За Бояаны яриаг болон түүний тухай үргэлжлүүлээд оруулчихий...
Тур Патог өмөөрсөн ярилцлагандаа, бас өөрийгөө гэмтэлтэй байгаагаа хэлжээ.
Түүний tendon-д /шөрмөс? булчин?/ асуудал байгаа гэнэ.
Талбайд гараад багтаа туслах хүсэл их байсан ч, өөртөө бага зэрэг зовиур мэдэрсэн гэнэ.
Тиймээс 100 хувь байж чадаагүй юм байх...
100 хувь өөрийгөө харуулах гэснээс, нэгэн нийтлэлчийн хувьд Бояаныг Миланд хамгийн шилдэгээ гаргаж чадаагүй байгаа гэнэ.
Түүнийхээр 5 шалтгаан байгаам байх...
1. Гарал үүсэл
Тэр анхны дэбют тоглолтоо Барсад 2007.09.16 дөнгөж 17 нас 19 хоногтойдоо хийж байж...
Дараах 4н улиралд 26 гоол хийсэн бай, Мэсси Ронние нараас авахуулаад маш шилдэг бүрэлдэхүүнтэй байсан Барсад бол энэ үзүүлэлт чамлахаар биш...
2011 онд илүү их тоглох боломж хайж Ромд 12 сая паундаар ирсэн. Түүнийг Луйс Энрике дасгалжуулж байв...
Харин Земанд удирдлага шилжсэнээр тэр Миланд зээлээр ирэх боломжтой болсон.
Миланы тухайд шинээр дахин багийг бий болгож байгаа ба, шилдэг тоглолттой шинэ залуусаар багаа үүсгэж байлаа.
Түүний гарал үүслийг бодох юм бол тэр Миланд хэрэгтэй тоглогч яах аргагүй мөн юм...
2. Залуу нас
Тэр Ронниегийн шилдэг Барсад тоглож байсан. Тухайн үед залуу байлаа. Гэхдээ одоо ч залуу хэвээрээ байгаа.
Тэр дөнгөж 22 настай. Гэхдээ Испани болон Италийн дээд лигид, дээд зиндааны багт хангалттай туршлага хуримтлуулаад авсан.
Миланы ирээдүйн төлөвлөгөөний нэг хэсгийг бүрдүүлэх чадвартай залуу.
Бодоод үз, Милан яг одоогоор Европт хамгийн залуу, ирээдүйтэй тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн баг гэхэд буруудахгүй...
3. Пейс
Пейс буюу хурдац.... Түүний пейс шилдэг. Түүнд зай гаргаад цаг өгөх л юм бол тэр ашиглаж чаддаг.
Хамгаалагчдын хамгийн дургүй зүйл бол пейс... Бояан хамгаалагчдын толгойны өвчин байж чадна.
4. Ур чадвар
Түүний ур чадвартай маргах хэрэггүй.
Энэ видеог үзээрэй. Дэбют тоглолтондоо шдээ...
http://www.youtube.com/watch?feature=pl ... JLWm54mKfUГоол ороход хол байсан ч, ур чадвар бол байгаа биз.
5. Төгсгөл
Миланд одоогоор түүний олон гоолыг харж амжаагүй байгаа.
Ганц хийсэн гоол нь өмнөх тойрогт 5-1ээр Кьевог хожиход хийсэн гоол...
Барсад 26 гоол оруулсан, гэхдээ түүнд боломж маш бага олдож байсан...
Бояан өөртөө боломж гаргаж гоол оруулах бүрэн боломжтой. Милан л түүнийг зөв удирдаж чадвал шүү дээ...
http://www.youtube.com/watch?feature=pl ... Jh_5BgWMFYЭцэст нь тэр бол даруухан, үгэнд ордог ухаалаг залуу л даа хэхэ