by NikkEi_Hotspur » Tue Nov 13, 2012 2:46 pm
Луйш Андре де Пина Кабрал и Вияаш-Боаш.
Тэр үнэхээр "Онцгой Нэгэн" Моуриньогийн залгамжлагч уу? эсвэл зүгээр л түүнийг даган дуурайгч зөрүүд этгээд үү?
Тоттенхэмд юу тохиолдоод байна вэ
Тэд зэрэглэл доогуур багуудад эцсийн мөчид оноо алдаж байна, талбайгаа цайз болгосон статусаа алдлаа, товчхондоо Мартин Ёлын үндсийг нь тавьж, Харри Реднаппын бүтээн босгосон бүхэн олон түмэн, фанатуудын нүдэн дээр бага багаар нуран унаж байна.
Спурсын хамгийн сайн хийдэг сөрөг довтолгоо, жигүүрийн тоглолт алга болж буй гэхэд болно, урьдын Леннон, Бейл, Уокер нар байхгүй болж. Бас дээр нь утгагүй автуусдах тактик. Бүх зүйл нь болж бүтэхээ байсаан Тоттенхэмд
Фанатууд асуудлын эзнийг төвөггүйхэн зааж байгаа нь АВБ.
Түүний олон алдаануудаас дурдвал
-хэт өөрийн дураар авирладаг, өөрт нь итгэл хүлээлгээгүй л бол багын лидер орлуулашгүй хүн байсан ч банз руу шидэх энүүхэнд. заримыг нь бүр багаас хөөдөг.
*Челсид байхдаа Алекс, Анелька нарыг хөөсөн, бас дээр нь Лампс, Дрог 2ийг банзадсан. Спурсд ирээд ван дер Ваартыг, бас дээр нь Томми, Паркер, Доусон 3г явуулах гээд чадаагүй. Ваарт өөрөө үлдэж багаа шилжилтийн үед нь тус болох хүсэлтээ илэрхийлсэн ч тоогоогүй Хамбург рүү үдсэн, Томмид Доусон 2т бүр шошго хадаад тавичихсан азаар Томми Фулемийн эмчийн үзлэгт тэнцээгүй, мөн Кабул он дуустал гэмтсэнээс болж Доусон бак ап болж үлдсэн. Одоо Томми ч тэгээд үлдсэнийхээ хэргийг гаргаж гялайж гялтайх ганц хүн нь болоод байна.
-Жозегийн адил улиралын эхэнд л тоглогчид түүнд нэр нүүр олж авч чадаагүй л бол хичнээн класс байгаад нэмэргүй. шууд банз руу.
*Уго Льорисийн асуудал. Хэдий ахмад хаалгач сайн байгаа ч гэсэн энэ улиралд үзүүлсэн Спурсын цор ганц клийн шийтийн эзэн нь Уго. хүн болгон үүнийг тохиолдол биш дохио л гээд байгаа ганц АВБгээс бусад нь
-Багын тогтсон хэв маяг, арга барилыг хэт хурдан хугацаанд эвдэж өөрчилөх гэж улайрдаг.
*Тоттенхэм үеийн үед л довтолгоогоороо гайхагдаж ирсэн баг. Тэдний урд шугамыг урьд цагт Линекер, Клинсман, Фердинанд нараас эхлүүлээд Каноуте, Кийн, Бербатов, Дефо, Бент, Павлюченко, Адебаиор хүртэл. Хэнд ч бай гоолыг угсраагаар нь хийгээд хождог, тэднээс илүү довтолсон нэгэнд нь хожигддог л байлаа. Тэгж хожигдлоо гээд одоогийнх шиг ингэж уурлаж байгаагүй. Учир нь АВБ хэт их хамгаалсан тоглолт үзүүлсээр хожигдож байна. Энэ залуу лав Довтолгоо бол хамгийн сайн хамгаалалт гэдэг үгийг мартсан бололтой.
-Мөн Тоттенхэмд үүссэн #14, #11 тоглочдын орон зайг буюу Лука Модрич, ван дер Ваарт нарын байрыг хангалттай нөхөх орны хүнийг олоогүй.
*Бүхэл бүтэн зуны наймааны цонх, багаас гаргаж өгсөн 40 сая дээр Лука гэх мэт тоглогчидын наймааны мөнгө байсаар байхад шүү дээ. Бараг л 70 сая энэ мөнгийг зөв зарцуулсан бол, бас Демпси, Гильфи мэтэд дэмий оверрэйтэд гаруудад зарцуулаагүй бол хангалттай Жоау Моутиньо, Дамиао нарыг авчирахаар хөрөнгө. Нөгөө 2 нь нийлээд 10 тойргын дараа 2 гоол, 2 ассисттай ч байж байх шиг.
-Тактикийн хувьд уян хатан биш.
*Тоттенхэмийн яг одоогийн бүрэлдэхүүн нь өөрөө маш хүчтэй бүрэлдэхүүн. Ямар ч топ дасгалжуулагч ирээд нэмж нэгээс 2 хүн авчирахад л бүх төрлийн стильэр хангалттай тоглохоор, гэхдээ хамгаалах автуусдахаас бусдаар. Гэтэл болохгүй байгаа байрлал, болохгүй байгаа тактикаар тоглосоор л. өмнөх долоо хоногийн дундуур Марибортой тэд 4-4-2 оор тоглоод л угсраагаар нь гоолдсон. МанЮтай 4-4-1-1 гэж тоглоод бас л хожсон. Хэдий жижиг болон Том гэсэн хувилбар хоцрогдсон хэдий ч Спурсын довтолгооны хослол үүнийг хангалттай үгүйгэх чалвартай мөн эдгээрээс бусад бүх тоглолтон дээр хамгаалах хэмнэлтэй 4-3-3 гэж тоглоод оноо алдсан.
ер нь ингээд урсгаад л байвал урсгаад л байна. эцсийн эцэст энэ нөхөр товариш англид тохирохгүй гар юм шиг байна дөө
The Future is bright, The Future is Lilywhite