ХАМГААЛАЛТ:
АПЛ-ийн хамгийн сураггүй хамгаалагчид одоо манайд л байх шиг байна хэхэ... Хаттон Ноттингам руу, Варнок Болтон руу зээлээр яваад, Данн, Влаар 2 гэмтээд бүүр сураггүй болчихож байгаа юм... дандаа 21-23 насны залуучууд... хамгийн их гоол алдсан багуудын дээгүүр жаалах нь ч аргагүй... гэхдээ би бол сэтгэл хангалуун байгаа... залуу арслангууд юм дуулгана...Данн, Влаарын туршлага ч их нэмэр болно... хараад байхнээ мнайх нэг хэдэн сайхан шижигнэсэн, ур чадварын хувьд хоорондоо ялгарахааргүй фулбайк залуучуудтай болжээ... Матт Лоутон, Энда Стивенс, Жое Беннет, Эрик Личай... Варнок, Хаттон 2 шиг орон гарантахгүй, алдаа хий гаргахгүй яг сайхан залуучууд, урагшаа айхтар довтлоод байхгүй ч сайхан кросс хийчихнэ, техниктэй, айж сандараад фактлаад байхгүй... одоо илүү сайн зохион байгуулалт, илүү сайн ойлголцол л хэрэгтэй байна... тэр ч яахав аяндаа цуг тоглоод ирэхээр бий болчихдог зүйлс...
хүмүүс асуугаад байгаа юм... юун баахан сураагүй хүүхдүүд гараад байна вэ гэж... одоо тэгээд хүүхдүүдээ энэ далимд танилцуулъя даа...
Матт Лоутон... за энэ хүүг анх Шеффиелдээс авирахад нь эргэлзэж байлаа... гэхдээ мундаг РБ үйлдвэрлэдэг газраас гарч ирж байгаа юм гэж бодоод найдлаа... харин нөхөр ирэнгүүтээ огт хийгүй тоглож моглоод, гоол хийж мийгээд манийг ангайлгаж орхидог байна... сая Арсенал дээр Влаарыг гэмтээд суухад СБ дээр давгүй тоглож байгаа харагдсан... РБ, СБ байрлал дээр жигдхэн сайн тоглоно... СБ дээр жаахан намдахаар ч (180тай, 23 настай) СБ талын тоглолттой... үеийн хэдээсээ техникийн хувьд арай сул ч илүү хий багатай... тэгэхээр арай найдвартай гэсэн үг... манай РБ-г дангаараа авч яваа залуу...
Энда Стивенс... 22 настай... Муу Том Эк муу хэлүүлж хэлүүлж хөөгдөхдөө харин дажгүй хэдэн наймаа хийж өгөөд явжээ... аль дээр 1 сард Ирландын лигийн шилдэг залуу ЛБ авчирлаа л гээд байсан... харин хаа очиж ёстой дажгүй хүү байна лээ дээ... Жое гэмтээд, Лихай торгуулаад хүүд боломж гарсан тэр нь гэхдээ 2 Манчестерийн эсрэг... зоригтой ч тоглосон, хий багатай ч тоглосон... аргагүй араамдуулсан... шарандаа Арсенал дээр дахиад үзсэн, клин шит... урамшаад Рийдингийн эсрэг клин шит... дажгүй кросстой, илүү дутуу зүйлгүй яг сайхан ЛБ... хамгаалалтандаа нягт, довтолгоонд нэг ч тийм урагшаа биш... гол нь хийгүй... орон гарантаж, сандарч тэвдэхгүй, илүү дутуу үйлдэлгүй... манай фенүүд бол сэтгэл хангалуун сайхан л байгаа...
Эрик Личай... 23 настай... манай академийн бүтээгдэхүүн... хөгжилтэй, марзан хөөрхөн хүү байсан бол харин сүүлийн үед нилээн доль цохисон том эр болоод гараад ирсэн... үндсэн байрлал РБ, ЛБ дээр бараг ялгаагүй сайн тоглоно... довтолгоонд идэвхитэй, ядралт багтай, хий багатай, кросс сайтай элдэвтэй эр... Лоутоныг бодвол цэвэр РБ, илүү Винг байк тоглолттой... үеийнхнээсээ арай сүүлд тодорсон ч харин нилээн тогтвортой дээд түвшиндээ байгаад байхаар шинжтэй... тэр нэг сүртэй сахал нь ч зохисон гэж жигтэйхэн... ковбой малгай тавьчихвал сайхан ковбой эр байхаар харагдаж байна лээ ...
Жое Беннет... 22 настай... Мидлсборогоос энэ жил авчирсан, тэндэхийн хот проспектуудын нэг... дуу цөөнтэй ч дайчин тоглолттой нэгэн... үеийнхэн дундаа хамгийн даруухан, дуугүй нь гэж байгаа... талбайд гарахаараа харин их дайчин болчихдог... урагшаа хойшоо гүйж өгнө... сүүлд гэмтээд 2ч тоглолт дээрээс дутуу гараагүй бол өдийд Эндад боломж бараг олдохгүй л байх байсан болов уу... кросс сайтай, техник сайтай... нөгөө 3-аа бодвол эрч хүчтэй, дайчин... урагшаа илүү их орж тоглоно... боломжийн кросстой... Варнок ахыгаа бол яалт ч гүй ажилгүй болгоихож байгаа юм...
Киаран Кларк... 23 настай... Манай ирээдүйн Терри... акадмеийн унаган хүүхэд... саяын тоглолт дээр Влаарыг байхгүйд Бейкер дүүгээ удирдаад тун сайн тоглосон... академи, ресервийн ахлагч хийж явсан карисматай эр... үеийнхэн нь их хүндэлдэг... СБ, ДМ, ЛБ байрлалд тоглодог... СБ дээр нуруу туруу дутахгүй (188) ч бага зэрэг турьхандах гээд байдаг... ойрын пасс сайтай, толгойгоор сайн тоглоно, боломжийн техниктэй, сэтгэлзүй өндөртэй... төрөлхийн лийдер дээ... Влаар атаман ахаасаа их зүйл сурч байгаа байх... Ирээдүйд Ирландын шигшээгийн гол хүн болох нь дамжиггүй...
Натан Бейкер... 21 настай, 191 өндөртэй академийн унаган хүүхэд... дээрх хэдээсээ арай л туршлагагүй, хийтэй тоглоод байгаа... гэхдээ бие хаа байна, сэтгэлзүй байна... ирээдүйд мундаг СБ болох эсэх нь одоо өөрөөс нь л шалтгаална... сая Рийдингийн эсрэг бүтэн тоглож клин шит хийсэн... 2 давхарт сайн, илүү дутуу юм хийхгүй, яг л цэвэр СБ...
Рон Влаар... багийн ахлагч... төрөлхийн лийдер... тэр бие хаа, алхаж гишгэж байгаа, дайчин ширүүн байгаа зэрэг нь цаанаасаа төрцөн... мань эр л одоо манай багт дутагдаад байгаа тэр дайчин, хор шартай, тэмцэг чанарыг ганцаараа нөхөж байна... Лаурсэнаас хойш манай хамгийн сайн СБ гэж хэлж болно... сайн гэдэг нь тоглогч талаасаа гэхээс гадна сэтгэлзүй, зориулалт талаас нь ярьж байгаа юм... гэмтэл нь аз болж хүнд гэмтэл биш бололтой... ирээдүй бол бий... 30 хүрсэн хөгшин тоглогч биш, 27 гэдэг бол СБ хүний хувьд ид нас, өшөө дор хая 3-5 жил энэ тоглолтоо үргэлжлүүлнэ гэж харж байна...
Ричард Данн... Ирланд эр маань ер нь бол хийдгээ хийсэн... бэртэл гэмтлээс болоод тоглохгүй байгаа.. гэхдээ энэ жилдээ бол манайд байж байх хэрэгтэй... манай клубын хамгийн ахмад туршлагатай тоглогчдын нэг болоод байгаа... ирэх зунаас харин явах байх даа...
Наймааны цонхоор Варонк, Хаттон 2ыг явуулах нь тодорхой болсон... харин 1 сард уу, зунуу гэдэг нь тодорхойгүй... аль аль нь манайд ирээдүйгүй болсон, өөрсдөө ч мэдэж байгаа... Болтон болон Ноттингамд байдгаараа хичээж байга сурагтай...
1 сард миний бодлоор бол нэг яаая даа гэсэн сайн СБ авбал авчих хэрэгтай юм шиг... тархи ингэж хэлээд байгаа ч зүрх бол залуусаараа үзвэл үзчихье л гээд байгаа... ямартай ч бэртэл гэмтэл хол байвал ч гайгүй л байх...