон доо. Ер нь намайг гадуурхаж, хавчих хандлага илэрч байсан л даа. Хүн тодорхой хэмжээгээр амжилт гаргаад ирэхэд дэмжихгүй болохоор ямар ч урамгүй болж байгаа юм. Тэгээд үндэсний бөхөд анхаарлаа хандуулах болсон.

-Та үндэсний бөх, чөлөөт бөхөөр Д.Сумъяабазар аваргатай олон жил өрсөлдсөн. Чөлөөтөөр та хоёрын ялалт, ялагдлын харьцаа ямар бол?
-Би чөлөөтөөр Сумъяад бараг ялагдаж үзээгүй. Харин хамгийн сүүлийн УАШТ-д будлиантай ялагдаж байсан. Ямар ч байсан цэвэр техникийн оноогоор ялагдаагүй юм даг.

Заан цолд хүрсэн мэхийг урьдчилан бэлдсэн байсан

-Та чөлөөт бөхөөс гадна сүмогоор барилдаж, монголчуудаас анхлан дэлхийн аварга болсон хүн...
-1994 оны ДАШТ-д таван тойрог барилдаж, аваргын төлөө Шведийн бөхтэй хүч үзэж байлаа. Өрсөлдөгч маань сонгомол бөхөөр дэлхийн аварга болж байсан. Намайг түрүүлснээс хойш манайхаас хөнгөн жинд А.Сүхбат л дэлхийн хошой аварга болсон доо.

-Ярианы сэдвээ өөрчилж, үндэсний бөхийн талаар ярилцвал ямар вэ? 1994 онд залуу бөх байхдаа шууд заан цол хүртсэнийг чинь бөхийн хорхойтнууд дурсах дуртай байдаг…
-Миний хувьд үндэсний бөхөөр бараг барилддаггүй байлаа. Чөлөөтийн бэлтгэлээрээ л хааяа барилдана. Нэлээд сүүлд үндэсний бөхийн арга, техникүүдийг эзэмшсэн шүү. Би улсад хоёр дахь жилдээ барилдаад заан цол авсан. Өмнө нь 1993 онд гурвын даваанд Х.Амараа начинд унасан юм. 1994 оны хувьд яг л чөлөөт бөхийн мэхээрээ заан болсон шүү дээ. Өмнөх жил нь “том” Сүхбат бид хоёр чөлөөтийн УАШТ-д маш будлиантай барилдаан хийсэн юм. П.Сүхбат ер нь зодог тайлах тал руугаа орчихсон байсан. Тэгээд хамгийн сүүлд Хирошимагийн Азийн наадамд орчихоод больё гэсэн юм билээ. Ингэхийн тулд улсын аварга болох ёстой байдаг. Тэгээд шүүгч нар ч нэлээд дэмжээд намайг ялсан юм.

Маш өрсөлдөөнтэй барилдаан болсон. Тэр үед П.Сүхбат гарьд ид үедээ байсан. 1991 онд Б.Бат-Эрдэнэ аваргыг хаячихсан, арслангийн тааварт орж байсан бөх шүү дээ. Наадмын өмнөхөн нэг барилдаанд би Сүхбат заанд гарын үзүүрээр унаж байсан юм. Тэгээд наадмаар долоогийн даваанд гарах гэж байтал Сүхбат чамайг авчихлаа гэж хэлсэн. Сүхбат заан миний хажууд ирчихээд “Ашгүй хамгийн амархан, гарын үзүүрээр хаях бөх авчихлаа” гэж яриад л. Ахмад заан надад сэтгэлзүйгээр нөлөөлж байхгүй юу. Би дотроо ийм чухал даваанд унаж болохгүй л гэж бодож гарсан. Сүхбат заан намайг бярдаж шиднэ. Тэр үед нь чөлөөтийн хүн юм чинь тогтож үлдэх л хэрэгтэй гэж бодож байсан.

-Унаж явахдаа хийсэн хариу мэх зөнгөөрөө л ороод ирсэн үү?
-Яг тэр мэхийн тухайд өмнө нь бэлдсэн мэх байлаа. Тэр жил манайхан Улиастайн аманд бэлтгэлд гарсан юм. Тэнд аав хүрч ирээд А.Сүхбат бид хоёроор бэлтгэл хийлгэнэ. Би Сүхбатын хөлийг авч цацангуут гараараа тулж тогтоод эргээд сэжиж миний хөлийг авах маягаар их бэлдсэн. Долоогийн даваанд яг тэр мэхийн хувилбар орж ирсэн л дээ. Гэхдээ яг давтсан хувилбар биш, ерөнхийдөө төстэй барилдаан болсон. Намайг суйлаад явангуут тогтоод эргээд цацах гэсэн чинь миний улаан хоолойгоор тэврээд авсан. Өөрөө бас чөлөөтийн хүн болохоор мэдрэмжээрээ хамгаалсан л даа.

Би өргөөд гаргаад ирчихсэн байдаг. Тэр чигтээ хойшоо унавал би доор нь орох гээд байдаг. Тухайн үед мосттой эргэхээс өөр аргагүй байдалд орчихсон. Угаасаа ганц хувилбар байсан нь тэр. Тэгээд эргээд харсан чинь Сүхбат заан миний доор орчихсон байсан. Маш нарийн барилдаан болж билээ. Чөлөөтөөр хичээллэж байсны л ач юм даа. Тэр үед өөртөө итгэхгүй шахуу л юм болж байлаа. Яаж туг тойрсон, аав дээрээ яаж очсоноо ч санадаггүй юм.

-Наймын даваанд юу боллоо?
-О.Балжинням аваргад унасан. Цолдоо ханасан байсныг хэлэх үү, их л амархан уначихсан. Бас нутгийн арслан аварга цолны төлөө барилдаж байсан болохоор хичээгээгүй байх.

-Чөлөөтөөр эрт хичээллэсэн хэрнээ үндэсний бөхөөр яагаад ийм хожуу барилдсан юм бэ?
-Аав тэр үед намайг зааланд барилдахыг зөвшөөрдөггүй байсан. Би ч өөрөө том бөхчүүдийн ая даах хэмжээнд хүрээгүй байж. Мөн биднийг дарах гэсэн санаархал, атаа жөтөө, хэл ам их байсан болохоор үндэсний бөхөөр сүүлд барилдаж эхэлсэн юм. Тэр ч байтугай намайг зөвхөн чөлөөтөөр барилдуулдаг юм уу гэж хүртэл ярьж байлаа. Гэсэн ч яваандаа миний өөрийн сонирхол дийлээд үндсээр барилдаж эхэлсэн. Дээр нь улсын заан гэдэг том цол авчихсан болохоор ард түмнээ баярлуулж, заавал барилдах шаардлагатай болсон доо.

-Таныг гарч ирж байх үед Бат-Эрдэнэ аварга унана гэдгийг мартаад байсан. Аваргыг давах боломж хэр байсан бэ?
-Аварга тэр үед биднээс тасарчихсан байсан л даа. 130 кг жинтэй. Гэтэл бид 80-90 орчим кг байлаа. Жингийн ийм их зөрүүтэй нөхцөлд бярдуулалгүй яахав. Тэр үедээ л тасарчихсан байж. Өрсөлдөх ёстой бөхчүүдийнх нь зарим нэг “аавын хаалгыг” татаж, бас аваар осолд ороод Бат-Эрдэнэ аваргатай тэнцүү үзэх хүнгүй болсон. Бид нар доороос нь түрж гарч ирэх арай болоогүй байлаа.

-Бөхийн хорхойтнууд нэгэн үед гарч ирсэн таван залуу зааны өрсөлдөөний тухай одоо ч ярих дуртай байдаг. Та тэдний нэг болон барилдаж явсны хувьд тэр үеэ дурсахгүй юу?
-Одоо тэр үеийн бичлэгүүдээ эргээд харахад үнэхээр аймаар санагддаг. Үнэхээр ард түмний сонирхлыг татах хэмжээний хурц барилдаанууд гардаг байлаа. Тухайн үед өөрөө барилдаж явахдаа үүнийг мэддэггүй байж. Чөлөөт-жүдо бөхийн халз барилдаан дээр Ц.Цэрэнпунцаг-Г.Өсөхбаярын хоорондын барилдаан байна. Барьцаа халж байгаа, хийж байгаа мэх гээд л үнэхээр халширмаар. Хийхгүй мэхгүй, мундаг өрсөлдөөн гардаг байлаа. Одоо барилдаж байгаа залуусыг харахаар бидний барилдаан бөхийн хорхойтнуудын сонирхлыг татахаас аргагүй байж дээ гэсэн бодол төрдөг.

-Хамт өрсөлдөж байсан тэр бөхчүүдийнхээ онцлог шинжүүдийг дүгнээд хэлбэл?
-Эрэмбээр нь эхэлж ярья л даа. А.Сүхбатын хувьд байгалиас заяасан өвөрмөц авьяастай бөх. Би зүгээр нэг авьяас гээгүй, өвөрмөц авьяас гэсэн шүү. Мөн дээр нь тэр хүний уйгагүй хөдөлмөр байна. Г.Өсөхбаярт бол ийм сайхан бие бялдрыг харамгүй заяасан. Энэ сайхан бие бялдар, чацаа зөв ашиглан амжилтад хүрсэн бөх. Д.Сумъяабазар бол цэвэр хөдөлмөрийн үр дүнд ийм сайн бөх болсон. Амжилтад хүрэхийн тулд бие бялдраа маш сайхан хөгжүүлсөн. Дээр нь чөлөөт бөхөөр тив, дэлхийд амжилттай барилдаж байсан нь чухал нөлөөтэй. Мөн бөхийн сайхан удам байна. Ц.Цэрэнпунцаг бас ялгаа байхгүй их хөдөлмөрч бөх. Мөн жүдогийн арга техникийг үндэсний бөхтэй зөв хослуулж сайхан амжилт гаргалаа.

-Таны хувьд тэдний хэнтэй нь барилдах эвгүй байв?
-Би энэ бөхчүүдийг бүгдийг нь давж, бас бүгдэд нь унаж байсан. Ур чадвараараа хол тасарчихсан хүн бидний дунд байхгүй. Надад “Тэр бяртай, тэр нь илүү” гэсэн бодол төрж байсангүй. Би бол эд нартай яг л адилхан нэг зиндааны бөх.


Би арслан цолыг хэзээ ч гуйхгүй

-Таны яриаг сонсож байхад дотроо их гомдол тээж яваа юм шиг санагдлаа. Хэрвээ тийм зүйл байдаг бол бидэнд дэлгэж болох уу?
-Би өмнө нь ч хэлж байсан, хүнд урам хайрлах шиг сайхан зүйл байхгүй гэж. Гэтэл нэг үе хурал болоод л надад арслан цол өгсөн боловч дараа нь буцаагаад авчихсан. Нэг үе би чинь улсын арслан цолтой бөх явлаа шүү дээ. Хүний эмзэг сэдвээр ингэж хамаагүй тохуурхаж болохгүй биз дээ. Өгөх ч юм шиг, өгөхгүй ч юм шиг тийм нөхцөлд ёстой хэцүү байгаа юм чинь. Хүний сэтгэлзүйд муухай нөлөөлдөг юм билээ.

Би Р.Нямдорж гуайг их гайхдаг юм. Өөрийн халааснаасаа мөнгө гаргах гэж байгаа юм шиг цолоо харамлаад байдаг. Зохих амжилтыг нь гаргасан хүмүүст цолыг нь өгөх л ёстой шүү дээ. Намайг арслан болчихвол цаашаа дийлдэхээ больчихно гэж бодсон юм уу, цолоо харамлаад л байдаг юм. Гэхдээ нэг юмыг зөвөөр ойлгоорой. Надад арслан цол өгөөч гэж би гуйж байгаа юм биш. Би тэр цолыг хэзээ ч гуйхгүй.

Ер нь сүүлийн үед МҮБХ-ны бодлого алдагдчихсан шүү дээ. Би дотроо Р.Нямдорж гэдэг хүн бөхийг улстөржүүлж байна гэж ойлгодог. Олон нийт, бөхчүүд энэ хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Өөрөө Бөхийн өргөөг хувьчилж авах гээд санаархаад байдаг. Ард түмний хөрөнгөөр боссон энэ өргөө рүү шуналын гараа сунгаж байгааг хэн ч мэднэ. Тэгсэн мөртлөө өөр хүнийг, тухайлбал аавыг хувьчилж авах гэж байна гэж хүмүүсийг төөрөгдүүлнэ. Одоо өөрөө оюуны өмчийн хэдэн хувь ч билээ олоод авчихсан. Гэтэл жинхэнээсээ Бөхийн өргөөг барих санаачилгыг гаргасан хүн нь нас барчихсан шүү дээ. Ийм байхад оюуны өмч яриад явах нь утгагүй.

Сүүлийн үед монгол үндэсний бөх Р.Нямдорж, Д.Данзан гэдэг хоёрхон хүний хоолоо олж идэх хэрэгсэл болж. Нэг хэсэг овоо явж байсан залуу бөхчүүдийн барилдаан одоо зохиогдохоо болилоо. Учир нь Говь-Алтайнхан бүгд цол авчихаж. Ийм явцуу бодлого явуулаад байгаа байхгүй юу. Мөн бөхчүүдийг яс үндэс, үзэл баримтлалаар нь хязгаарладаг. Би үүнийг яс махаараа мэдэрсэн хүн. Би хүмүүстэй уулзахдаа ярьдаг юм. Би үндэсний бөхөд хоёр буруутай хүн гэж. Эхнийх нь баяд хүн болж, нөгөөх нь Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь “миний буруу” юм. Би өөрөөр үндэсний бөхөд муу, буруу зүйл хийгээгүй.

Одоогийн бөхийн холбооны удирдлагууд бөхөд өчнөөн шинэчлэл хийлээ гэж яриад байдаг. Гэтэл үүний үр дүн гэж байх ёстой. Энэ нь бөхчүүдийн амьдрал хэр дээшлэв гэдгээр харагдана. Бөхчүүд зөвхөн барилдааныхаа амжилтаар гэр бүлээ аваад явж байвал энэ нь шинэчлэл үр дүнгээ өглөө гэж үзнэ. Гэтэл өнөөгийн бөхчүүдийн байдал үнэхээр хэцүү. Залуу бөхчүүдийн хувьд нэг компанийн үүдийг сахиж, нэг захирлын бие хамгаалагч хийгээд л явж байна. Хэн ч хамаагүй нэг хүн бөхчүүдийн зургийг аваад календарь хийж заран орлого олж байна. “Бөх” сонин гараад, бөхчүүдийн зургийг тавиад байдаг. Гэтэл энэ бүхэн нь бөхчүүдэд ямар ч үр нөлөө байдаггүй. Өнөөдөр монгол бөхчүүд зөвхөн бөхөө хөөгөөд амьдраад явах ямар ч арга алга. Үнэхээр өрөвдөлтэй байдалд байна. Би МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүнээр олон жил явлаа. Хамгийн анх дөрөв, зургаагийн давааны оноолтын талаар ярихад би ганцаархнаа цөөнх болж байсан.

Дөрвийн давааг оноох болсон шалтгаанаа начны найрааг устгах гэж тайлбарласан. Тэр хурлын үеэр татгалзаж байгаа хүн байна уу гэхэд П.Сүхбат, аав, би гэсэн гуравхан хүн гар өргөсөн. Тэгсэн чинь “Одоо цөөнхийн үгийг сонсьё. Тэр тусмаа ид барилдаж байгаа Б.Гантогтохоор үг хэлүүлье” гэсэн. Би тэр үед “Дөрвийн давааг оноолттой болгосон нь шинэчлэл биш. Нэг, хоёрын даваанд байгаа зүйлийг зүгээр л шилжүүлж байгаа явдал.

Хоёрдугаарт энэ бол асар бүдүүлэг хэрэг. Олон жил үндэсний бөхөөр барилдаад олонд танигдсан залуу бөхийн хувьд тунаж барилдана гэдэг хамгийн чухал. Энэ нь дээд цолтой бөхдөө үнэлэгдэж байгаагийн илрэл. Үүнд хүрэхийн тулд тэр бөх асар их хөдөлмөрлөж байгаа. Ам авахгүй юм бол том цол аваад ямар хэрэг байгаа юм бэ” гэж хэлсэн. Дөрвийн давааг оноолт болгосноор начны найраа багаслаа л гэж яриад байдаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ найрааны арга барил улам нарийссан байхгүй юу. Одоо начин цол 100 сая хүрч байна гэвэл та нар итгэх үү. Үнэн байдал ийм л байна.

-Та өөрөө ийм найраанд орж байв уу?
-Би өнөөдрийг хүртэл барилдахдаа хүнээс даваа гуйж байсангүй. Шударга барилдъя, шударга өрсөлдье гэсэн бодолтой л гардаг байж. Харин хүмүүс надаас олон гуйж байсан. Тэрийг нуугаад яахав.

-Тэгж гуйсан хүмүүст юу гэж хариулдаг байв?
-“Хоёулаа сайхан үзчихье, чадвал дийл” гээд л гарна. Аманд багтахгүй том мөнгө амлаж байсан тохиолдол ч байна. Хүн тэгж гуйчихаар барилдаанд нөлөөлдөг юм билээ. Хүн мөнгө амлахад нь яс үзнэ гэж барилдаад унаж байсан тохиолдол ч бий. Дараа нь “Нөгөө мөнгийг нь авчихдаг ч байж уу” гэж бодож байсан үе бий.

-Та тэгээд санаанд нийцэхгүй байгаа энэ алдаа, дутагдлуудыг засахын төлөө хэр тэмцэж байв?
-Монгол бөхийн өнөөгийн байдалд санаа зовнисон олон хүн энэ байдлаас гарах арга замыг хайж байсан. Тухайлбал, аав маань Монголын мэргэжлийн үндэсний бөхийн холбоог байгуулж байлаа. Миний хувьд энэ холбоог байгуулах санаа ч төрөөгүй үед А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг гээд үеийн залуучуудаа дуудаж цуглуулаад Тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо гэдгийг байгуулсан. Тэгээд бидний зураг хөргөөр бизнес хийх шударга бус явдал гарч байна, энэ байдлаар олсон ашгийг бөхчүүдэд хүртээх ёстой гэсэн бодлого гаргаж, өөрсдийн зурагт хуудсаа хэвлүүлэн бүх аймагт тараан, орлогоос нь бөхчүүдэд хуваан олгож байлаа. Харамсалтай нь үүнийг МҮБХ-ноос дэмжээгүй учир төдийлэн амжилт олоогүй.

Ер нь бөхийн холбоог бөх хүн, бөхийн зовлон, жаргалыг ойлгодог нэгэн авах хэрэгтэй юм гэдгийг МЖБХ тод харуулж байна. Б.Бат-Эрдэнэ аварга жүдогийн холбоог толгойлж байсан, дараа нь Х.Баттулга гавъяат албыг нь авсан. Бөхчүүд нь спортоо хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа болохоор бөхийн заяа түшиж, олимпийн анхны аварга жүдогоос төрлөө.

-Монгол бөхийг яавал энэ байдлаас гаргах вэ, таны бодлоор?
-Үндэсний бөхийг мэргэжлийн шинж чанартай болгох хэрэгтэй. Ингэснээр хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх боломж бүрдэнэ, мөн бөхчүүд бөхөөрөө амьдрах боломж бий болно. Одоо бол тэнд нэг бөх хүн зодлоо, хүн аллаа гээд нийт бөхчүүдэд тусгаж ярьдаг. Гэтэл өнөөх гэмтнүүд нь зүгээр л барилдаад явж байх жишээтэй. Хэрэв мэргэжлийн болбол алдаа дутагдал, ёс зүйн зөрчил гаргасан хүнийг энэ хүрээнээс бүр хөөж болох жишээтэй. Одоо МҮБХ-ны тэргүүнийг гурван шатны шүүхээр түдгэлзүүлчихээд байхад үйл ажиллагаагаа явуулж л байна.

Шинэчлэл хийхэд хамгийн ойрын жишээ нь сүмо байна. Тэндээс авах зүйл их. Хариуцлагатай, ёс зүйтэй, бөхчүүд нь энэ спортоор амьдралаа авч явах боломжтой. Оросын хэдэн бөх хар тамхины хэрэгт холбогдоход өөрийнх нь холбоог удирдаж байхад ийм алдаа гарлаа гээд тэргүүн нь өөрийн саналаар албан тушаалаа өгч буй нь том үлгэр дууриал. Магадгүй үндэсний бөх зөв голдрилдоо орвол бусад салбарт энэ нь нөлөөлж, улс орон хөгжихөд түлхэц болох байх шүү. Монгол Улс түүхийн олон үе шатанд саад бэрхшээлийг чамгүй амссан.

Социализмын үед дээл өмссөн хүнийг хуучин цагийн үлдэгдэл гэх нь холгүй ад шоо үздэг байлаа. Тэгэхэд бөхчүүд л үндэсний хувцсаа авч үлдсэн шүү дээ. Энэ мэт монгол ёс жаяг энэ үед өвлөгдөн ирэхэд бөхчүүдийн оролцоо их бий. Ард түмэн бөхдөө хайртай, дэмждэг. Үүнд түшиглэж зөв менежмент хийх хэрэгтэй. Үндэсний бөхийг хөгжүүлэхэд түмэн шинэчлэл хэрэггүй, гол нь өндөр бооцоо хэрэгтэй. Бусад нь мянга мянган жил он цагийн шүүлтүүрээр шалгагдсан зүйл.

-Та өөрөө чөлөөтөөр барилдаж байсан хүний хувьд энэ спортынхоо ирээдүйн төлөө хэр санаа зовж явдаг вэ? Хэрвээ боломж, нөхцөл нь бүрдвэл шигшээд дасгалжуулагч хийх бодол бий юу?
-Мэдээж чөлөөтийн хэдийгээ харж, амжилт гаргалгүй ирэх үед нь санаа зовж л байдаг. Гэхдээ би бөхийн спортыг тойрсон хэл ам, хэрүүл тэмцлээс үнэхээр залхаж байна. Тиймээс ийм боломж гарсан ч зөвшөөрөхгүй байх аа.

-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.



Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Munguu » Thu Nov 29, 2012 1:40 pm

Энэ цагийн бяртай бөхчүүдийн нэг нь Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол улсын Заан Ч. Санжаадамба билээ. Анх 15 настай жаахан хүү улсын Заан З.Дүвчинд шавь орж байсан тэр цагаас эхлэн Монгол бөхийн зүлэг ногооноо дэвжээнээ хүчийг үзэх болсон түүнд бөхийн хорхойтнууд өндөр итгэл найдвар хүлээлгэдэг юм. Анх 2006 онд Дорноговь аймгийн наадамд 5 давж аймгийн Начин цол хүртэж байсан тэрээр үүнээс гурван жилийн дараа Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн Арслан цол хүртсэн аж. Харин 2010 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Хурц чимэг, 2011 оны Улсын баяр наадамд долоо давж Монгол улсын Заан цолыг хүртсэн билээ. Сүүлийн жилүүдэд заалны барилдаануудад тун ч одтой наадаж байгаа тэрээр 2011 оны 11 сард Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаан, Монгол туургатны дөрвөн удаагийн наадам, сүүлд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлж, 11 сарын 26-нд бүгд найрамдах улс тунхаглаж, анхдугаар үндсэн хууль баталсны 88 жилийн ойд барилдаанд үзүүрлэсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Энэ мэт олныг энд дурдаж болох ч оршлоо хойш тавин Заантай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Зааны нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?
-Бэлтгэлдээ шургуу орсон байгаа болохоор зааланд л цагийг өнгөрөөж байна даа. Өглөө 8 цагт босоод 9 гэхэд бэлтгэлээ эхэлдэг. Үдийн алдад харьж хооллочихоод үдээс хойш дахин үргэлжлүүлнэ гэхчилэн нэг өдөр өнгөрөх жишээний. Ер нь тамирчин хүн жилийн дөрвөн улиралд л бэлтгэлтэй байцгаадаг. Миний хувьд бэлтгэлийн хажуугаар морь мал гээд алгуурласан ч энэ жилээс зөвхөн бэлтгэлээ хийхээр шийдсэн. Ид бэлтгэлийн үед морь уяна гэдэг амаргүй юм билээ.
-Та сүүлд “Бахархлын өдөр”-ийн барилдаанд түрүүлсэн. Ойрын хугацаанд ямар барилдаанд зодоглох вэ?
-Ирэх сард “Хантайшир” бөхийн дэвжээний 20 жилийн ойн нэрэмжит улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанаас эхлээд олон тов гарсан байгаа. Бүгдэд нь оролцоно гэж бодож байна.
-“Монгол туургатны наадам” таван удаа зохиогдсоноос дөрөвт нь та түрүүлсэн. Ямартаа л бөхийн хорхойтнууд “Монгол туургатны босоо аварга” гэлцэх болсон байна лээ. Түүх сөхөж энэ барилдааныхаа тухай ярьж өгөөч?
-Монгол туургатны их наадам 2009 онд Аса циркэд болж байлаа. Энэ жилийн хувьд хоёр дахь удаагаа Монголд зохиогдсон нь энэ юм. Би түрүү жил Тува улсад болоход нь оролцож амжаагүй. Монгол туургатны наадам сугалаагаар барилддаг учраас тун шударга болдог. Тийм болохоор том цолтой бөх бага цолтноо амлан авахгүй, нэгийн даваанд ч хоёр том цолтон таарах жишээтэй. Нөгөө талаар үндэс угсаа нэг Өвөрмонголчууд, Тува, Буриад, Халимагаас бөхчүүд ирж оролцдогоороо онцлогтой сайхан наадам байгаа юм.
-Хэдийгээр Монгол туургатны дор нэгдэж байгаа ч барилдааны онцлог гэж байдаг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Өвөрмонгол, Тува, Буриад, Халимагт гар газар хүрсэн бол унасанд тооцдог. Манайд бол өвдөг тохой газар хүрвэл унасанд тооцдог шүү дээ. Гэхдээ тус наадмын тухайд Монгол үндэсний бөхийн дүрмийг баримталдаг.
-Өнгөрсөн таван удаагийн наадмаас дөрөвт нь та оролцож түрүүлсэн байгаа. Эдгээрээс хамгийн чансаа өндөр болсон наадам гэвэл алийг нь онцлох вэ?
-Мэдээж анхны гэдэг утгаараа 2009 онд Аса циркэд болсон барилдааныг онцлох байна. Чансаатай ч болсон. Тэр үед урьд өдөр нь 256 бөх барилдуулаад хоёр давсан бөхчүүдийг ялгаж байгаад Монголоос 64, гаднаас 64, нийт 128 бөхийн барилдаан болсон. Жингийн ялгаа гэж байгаагүй, үнэхээр тамир тэнхээ, сэтгэлийн хат шаардаж байсан даа. Би ер нь хүндхэн учрааг сугалдаг л даа. Тэр жилийн нэгийн даваанд Лу.Батбаяр начинг сугалж, шөвгийн дөрөвт Азжаргал, үзүүр түрүүнд Ганхуяг арслантай тунаж үлдэн түрүүлсэн. Хоёр дахь наадам нь Өвөрмонголын Шилийн хотод болоход 128 бөх жингийн ялгаагүй барилдаж, Ганхуяг арслантайгаа шөвгийн дөрөвт үлдэж, үзүүр түрүүнд Эрхэмбаяр арслантай барилдаж түрүүлсэн. Харин ОХУ-ын Улаан-Үдэд болсон гурав дахь наадамд нэмэх, хасах жинд 64 бөх барилдаж, Рагчаа гарьд үзүүрлэн, би түрүүлсэн. Энэ жил Энхбат начинтай үзүүр түрүү булаалдан түрүүллээ.
-Морь мал гээд хэсэг бэлтгэлээ завсарласан гэж ярилаа. Та өөрөө уядаг хэрэг үү?
-Аав ах нартаа даатгачихсан байгаа.
-Нутаг адуугаараа наадаж байна уу?
-Таньдаг уяач ах нарын бэлэглэсэн хурдан удмын адуунуудтай. Газар газрын хурд байна. Нас нэмээд дөч хүрээд ирэхээрээ унаган адуугаараа наадна даа.
-Энэ хугацаанд адуугаа уяж, уралдуулав уу?
-Энэ жил анх удаа улсын наадамд азарга мордуулсан. Анх удаа гэхэд дажгүй шүү, 17-оор давхисан. Миний найз Дорноговийн Номунзул гэж залуу уяач бий. Тэр найз маань намайг заан болоход хүрэн азарга бэлэглэсэн нь энэ байгаа юм. Долоодугаар сарын 12-ны өглөө азарганы уралдааныг гэртээ үзчихээд, дуусангуут нь барилдахаар гарсан даа.
-Зааны хувьд төрийнхөө наадамд зургаа дахь жилдээ зодоглож байгаа байхаа?
-Тиймээ зургаан жил болж байна. Мэдээж анхны наадам гэдгээрээ 2006 он сэтгэлд их тод үлдсэн байдаг юм. Тэгэхэд би аймгийн начин цолтой байлаа. Хоёрын даваанд Төв аймгийн Эрдэнэсантын уугуул Монгол улсын Начин Бадам-Очирт унаж байсан. Харин үүнээс жилийн дараа дөрвийн даваа хүртэл явж, Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон. 2008 онд болохоор цэргийн арслан цолтой зодоглож, Ганбат арсланд 4-ын даваанд уначихсан. Дараа жил нь цол авчих болов уу гэж битүүхэн горьдож байсан л даа. Бөхийн хорхойтнуудын тааварт багтаж байсан ч Говь-Алтай аймгийн арслан Суманчулуунд хоёрын даваанд уначихдаг байгаа. Хүссэн амжилтандаа хүрэхгүй болохоор гонсойх үе гарч байсан ч илүү их хичээх хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгосон. 2010 оны хувьд бэлтгэл сайн байсан л даа. Тэр жил болсон 27 заалны барилдааны 15-нд түрүүлсэн болохоор итгэлтэй байлаа. Гэтэл улсын наадмын 4-ын даваанд Говь-Алтайн Лхагвадорж начинд уначихсан. Гурван удаа 4-ын даваанд уначихаад “би болоогүй байна даа” л гэж бодсон. Харж байхнээ зарим нь уначихаад нулимс унагаж харагддаг. Миний хувьд бэлтгэл муу байж дээ л гэж бодогддог юм. Өөрөөсөө алдаагаа олж харахыг хүсдэг. Ингээд 2011 онд сайхан наадсан даа. Гэхдээ тухайн үед Мөнхбатад уначихаад арай л яарчихлаа даа гэж битүүхэн харамсаж байсан. Гэхдээ түрүүлэх бөхийн од нь гийчихсэн байдаг гэдэг үнэн үг шүү.
-Тэр жилийн наадмын долоогийн даваанд Содномдоржтой барилдсан барилдаан нэлээн маргаантай болсон. Түүнээс хойш та хоёр олон таарсан уу?
-Тэр тухай хүмүүс өөр өөрийнхөөрөө ярьцгаадаг. Түүнээс хойш бид олон удаа таарч барилдсан. Тэр барилдааны дараа Геннисийн амжилтын барилдаанд 9-ын даваанд тунаж барилдан хайнаа хагалсан гэж боддог шүү. Би ч сэтгэлийн хөөрөл багатай хүн л дээ. Гэхдээ 6000 бөхийн барилдаанд түрүүлээд үнэхээр их баярласан шүү. Өөрийн мэдэлгүй гүйж харайгаад л. Улсын цол авснаасаа илүү баярласан.
-Санжаадамба зааныг бөхийн хорхойтнууд олон амжилтын анхдагч гэдэг юм билээ. Гиннесийн амжилтанд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд түрүүлнэ гэдэг амаргүй байсан болов уу?
-Тийм шүү, үнэхээр том барилдаан болсон. Жишиж үзэхэд 512 бөх барилдсан улсын наадмын 12 жилийн барилдаантай тэнцэх бол 1024 гэвэл зургаан жилийн наадамтай тэнцэнэ гэсэн үг шүү дээ. Дээрээс нь Монгол улсын 21 аймгийн 300 гаруй сумдаас төлөөлөл болсон бөчхүүд ирцгээсэн. Энд улсын, аймгийн, сумын, цэргийн цолтой бөхчүүд олон байсан гээд онцлог их бий. Мэдээж бас дэлхийн түүхэнд хамгийн олон бөх бүртгүүлэн барилдаан болсон гэдгээрээ түүхэнд үлдэх үйл явдал юм. Тийм болохоор түрүүлсэндээ баярладаг.
-6002 бөхийн барилдааны 13 даваанд таарсан хамгийн хүнд учраа хэн байв?
-Бүгд л өрсөлдөгчид. Тэр утгаараа даваа болгон амаргүй байсан. Тэр тусмаа 9-ийн даваанаас эхлээд. Есийн даваанд Содномдоржтойгоо, 10-ын даваанд Даваабаатар, 11-ийн даваанд Мөнхбаатар арслантай, 12-ын даваанд Эрхэмбаяр арслантай, үзүүр түрүүнд Мөнхбат аваргатай барилдаж түрүүлсэн дээ. Эндээс харахад амаргүй учраанууд таарсан болохыг төвөггүй харж байгаа бизээ. Тэр тусмаа үзүүр түрүүний барилдаан үнэхээр их хариуцлагатай барилдаан болсон. Би заан, Мөнхбат маань аварга болчихсон. Улсын наадмаар би наймын даваанд уначихсан байлаа шүү дээ. Тийм болохоор даагаа нэхэх боломж олдсон гэх үү дээ. Санаснаараа сайхан барилдсан.
-Тухайн үед үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдэд шагнал урамшуулал, цол медаль олгох тухай яригдаж байсан ч тэгсхийгээд нам жим болсон?
-Тийм ээ энэ тухай ганц нэг хүн ярьдаг л юм. Үндэсний бөхийн цол олгоно гэж байгаад больсон. Ядахдаа төрийн шагнал, одон медаль олгоё гээд л шуугисан. Үнэндээ би энэ тухай бодож байгаагүй юм байна. Үүнийг манай үндэсний бөхийн холбоо л мэдэх байх даа.
-Аймаг, цэргийн цолтой бөх байхдаа хоёр өдөр дараалан түрүүлж байсан санагдана. Аймаг цэргийн цолтой хэдэн жил барилдсан юм бэ?
-2008 оноос эхлээд гурван жил барилдсан. Тэр үед миний хувьд бэлтгэл сайн байсан л даа. Эхний өдөр нь аймаг, цэргийн цолтой үе тэнгийн залуучуудтайгаа барилдаж түрүүлээд, яг маргааш цагаан сарын барилдаан дээр нутгийн ах Өсөхбаяр аваргатай үзүүр түрүү булаалдаж түрүүлсэн. Миний дараа Мөнгөнбаатар бас аймгийн цолтой цагаан сарын барилдаанд түрүүлж байсан юм. Ерөнхийдөө нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл сургуулилтаа базаадаг. Манай Архангайн хоёр дүү Эрдэнэмандал сумын харьяат аймгийн начин Эрдэнэбаатар, Тариат сумын харьяат аймгийн начин Ганбат гэж бий. Тэдэнтэйгээ бэлтгэлээ хийдэг. Бас хувийн бэлтгэл гэж байна. Байнгын бэлтгэлтэй байхгүй бол амжилт гарна гэдэг амаргүй шүү дээ. Нэг хэсэг бэлтгэлээсээ хөндийрөөд морь мал гээд явангуут барилдаанд унах тоо олшроод ирэх жишээний. Өнөөдөр манайд үндэсний бөх мэргэжлийн спорт чиглэл рүү явж байгаа болохоор амжилт гаргая гэж бодож байгаа бол бэлтгэл сургуулилтаа л сайн хийх хэрэгтэй гэж боддог.
-Бат-Эрдэнэ аварга бол нэгэн үеийн босоо бөх. Харин сүүлийн үеийн бөхчүүдээс түүн шиг жил дараалсан амжилт харагдахгүй юм. Та үүнийг юу гэж бодож байна?
-Янз янзын л шалтгаан бий болов уу. Гэхдээ одоо харин ч боломжтой болсон шүү дээ. Нутгаас нэг сайхан бөх төрлөө гэхэд дэмжих хүмүүс олон болсон байна. Тамирчин хүн олон зүйлд сатааралгүй бэлтгэлдээ анхаарал хандуулж байж л амжилт гаргана. Мэдээж үүний цаана олон хүмүүсийн оролцоо бий. Багш дасгалжуулагчаас эхлээд л. За тэгээд цолонд хүрсэн бол илүү их хичээх хэрэгтэй болдог юм. Гэхдээ амаргүй л дээ. Бэртэл гэмтлээс эхлээд бэрхшээл бас бий. Энэ жил гэхэд Мөнхбат аваргын бэлтгэл сайн байсан ч бэртчихсэн. Бэртэл гэмтэл бол тамирчин хүний хамгийн аюултай зүйл. Харин Бат-Эрдэнэ аваргын үед цаг хэцүү байсан санагддаг. Зах зээл дөнгөж эхэлж байсан болохоор дээр дооргүй л үймж байсан цаг. Тийм ч болохоор барилдчих олон сайхан залуучууд амьдралаа хөөгөөд өөр салбарт урвачихсан болов уу. Тэднийг дэмжиж туслах хүн ховор байлаа шүү дээ.
-Та бол бөхийн гал тогоонд байгаа хүн. Тийм учраас асууж байгаа юм. Сүүлийн үед Бөхийн холбоо, Мөнхбаатар арслантай холбоотой шуугиан гараад байгаа. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Энэ тухай нарийн ширийнийг өөрсдөөс нь асуусан нь дээр байхаа. МҮБХ-ны тэргүүн Нямдорж болон Мөнхбаатар арслангийн хувьд аль аль энэ энэ салбартаа нэр хүнд бүхий хүмүүс. Тийм болохоор олон нийтийн өмнө бодлогогүй алхам хийх нь зохисгүй санагдаж байгаа. Үүний цаана Монгол бөхийн нэр хүнд явж байгаа шүү дээ.
-Мөнхбаатар арслан 70 саяыг өгье гэсэн гэж яриад байгаа. Таны хувьд иймэрхүү санал ирж байсан уу?
-Надаа хэзээ ч ийм санал ирж байгаагүй. Жил бүрийн наадмын дараа иймэрхүү яриа гардаг. Энэ бол харамсалтай юм. Ингэж хамаагүй худлаа ярьж болохгүй л дээ. Бөхчүүд наадамд бэлтгэж ямар олон сар нойр хоолоо умартан бэлтгэж байгаа билээ. Харамсалтай нь ард түмэн үүнийг ойлгодоггүй. Хурдан морийг ч гэсэн хар л даа. Хурдан адуу худалдаж аваад л эсвэл адуунаасаа барьж аваад тариа хийгээд давхиулаад түрүүлгэчихдэг юм шиг ярьдаг. Магадгүй энэ бүхний дунд ядаж нэг хоноод үзвэл төсөөлж байснаасаа өөрийг харах байх аа. Хүн чинь бусдын зовлонг биеэр үзээгүй цагт ойлгодоггүй шүү дээ.
15 настайдаа Дүвчин багшдаа шавь орж байлаа[/b[b]]-Анх таныг бөхийн ертөнцөд хөтөлж оруулсан хүн хэн бэ?
-Манайх бөхийн удамтай айл. Манай аавын ээж, улсын арслан Мижиддорж нар төрсөн эгч дүүсийн хүүхдүүд. Ээжийн талд ч аймаг, цэргийн цолтой мундаг бяртай хүмүүс байсан гэдэг. Ээж маань над шиг өндөртэй, хөл гар томтой, эмэгтэй хүн гэхэд 41 размерын гутал өмсдөг хүн байсан. Би гэрийнхээ хамгийн жижиг биетэй нь байгаа юм. Бид эцэг эхээсээ тавуулаа, би айлын бага нь. Намайг багад аав маань “наадуул чинь чадахгүй, миний хүү л бөх болно” гэдэг байлаа. Хөдөөгийн бид чинь багадаа дээлээ уртал ноцолдоно. Үеийнхэн дотроо бас л биерхүү байсан юм шиг байгаа юм. Сүүлдээ үеийнхэн маань зугтаад ноцолдохоо байгаад ах нартай л барилддаг байлаа. Бөхийн барилдааны анхны А үсгийг Дүвчин заанаар заалгаж багш шавь болсноос хойш өдийг хүртэл хамт байна. Унаж босоход ямагт дэргэд минь байж, хатуу зөөлөн үгээр дэм хайрлаж явдаг хүн дээ. Анх 2001 онд 15 настайдаа анх Дүвчин багштайгаа танилцаж байлаа. Тэр жилээ улсын наадмын хүүхдийн бөхийн барилдаанд 3-ын даваанд уначихсан. Түүнээс гурван жилийн дараа хотод ирж, эрчимтэйгээр хичээллэх болсон. Мэдээж амаргүй зүйл их гарна. Чөлөөтийн бэлтгэл хийдэг болохоор үндэсний бөхөөр барилдах анхандаа хэцүү байсан. Хоёр гурвын даваанд л уначихна. Гэсэн ч шантралгүй хичээллэж байсан болохоор бага багаар амжилтын амтыг мэдрээд л байсан. Ингээд 2006 онд аймгийн начин болж ирээд, намар нь аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлэсэн. Харин дараа жил нь улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн маань анхны томоохон амжилтууд байгаа юм. Сайн байж байгаад уначихсан тохиолдол бас байж л байдаг юм. 2009, 2010 оны наадмуудад би их сайн байсан. Бараг л өөрийгөө түрүүлэх хэмжээнд барилдах байх гэж бодож байтал эхний даваануудад л уначихсан. Хэцүү л дээ.
-Харин улсын цолонд хүрснээр илүү их үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй болно биз?
-Тэгэлгүй яахав. Монгол улсын Заан гэдэг том цол. Тэр утгаараа үеийнхэндээ, шинэ залуу бөхчүүдэд үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Монгол үндэсний бөхийн ёс жаягийг сайхан мэддэг, ядаж л тахимаа зөв өгчихдөг, бай шагналаа зөв авчихдаг байхсан гэж боддог юм. Тэрнээс би том цолтой бөх хүн гээд аархаад, онгироод байвал ямар юмны бөх байхав дээ. Нэгэн үе бөхчүүдийг гүндүүгүй эрчүүд гэж дүгнэдэг байлаа. Харин одоо энэ ойлголт ард үлдсэн гэж хэлнэ. Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг хар л даа. Манай бөхчүүд олноор нэр дэвшсэн байна лээ. Гэхдээ миний хувьд бөхөөр амжилт гаргах зорилго тавьсан тамирчин хүн. Яахав үзэгчдийн хувьд янз бүрээр л ярьдаг юм. Үнэндээ барилдаан гэдэг бол тэмцэлдээн, өрсөлдөөн. Хоёр бөх өрсөлдөж байхдаа нэгийгээ хайрлана, хамгаална гэж яриад байгааг би ойлгодоггүй. Манай ахмад бөхчүүд ч ярьдаг даа, өрсөлдөгчийн тухай. Барилдааны үед омогтой, дайчин байж нэгнийгээ ялна, сайн барилдаан гарна.
-Санжаадамбын хувьд барилдааны өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Мэдээж сэтгэл зүй гэдэг тамирчин хүний хувьд хамгийн чухал. Үнэхээр сайн барилдаж байгаа залууг гартаа хүргэхгүй хаячихаар, үзээд сууж байгаа бөхчүүдэд юу бодогдох вэ. Нэг хүн хаяхдаа л цаана нь сэтгэл зүйгээр нь хоёр гурван хүн хаячихаж байгаа юм. Зарим хүмүүс үүнийг ойлгодоггүй. Би нэг бөхийг гуд татаад ширүүхэн хаячихаж байгаа нь үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн байх нь бий. Харин миний хувьд дараагийн өрсөлдөгчөө буулгаж байгаа хэрэг юм. Даваа өгсөх тусам урдаа байгаа хүнээ хаях сэтгэл зүйтэй л байдаг. Манай томчууд ярьдаг ш дээ. Байнга хаядаг бөхтэйгээ таарсан ч хаячихна гэж бодохгүйгээр өмнөө байгаа учраагаа л мэдэрч барилдаж байгаарай гэж захидаг даа.
-Барилдааны өмнө залбирдаг уу?
-Би ч бүдүүн тоймын хүн дээ. Гэхдээ төрсөн нутаг, ээж аав гээд сүсэглэн дээдлэх юм байлгүй яахав. Ээж маань “Миний хүү хүнтэй эвтэй найртай явдаг юм шүү” гэж байнга захидаг байлаа. Тийм болохоор ээжийнхээ захиасыг байнга санаж, шударга байхыг илүүд үздэг. Ямартаа ч ээж маань тэнгэрээс хүүгийнхээ сайн сайхан явааг хараад баярлаж байгаа байхаа. Ээжийгээ өнгөрсөн хойно Заан цолыг хүртсэн болохоор хааяа “ээж минь амьд байсан бол” гэж бодогддог л юм.
-Та барилдааныхаа тэмдэглэлийг хөтөлдөг үү?
-Хөтөлнөө. Жилдээ олон барилдаанд зодоглож байгаа болохоор тэмдэглэл маань их хэрэг болдог юм. Дараа нь алдаа оноогоо харахад дөхөм байдаг юм.
-Ахмад бөхчүүдээс зэмлэл хэр хүртэж байна вэ?
-Гайгүй шүү. Гэхдээ алдаа оноог хамгийн шударгаар хэлдэг хүн Дүвчин багш маань байгаа юм. Хатуухан үгээр зэмлэхгүй атлаа нэг тийм ёжтой цөөхөн үг хэлнэ. Тэрийг нь тайлж унших гэж нэг хоёр өдөртөө л бодол болно шүү дээ. Сая олимп гээд багш маань олдохоо байгаад байлаа. Би ч хоёр жил хэртэй толгой мэдэж явлаа. Одоо харин багштайгаа бэлтгэлдээ гараад байна.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг бага гарна. Гэхдээ зав гарвал морь руугаа явах дуртай. Хааяа найз нартайгаа караокед орж дуулдаг юм. Нөгөө найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэдэг шиг караокед бол ганц хоёр дуутайгаа. Гэхдээ түүнээс илүү гарахгүй ээ. За тэгээд бусад эрчүүдтэй адил ан ав сонирхдоггүй. Багадаа тарваганы анчин явлаа. Тийм болохоор боодогний тарвагаа өөрөө агначихдаг байсан ч сүүлийн жилүүдэд амьтан алахыг хүсэхгүй байгаа.
-Зодог шуудгаа хаана хийлгэдэг вэ?
-Анх барилдаж байхдаа өөрийн зодог шуудаг гэж байсангүй. Мижиддорж арслангийн төрсөн ахынх нь хүү Монхор ахынхаа зодог шуудгийг өмсдөг байсан. Одоо бол Ганбаатар арслангийн гэр бүлийн хүнд захиалан хийлгэдэг.
-Тэгвэл ямар хөөрөг барьдаг вэ? Асашёрюү аваргын хөөрөгийг буцаасан гэдэг шүү дээ?
-Манан хөөрөг барьдаг. Аваргын хөөрөгний тухайд гэвэл 2010 онд Хэнтий аймагт даншгаар Асашёорюү “ирэх жил улсын наадамд түрүүлж аварга болоорой. Аварга болно гэдэг амаргүй. Энэ хөөрөг аваргыг дагах хэл амыг дарна. Аварга болоод миний хөөргийг өөрийн болгож аваарай. Харин чадахгүй бол ахдаа буцааж авчирч өгөөрэй” гэсэн юм. Би аваргын хүссэнээр тэр жил аварга болж чадаагүй болохоор намар нь “Нийслэлийн өдрийн барилдаан”-ы өглөө аваргатай ярьж байгаад хөөргийг нь буцааж өгсөн. Тэр үед аварга надад оронд сайхан хаш хөөргөө бэлэглэж билээ.
-Тамирчин хүний амжилтанд гэр бүлийн нөлөө чухал үүрэгтэй. Гэр бүлийнхээ танилцуудаач?
-Манай эхнэрийг Солонго гэдэг, сэтгүүлч мэргэжилтэй. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат хүн бий. Дээд үедээ бөхийн удамтай байсан юм билээ. Эмээ нь Булган аймгийн Сайхан сумын Адъяа гэж хөгшин байдаг. Тэр хүн Намхай аварга, Лувсанжамбаа аваргын садангийн хүн Аваргын Дорж гэдэг хүний хүүхэд юм билээ. Намхай аварга хүүхэдгүй хүн байсан гэсэн. Тэгээд эгчээсээ Дорж гуайг үрчлэн авч, хүмүүс Аваргын Дорж гэж нэрлэдэг байсан гэнэ лээ. Манайх нэг хүүтэй. Сахилагагүй нөхөр бий. Зурагтаар бөхийн барилдаан гарахаар үзчихээд “Чи гарсан ш дээ” гэдэг юм. /инээв/
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.
Тодмагнай.ком
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

А.Сүхбат: Бидний үеийн зургаан заан бөхийг урлагийн түвшинд

Postby champion » Thu Nov 29, 2012 2:59 pm

Улсын далай даян аварга, гавьяат тамирчин А.Сүхбаттай ярилцлаа.

-Сайхан өвөлжиж бай­на уу. Таныг Мон­голын бараг бүх хүн та­них учраас хаана юу хийж явааг маш их со­нирхдог бололтой. Ха­рамсалтай нь өөрөө ерөө­сөө олдохгүй юм. Ашгүй өнөөдөр таарсан дээрээ асуух зүйл бай­на. Дургүйцэхгүй юм байгаа биз дээ?

-Сайхан даа. Одоо би бусдын л адил жирийн амьдарч байгаа боло­хоор хувийн амьдралаа нийтэд тайлагнах шаард­лага бий гэж үү.

-Уг нь ч тийм л дээ. Гэхдээ мэдээллийн хэ­рэгс­лээр өөрийн чинь тухай зөндөө л юм бич­сэн байна. Тэр болгонд та албан ёсоор хариуг нь барихгүй байхыг бо­доход зарим нэг таагүй мэдээллүүд нь ортой ч юм болов уу гэж бодог­дож байна.

-Тэгээд юу гээд бич­чихээв.

-Өө зөндөө зөндөө... Лав л "Элдэв явдал" билүү нэг чөлөөт сонин дээр өөрийг чинь "казак авгай авлаа" гэсэн утга­тай зүйл бичсэн харагд­сан шүү.

-Тиймэрхүү зүйл бич­сэн гэж сонссон. Нэгэн хамтлагийн дуучин гэлүү. Нэрийг нь ч сайн тогтоож амжаагүй. Зайлуул тэр хүүхэд өөрөө "Би ямар ч бөх мөх найзгүй. Тэр талын ч ойлголт байх­гүй шүү дээ" гэж хариулсан байна билээ.

Чөлөөт хэвлэ­лүүд олны танил хүмүүсээр зохион бич­лэг хийж сониноо борлуул­д­гийг бүгд мэддэг болж дээ. Тэр болгоны араас заргалдаад хөөцөлдөөд яв­даг­гүй гүдэс­хэн хэсгийг нь арай ч дэндүү ноолсоор ир­сэн. Одоо нийгэм улам эрүүл­жиж иймэрхүү ёс суртахуунгүй амьдарцгаад­гаа болих байл­гүй дээ. На­майг хангалттай доромжилж, гүтгэ­лээ. Манай казах үндэст­н­үүд үндэс угсаагаа цэвэр ариу­наар нь хадгалж явдаг, хатуу ёс зан­шил, шашинтай ард түмэн. Тэр эмзэг цэг дээр нь намайг гүтгэх далимдаа хат­гана гэдэг наргиан биш шүү.

-Шашин гэснээс өөрөө сүүлийн үед бөө бо­ло­хоор шийдсэн гэв үү. Ер нь ч бишрэл шүтлэггүй бөх гэж үгүй. Болохгүй ч юм юу байхав дээ айн?

-Наадахыг чинь харин сонсоогүй юм байна. Миний хувьд бусдын л адил аливаа шашинд хүндэтгэлтэй ханд­даг төдийхөн. Монголчуудын уламжлалт шашин бөө мөр­гөл бол уул ус, мөнх тэнгэрийг шүтдэг. Гэтэл би болоод ма­най Төв аймгийнхан харин ч нутаг жалга гээд сүйд болц­гоо­доггүйг өөрөө юу эс андахав дээ.

-Нээрэн таны үүсгэн бай­гуулсан "Шонхор" дэвжээнд газар газрын хүүхдүүд суралцдаг. Тэд­ний нэг өнөө жилийн түрүү магнай бөх Бү­рэнтөгсийг та анх гаргаж ирсэн байх аа?

-Тиймээ. Анх над дээр 18 настай өндөр хүү ирж шавь маань болж байлаа. Мэдээж өмнө нь бөхөөр хичээллэж байсан л даа. Манай Бүрэн­төгст бөхийн их олон сайн чанар бий. Наадмаас хойш хэсэг завсарлаж яваад сая Улс тунхагласны нэрэмжит барилдаанд түрүүлж том цолтон гэдгээ харууллаа. Залуу арслан одоо манай дээр хичээллэхээ больсон. Харьяаллын хувьд "Алдар" нийгэмлэгийн бөх болсон.

-Сүүлийн гурван жил дараалан Увс нутгаас түрүү бөх тодорлоо. Үүнд таны хичээл зүтгэл багагүй бий байх. Одоо чинь хаа сайгүй л аймгаасаа сайн бөх тө­рүүлэх гэж хичээж бай­хад энэ талаар та ерөө­сөө боддоггүй байсан гэж үү. Жишээлбэл танай аймгийн харьяат Ө.Даваабаатар харцага, бүр нэг сумын Батмөнх начин гээд олон сайн бөхчүүд байна. Тэднийг яагаад дэмждэггүй юм?

-Нутаг ус гэдэг талаасаа харвал намайг буруутгахыг үгүйсгэхгүй. Миний эрхэм зорилго бол Монгол үндэс­ний бөхийн талбарыг най­раа­гүй, шударга болгохын төлөө явдаг. Үнэн хүчээ үзээд түрүүлэх, цол авч чадаж байвал аль газрын хэн байх нь ямар хамаатай юм. Тэр бүү хэл энэ наадам чинь монгол туургатны дунд нээлттэй байх ёстой гээд адлагдсан хүн дээ, би.

-Монгол угсаатай гээд гадаадын самбо, жудо­гийн хүнд жингийн бөх­чүүд орж ирээд наадам авчихвал тийм ч таатай биш л байна шүү?

-Тэгэхээр наадмаа алдах­гүйн тулд дотооддоо шудар­гаар өрсөлдөөд илүү сайн суралцахгүй юу. Юунаас нь айгаад байгаа юм. Тэрнээс гадна манай залуучууд өөрс­дөө их спортоор амжилттай хичээллэх хэрэгтэй болно.

-Ингэхэд та тэр жил яагаад гэнэтхэн зодог тайлах огцом шийдвэр гаргасан бэ?

- Ер нь тэр жилийн том жижиг наадмууд дээр бөхчүүд хоорондоо хуйвалдах тохи­рол­цох явдал хэрээс хэтэрч эхэлсэн. Наадмаар олны өмнө 512 жүжигчин жүжиглэж байна гэж бодохоос шал дургүй хүрээд явчихсан юм. Уг нь бидний үеийн "зургаан заан"-ы түрүүлж аварга болохын төлөөх өрсөлдөөн Монгол бөхийг нойрноос нь сэрээж урлагийн хэмжээнд хүртэл гаргаж ирсэн юм шүү дээ. Юун нэгэндээ ээлжлэн бууж өгөх. Ёстой гал авал­цахаа алдсан барилдаан өрнөж үзэгчдийг уулга ал­дуулдаг байлаа.

-Өсөхбаяр аваргын хөлд нь орж сүлжээ мэх хийж буй зураг, бичлэг одоо хүртэл байдаг. Өөрийн­хөө барилдааны нуу­цаас одоо жаахан дэл­гэхгүй юу?

-Одоо эргээд бодож бай­хад би үндэсний бөхийн хувьд төрөлхийн авьяастай гэмээр юм уу даа. Шавь нар­таа мэхнээсээ одоо заахаар зарим нь ерөөсөө ойлгогд­доггүй ш дээ. За тэгээд зарим "хурд хэтрүүлсэн" барилдаа­наа хэрхэн болоод өнгөрс­нийг би өөрөө ч гүйцэд сэтгэж амждаггүй явлаа. Ямар ч байсан эхлээд өрсөлдөгчөө хөдөлгөөнд оруулж замба­рааг нь алдагдуулна. Тэгээд хамгийн түрүүнд гаргасан алдаан дээр нь тохируулж ямар л бол ямар мэх хийх хурд чадамжтай байсан. Намайг хүүхэд байхад аав минь зааж өгсөн хутгаа бол миний үнд­сэн мэх. Хутгааг ямар ч нөхцөл байдлаас баараггүй хийдэг боловч төдийлөн их хэрэглээгүй санагдаж байна.

-Яагаад тэгсэн юм бол?

-Би бөхийн ертөнцөд нэвтэрч өөрийнхөө төлөө л зүтгэсэн. Өөртөө нэр алдар цол, гавьяа шагнал авахын тулд бүхнээ дайчилсан. Гэх­дээ хоолонд хүргэсэн зүлэг ногоон дэвжээ минь урлагтай, гоо сайхан байж өнө удаан оршино гэдгийг үргэлж ухам­сарладаг байсан. Тухайлбал олон түмнийг басамжлах, хэтэрхий спортлог бусаар биеийн галбираа алдах, зөв­хөн давж л байвал дүүрч гээд уйтгартай барилдаан гар­гахыг тэвчиж чаддаггүй юм. Хариагүй байгаа дээрээ зодог тайлах адын бодол надад нэн түрүүн төрсөн нь үүнтэй ч бас холбоотой.

-Үндэсний бөхийн дүрэмд засвар оруулж, барилцалгүй удсан бө­хөд барьц сонгож да­валц­даг болсныг таны эсрэг зориулж хийсэн арга хэмжээ гэлцдэг. Энэ үнэн үү?

-Бусдад барьцаа сон­гуул­сан тохиолдолд надад давах магадлал хамаагүй багасах нь тодорхой. Би голдуу өөрөө­сөө 40-60 кг илүү жин­тэй бөхчүүдтэй барилддаг байлаа. Гэхдээ бөхийн дүр­мийг миний эсрэгээр өөрчил­сөн гэх баталгаа байхгүй. Харин үндэсний бөхийн холбоо ид барилдаж байх үеийн авах ёстой цолыг минь зургаан жил өгөхгүй унжиж байж өгсөн нь үнэн юм даг.

-Бөхийн холбооны Ням­дорж тэргүүн та хоёрын толхилцоон сая Мөнх­баатар арслангийн сэр­гээ­шийн хэрэг явдал дээ­рээс дахин сэдэр­лээ гэж гадуур бичих боллоо.

-Үндэсний бөх дэх одоо­гийн шударга бус байдал, хавтгайрсан найраа, эрх мэд­лийн элдэв дарангуйлал энэ тэр нь халаа сэлээгүй бөхийн тэргүүнээр ажиллаж буй Ням­дорж гуайтай огт хамаагүй явдал биш. Энэ талаар урьд өмнө нь би наадмын талбай дээр хүртэл лоозун барин эсэргүүцэж явсан. Бидний үзэл бодлын зөрөлдөөн шинэ юм биш. Мөнхбаатар арслан тэр хоёрын явдал бол харин надад ямар ч хамаагүй.

-Гэхдээ бөхийн ертөнц шударга болбол би эргээд зодоглоно гэсэн юм биш үү?

-Ер нь зодог тайлчихсан учраас дахиж барилдуу­лах­гүй гэсэн хууль байхгүй ш дээ. Ямар Японы сумо биш.

-Одоо эргээд барилдана гэхэд өөрийн чинь жин их л бага харагдаж байна шүү. Одоо ер нь хэд байна вэ?

-100 кг орчим л байгаа. Хамгийн ихдээ 120 кг татсан удаа бий. Анх улсын цолонд хүрч байх үедээ 85-аас дээш­гүй л байсан ш дээ.

-Цагаан хоолонд ороод ингэж сайхан хөнгөрөв үү?

-Үгүй ээ үгүй. Бас нэг тийм балай яриа явдаг юм билээ.

-Аваргаа та хаана ямар ажил хийгээд явдаг юм бэ. Олны нүдэнд ерөө­сөө харагдахгүй юм. Монголд байна уу?

-Байж л байгаа ш дээ. Жирийн хувцас өмсчихөөд олны дунд алхаж явахад хү­мүүс ерөөсөө анзаардаггүй байх. Хөдөө цөөн тооны хэ­дэн мал маань байна. Бас Сэлэнгэд тариа тарьдаг бол­сон. Энэ ажлаараа хөдөө байсгээд л явдаг. Бусад үед "Олимп" сургууль дээрээ баг­ш** хийнэ. Манай дээр 14-22 насны хүүхэд залуучууд чөлөөт бөх, жудог голлон хичээллэдэг. Манайхан багаараа энэ төрлүүд дээр хэд хэдэн удаа улсын аварга болцгоолоо.

-Бас нохой тэжээдэг хэвээрээ юу?

-Жинхэнэ монгол банхар олох гэж яваагүй газар байх­гүй. Одооны нохой чинь урдны гарз үүлдрээсээ хон­шоор нь хамаагүй нарийхан болчихсон юм гэнэ. Саявтар Болдсайхан эмчтэй хамт "Мон­­гол нохойны холбоо" байгуулсан. Банхраа ч ол­лоо. Цэврээр нь өсгөж үр­жүүлбэл манай малчдад их хэрэгтэй санж.

-Сонгууль болгоноор л улс төр өөрөөр чинь жаахан оролддог биз. Энэ талаар харин "хөн­гөдсөн" явдал сонсог­дохгүй юм. Аль нэг на­мын гишүүн биш хэвээ­рээ юу?

-Дээр нь уул уур­хайн­хан намайг бас хамтраач гэж их санал тавьдаг. Улс төр, уул уурхай хоёртой орооцолдоод дэмий гэсэн хувийн бодол байдаг юм. Миний улс төрд оролцсон хамгийн том үйл явдал бол С.Зориг агсантай хамт 1990 онд бидний үеийн бөхийн секцний хэдэн хүүх­дүүд туг барин эсэргүүцэл илэрхийлж Төрийн ордныг нэг удаа тойрч билээ. Тэгэхэд би 17-той байлаа.

Одоогийн энэ шинэчлэл өөрчлөлт Монголд шударга ёсыг тогтоох байх гэдэгт их итгэж байгаа. За одоо зөндөө л удаан ярилцлаа. Ингэсгээд өндөрлөх үү?

-Ганцхан асуулт. Баян­мөнх аваргын хүргэн байхаа больсон тухай...?

-Тиймээ тийм. Баясгалан бид хоёр албан ёсоор са­лаад удаж байгаа. Тэглээ гээд муудалцаж барьсан юм байхгүй. Бидний хооронд хүүхдүүд маань ирж очдог хэвээрээ. Одоо том хүү 16 хүрч байна. Энэ жил бас хүү­тэй боллоо. Би чинь дөрвөн хүү, нэг охинтой боллоо шүү дээ.

-Өө тийм бас нэг юм асуухаа мартчихаж. Говийн нэг малчнаас дөрвөн кг цул алт аваад мөнгийг нь өгөлгүй "луу унжаад" одоо асуугдаж яваа гэсэн байсан?

-Энэ шар сонинуудыг ер нь өөрсдийг нь шүүхэд өгдөг юм уу?. Тийм их алт хадгал­сан малчин нь байгаад надад зүгээр өгөөд явуулчихдаг нь ч юув дээ. Танай сурвалжлагч нар над руу утасдаад ярилц­лага авъя гэхээр нь дандаа цааргалдаг. Тэр л их дургүйг нь хүргэдэг юмаа даа.

-Магадгүй. Зарим үед сайхан илэн далангүй ярилцаж байгаач. Манай уншигчид танд хайртай хэвээрээ л байгаа шүү дээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: А.Сүхбат: Бидний үеийн зургаан заан бөхийг урлагийн түвш

Postby ХАЛИУН » Fri Nov 30, 2012 11:28 am

champion wrote:-Ганцхан асуулт. Баян­мөнх аваргын хүргэн байхаа больсон тухай...?

-Тиймээ тийм. Баясгалан бид хоёр албан ёсоор са­лаад удаж байгаа. Тэглээ гээд муудалцаж барьсан юм байхгүй. Бидний хооронд хүүхдүүд маань ирж очдог хэвээрээ. Одоо том хүү 16 хүрч байна. Энэ жил бас хүү­тэй боллоо. Би чинь дөрвөн хүү, нэг охинтой боллоо шүү дээ.

-.


тийм байхаа :ногоон:
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Бат-Оргил » Mon Dec 10, 2012 10:05 am

өчигдөр С1 дээр Сүхбат аварга, Сумьяа аварга, хөвсгөлийн арслан, өөр нэг бөхийн ярилцлага явж байна лээ. даанч дуусч байхад нь үзсэн. энэ нэвтрүүлэгийн бичлэг олдох болов уу. эхнээс нь үзэхсэн.
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ХАЛИУН » Mon Dec 10, 2012 10:54 am

аятайхан нэвтрїїлэг байна лээ Сумьяа аварга хєтлєгч нь юм уудаа кк
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron